зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5294 5295 5296 5297 5298 5299 5300
  • Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ
    2016 оны 2 сарын 08
    Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 1-4-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • С.Бямбацогт: Ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй
    2016 оны 2 сарын 08
    С.Бямбацогт: Ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй
  • Шинэлэх ёсон: Бэлгэтэй сайхан ерөөл хэлж, хишиг буянаа түгээдэг
    2016 оны 2 сарын 08
    Шинийн нэгэн бол монголчуудын хувьд хамгийн бэлгэ дэмбэрэлтэй өдөр гэдэг бөгөөд энэ өдрийг хэрхэн өнгөрөөнө тэр жилдээ тийм байна гэсэн үзэл тархмал.
  • Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ?
    2016 оны 2 сарын 08
    Монголчууд цагаан сарын шиний нэгний өглөө тухайн жилийнхээ заслыг хийж, зүг мөрөө гаргадаг уламжлалтай.
  • Битүүний өдрийн бөхийн барилдаантай
    2016 оны 2 сарын 08
    Уг барилдаанд хэн түрүүлнэ тэр бөхийг наадмын түрүү авах магадлалтай хэмээн шинждэг ч тал бий.

    Тэгвэл өнөө жил хоёрдугаар сарын 08-ны 14.00 цагт улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох бөгөөд XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй аж.
  • ХVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн “Шороон үхэр”-ийн шинж
    2016 оны 2 сарын 08
    Уламжлалт ёсоор монголчууд тухайн жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар шинждэг.
  • ”МIХХ” нэрийн хөлдөөсөн бууз 5 кг-ыг захиалахад хүргэлт үнэгүй
    2016 оны 2 сарын 08
    ”Мiхх” пиццаны хамт олон сар шинийн баярыг тохиолдуулан хэрэглэгч түмэндээ шинэ бүтээгдэхүүнээрээ бэлэг барьж байна. Тэд энэ удаад өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээрээ сар шинийн амтат буузаа нэрлэжээ.
    Михх-ийг пицца, чикениэр төсөөлдөг цаг ард хоцорж хонины махтай амтат буузны нэр төрөл нэмэгдсэн хэрэглэгчдийн сайшаалыг хүртээд байна.
    Гараар хийсэн татсан махтай энэхүү амтат буузны хувьд зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр худалдаалагдаж байгаа бөгөөд 5 кг тутамд урамшуулал тооцогдож үнэгүй хүргэлт хийж байгаа юм.
    МИХХ-ийн ”Амтат бууз”-нд дээд зэрэглэлийн гурил, тарган хонь, сонгино, гоньд, давс ордог. Жинхэнэ монгол буузныхаа амт чанарыг гаргахын тулд бид ердөө л сонгино, давс , гоньдоор амталж байна. Өнгө үзэмж, хэлбэр хэмжээ нь олны талархалыг хүлээсэн энэхүү бүтээгдэхүүнээ та ч гэсэн амжиж захиалаарай.
  • Засгийн газрын хуралдаан болно
    2016 оны 2 сарын 08
    Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар 10 шахам асуудлыг хэлэлцэн, танилцахаар төлөвлөжээ.
  • Хадагны гарал үүсэл
    2016 оны 2 сарын 08
    Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хадагны талаар мэдээ орууллаа.Хадагний гарал үүслийн талаар олон янзын мэдээ байдаг. Ц. Гочоо “Монгол эдийн дээж хадаг” хэмээх номондоо “Хадгийг Энэтхэг уран Бишүү-Гарма мяндсаар хийсэн мэтээр 14-р зууны үеийн монголын”Хонжин дэвтэр” гэдэгт тэмдэглэжээ.
    Уран бишүү гармаа МЭӨ 6-р зууны хүн болох тул хадгийг хийсэн он цагийг тоймлож болмоор байна.”гэж тэмдэглэжээ.
    Харин Энэтхэгийн Лосолин дацангаас эрхлэн гаргасан “Сайн оюунт тааллийн чимэг үзэсгэлэнт сувдан эрх” цувралийн 47-р дэвтэрт /ху 123/ Хадаг нь өлзий хутгийн шүтэн барилдлагыг бэлгэдсэн эд юм. Анхлан үүсэхдээ “үлэмж ариун цагаан сэтгэл”-ийг бэлгэдэж үүссэн гэдэг.

