зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5349 5350 5351 5352 5353 5354 5355
  • Ховд аймгаас Түрэгийн үеийн хадны булш олджээ
    2016 оны 4 сарын 06
    Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн үзүүр гялан хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олджээ.
  • Сонгуулиар хамтран ажиллах судалгааны дүгнэлт, тайлан гаргана
    2016 оны 4 сарын 06
    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас өмнөх сонгуульд хийсэн ажиглалт нь их тус болсон билээ. Ийнхүү ажиглалтаас хийсэн дүгнэлт, гаргасан зөвлөмж нь манай сонгуулийн нэр хүндийг өсгөж өгсөн гэдгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн тус байгууллагын сонгуулийн урьдчилсан судалгааны багийнхнийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр онцлон тэмдэглэв.
  • Хүүхдээ орцонд хаясан эхийг эгчийнх нь хамт шүүнэ
    2016 оны 4 сарын 06
    Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө орцонд хүүхдээ хаяж явсан хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан.
  • Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
    2016 оны 4 сарын 06
    Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
  • Улсын заан Ц.Баярсайхан залилан хийхдээ ОБГ-ын аврах ангийн дарга гэж танилцуулжээ
    2016 оны 4 сарын 06
    Улсын заан Ц.Баярсайханд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноогоод байсан билээ. Эл шийдвэрийг Ц.Баярсайхан болон түүний өмгөөлөгчид эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг дахин шалгуулахаар буцаагаад байгаа.

    Ц.Баярсайханд холбогдох хэргийн учир

    Ц.Баярсайхан нь Эрүүл мэнд спортын яамны биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захиргаа санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа анх хэрэгт холбогджээ.

    Тодруулбал тэрбээр Т.Алтанцэцэг гэх эмэгтэйд “Мах импекс” компанийн захирал Г.Бүдрагчаагийн гарын үсэгтэй гэрээг танилцуулж, улмаар түүнээс 500 сая төгрөг авсан байна.

    Харин мөнгийг А.Болор-Эрдэнэ гэх иргэнээр дамжуулан авсан бөгөөд хуурамч гэрээгээр залилжээ. Өөрөөр хэлбэл “Мах импекс хувьцаат компанид хамтарч мах нийлүүлж, олсон ашгаа хувааж авна” гэх нэрийдлээр хууран мэхэлжээ. Ингэхдээ Ц.Баярсайхан өөрийгөө Онцгой байдлын ерөнхий газрын аврагч спорт хорооны дарга гэж танилцуулжээ.

    Хохирогч гэх Т.Алтанцэцэг ярихдаа “Ц.Баярсайхан намайг хамтарч мах нийлүүлэе. Ингээд ашгийнхаа 65 хувийг өөрөө 35 хувийн ашгийг надад өгнө гэсэн. Би зөвшөөрөөд 500 сая төгрөг өгсөн байгаа. Харин 2015 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр ашгийн хамтаар энэ мөнгөө буцаан олгон гэсэн ч одоо болтол ашиг гэж өгөөгүй. 2015 оны гуравдугаар сард 50 сая төгрөг, 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 15 сая төгрөг өгсөн. Ц.Баярсайхан гэрээний гадуу ямар ч ажил үүрэг гүйцэтгэлгүй надаас 500 сая төгрөгийг авч хувьдаа ашигласан байгаа” гэжээ.

    Харин Ц.Баярсайхан ярихдаа “Хуурч мэхлэх санаа надад байгаагүй.“Мах импекс” ХК захирал Бүдрагчаатай аман хэлэлцээгээр ярилцаж тохиролцсон зүйл байсан юм. Гэтэл намайг гадагшаа тэмцээнд яваад ирэх хооронд хохирогч Алтанцэцэг өөрөө очиж уулзсан байсан. Бүдрагчаа хохирогчид аман хэлэлцээ байсан учраас гэрээгээ цуцалсан гэж хэлсэн байна лээ. Намайг малаа цуглуулж амжаагүй байхад ийм асуудал болсон. Авсан мөнгөнийхөө 220 сая төгрөгийг одоогоор түүнд төлсөн байгаа” гэв.

    Ингээд анхан шатны шүүхээс Ц.Баярсайханыг залилан хийх замаар бусдаас их хэмжээний мөнгө завшсан гэж үзээд хоёр сая төгрөгийн эд хөрөнгийг нь хурааж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн ял оногдуулахаар шийдвэрлээд байсан юм. Мөн Ц.Баярсайханаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнээс 390 сая төгрөгийг гаргуулж хохирогч Т.Алтанцэцэгт олгохоор болоод байлаа. Гэтэл Ц.Баярсайханы гомдолоор давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

    Тэрбээр тээвэр зуучийн “Өнжүүл Богд” хэмээх компанитай аж. Мөн Цэрэнпунцагтай нийлж G-mobile-ийн салбарт хөрөнгө оруулж байсан аж. “Өгөөмөр” пионерын зуслан мөн түүний мэдэлд байдаг байна. Харин сүүлд ийнхүү махны чиглэлийн бизнес хийж байгаад мөнгөний асуудалд оржээ.
  • А.Бакей Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв
    2016 оны 4 сарын 06

    Байнгын хорооны дарга А.Бакей Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв
  • Монгол эмэгтэй хойд туйлд нохой чаргаар 300 км аялана
    2016 оны 4 сарын 06
    “Fjallraven Polar” буюу хойд туйлд нохой чаргаар таван өдрийн аялал хийх уралдаан жил бүр болдог. Аялалд оролцогчийг санал асуулгаар, шүүгчдийн сонголтоор болон худалдан авагчдаас тодруулдаг. Өмнө нь энэ аялалд цэнхэр үст Э.Цэрэн хамгийн их санал авч оролцож байсан бол энэ удаад Б.Загдаа гэх Монгол бүсгүй явахаар болжээ. Б.Загдаа хамгийн их санал авч энэ удаагийн аялалд оролцохоор болж байгаа юм.

    Энгийн хүнд гайхамшигт аяллыг мэдрүүлэх зорилготой “Fjallraven Polar” буюу хойд туйлд нохой чаргаар явах энэ удаагийн аялал 4-р сарын 5-10-ны өдрүүдэд болох бөгөөд санал асуулгыг түрүү жил явуулсан байна. Энэ жилийн аялалд нийт 30 хүн оролцож байгаа бөгөөд 300 км газар аялах ажээ.
  • Сэрэмжлүүлэг: Дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    2016 оны 4 сарын 06
    Энэ сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтэж, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

    Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасан байдаг хэдийч эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагагүй байдлаас болж хүүхэд зам тээврийн осолд өртсөөр байна. Өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улиралын амралт дуусч, хичээл эхэлсэн тул хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
  • Э.Ганболор: Амьдралын адал явдалт кинонд тоглож байна
    2016 оны 4 сарын 06
    Он цаг, орон зай, хувь заяа... гайхалтай эрч хүч, залуу насыг мэдрүүлсэн яг л энэ дуу шиг бидний амьдрал, цаг хугацаа зогсолтгүй үргэлжилсээр. Өдөр ирэх тусам зорилго, тэмүүлэл, хөгжил, дэвшил хүн бүрийн амьдралыг өөрчилсөөр. Охидын хамтлагийн нэгэн гишүүн, гоо үзэсгэлэн, эелдэг даруу төрхөөрөө олонд танигдсан нэгэн бүсгүй өнөөдөр хэдийнээ удирдагч эмэгтэй болжээ. Энэ бол Sweetymotion хамтлагийн гишүүн, дуучин VTV телевизийн Гүйцэтгэх захирал Э.Ганболор. Түүнтэй сэтгүүлийн маань хуудсаар уншигч та олонтаа уулзаж байсан ч, энэ удаад түүний ертөнцийг огт өөрөөр таны өмнө нээж байна. Дугаарын зочин буланд тавтай морилно уу.
  • Женко Баттулга, Гансүх нарын хятадуудтай байгуулсан гэрээ-2
    2016 оны 4 сарын 06
    Энэ хооронд хойд хөрш маань Алс дорнод дахь нүүрсийн ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулж хятадын аюул гэгдээд байгаа нарийн царигийн төмөр замыг барьж ашиглалтанд оруулаад нөгөө айхтар аюултай хятадуудад өдөр шөнөжингүй нүүрсээ зарж байхын. Болоогүй ээ бас хойд хөрш, Австрали хоёр хятадад нүүрсээ татваргүй нийлүүлдэг болж байгаа. Айлын хүүхдүүд ийм сүрхий гэдэг үг байдаг даа...
  • Н.Алтанхуяг гишүүн айдастай байна уу?
    2016 оны 4 сарын 06
    Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг айдастай байна. Хэзээ мөдгүй өөрт нь ирэхээр болоод буй АТГ, цагдаа, шүүхийн зарлан дуудах хуудасны “сураг”-ийг дуулсан тэрээр ийн гэнэтийн мэдэгдэл хийж, “хуйвалдааны төр”-ийн удирдагчийг нэрлэсэн байх гэх яриа ч бас байна.
  • Австри улс Монгол цагаачдыг гаргахаа мэдэгджээ
    2016 оны 4 сарын 06
    Австри улс Монгол цАвстри улс Монгол цагаачдыг гаргахаа мэдэгджээагаачдыг гаргахаа мэдэгджээ
  • Меланиа Трамп нөхрөө дэмжин, олны өмнө үг хэллээ
    2016 оны 4 сарын 06
    Меланиа Трамп нөхрөө дэмжин, олны өмнө үг хэллээ
  • Шинэ Зеландын Ерөнхий Сайд асан НҮБ-ын ЕНБД-ын албан тушаалд өрсөлдөнө
    2016 оны 4 сарын 06
    Шинэ Зеландын Ерөнхий Сайд асан НҮБ-ын ЕНБД-ын албан тушаалд өрсөлдөнө
  • 350 уран нугараач зэрэг нугарч Гиннест бүртгүүлнэ
    2016 оны 4 сарын 06
    350 уран нугараач зэрэг нугарна
  • Үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгов
    2016 оны 4 сарын 06
    Дуудлага худалдаанд ялсан иргэнд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгов
  • Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хүсэлтийг цахимаар авдаг боллоо
    2016 оны 4 сарын 06
    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь энэ сараас эхлэн цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдож буй иргэн, аж ахуйн нэгжийн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах хүсэлт, холбогдох материалыг http://geree.tog.mn цахим хуудсаар хүлээж авах үйлчилгээг эхлүүлж байна.

