-
2016 оны 1 сарын 19
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын төр 1930-1940 оны өндөр настай хэлмэгдэгсдийг басамжлан үзэж хууран мэхэлж байгаа талаар ”Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-аас мэдээлэл хийнэ.
-
2016 оны 1 сарын 19
Япон улс Ираны эсрэг эдийн засгийн хоригоо цуцлахаар боллоо
-
2016 оны 1 сарын 19
БЗД-11 “01-р сарын 18-ны 11:00-15:00 цагийн хооронд Ногоон зоорины задгай тоотод хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад: Тус тоотод суух Ц /эр.44н/-ийн монгол гэрийн тооноор СХД-10 хороонд суух Б /эр.40н/ орж, дунд гарын мөнгөн аяга, “Болор” /0,75л/ архийг хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн хэргийг БЗДЦХ-3 шалгаж байна.
БЗД-23. “Сургуулийн ... тоотод 01-р сарын 17-ны 15:00 цагаас 18-ны 00:00 цагийн хооронд хулгайч орсон байна“ гэсэн мэдээллийг авч шалгахад: Тус тоотод суух О /эм.37н/-гийн байшингийн цонхыг хагалан, Дарьганга хийцийн улаан шүрэн шигтгээтэй мөнгөн хавчаар 2хос, 1 сая төгрөг алдагдсан хэргийг Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багт суух Ж /эр.18н/, БЗД-23. хороонд суух Г /эр.18н/ нар бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 19
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулган өчигдөр Төрийн ордонд болж тэргүүнээ сонголоо.
-
2016 оны 1 сарын 19
СБД-9. “Алтайн ... тоотод хүн хутгалуулчихлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 18-нд авч, шалгахад: Тус тоотод суух Э /эм.18н/-ын зүүн даланд хамтран амьдрагч М /эр.17н/ нь согтуурсан үедээ хутгалж гэмтэл учруулсан хэргийг шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 19
“Ирвэс хамгаалах сан”-ийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсаны дурсгалд зориулсан 1000 зул өргөх ёслол Чингисийн талбайд өчигдөр болов.
-
2016 оны 1 сарын 19
Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ. Дашнямтай өдөр.
-
2016 оны 1 сарын 19
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
-
2016 оны 1 сарын 18
С.Одонтуяа 319 санал
Б.Ургамалцэцэг 306 санал
И.Нарантуяа 19 санал
Г.Хажидмаа 6 санал тус тус авсан байна. Дахин санал хураалт явагдахаас өмнө И.Нарантуяа, Г.Хажидмаа хоёр нэрээ татжээ. Харин С.Одонтуяа гишүүн “Ялсан байтал дахин тооллого гээд бантагнуулах юмаа” хэмээн жиргэжээ.
-
2016 оны 1 сарын 18
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган Төрийн ордонд болж, холбооны тэргүүнийг сонгох санал хураалт явагдлаа.
-
2016 оны 1 сарын 18
Гавьяат тамирчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа хийжээ
Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа өнгөрсөн амралтын өдөр ээлжит авиралтаа амжилттай дуусгажээ. Өөрөөр хэлбэл, гавьяат маань Өмнөд Америкийн ноён оргил болох Аконкагуа уулын оргилд гарч, эх орныхоо нэрийг дах,ин гаргалаа. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд эх орноосоо мордож байсан ийнхүү авиралтаа амжилттай дуусгасан юм. Түүний хувьд 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан Аконкагуад авирч байсныг уншигчид са;:аж байгаа байх. Тухайн үед хамгийн энгийн замыг сонгож авиралт хийсэн бол энэ удаад уулын хамгийн хүнд зам болох 1934 оны польшуудын замаар авирчээ. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа энэ сарын 23-нд эх орондоо ирнэ.
-
2016 оны 1 сарын 18
Дуурийн театрынхан малчдад гараа сунгана
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон ирэх лхагва гарагт 19:00 цагт “Сонгодог гала тоглолт”-оороо үзэгчидтэйгээ уулзахаар болжээ. Сонирхолтой нь тэд тоглолтынхоо бүх орлогыг өвөлжилт хүндэрч, зудын ирмэгт малчдад олгохоор төлөвлөсөн байна. Учир нь, тус театрын уран бүтээлчид малчдаа дэмжих, нэг малыг ч болтугай эсэн мэнд онд оруулах сэтгэлийг тээж, ийнхүү “Монголын удаан загалмайн нийгэмлэг”-тэй хамтран ээлжит тоглолтоо үзэгч олондоо аж. Ямарваа нэг байгалийн гамшиг, осол тохиолдсон үед биш урьдчилан сэргийлж, ард иргэддээ туслах хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл энэхүү тоглолтыг үзэж, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг Улсын дуурь бүжгийн эрдмийн теартын хамт олон уриалж байна.
-
2016 оны 1 сарын 18
“Мөнгөлөг шагшуурга” хоёр өдөр үргэлжилнэ
Хар ус нууранд хоёр жилд нэг удаа болдог “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг ирэх хоёрдугаар сарын 20-21- нд хийхээр болжээ. Байгаль дэлхий, амьтан, ургамлаа хайрлан хамгаалж, үндэсний ёс зан заншлаа сэргээн, өв- лийн аялал жуулчлал хөгжүүлэх зорил- гоор Ховд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг уг арга хэмжээг энэ удаа “Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор явуулна. Мөсний баярт Ховд аймгийн 17 сум, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд тус бүр 30-аас доош- гүй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Баярын үеэр тэмээний уралдаан, бүх нийтийн гүйлт, олс татах тэмцээн болохоос гадна сайхан тэмээтэй хос шалгаруулна. Мөн аймгийнхаа шагай, тэшүүр, мөсний сурын аваргыг тодруу- лах юм. Энд очсон жуулчдад морин болон энгийн чарга, тэшүүр, морь, тэ- мээгээр үйлчлэх нь.
