зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5434 5435 5436 5437 5438 5439 5440
  • Шарилжны харшлын вакциныг дөрөвдүгээр сараас хийж эхэлнэ
    2016 оны 2 сарын 24
    Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийдэг шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 20-ноос эхэлнэ.
  • Дөрөвдүгээр сараас орон нутаг руу том онгоцоор нислэг хийнэ
    2016 оны 2 сарын 24
    Энэ оны дөрөвдүгээр сараас орон нутаг руу том онгоцоор нислэг хийнэ
  • Д.Ганбат: МИАТ-ын онгоцыг саатуулаагүй
    2016 оны 2 сарын 24

    Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ажлаа тайлагналаа
  • Эмиратын Элчин сайд ИЖБ барив
    2016 оны 2 сарын 24
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тиниж өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
  • 700 кг алт экспортолжээ
    2016 оны 2 сарын 24
    Энэ оны нэгдүгээр сард нүүрс 2.0 сая тонн, алт 569 кг, газрын тос 110.7 мянган тонныг олборложээ.
  • Шатахууны 49 хоногийн нөөцтэй байна
    2016 оны 2 сарын 24
    Ашигт малтмалын газар нийт 1.8 тэрбум төгрөг, Газрын тосны газар нийт 13.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, Уул уурхайн сайдын багцын орлого 15.5 тэрбум төгрөг болжээ.

    Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 49 хоногийн нөөцтэй байна. Тухайлбал, А-80 автобензин 64 хоног, Аи-92 автобензин 48 хоног, дизелийн түлш 50 хоногийн нөөцтэй байгаа юм.
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 500 төгрөгөөр тогтоов
    2016 оны 2 сарын 24
    Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 500 төгрөгөөр тогтоов
  • ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны нээлт боллоо
    2016 оны 2 сарын 24
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
  • М.Зоригт Дорнодын АН-ынханд хөөгдсөн үү?
    2016 оны 2 сарын 24
    http://www.24tsag.mn/content/130980.shtml
  • Малчид өвөлжөөгөө барьцаалаад зээл авах боломжтой болно
    2016 оны 2 сарын 24
    Барилга, хот байгуулалтын яамнаас малчдын өвөлжөөний газрыг кадастржуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болгох ажлыг эхлүүлжээ. Малчид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болбол өвөлжөө, хаваржаагаа барьцаалаад банкнаас зээл авах боломжтой болох аж. Гэхдээ өвөлжөө, хаваржаандаа хашаа, хороо, саравч обьект барьсан байх шаардлагатай юм байна. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс орон нутгийн засаг дарга нарт чиглэл өгч уг ажлыг ажил хэрэг болгох гэнэ.

    Малчдын өвөлжөө, хаваржааг хэдэн төгрөгөөр банкны барьцаанд авч болох үнийн аргачлалыг зохих шатны байгууллагуудын түвшинд хэлэлцэж байж тогтоох юм байна. .

    Т.Энхэлээ
  • З.Баянсэлэнгэ: Түрээсийн байраа зээлээр авах боломжтой
    2016 оны 2 сарын 24
    Барилга хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түрээсийн орон сууцны журмын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус яамны сайд З.Баянсэлэнгэ газрын дарга нарынхаа хамтаар өгөв. З.Баянсэлэнгэ сайд Барилгын хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн талаар хэлэхдээ “Уг хуулиар барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн. Мөн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг 56 өдрийн дотор 36 гарын үсгээр нэг цэгийн үйлчилгээгээр олгодог болж байна. Барилгын салбарт ажиллаж буй иргэд даатгалд хамрагдахаас эхлээд олон шинэчлэл уг хуулиар хийгдэж байгаа. Мөн гэр хороололд хашаандаа орон сууц барих гэж байгаа айлууд зөвшөөрөл авах шаардлагагүй” гэлээ.

    “БУЯНТ-УХАА 2” хорооллын 30-50 мкв орон сууцыг 150 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой

    Түрээсийн орон сууцны хувьд, Нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрыг сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэн амьдрах боломжтой аж. Мөн 1000 айлын орон сууц баригдсан 8 аймагт уг хөтөлбөр хэрэгжих юм байна. Гэхдээ зөвхөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд зориулж орон сууц түрээслүүлнэ. Улаанбаатар хотод 350 хөдөө орон нутагт 559 орон сууцыг эхний ээлжинд түрээслүүлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.