    Өмнө нь иргэд гэрээ байгуулахын тулд шаардлагатай мэдээлэл авах, материалаа зөв бүрдүүлсэн эсэхээ асууж лавлахаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү хоёроос доошгүй удаа очдог байсан. Хамгийн олон хэрэглэгчтэй Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв гэхэд л өдөрт 50 орчим иргэн, аж ахуйн нэгжтэй цахилгаанаар хангах гэрээ байгуулдаг бөгөөд нэг үйлчлүүлэгчийн материалыг хүлээн авч судлаад гэрээ байгуулахад 30-аас доошгүй минут зарцуулдаг.

    Харин одоо гэрээ байгуулах иргэд хүсэлтээ холбогдох материалын хамт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн http://geree.tog.mn цахим хуудсаар илгээх ба үйлчилгээний ажилтан гэрээ байгуулахад бэлэн болсныг утсаар дуулгахад гэрээнд гарын үсгээ зурж, өөрийн хувийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс авна. Цаашид улсын хэмжээнд гэрээ байгуулахад цахим гарын үсэг ашигладаг болох үед иргэд биеэр очих шаардлагагүй болох юм.

    Цахилгаанаар хангах гэрээ байгуулах хүсэлтээ цахимаар илгээх иргэд гэр хороолол, орон сууц, аж ахуйн нэгжийн алийг ч төлөөлөн хамрагдах боломжтой. Зөвхөн гэрээ шинээр байгуулах гэлтгүй гэрээ сунгах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад http://tog.mn цахим хуудсаар хандаж болно.

    “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
  • Давхар дээлийг тайлах хуулийн төслийг хэлэлцэнэ
    2016 оны 4 сарын 06
    Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Ажлын хэсгүүд хуралдана
    2016 оны 4 сарын 06
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    04 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

    Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Мал амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.
  • Охины орд: Ямар нэг зүйл буруу санагдвал заавал хийх гэж зүтгэх хэрэггүй
    2016 оны 4 сарын 06
    зурхай
5349 5350 5351 5352 5353 5354 5355
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    4 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    17 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    1 цаг 3 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    1 цаг 16 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    1 цаг 25 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    1 цаг 33 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    1 цаг 36 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    1 цаг 37 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    1 цаг 39 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    3 цаг 0 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    4 цаг 22 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    4 цаг 27 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    5 цаг 11 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    6 цаг 58 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    7 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 32 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    7 цаг 36 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    7 цаг 44 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    7 цаг 49 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    7 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК