Өнөөдөр 11:00 цагаас хоёр
намын дарга мэдээлэл хийнэ
Өнөөдөр
11.00 цагаас Төрийн ордонд Монгол
Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын
дарга Н.Алтанхуяг нар хамтран мэдээлэл хийхээр боллоо. Намын дарга нар Монгол Улсын иргэн бүрт бэлнээр
олгох нэг сая төгрөг, Тавантолгойн хувьцааны талаар мэдээлэл хийх юм байна. Мөн хурлын үеэр ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөг, иргэдэд олгох хувьцааны
талаар тодорхой мэдээлэл өгөх юм байна.