
Хотынхоо 350 жилийн ой, Буриад нутаг Оросын бүрэлдхүүнд нэгдэн орсны 351 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын нэг нь энэ юм.
Долоо хоногт нэг удаа сүүний нэрмэл ундрах энэ оргилуурыг 13,5 сая рубль буюу 560 сая орчим төгрөгөөр босгохоор хотын төсөвт төсөвлөжээ.
“Архифонтан” гэж буриадуудын нэрлэсэн энэ оргилуурын цоргоноос цацрах бүтээгдхүүнийг “Байкалфарм” компани ивээн тэтгэнэ.
“Байкалфарм”-ын мэдэгдэж байгаагаар энэ нь арилжааны ашиг харсан бус идээ ундааны соёлыг сурталчлахад чиглэсэн үйл ажиллагаа ажээ.
Хотын удирдлагууд “архифонтан”-ы тусламжтайгаар аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж найдаж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)