“Монгол цэргийн жавхаа” уралдааны шалгаруулалт өнөөдөр эхэлнэ. Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эцсийн шалгаруулалт дууссаны дараа шагнал гардуулах ажиллагаа цэргийн бахархлын өдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулагдах аж.
Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэдэг байна. “Монгол цэргийн жавхаа” уралдааны эхний гурван байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид нь эмнэлгийн хэрэгсэл олгосоор иржээ. Өөрөөр хэлбэл дээрх уралдаан нь уламжлал болсон төдийгүй уралдааны шагнал нь ч жилийн жилийн хадгалагдан үлджээ.