    Журмыг баталсан бөгөөд ТОСК дотооддоо илүү нарийн зохицуулалтыг хийж байж хэрэгжүүлж эхлэх юм байна. Эдгээрээс гадна байраа урт хугацаанд түрээслэсэн иргэд тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болох аж. Түрээсийн орон сууцандаа орохдоо барьцаа болгож гурван сарын мөнгийг өгөх ёстой юм байна. Төлбөрийг сар, сардаа төлбөрөө төлөх боломжтой.

    Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах боломжтой иргэд

    - Залуу гэр бүл. 2016 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө гэрлэлтээ батлуулсан байх шаардлагатай.


    - Ахмад настан. Тэтгэвэр тогтоолгосон.


    - Байгалийн гамшиг, гэнэтийн осолд өртөж орон гэргүй болсон иргэд.

    - Хөгжлийн бэрхшээлтэй иргэд


    - Төрийн балбан хаагчид. Ажлын онцлогоос шалтгаалан хөдөө, орон нутагт шилжин ажилладаг.


    - Хувиараа хөдөлмөр эрхлэгид.


    - 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй.

    Т.Хулан
  • ”Намайг оршуулаач” ганц хүний жүжиг тоглоно
    2016 оны 2 сарын 24
    Зохиолч П.Батхуягийн ”Намайг оршуулаач” ганц хүний жүжиг ирэх баасан гарагт нээлтээ хийнэ.
  • Хууль зүйн байнгын хороо бие даасан гурван хууль батлуулжээ
    2016 оны 2 сарын 24
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын болон ээлжит бус чуулганы хугацаанд хийсэн ажлуудаа танилцууллаа.
  • “Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулган болж байна
    2016 оны 2 сарын 24
    “Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулган болж байна
  • Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна
    2016 оны 2 сарын 24
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Хороо, а
  • Нийслэлд энэ онд барих авто замын ажлуудыг танилцуулж байна
    2016 оны 2 сарын 24
    2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй
    авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээ

    Нийслэлийн Авто замын газар нь 2016 онд дараахь төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.

    НЭГ. АСЕМ-2016 уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 6 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнд:

    Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
    Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
    Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
    Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт
    Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил
    Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих эдгээр ажлыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээ болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.

    ХОЁР. Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх 6 төсөл арга хэмжээ.Үүнд:

    Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхор тосгон хүртэлх 1.79 км авто зам
    Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл
    УБ Налайх дүүрэг Төв замаас Городок хүртэлх 1 км хатуу хучилттай авто зам
    Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 21-р хороо Дарь Эх цогцолборын авто замын ажил
    БЗД ФМ-104.5 радиогийн хажуугийн 250 м замыг асфальтан зам болгох, сансарын колонкийн арын төв зам хүртэл

    ГУРАВ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжүүлэх 1 төсөл, арга хэмжээ.Үүнд:

    ХУД 7-р хороо 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртлэх 1,2 км авто зам

    ДӨРӨВ. Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2016 онд он дамжсан болон шинээр хэрэгжүүлэх 4 төсөл, арга хэмжээ. Үүнд:

    Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
    Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
    ХУД, 5-р хороо ХAAН банкны салбараас хойшхи 0,5 км авто зам
    Баянзүрх дүүрэг Монел орчмын 0.8 км авто зам

    ТАВ. Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ. Үүнд:

    Он дамжин хэрэгжиж байгаа 3 төсөл, арга хэмжээ

    Багануур дүүргийн 2.4.5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6.44 км авто зам
    Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам барих ажил
    Өвөр гүнтийн 11 км авто зам барих ажил

    2015 онд батлагдсан гүйцэтгэгч нь шалгараагүй 5 төсөл, арга хэмжээ

    Cалхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам
    Хуурай мухарын амны шинээр барих 2.0 км авто зам
    Шадивлангийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил
    Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэлт
    Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр

    Эдгээр ажлуудаас Cалхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.

