-
2016 оны 12 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.
Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг үндэслэн дээрх төслүүдийг бусад хуультай нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах талаар чиглэл өгсөн юм.
Хуралдаан даргалагчаас өгсөн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Байнгын хороод Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон юм.
Өнөөдөр /2016.12.02/ Төрийн байгуулалтын, Эдийн засгийн, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдаж эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.07 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно.”, уг хуулийн 24.6.Улсын “Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.” хэмээн заасныг үндэслэн хуулийн төслийг хэлэлцэж буйг хуралдааны үеэр тодотгон хэлсэн.
Сонгуулийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.6 дахь заалтын “Төрийн нууцын” гэснийг “Төрийн болон албаны нууцын” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжиж байгаа эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос боловсруулсан уг хуулийн төслийн танилцуулгыг тус байнгын хорооны гишүүн Л.Болд хийв.
Танилцуулгатай холбогдуулж Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүний “Аялал жуулчлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын “улс” гэснийг “төр” гэж өөрчлөх гээд байгаа гол ач холбогдол нь юу вэ” гэсэн асуултад ажлын хэсэг болох Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг “хуулийн нэр томьёог цэгцлэх ач холбогдолтой” гэсэн хариулт өгөв.
Харин Д.Тэрбишдагва гишүүний “Үүнийг яагаад Байнгын хороо санаачлаад байгаа юм бэ. Санаачлагч нь яагаад оруулж ирж болохгүй байна вэ” гэсэн асуултад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Л.Болд хариулт өглөө. Тэрбээр “Хуулийн агуулга бус нэр томьёо өөрчлөгдөж байгаа. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хэлэлцүүлж байгаа” хэмээн хэллээ.
Үг хэлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр богтсон юм.
Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.09 цагт 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалтын “улсын” гэснийг “төрийн” гэж өөрчлөх, Зөрчлийн тухай хуулийн 15.10 дугаар зүйлийн гарчгийн “Төрийн нууцын” гэснийг “Төрийн болон албаны нууцын” гэж, мөн зүйлийн 15.10.1 дэх хэсгийн “Төрийн нууцад” гэснийг “Төрийн болон албаны нууцад” гэж, “төрийн нууцтай” гэснийг “төрийн болон албаны нууцтай” гэж өөрчлөх зохицуулалтыг тус тус төсөлд тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж үг хэлсэн. Тэрбээр, “Өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Зөрчлийн тухай хууль 2017 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлнэ. Хугацаа хангалттай байгаа учраас хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй” гээд хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.
Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд дээрх хуулийн төслүүдээр Байнгын хороод тус бүртээ хэлэлцүүлэг явуулж, санал дүгнэлтээ ирүүлснийг уншиж танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Н.Оюундарь уншиж танилцууллаа.
Санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар асуулт асуулаа. Тэрбээр “Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуультай холбогдуулан нэг асуулт гарч байна. Олон улсын гэрээний тухай хуульд “улсын” гэдэг эрх зүйн субьект явдаг. Монгол Улс өөр оронтой гэрээ хийж байна гэсэн үг. Гэтэл энэ хуулиудад бүгдээрэнд нь “төр” гэж оруулах юм бол эрх зүйн томьёоны хувьд хооронд нь зөрчил гарах юм бишүү. Хуулийн нэр томьёогоо жигдлэхгүй бол нэг ойлголтыг хоёр өөр томьёогоор хэрэглэж байна. Үүнийг уялдуулж өгөх хэрэгтэй байна” гэсэн асуултад Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хариулт өглөө.
Дараа нь санал хураалт явуулж, дээрх таван хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.
Мөн Байнгын хорооны дарга Ж.Энхбаярын гаргасан анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг батлуулья гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 02
Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе: газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар ирэх долоо хоногт буюу 12 дугаар сарын 06-нд Төрийн ордонд болох гэж байна.
-
2016 оны 12 сарын 02
Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизүг “Хангарьд” одонгоор шагналаа. Ноён Такэнори Шимизүг манай улсад ажиллах хугацаандаа нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж ийнхүү нийслэлийн дээд шагналаар шагнахаар шийдвэрлэжээ.
