“Петро Чайна”-гийн ашиг таван хувиар буурчээ
“Петро Чайна”-ийн
ашиг таван хувиар буурчээ
Хятадын эрчим
хүчний томоохон үйлдвэрлэгч “Петро Чайна” компанийн ашиг урьдчилан тооцоолж
байсанд нь хүрээгүй тухай “Блүүмберг” мэдээллээ. Дизель болон шатахууны үнийг
төрөөс хатуу тогтоож өгсөн нь тус компанийн ашгийн бууралтад шууд нөлөөлсөн аж.
Шинжээчид тус компанийн цэвэр ашгийг 138 тэрбум юань болно гэж тооцоолж байсан
бол таван хувиар буурч 133 тэрбум юань буюу 21 тэрбум ам.доллар болсон байна.
Түүнчлэн “Петро Чайна”-ийн мэдэгдсэнээр ашгийн бууралт нь түүхий нефть
боловсруулах өртөг нэмэгдсэнээс шалтгаалсан гэнэ. Үүнээс улбаалан тус компанийн
Хонконгийн хөрөнгийн бирж дэх үнэт цаасны ханш 5.1 хувиар буурч ширхэг нь 10.74
Хонконг доллар болжээ.