Их Британийн “Henry Aldridge and Son” хэмээх дуудлаг худалдааны ордон “Титаник”-тай холбоотой зүйлсийг худалдаалгаараа алдартай юм. Тэд энэ удаа “Титаник”-ийн сүүлчийн хоолны цэсийг 120 мянган ам.доллараар заржээ.

Их Британийн “Henry Aldridge and Son” хэмээх дуудлаг худалдааны ордон “Титаник”-тай холбоотой зүйлсийг худалдаалгаараа алдартай юм. Тэд энэ удаа “Титаник”-ийн сүүлчийн хоолны цэсийг 120 мянган ам.доллараар заржээ. Уг цэс нь эхнэр, хүүхэдтэйгээ явж байсан Сан Францискогийн банкны эзэн Вашингтон Доджийн ширээн дээр байсан нь тодорхой болсон байна. Түүний эхнэр Рут аврах завинд суухдаа уг цэсийг авч гар цүнхэндээ хийсэн бөгөөд одоог хүртэл хадгалж ирсэн байна.