-
2016 оны 1 сарын 18
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцав
-
2016 оны 1 сарын 18
Үндэснийхээ урлагийн гайхамшгийг гэрэл зурагг мөнхөлжээ
Амьдралын олон өнгийг хором алдалгүй анаж байдаг гэрэл зурагчид хамтран эх орныхоо ёс заншил, оюун сэтгэлгээг шингээсэн үндэснийхээ урлагийг гэрэл зургаар дамжуулахыг хүсчээ. Тэгвэл тэд хүслээ биелүүлж, өнгөрсөн бямба гарагт “Монголын үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ гаргалаа.
Энэхүү үзэсгэлэн нь бусад гэрэл зургийн үзэсгэлэнгээс олон талаараа ялгаатай аж. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас манай оронд морилон ирсэн зочид төлөөлөгчид, аялан ирсэн жуулчдад үндэсний соёл урлагаар дамжуулан улс орноо сурталчлан таниулах зорилгоор гаргаж байгаа үзэсгэлэнг маань дэмжиж хамтран ажиллаж буйгаараа чухал онцлогтой болжээ. Үүнээс гадна Монголын үндэсний дуу бүжгийн чуулга 65 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулсан “Үндэсний урлаг Монголын бахархал” аяныхаа хүрээнд “Монгол үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Сайхан” урлагийн төв хамтран зохион байгуулж шилдэг шинэ бүтээлүүд болох ”Монголын их нүүдэл” Үндэсний хөгжмийн их найралын концерт, ”Монголын их хатад” бүжгэн туульс, ”Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжиг зэрэг тоглолтуудаа мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зурагсонирхогчдод нээлттэй болгож зураг авалт хийх нөхцөл боломжийг хангаж өгснөөрөө онцлог аж. Үзэсгэлэнд 25 мэргэжлийн гэрэл зургийн мастер, гэрэл зураг сонирхогчид оролцож 295 бүтээл ирүүлснээс мэргэжлийн болон хэвлэлийн шаардлага хангасан, гэрэл зургийн онцгой мэдрэмж, өнгө дүрслэл, өгүүлэмж сайтай 50- 60 бүтээлийг сонгон авч олон нийтэд дэлгэн харуулж байгаа юм.
-
2016 оны 1 сарын 18
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцав
-
2016 оны 1 сарын 18
1255 монгол хүүхэд гадаадад мэндэлжээ
Манай улсын гурван сая дахь иргэн өнгөрсөн оны нэгдугээр сард Өмнөговь аймагт мэндэлж, монголчууд бид улам олуулаа болов. Тэгвэл Х.Мон- голжин охин 60 гаруй мянган дүү дагуулжээ. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээгээр 2015 оны эцэст манай улсын хүн ам 3.061.600 болж, өмнөх оны мөн үеэс 65.600 хүн буюу 2.2 хувиар өсчээ. Улсын хэмжээнд нийт 82.150 хүүхэд төрсний 1255 нь гадаадад мэндэлсэн байна.
-
2016 оны 1 сарын 18
НИТХ-ын дарга Д.Баттулга 2016 оны сонгуульд нийслэлийн эзлэх мандатын тоог 21 болгох хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тодруулбал, нийслэлээс сонгогдох НИТХ-ын гишүүний тоог нэмнэ гэсэн үг юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл байр, сууриа илэрхийллээ.
-
2016 оны 1 сарын 18
“ПюрХаус”, “ЖигүүрГранд”, “ЮБП”, “Зүүн хүрээ шилтгээн”, “АО Жаргалант”, “Ричфортун”, “Блю Скай”, “Ажигана” зэрэг барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулжээ.
-
2016 оны 1 сарын 18
Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхэллээ. Нэгдсэн сургалт, зөвлөгөөний ажиллагааг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нээж үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ : “Прокурорын байгууллага, түүний хамт олон 2015 онд хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо зохих түвшинд биелүүлэн ажиллалаа. Прокурорын байгууллагын энэ удаагийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн нь Монгол Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй болон прокурорын байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хангах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн эхлэж байгаа цаг үед болж байна.
Цаашид прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, хууль, эрх зүйн шинэ орчинд ажиллах бэлтгэлээ базаах, прокурор, ажилтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан заавар, журмуудыг шинээр батлагдсан хууль тогтоомжид нийцүүлэх, ажлын ололтоо бататгах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, прокурор, ажилтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Нийгэмд гарч байгаа өөрчлөлт, шинэчлэлийн дагуу бодлого үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох үүргээ бүрэн хэрэгжүүлэх, прокурорын хяналтын ажлын үр дүнг нь тооцож дүн шинжилгээ хийж байх шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, прокурор, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг шаардлагууд гарч байна. Байгууллагаас дэвшүүлсэн зорилт, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудыг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэхэд удирдах ажилтны идэвхи зүтгэл, ажлын санал, санаачлага их үүрэгтэй.
Та бүхнийг сургалт, зөвлөгөөнөөс ихийг сурч мэдэн удирдлагын үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэв.
Өнөөдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудад “Төрийн захиргааны шинэтгэл, хөгжлийн хандлага”, Мэдээллийн аюулгүй байдал”, “Удирдлагын манлайлал менежмент”,”Өөрийгөө танин мэдэх, өөрийгөө олох, өөрийгөө бүтээх үе шат” зэрэг сэдвүүдээр сургалт явагдах ба шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал”-ын талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн нар сургалт явуулна.