Саяхан Хөвсгөл аймгийн АН-ын хорооны гишүүд зөвлөлдөж намынхаа дарга Л.Гүндалайг огцруулсан. Гэвч Л.Гүндалай гишүүн “Би Хөвсгөл аймгийн АН-ын дарга хэвээрээ байгаа. Тамга, тэмдэг нь ч надад бий” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярих боллоо.

Саяхан Хөвсгөл аймгийн АН-ын хорооны гишүүд зөвлөлдөж намынхаа дарга Л.Гүндалайг огцруулсан. Гэвч Л.Гүндалай гишүүн “Би Хөвсгөл аймгийн АН-ын дарга хэвээрээ байгаа. Тамга, тэмдэг нь ч надад бий” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярих боллоо. Мөн түүний хэлснээр Хөвсгөл аймгийн АН-ын хороо 105 гишүүнтэй. Харин түүний дотор ажил хийдэггүй, хоосон шүүмжилдэг 20 орчим хүмүүс байдаг. Тэд зочид буудлын хонгилд цуглаж, ийм шийдвэр гарган олон нийтэд түгээсэн аж. Энэ асуудлын талаар шалгаж өгөөч гэж Л.Гүндалай гишүүн АН-ын даргад хүсэлт тавьсанд “Сонгууль болоогүй байхад хариуцлага тооцох үндэслэлгүй. Тэгээд ч сонгууль дөхсөн үед иймэрхүү халаа сэлгээ хийхгүй. Тэр хүмүүс янз бүрийн явуулга хийвэл авч хэлэлцэхгүй” гэсэн хариуг өгчээ. Ийнхүү Л.Гүндалайг Хөвсгөл аймгийн АН-ын даргын суудлаас огцруулсан гэх мэдээ үнэн, худал нь мэдэгдэхгүй эргэлзээ төрүүллээ. Одоо огцруулах шийдвэр гаргасан хорооны гишүүд ямар тайлбар хийх бол.