Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна. Говь, зүүн зүгийн нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 1-6 градус, Орхон-Сэлдэнгийн сав, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.