    Хадаг хэмээх нэрийн утга
    Монголоор “хадаг”, Төвдийн “хада”, хятадаар “ ”-харимж гэсэн утгатай үг юм. Чинисийн өчигт: “Хивт сум”, “Хивт тарвалага”, Хоёр загалын туужинд: “Хив татах ёс” гэсэн нэр томьёо гардаг. Нууц товчоонд хадаг нэрээр гардаггүй бөгөөд хэв гэсэн утгаар монголчууд анх хэрэглэж байсан. Иймд хадаг Энэтхэгт үүсч 13-р зууны үед Хятад, Төвдөөр дамжин монголд нэвтэрсэн бололтой. Хожим нь Түвдийн хадаг гэсэн нэрийг авч хэрэглэсэн гэдэг.
    Хадагний билэгдэл. Монголчууд Хадгийг тэнгэрээс гаралтай ертөнцөд байдаггүй эд учир өнгө нь үүрийн цагаан гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгийг жинхэнэ тэнгэрийн өнгө гэж үзэж түүнтэй адил өнгөтэй хадгийг хэрэглэж байсан байна. Тэнгэрийн эд учраас хөнгөн, зөөлөн, уян бас бат бөх чанарыг бэлэгдэн ертөнцөд түүнээс илүү эд байхгүй байх билэгдлийг агуулан хэрэглэж байжээ. Мөн мөнгөн енбү, мөнгөний үндсэн өнгөөр билэгтэй мөнгөтөй зүйрлэн хүндэтгэж алхаж гишгэх доор газар тавихийг хориглож байжээ. Хадаг хэмээх нэрийн утга нь бурхан шүтээн, багш дээдсийн хөрөг, тэргүүтэнд тахих, тахилын шүтээнд мөргөх үед амгалан жаргалан, даатгах, мэнд амар мэдэх гэсэн утгатай бөгөөд тэр утгын дотоод сэтгэл нь хиргүй цагаан, торго мэт ариун бэлгэдлийг өргөхийн бэлгэдлээр нь харамж өргөх гэсэн утгыг илэрхийлдэг.
    Хадгний өнгө. Хадгийг түвдүүд хиргүй ариун цагаан сэтгэлийн билэгдэл болгон цагаан хадгийг түгээмэл хэрэглэдэг. Харин монголчууд цэнхэр хадгийг хэрэглэж байсан нь тэнгэрийн эд бараа гэж үздэг байсных бөгөөд мөн цалин цагаан мөнгөий өнгийг бэлэгдэж хамгийн түгээмэл хэрэглэж байсан гэдэг.

    Таван өнгийн хадагны билэгдэл нь
    Монголчууд эртдээр үеэc хадгийг эдийн дээд, архи идээний дээд хэмээн амьдралынхаа туршид авдрынхаа ёроолд архи хадаг хоёрыг нандигнан хадгалсаар ирсэн түүхтэй. Хэрэв та гэртээ хадаг хадгалах гэж байгаа бол таван өнгийн хадгийг хадгалж буянаа тогтоогоорой. Энэ нь баян чинээлэг, гай барцадгүй амар түвшин явахыг бэлэгддэг жамтай. Таван өнгийн хадагны бэлэгдлийг одоо толилуулъя.

    А. Цэнхэр өнгийн хадаг мөнх, амар тайвны бэлгэдэл
    Б. Шар өнгийн хадаг бурхан шашнаа дээдлэхийн бэлгэдэл
    В. Улаан өнгийн хадаг гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл
    Г. Цагаан өнгийн хадаг сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны
    Д. Ногоон өнгийн хадаг дэлгэрэн арвижихын бэлгэдэл бэлгэдэл болдог байна.

    Хадгийг хадгалахдаа аргамж сур, хар архины хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бүх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг. Монголчууд эрт дээрүеэс хадаг, архи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдарна гэж vздэг байжээ.
  • Байр суурь: Намрын чуулганы үр дүнг УИХ-ын гишүүд юу гэж дүгнэв
    2016 оны 2 сарын 08
    Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталлаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.

    Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүд ингэж ярьж байна. Ингээд тэдний байр, суурийг хүргэе.
  • Шинийн тавгийн идээ засах ёс
    2016 оны 2 сарын 08
    Шинийн идээ ундааг их идээ, бага идээ гэж эсвэл цагаалга, битүүлэг гэдэг. Их идээ томхон цар тавагт зассан самнаа хавсай, ул (хэвийн боов, самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар, цагаан тос, ааруул хурууд, бал бурам, чихэр, үзэм, чавга)-аар чимэглэсэн идээг хэлдэг.

    Бага идээ гэдэг нь багашаархан няд тавагт зассан шүүс, буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Шинийн нэгний идээ будааны шим шүлт, өнгө жавхаанаас тэр жилийн буян хишиг тогтоно гэж үздэг.

    Шинийн идээг засахдаа цагаан идээний билэгдлийг юу юунаас эрхэмлэдэг. Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав, тав, долоо, ес давхарладаг ёстой. Айл гэр бүл, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн гэрийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна.
  • Битүүлэх ёс
    2016 оны 2 сарын 08
    Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.

    Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө.

    Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог.

    Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий. Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.

    Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө.

    Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог.

    Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.
  • Аман хүзүүг тэр өдөр хонины хишиг таарсан хүүхдэд өгдөг
    2016 оны 2 сарын 08
    Ууц гэдэг бол хонины нурууг сүвээний хоёр хавирга, сүүлний хамт үргэлжид нь тусгайлан авч бэлтгэснийг хэлнэ.
  • Улаанбаатарт 10 хэмийн хүйтэн байна
    2016 оны 2 сарын 08
    Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна.

    2016 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Баруун болон төвийн нутгаар үүлшиж, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 28-32 градус, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.
    Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  • А.Сүхбат аварга “Хийморь 13” лекц уншина
    2016 оны 2 сарын 07
    Цагаан сарын шинийн 8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт Дархан аварга А.Сүхбат “Хийморь 13” нэртэй лекц уншихаар болжээ.
  • ”Ботго авахуулах зан үйл”-ийг ЮНЕСКО-д бүртгэснийг батламжлав
    2016 оны 2 сарын 07
    Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн ”Ботго авахуулах зан үйл” бүртгэгдсэн билээ. Бүртгэсэнийг тунхагласан батламж хүлээн авах ёслол боллоо.
  • ”Хөхөө Намжил” дуурийг өнөөдөр тоглоно
    2016 оны 2 сарын 07
    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид сар шинийн баярыг угтан өнөөдөр 17.00 цагаас Л.Мөрдоржийн ”Хөхөө Намжил” дуурийг тоглох гэж байна.
  • Танилц: Сар шиний баяраар ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарь
    2016 оны 2 сарын 07
    Нийслэлийн хэмжээнд эмнэлгүүд баярын өдрүүдээр ажиллах Цагийн хуваарийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргажээ.
  • “Бага Баян-Санзай-Тэнгис кинотеатр” чиглэлийг сунгалаа
    2016 оны 2 сарын 07
    Сүхбаатар дүүргийн 19-р хороо “Их Тамир” амралт орчмын иргэдийн суурьшилт нэмэгдэж байгаа.
  • Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
    2016 оны 2 сарын 07
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
5294 5295 5296 5297 5298 5299 5300
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    8 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    37 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    1 цаг 12 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 27 мин
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
    2 цаг 7 мин
  • О.Цогтгэрэл: Төсвийн тодотгол дээр тоо баримтуудыг сайн ярих ёстой
    2 цаг 26 мин
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
    2 цаг 30 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ТӨЛӨВ
    2 цаг 47 мин
  • Камертон хамтлагийн "дурсамж сэдрээх" ЕСӨН дуу
    3 цаг 17 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    3 цаг 31 мин
  • Даншиг наадмын тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    3 цаг 48 мин
  • 3х3: Эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд шалгарлаа
    4 цаг 9 мин
  • Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханыг тахиж байна
    4 цаг 17 мин
  • “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    4 цаг 31 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 42 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: Халдварт өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгнө
    5 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    5 цаг 8 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалд хүрсэн Азийн анхны баг болох The MongolZ
    6 цаг 36 мин
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    20 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК