
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: “Тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйтэй байх алга гэж үзэж байгаа юм уу? Яагаад заавал жагсаалтын гишүүдэд хариуцлага тооцох агуулгыг тусгаж байгаа юм бэ. Мөн ёс зүйн асуудлыг хэрхэн яаж тодорхойлох юм. Одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна” гэв.


























































Сэтгэгдэл (1)