“Х түц”
хамтлагийн жүжигчин Д.Батаа продакшнаасаа гарсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн билээ. Түүнийг хошин урлагаасаа татгалзаж, дэлгэцийн бүтээлд нэгмөсөн
урвахаар шийдсэн гэж байсан. Энэ тухай түүнээс асуухаар утас цохиход тэрээр “үгүй”
гэсэн ганцхан үгээр хариу хэллээ. Тэрбээр ямар ч байсан хамтлагаасаа гараагүй
бололтой. Харин жүжигчин Ц.Ононгоос энэ тухай асуухад өөрөөс нь асуу гээд
утасных нь дугаарыг өгөөд тасалчихав. Д.Батаа одоо “Ээжийн дайсан” нэртэй инээдмийн, уран сайхны кинонд
ажиллаж байна. Киноны зургийг авч дууссан бөгөөд ирэх сарын дундуур дэлгэцнээ
гарах юм байна.