Чингис хааны төрсөн нутаг, дархан цаазат Бурхан Халдун уулыг БОАЖЯ, Соёл
урлагийн хороо хамтран дэлхийн хамгийн анхны тахилгат уул гэдгээр нь
дэлхийн нийтийн өв санд бүртгүүлэхээр болжээ.

Чингис хааны төрсөн нутаг, дархан цаазат Бурхан Халдун уулыг БОАЖЯ, Соёл урлагийн хороо хамтран дэлхийн хамгийн анхны тахилгат уул гэдгээр нь дэлхийн нийтийн өв санд бүртгүүлэхээр болжээ. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд энэ оны 12-р сард гэхэд материалыг нь бүрдүүлж явуулсан байхаар төлөвлөсөн байна. ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд материалыг хүлээж авсны дараа Монголд ирж, Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгэх эсэхээ шийдэх гэнэ. Хэрэв бүртгүүлж чадвал Засгийн газар зургаан жилд нэг удаа энэ уулыг хэрхэн хамгаалж байгаа талаараа Дэлхийн өвийн хороонд тайлан явуулж байх аж.