Өнөөдөр Монголын Ардчилсан холбооны "Цахим засаглал" онлайн
хэлэлцүүлэг явагдаж байна. Яг одоо онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн
З.Энхболд, Д.Ганхуяг хоёр оролцож байгаа бөгөөд хэлэлцүүлгийн сэдвээр
санал бодлоо хэлж байгаа юм. Сонирхолтой нь онлайн үргэлжилж байгаа
хэлэлцүүлгийг Чех улсаас хакердаж гацаан, үйл ажиллагааг нь саатуулсан
хэмээн УИХ-ын гишүүн З.Энхболд мэдээлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцохыг
хүссэн хэнд ч нээлттэй байгаа бөгөөд инт
Өнөөдөр Монголын Ардчилсан холбооны "Цахим засаглал" онлайн хэлэлцүүлэг явагдаж байна. Яг одоо онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг хоёр оролцож байгаа бөгөөд хэлэлцүүлгийн сэдвээр санал бодлоо хэлж байгаа юм. Сонирхолтой нь онлайн үргэлжилж байгаа хэлэлцүүлгийг Чех улсаас хакердаж гацаан, үйл ажиллагааг нь саатуулсан хэмээн УИХ-ын гишүүн З.Энхболд мэдээлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцохыг хүссэн хэнд ч нээлттэй байгаа бөгөөд интернэт сүлжээ, фэйсбүүк, твиттер гээд хэрэглээний сайтаар дамжуулан асуулт тавьж байгаа аж.