
Монголын анхны намын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ 1997 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр тухайн үеийн МАХН /МАН/-ын Залуу гишүүд дэмжигчдийн III чуулган хуралдаж, “Залуус хөгжил” төвийг бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд шинэчлэн МАСЗХ байгуулагдаж байжээ. Харин энэ байгууллагын анхны ерөнхийлөгчөөр одоогийн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сонгогдож байсан. Мөн 2010 оны есдүгээр сарын 15-18-ны хооронд МАСЗХ-ны IV Их хурал “Шинэ бодлого, Шинэ үе” уриан дор зохион байгуулагдаж, нэрээ өөрчлөн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо болгосон байна.