Өчигдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд орших Английн ЭСЯ-ны ойролцоо сэжигтэй тамхи мэт татаж явсан дөрвөн хүнийг саатуулжээ.

Өчигдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд орших Английн ЭСЯ-ны ойролцоо сэжигтэй тамхи мэт татаж явсан дөрвөн хүнийг саатуулжээ. Тэд ногоон өнгийн нунтаг бодисыг янжуур тамхины дотор хийж татаж явсан байна. Тиймээс уг бодисоос бага хэмжээтэйг хураан авч шинжлүүлэхээр өгчээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Тус иргэд нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны 19-р хороололд оршин суух 19 настай эрэгтэй Б, Багануур дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч 20 настай эрэгтэй А, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд оршин суугч 20 настай эрэгтэй М нар байжээ.
Б.Чимэг