-
2015 оны 12 сарын 09
ийслэлийн СХД-ийн 14 дүгээр хороо Цамбагаравын ”Соёмбо” кинотеатрын ард байрлах “Цагаан дэглий” зочид буудлын 204, 205 тоот өрөөнүүдэд биеэ үнэлж байжээ. Гулгаа массаж гэх 88... утасны дугаараар биеэ үнэлж байсан М, Т нарын уг хууль бус үйл ажиллагааг зогсоон, баримтжуулж, шалгаж эхэлсэн байна.
Мөн “Гулгаа массаж” 992... дугаарын зараар биеэ үнэлдэг насанд хүрээгүй Б гэгч охиныг илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 26 дугаар хорооны хэсгийн байцаагчид хүлээлгэн өгч, ар гэрт нь мэдэгдэж ажиллах чиглэл өгчээ.
Тиймээс насанд хүрээгүй охидуудаа хаана, юу хийж байгаад анхаарал тавьж байхыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/65608.shtml#sthash.T30bMrrP.dpuf
-
2015 оны 12 сарын 09
Ерөнхий сайд “Долоон болдог” группийн үйл ажиллагаатай танилцлаа
-
2015 оны 12 сарын 09
2015 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны Сайд нарын 14 дэх уулзалтаар КАРЕК-ийн гишүүн орнуудын тээврийн коридоруудын аюулгүй байдлыг хангах, 2020 он гэхэд зам, тээврийн ослоор нас барагсадын тоог 50 хувь хүртэл бууруулах зорилго бүхий Сайд нарын 10 үйл ажиллагааны тунхаглалыг дэмжин баталсан.
Энэ ажлын хүрээнд КАРЕК-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтнүүд Монгол Улсад 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 09-ны хооронд ажиллаж, Монгол Улсын Зам, тээврийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн тээврийн газар, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөн судлалын институт, Ачаа тээвэр эрхлэгчдийн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо зэрэг мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй хамтарсан уулзалтыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус яаман дээр амжилттай зохион байгууллаа.
Уулзалтыг тус яамны АЗТБХЗГ-ын Автотээврийн хэлтсийн дарга Т.Зулзүсэм удирдаж, тус яамны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтаар Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, ослоор нас барагсад болон гэмтэгсэдийн статистик мэдээлэл, мэдээллийн сангийн ашиглалт, бүрдүүлэлт, ослын өмнөх ба дараах тусламж үйлчилгээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх төрийн бодлого, стратеги, хөрөнгө оруулалт, 2015 онд шинэчлэн батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он), Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар яамны зүгээс танилцууллаа.
Мөн Эрүүл мэнд, спортын яамны зүгээс ослын өмнөх болон дараах үйлчилгээний талаарх бодлого, хэрэгжилтийг танилцуулсан бол тээврийн бусад төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн зүгээс Монгол Улсын тээвэрлэлтийн өнөөгийн байдал, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах арга зам, удирдлага, хяналтын төхөөрөмжүүдийн ашиглалт, хангамж, тээвэрлэлтийн болон аюулгүй байдлын судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлыг сайжруулахтай холбоотой өөр өөрсдийн саналыг КАРЕК-ийн мэргэжилтнүүдэд тавилаа.
КАРЕК-ийн төлөөлөгчдийн зүгээс гишүүн орнуудын тээврийн коридорын аюулгүй байдлыг хангах үүднээс уг 10 орныг хамарсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегийг боловсруулах, уг стратегид аюулгүй зам, аюулгүй тээврийн хэрэгсэл, ослын дараах тусламж үйлчилгээний талаарх асуудлыг тусгахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн чадавхийг сайжруулах сургалт семинарыг гишүүн орнуудын хүрээнд үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, Монгол Улс хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр эрх зүйн бичиг баримтаа шинэчлэн, тодорхой үр дүнд хүрч байгааг сайшаан, цаашид дээр дурдсан стратегид Монгол Улсын зүгээс оруулах саналаа КАРЕК-т албан ёсоор хүргүүлэх нь зүйтэй болохыг мэдэгдлээ.
-
2015 оны 12 сарын 09
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг орнуудад 40 гаруй удаа амжилттай явуулсан Звөлөлдөх санал асуулгыг “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” нэр дор зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотод анх удаа явагдах санал асуулгад иргэдийн саналыг бодитойгоор тусгаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах Зөвлөх хороог байгуулсан бөгөөд өнөөдөр ээлжит хурал боллоо. Хуралд тус санал асуулгыг үүсгэн байгуулж, нэрд гарсан Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал, Профессор Жэймс С.Фишкин оролцлоо. Тэрээр “Дэлхийн олон улсад амжилттай явагдаж, үр дүнгээ өгсөн Зөвлөлдөх ардчиллын суурь болсон зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахтай холбогдуулан та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна” гэдгээ илэрхийлээд Зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хороо нь багагүй үүрэгтэй ажилладаг чухал хүмүүс гэдгийг тодотгон хэллээ. “Зөвлөлдөх санал асуулга нь удирдлагууд өөрийн үзэл бодол, бодлогоо ард түмэнд тулгах бус тэдэнд танилцуулж, саналыг нь тусгаж өөрөөр хэлбэл төрийн бодлого олон нийтийн хоорогдох зайг нөхөж өгдөг аргачлал юм. Энгийн санал асуулгаас огт ялгаатай. Санал асуулгад оролцогчдод илүү давуу тал, үр дүнтэй байдаг. Жишээ нь БНХАУ-ын орон нутагт явуулсан өөр санал асуулгад иргэдийн 70 хувь нь уг асуудлыг дэмжиж байсан бол зөвлөлдөх санал асуулгаар 28 хувь болж байх жишээтэй. Энэ нь олон нийт уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анализ хийн бодитойгоор хариулт, санал өгсөнд байгаа юм” гэлээ.
Зөвлөх хорооны хурлаар хамтран зохион байгуулагч Азийн сангаас 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлэг хэрхэн өрнүүлэх талаар мэдээлэл өглөө. Санамсаргүй байдлаар буюу түүвэрчилсэн аргаар сонгогдсон 400 иргэн Нэгдсэн хуралдаан, 3 бүлгийн хэлэлцүүлэгт оролцоно. /Хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулъя/
“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын хөтөлбөр
12-р сарын 12/Бямба гараг
8:30 - 9:30 БҮРТГЭЛ
9:30 - 10:00 НЭЭЛТ
Төрийн ордны Их танхим
Хурлыг даргалагч: Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
Нээлтийн үг
9:30-9:45 Э. Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч
9:45-10:00 Доктор. Жэймс Фишкин, Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал
10:00 - 10:30 ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
10:00-10:15 Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, эдийн засаг санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал Илтгэгч: С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
10:15-10:30 Улаанбаатар хотын эрүүл, аюулгүй байдлын төлөв, тулгамдсан асуудал
Илтгэгч: Б. Бадрал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
10:30 - 10:45 ЗАВСАРЛАГА
10:45 - 11:45 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Эдийн засгийн өсөлт, Үйлдвэржилт
Холбогдох 4 төсөл
12:00 - 13:00 НЭГДСЭН ХУРАЛДААН 1
Төрийн ордны Их танхим
Барилгын материал; Байгаль орчинд нөлөөлөх байдал; Бизнес хөгжил; Аялал жуулчлал, спорт; Арьс шир боловсруулах үйлдвэрүүд; Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
12:30 - 14:00 Их завсарлага Төрийн ордон
14:00 - 15:00 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Ус болон байгаль орчин хамгаалах
Холбогдох 5 төсөл
15:00 - 15:15 ЗАВСАРЛАГА
15:15 - 16:45 НЭГДСЭН ХУРАЛДААН 2
Төрийн ордны Их танхим
Усны хангамж; Гол хамгаалах; Ан амьтад, экологи хамгаалах; Хог хаягдал, дахин боловсруулах асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
16:45 - 17:00 ЭХНИЙ ӨДРИЙН ХААЛТ
12-р сарын 13/Ням гараг
8:30 - 9:30 БҮРТГЭЛ
9:30 - 9:35 НЭЭЛТ
Төрийн ордны Их танхим
Хурлыг даргалагч: Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
9:45 - 10:45 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 3
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Тээвэр, Барилга байшингийн нөхцөлийг сайжруулах
Холбогдох 5 төсөл
10:45 - 11:00 ЗАВСАРЛАГА
11:00 - 12:30 НЭГДСЭН ХУРАЛДААН 3
Төрийн ордны Их танхим
Нийтийн тээвэр; Зам, замын хөдөлгөөн зохицуулалт; Дулаан, дулаалга; Архитектур; Орон сууцны асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
14:00 – 16:30 УРЛАГИЙН ТОГЛОЛТ (Судалгааны ажил зэрэгцэн явагдах)
16:30 – 16:45 АЛБАН ЁСНЫ ХААЛТ
-
2015 оны 12 сарын 09
Улаанбаатар хотын төвийн гудамж талбайд байрлуулсан сурталчилгааны самбаруудад “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон хэний гавьяа вэ?”, “Иргэн таны сонголтын гавьяа” гэх мэт бичвэр бүхий сурталчилгааг байрлуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Гадна зар сурталчилгааны Зөвлөлөөс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Зар сурталчилгааны самбаруудад иргэдийг төөрөгдүүлсэн, тэдний итгэл үнэмшил, ухамсарт шууд бус замаар нөлөөлөх, ойлгомжгүй зар сурталчилгаа байрлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.1, 7.1, 7.5, 7.7-дэх заалтуудыг зөрчжээ.