Шагнал гардсаныхаа дараа ноён Такэнори Шимизү “Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг минь үнэлж хүндтэй одонгоор шагнасанд баяртай байна. Би 1973 оноос хойш Монгол Улстай холбоотой байлаа. Монгол Улсад Элчин сайдаар ажиллахдаа нийслэлийн дэд бүтэц болон боловсролын салбарт багагүй зүйл хийсэн. Түүгээрээ ч бахархаж явдаг. Миний хийсэн ажлыг үнэлж, дэмжсэн монголчууддаа талархаж байна. Монголын зүгээс Японд мөн ялгаагүй маш их тус болсон. Японд болсон газар хөдлөлтийн үеэр элэг нэгт ахан дүүст маань тусламжийн гараа сунгаж байсныг би хэзээ ч мартахгүй” хэмээн хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 02
Ж.Батзандан: АН-аас ерөнхийлөгчид нэр дэвших санал гаргасан хүн болгоныг хорьдог, дарамталдаг явдал хэрээс хэтэрлээ
-
2016 оны 12 сарын 02
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ.
-
2016 оны 12 сарын 02
Нийслэлийн иргэд маань жил бүрийн 12 дугаар сарын 31-нд буюу он солигдох мөчид төв талбайдаа цуглаж “Улаанбаатарын Мөнгөн Үдэш” цэнгүүнээ дуу хуур, бүжиг наадам, баяр хөөрөөр дүүрэн ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
-
2016 оны 12 сарын 02
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
-
2016 оны 12 сарын 02
БAРУУН АЙМГУУДЫН НУТАГ
Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад хэсгээр 18-23 хэм хүйтэн байх ба Увс, Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 хэмаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 28-323 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 28-33 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Энэ сард Баян-Өлгийн нутаг, Увс, Ховдын баруун, Завханы зүүн, Баяхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хагаст цас орж цасан шуурга шуурна. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Алтайн уулсаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТАГ
Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 хэм, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байх ба Өвөрхангайн ихэнх нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 хэмаар хүйтэн байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Мөн гураврдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм өдөртөө 29-34 хэм хүйтэн, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн, Өвөрхангайн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, зөвхөн Өвөрхангайн ихэнх нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14м/с, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с хүрч ширүүснэ.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТАГ
Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн буюу Хэнтий, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 хэмаар хүйтэн байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Энэ сард Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна.
Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м\с хүрч ширүүсэх төлөвтэй.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТАГ
Энэ сарын агаарын температурын дундаж нь 12-17 хэм хүйтэн буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд хугацаанд хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн баруун хил орчмын нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн зарим газраар цас орж шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 14-16 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүрч ширүүсч болзошгүй.
-
2016 оны 12 сарын 02
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 44 дэх дугаарт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудыг нийтэлжээ.
Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээ, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүн, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх ”Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүн, Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээтэй холбоотой мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаараас авч болох юм байна.
Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хамт батлагдсан бусад хуулиудыг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлсэн байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлжээ. Уг тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрд 2017-2019 онд сар бүр бэлэн мөнгөөр олгох, энэ тогтоолын 1 дэх заалтын 1-д зааснаас бусад хүүхдэд 2019 оноос эхлэн нөхөж олгохоор болсон байна.
Мөн Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 02
“Самандын Жавхлан” нэртэй дуу гарчээ
-
2016 оны 12 сарын 02
3-наас нутгийн хойд хэсгээр ,4-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтэрнэ.
-
2016 оны 12 сарын 02
“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах энэ сарын 22-нд хүнд ноцтойгоор зодуулсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан дөнгөж сая түүний ар гэрийнхэн нь мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд С.Амармандахын аав С.Сүхбаатар, Хар сарнай хамтлагийн дуучин Б.Баяржаргал, өмгөөлөгч Г.Батбаяр нар хүрэлцэн ирсэн юм.
-
2016 оны 12 сарын 02
Энэ оны хоёрдугаар сараас Бургастайн боомтоор БНХАУ руу мах экспортлож эхэлсэн билээ. Цаашид тэгш тоотой сар бүрд БНХАУ руу мах экспортолно хэмээн мэдээлж байсан ч малын өвчин гарч байгаатай холбоотойгоор Хятадын талаас түр зогсоожээ. Албаныхны мэдээлж буйгаар махны экспортыг тодорхой хугацаанд зогссон ба ойрын хугацааэнд экспортод мах нийлүүлэх ажил хэвийн үргэлжлэх бололтой.
