“Fjallraven Polar” буюу хойд туйлд нохой чаргаар таван өдрийн аялал хийх уралдаан жил бүр болдог. Аялалд оролцогчийг санал асуулгаар, шүүгчдийн сонголтоор болон худалдан авагчдаас тодруулдаг. Энэ удаад Б.Загдсүрэн гэх Монгол бүсгүй шалгаруулалтанд ялалт байгуулж нохой чарганы аялалд явахаар болжээ.
Энгийн хүнд гайхамшигт аяллыг мэдрүүлэх зорилготой “Fjallraven Polar” буюу хойд туйлд нохой чаргаар явах энэ удаагийн аялал 4-р сарын 5-10-ны өдрүүдэд болох бөгөөд санал асуулгыг түрүү жил явуулсан байна. Энэ жилийн аялалд нийт 30 хүн оролцож байгаа бөгөөд 300 км газар аялах ажээ.
Сэтгэгдэл (2)