Иймд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, тэдгээрийн захиалагч Зар сурталчилгааны тухай хуулийг чанд мөрдөн ажиллаж, дээрх үйлдлийг зогсоох, дахин үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
Хэрэв хууль бус сурталчилгааг хотын гудамж талбайд дахин байрлуулсан тохиолдолд тухайн сурталчилгааны самбарын эзэмшигчдийн зөвшөөрлийг цуцлах, самбаруудыг буулгах арга хэмжээ авахыг мэдэгдье.
-
2015 оны 12 сарын 09
Өршөөлийн тухай хуулиар хар тамхины хэргээр ял эдэлж байсан есөн хүн суллагджээ.
-
2015 оны 12 сарын 09
УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн нэрийн малгай, ороолттой болсон байна. Түүнд уг малгай, ороолтыг ”Exclusive” үйлдвэрээс зориулан үйлдвэрлэж өгчээ. Г.Уянга гишүүн өнөөдөр ”Уянга” нэрийн малгай ороолтоо өмсөж зургаа авахуулснаа цахим хуудаснаа тавьсан байна.
”Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг УИХ-ын гишүүн Г.Уянгатай ойрын үед ойр дотно найзлах болсон гэдэг. Тэгвэл Г.Майцэцэгийн шинэхэн найздаа зориулан урлаж өгсөн бэлэг нь энэ аж.
-
2015 оны 12 сарын 09
Байгаль орчны иргэний зөвлөл, Ноён уулаа аваръя, Гамшгаас хамгаалах үндэсний төв, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос мэдээлэл хийлээ.
Тэд Гацууртын ордыг стратегийн ордод оруулахын эсрэг байр суурьтай байсаар ирсэн ч Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яамны нэр бүхий хүмүүс үгсэж хууль бус ажиллагаа явуулж ирсэн хэмээв. Энэ талаар Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ч.Ганбаатар “Засгийн газар “Сентерра гоулд” компанийн бие төлөөлөгч болсон. Гацууртын ордод нинжа биш зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл ажиллаж байна. Тэд нинжа нэрээр Гацууртын ордыг эргэлтэд оруулах зорилготой бүлэг. Тэднээс болж Гацууртын ордод гурван хүн амиа алдаад байна. Түнхэл сумын залуу хутгалуулж амиа алдсан. Саяхан хоёр хүн шороонд дарагдаж нас барлаа. Эдгээр иргэдийн амийг Засгийн газраас нэхэж байна” гэлээ.
Хурал зохион байгуулагчид Ноён уул орчмын 37 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах ёстой байсан ч 11 мянга болгон бууруулсан тухай ч хөндлөө. Энэ тухай Ч.Ганбаатар ярихдаа “37 мянган га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар бүх багийн хурлаас шийдвэр гарсан. Гэтэл сумын ИТХ-аас 11 мянга болгосон нь анхаарал татаж байгаа. Гацууртын ордыг тусгай хамгаалалтад авч үлдэх талаар бид тууштай тэмцэх болно” гэсэн юм. Түүний ярьж буйгаар Гацууртын ордод буй нинжа нар алт угаах биш “Сентерра гоулд” компанийн ухсан цооногоос хүдрийн баяжмал олборлож, Мандал суманд бутлуулан тээрэмдүүлдэг гэнэ. Нэг ёсондоо боловсон, техникжсэн нинжа нар байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэлээ.
