Өнөөдөр "Зууны мэдээ" сонины “Үндэсний мэдээллийн төвд” дуучин С.Жавхлан хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

Өнөөдөр "Зууны мэдээ" сонины “Үндэсний мэдээллийн төвд” дуучин С.Жавхлан хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Тэрбээр Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алт багийн иргэдийн “Баян мөрөн” хөдөлгөөн газар, нутгаа хамгаалан суулт зарлаж байгааг дэмжиж байгаа аж. Энэ сумын газар нутагт Канадын “CGBEM” компанид ашиглалтын 947 га, хайгуулын 4000 га газарт лиценз олгосоныг эсэргүүцэж байгаа юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд дуучин С.Жавхланд энэ талаар арга хэмжээ авч, дэмжихийг хүссэн захидал ирүүлснийг тэрбээр хүлээн авчээ.