-
2016 оны 12 сарын 02
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан нэр бүхий иргэдийг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нийслэлийн “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа. Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн П.Гэрэлтуяа, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны төлөөлөл Б.Ганбаатар, ажилтан Н.Эрдэнэтөгс нарыг нийслэлийн “Жуух бичиг”-ээр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатарыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм.
-
2016 оны 12 сарын 02
Хойд хөршийн хилээр хууль бусаар их хэмжээний сум оруулах гэж байгаад баригджээ.
-
2016 оны 12 сарын 02
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Жаргалант” багийн “Сүүж” гэдэг газар нутаглаж буй малчин Н-н суурьт 2016.10.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 101 хонь өвчилсөн тул дээж авч шинжлүүлэхэд “Хонины цэцэг ” өвчин болох нь тогтоогджээ.
-
2016 оны 12 сарын 02
Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын хаалтын ёслол өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.
Загварын шилдгийг тодруулдаг уг наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдсөн байна. Тэд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо”, “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч” зэрэг номинацад өрсөлдлөө.
Ингээд шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Загвсар өмсөгч Д. Долгион
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч н.Азжаргал
Фото модель: “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч О. Ариунзул, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н. Ану
Дэд байр: “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч н.Алтантуяа
Ирээдүйтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч Г.Бүрд
Шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Master Dodo” ХХК
Гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Precious fashion house” дизайнер Цээгий, Адъяа
Үндэсний хувцасны шилдэг дизайнер: Үйлдвэрлэл урлагийн сургуулийн дизайнерийн багш н. Энхтуяа
Өдөр тутам, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер: “Эвсэг” ХХК-ны дизайнерууд
Уламжлалд хувцасны шилдэг дизайнер: “Ур-Ундрах” ХХК-ны дизайнер Баасансүрэн
Шилдэг залуу дизайнер: “Урангоо Идэр” салоны дизайнер И. Урангоо
Шилдэг зурагчин: н.Цоггэрэл
Шилдэг makeup artist: ”Наруми” салоны Г. Нармандах
Шилдэг үсчин: ”Vidal” салоны захирал, Монгол улсын мастер үсчин Д. Одонгоо
Наадмын ивээн тэтгэгч байгууллагын шагнал: Загвар өмсөгч н. Азжаргал, н. Золбоо, н. Хулангоо, н. Адъяа
Тусгай байр: “Жи Энд Эс” ХХК-ийн дизайнер С. Ганзориг “Сомо” брэнд, “Mon line” ХХК-ийн дизайнер н. Цэрэнханд, н. Өнөрбат
Мөн жил бүр энэ наадмаас шинэ топ моделийг шалгаруулдаг ч өнөө жил тодруулсангүй. Топ моделийн хэмжээнд хүрэх загвар өмсөгч байсангүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.
-
2016 оны 12 сарын 02
Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэжээ.
-
2016 оны 12 сарын 02
“Хөгжлийн банк”-ыг тойрсон дуулиан сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл тус банкнаас зээл авсан компанийн нэрс олон нийтэд ил болж, улс төрчид эхнээсээ үнэнээ өчиж эхлэв.Тодруулбал Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр Хөгжлийн банкнаас авсан гэх зээлийн талаар “Миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юм. Надад байгаа мэдээллээр энэ үйлдвэр нь 380 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай. 380 сая ам.долларын 80 хувийн санхүүжилтийг Мак компани өөрсдийн эх үүсвэрээс гаргасан. Үлдсэн 20 хувийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зээлээр авсан. Энэ үйлдвэрийн эхний ээлж ирэх оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад орно. Дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа базаагдаад явж байгаа.
-
2016 оны 12 сарын 02
Улсын хэмжээнд 13 аймгийн 95 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн хэмээн өнөөдөр /2016.12.01/ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 22-нд дахин шинэчилж гаргасан мэдээлэл дээр тулгуурлан дараах тоо баримтыг гаргажээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 22-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувь зудын их, бага эрсдэлтэй байна.