-
2015 оны 12 сарын 09
Өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийв.
-
2015 оны 12 сарын 09
С.Болд-Эрдэнэ ерөнхий найруулагчтай ”Улаанбаатар хотын хүүхдийн театр”-ын нээлтийн хүүхдийн бүрэн хэмжээний жүжгийг бяцхан үрсдээ үзүүлээрэй. Олон олон бэлэгтэй. Энэ оны хамгийн чанартай хүүхдийн уран бүтээл болжээ. Нээлтийн тоглолтууд 12 сарын 21-нээс Тусгаар тогтнолын ордондны их танхимд тоглоно. Тасалбар худалдаанд гарсан байна шүү. 90702020, 1900-1950 утсуудаар захиалж аваарай.
-
2015 оны 12 сарын 09
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
-
2015 оны 12 сарын 09
Д.Оюунхорол: Малчдын нийгмийн асуудалд төр анхаарах ёстой
-
2015 оны 12 сарын 09
ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд энэ сарын 11-12-ны өдрүүдэд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн болох ажээ.
-
2015 оны 12 сарын 09
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 2015 оны 6 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд өргөх механизмын /лифт, эскалатор, бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж/ өнөөгийн байдлыг шалгалаа.
Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, техникийн аюулгүй байдлыг хангуулах, өргөх механизмтай холбоотой нийтлэг гардаг ослоос урьдчилан сэргийлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор шалгалтыг явуулсан байна.
195 байгууллагын 511 лифтийг шалган 2288 зөрчил илрүүлсний 150 нь зураг төсөл, барилга угсралттай, 2138 нь лифтийн угсралттай холбоотой байлаа. Тухайлбал барилгын зураг төсөлд тусгаснаас бага даац, хурдтай лифт суурилуулдаг, лифтний машины өрөө, хонгилыг айлын ханатай хамтатган төлөвлөсөн зөрчил нийт зөрчлийн 30 хувийг эзэлж байгаа нь тодорхой боллоо.
Мөн нэг хонгилд хэд хэдэн лифт угсрахаар төлөвлөхдөө лифтийн бүхээгийн зам төмрийг бэхлэх хэсгийн металл хийцийн байрлал, ачаалал даах тооцоог зураг төсөлд бүрэн тусгалгүйгээр суурилуулдаг байна. Энэ нь нийт зөрчлийн 14 хувийг эзэлж байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй гэсэн үг юм. Тухайн лифт паспортгүй, ашиглагч, хариуцагчгүй, лифтний бүхээгний хаалганы тохиргоо алдагдсан, мэргэжлийн лифтчингүй зэрэг зөрчил ч цөөнгүй илэрлээ.
Лифт ашиглагч 132, угсралт, засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг 17 байгууллагын 257 лифтийг хяналтын хуудсаар шалгахад 45 нь бага, 194 нь дунд, 18 нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.
Шалгалтын хэсэг 1114 зөрчил илрүүлсний 510-ыг газар дээр нь арилгуулж, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж, зааварчилга өгч, улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, акт тавьсан байна.
Шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Холбогдох хуулинд “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийхэд их хэмжээний хөрөнгө шаардагдахаар бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байдаг. Үүнийг үндэслэн Улаанбаатар хотын хэмжээнд шинэчлэх шаардлагатай 273 лифтийг солих тухай албан тоотыг Барилга, хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төвд хүргүүлэхээр тогтлоо.
Мөн лифтийг бүрэн суурилуулаагүй байхад барилгыг улсын комисс хүлээж авдагийг зогсоох, барилгын ажил эхлэх, үргэлжлэх явцад лифт, эскалаторын төлөвлөлт, зураг төсөлд экспертизийн болон мэргэжлийн байгууллагаас тавих хяналтыг сайжруулах, өргөх механизмын салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургах чиглэлээр холбогдох яам, төрийн байгууллагууд тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага цаашид өргөх механизмын улсын бүртгэлийг цахим хэлбэрт оруулах, байцаагчдынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх, Өргөх механизмын баталгаажуулалтын лабораторийг орчин үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр дэс дараатай ажил хийхээр төлөвлөж байна.
