Дуучин Жастин Бибер 19 сая ам.долларын өрөнд оржээ
Дуучин Жастин
Бибер шүүхэд дуудагдав
Дуучин Жастин
Бибер өөрийн Твиттер хуудсандаа санаандгүй бичсэн зүйлээсээ болж шүүхээд
дуудагджээ. Тэрээр өөрийн блогтоо гар утасны дугаараа бичихдээ сүүлийн хоёр
тоог нь одоор орлуулан орхисон аж. Утасдахыг хүссэн шүтэн бишрэгчид нь хоёр
тоог өөрсдөө олох байх гэж бодсон нь Жастиныг 19 сая ам.долларын торгууль
төлөхөд хүргээд байна. Дуучинтай ярихыг хүссэн шүтэн бишрэгчид нь одноос өмнө
бичсэн дугаар руу залгацгаасан байна. Харин энэ дугаар нь Техас мужид амьдардаг
нэгэн айлын суурин утас бөгөөд мянга гаруй удаа утсаа авч хариулсан байна.
Бибер утасны дугаараа блогоосоо даруй авсан ч шүтэн бишрэгчид нь нөгөө айл руу
залгасаар байжээ. Гэр оронд тав тух алдуулсан гэж Жастин Биберийг Техасын гэр
бүл шүүхэд өгснөөр ийн өндөр торгууль төлөхийг шаарджээ.