Манай улсын хэмжээнд 4172 лифт байдаг. Эдгээрийн 56 хувь нь тав хүртэл, 27 хувь нь 5-10, 10 гаруй хувь нь 10-20, 6.5 хувь нь 20 ба түүнээс дээш жил ашиглагдсан гэсэн судалгаа гарчээ.
Улсын хэмжээнд ашиглалтын хугацаа дууссан 140 байгууллагын 922 лифтний 649-ийг нь шинэчилсэн бол 273-ыг шинэчилж чадаагүй байна.
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/11628#sthash.jrHjNAhn.dpuf
-
2015 оны 12 сарын 09
“Буянт-Ухаа 2” хорооллын нээлттэй борлуулалт маргааш эхэлнэ
-
2015 оны 12 сарын 09
“Нэг гэр бүл монголын ирээдүй “ хандивын аяныг МУГЖ Ж.Алтанцэцэг, сэтгүүлч Г.Чинзориг нар болоод Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны ИНХ-aac зохион байгуулж буй юм. Хандивын аян нь хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлийг дэмжин, сэтгэлийн дэм өгөх зорилготой.
Энэхүү “Нэг гэр бүл Монголын ирээдүй” рок попын бүх оддын тоглолт нь 12 дугаар сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт болно.
Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн тэргүүн Г.Баянсан нь 1981 оны 06-р сарын 21-ны өдөр Увс аймгийн Баруун- туруун суманд төрсөн. 2011 онд автомашины ослын улмаас дунд чөмөгний цууралттай, онош нь батлагдахгүй хугацаа алдсанаас түнхний толгой хаталт өгч 2012 онд 1-р эмнэлэгт хагалгаа хийлгэж чөмөгний толгой авхуулж, ясны анхан шатны остемлеттэй учир антибиотикитэй цемэнт чөмгөнд суулгасан. Хагалгаанд орсоноос хойш өдий хүртэл яс идээлэн идээт үрэвсэл байнга гардаг болсон. Үүнээс үүдэн буглаа гуяны энэ тэрүүгээр гарч ирдэг болсон. Мөн эхнэр, хүү хоёр нь төрөлхийн удамшлын хөгжлийн бэрхшээлтэй. Г.Баянсан нь БНСУ- руу хагалгаанд ороход 50.000.000₮ шаардлагатай болсон тул энэхүү залуу гэр бүлийг дэмжиж хандивын аянд нэгдэхийг уриалж байна
-
2015 оны 12 сарын 09
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/r4g96E9qsJ4” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 12 сарын 09
Б.Бадамгарав
-
2015 оны 12 сарын 09
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газар бусад улс орнуудтай харилцах нөхөрсөг харилцаагаа улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг хамгаалан бэхжүүлэх зэрэг үндсэн зорилттой ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд Европын холбооны улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гуравдагч хөршийн бодлогын хүрээнд хөгжүүлэн сайжруулах нь Монгол Улсын гол зарчмуудын нэг юм гэлээ.
Ерөнхий сайд Европын холбооны улс орнууд Монголын ардчиллыг дэмжиж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэн нийгэм, эдийн засгийн шинэтгэл, шилжилтийн явцад санхүүгийн болон техникийн тусламж дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийллээ. Европын холбооноос Монгол Улсад 1990 оноос 2015 оны эхний хагас хүртэл хугацаанд 835 компанийн 2,15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх төсөл, Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглалын хөтөлбөр, Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл зэрэг Монгол Улсын үндэсний хөгжлийн зорилгод нийцсэн хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд дурдлаа.
Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар сонирхсон асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 09
Гацууртыг Монгол Улсын стратегийн ордод оруулж, төрийн хувь эзэмшилтэйгээр хамтран ажиллах шийдвэрийг энэ оны эхээр гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ ордыг эргэлтэд оруулах эсэх нь тодорхойгүй байдалтайгаар бараг нэг жил болох гэж байна. УИХ-аар 2-3 удаа хэлэлцэхээр оруулж ирсэн ч иргэний хөдөлгөөнийнхний шахалт шаардлага, УИХ-ын зарим гишүүний Ноён уулыг Улсын хамгаалалтад авах тухай санал гарснаар ийнхүү хэрхэх нь тодорхойгүй байдалтай болсон.