    НИТХ-ын 32/31 дүгээр тогтоолоор батлагдсан 2016 онд Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтаар шинээр хэрэгжүүлэх 38 төсөл, арга хэмжээ

    Үүнээс зураг төсөл нь бэлэн болоогүй 15, зураг төсөл нь бэлэн болсон 23 ажил байна.
    Бидний үзэж байгаагаар нэн тэргүүн ээлжинд дараах 5 зам, замын байгууламжийг эрэмбэлж байна. Үүнд:

    Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц
    Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310 у/м гүүрийн хамт
    Орбит-Баянголын уулзвар-аас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлт
    Авто худалдааны цогцолбороос Тахилтын авто замтай холбогдох 3.6 км авто зам, 4-н замын уулзвар, Төмөр зам доогуурх гарц, хийгдсэн 1.6 км замын гэрэлтүүлэг, явган замын хамт, Нарны зам Өгөөмөр захын орчмоор төмөр зам доогуур нүхэн гарц барьж Дүнжингарав худалдааны төвтэй холбох замуудыг тус тус барьж ашиглалтанд оруулах саналтай байна.

    ЗУРГАА. БНХАУлсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 4 төсөл, арга хэмжээ. Үүнд:

    ЗЦГ-ын ойролцоо барих гүүрэн гарцын төслийн “тусгайлан зээлийн гэрээ” 2015 оны 11 сарын 10-ны өдөр байгуулагдсан.
    Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн “тусгайлан зээлийн гэрээ” 2015 оны 11 сарын 10-ны өдөр байгуулагдсан.
    Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м гүүр, Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендерийг 2016.02.26-нд нээнэ.
    Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж, шинэчлэлтийн төслийн санхүүжилтийг Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор баталсан. Сангийн яам Хятадын ЭСЯ-аас ажил гүйцэтгэх компаниудын нэрсийг яаралтай ирүүлэх хүсэлтээ хүргүүлээд байна. Төслийн ажлыг 2016.06 дугаар сард багтаан эхлүүлэх зорилт тавьж байна.

    ДОЛОО. Ашиглагдаж байгаа замуудын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөх. Үүнд:

    Нийслэл хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажилд зарж байгаа хөрөнгө хүрэлцээгүй, авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засварт зарцуулах санхүүжилтийг нормативаар тооцохгүй байгаагаас зам, гүүрүүд тооцоолсон хугацаанаас өмнө эвдрэлд орох явдал хэвийн үзэгдэл болж, Нийслэлийн авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлын төвшин төдийлөн сайжрахгүй, шинэчлэгдэж байгаа замуудын үр ашиг сайн харагдахгүй байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайж зам, гүүрийн арчлалт, урсгал засварыг нормативаар санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж “Нийслэл хотын Авто замын засвар, арчлалтын ажлын зардлын суурь норм”-ыг Монгол Улсын зөвлөх инженерүүдтэй хамтран НАЗГ боловсруулаад байна.
  • Олимпийн аварга Б.Сумъяа эх орондоо ирлээ
    2016 оны 2 сарын 24
    Өвлийн олимпийн аварга Б.Сумъяа, түүний дасгалжуулагч багш Д.Энхбаяр нар эх орондоо өнөөдөр өглөө ирлээ.
  • Т.Баярсайхан: Спорт бол хэдхэн хүний асуудал биш
    2016 оны 2 сарын 24
    Улсын Ерөнхий прокурорын газрын ХМОНХАлба энэ 7 хоногт онцлох зочноор Прокурорын байгууллагын Биеийн тамир спортын орон тооны бус зөвлөлийн дэд дарга Т.Баярсайханыг урьж, Биеийн тамир спортын зөвлөлийн үйл ажиллагаа, төлөвлөж байгаа ажил, арга хэмжээний талаар ярилцлаа.

    Өмнө нь прокурорын байгууллагын хэмжээнд биеийн тамир спортын зөвлөл албан ёсоор байгуулагдаж байгаагүй. Спортын арга хэмжээнүүдийг байгууллагууд хариуцаад, зохион байгуулдаг байсан. Шинээр байгуулагдсан зөвлөлийн үйл ажиллагааны зорилго юу вэ?

    Ерөнхий прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/113 дугаартай тушаалаар Прокурорын байгууллагын хэмжээнд биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулж байх ажлыг хариуцах орон тооны бус зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн даргаар УЕП-ын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц. Мөнхбат, дэд даргаар нь би ажиллаж байна, Нарийн бичгийн даргаар нь УЕПГ-ын Тамгын газрын хяналтын прокурор О.Машбат, гишүүдэд нь УЕПГ-ын хяналтын прокурор Т.Мөнхжаргал, Д.Болор-Эрдэнэ, Нийслэлийн прокурорын Тамгын хэлтсийн дарга Ш.Сүхбат, Баянзүрх дүүргийн прокурор О.Алтангэрэл, Чингэлтэй дүүргийн прокурор Л.Бадралт, Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

    Өмнө нь спортын арга хэмжээ сайн дурын үндсэн дээр хэсэг хүмүүсийн санаачлагаар зохион байгуулагддаг байсан. Зөвлөл байгуулагдсанаар прокурорын байгууллагын хэмжээнд биеийн тамир спортын арга хэмжээг нэгтгэн зохион байгуулах, цар хүрээг нь тэлэх, прокурор, ажилтнуудынхаа бие бялдрыг хөгжүүлж, эрүүл мэндийг анхаарах зорилготой. Зөвлөл байгуулагдсанаас хойш багагүй ажил хийж байна. Бид төв орон нутгийн бүх нэгжүүдээс биеийн тамир спортын чиглэлээр цаашид зохион байгуулах ажлын санал, спортын зэрэг цолтой хүмүүсийн судалгааг гаргуулж авсан. Үүний үндсэн дээр хийх ажлын төлөвлөгөө гаргаж, Ерөнхий прокурорт танилцуулж, батлуулсан. Судалгааны явцад их сонирхолтой тоо баримт гарч ирсэн. Манай прокурорын байгууллагад спортын Олон улсын хэмжээний мастер 1, спортын мастер 8, спортын дэд мастерууд 11, гарамгай мэргэн 1, сумын заан 3, аймгийн начин 1 нийт спортын цол зэрэгтэй 76 прокурор, ажилтнууд байна. Үүгээр бид бахархаж байгаа. Бахархал бол бидний авч явах ёстой нэг үнэт зүйл. Спортод энэ сайн л гээд байдаг байснаас ийм олон зэрэг цолтой хүн байна гэж өмнө нь мэддэггүй байлаа.

    Спортын зэрэг цолтой 76 хүн байна гэлээ. Эдгээр тамирчид маань спортын ямар төрлөөр зэрэг цол авсан байна вэ?

    Сагсан бөмбөгийн спортоор 23 хүн, гар бөмбөгийн спортоор 12 хүн, теннисийн спортоор 11 хүн спортын зэрэг цолтой. Мөн сумын заан, аймгийн начин 4, сур харвааны спортын мастер 2, дэд мастер 2, шатрын дэд мастер 3, шагайн спортын гарамгай мэргэн 1 гээд нийт 76 хүн спортын зэрэг цолтой. Эдгээрээс Налайх дүүргийн прокурорын газрын жижүүр Г.Ариунболд Пауэрлифтингийн төрлөөр Олон улсын хэмжээний мастер, Дархан-Уул аймгийн прокурор П.Мөнхзул сагсны спортын мастер, Хөвсгөл аймгийн туслах прокурор О.Хадбаатар шатрын спортын мастер, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Цогтхүү цанын спортын мастер, Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Х.Ундрах-Оргил самбо, жудогийн спортын мастер, Багануур дүүргийн нягтлан бодогч Л.Ганчимэг, Завхан аймгийн прокурорын газрын туслах ажилтан Т.Баянмөнх нар үндэсний сур харвааны спортын мастер, Говь-алтай аймгийн прокурорын газрын жижүүр Б.Болдбаатар хөнгөн атлетикийн спортын мастер, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын жижүүр Б.Мөнгөн чөлөөт бөхийн спортын мастер гээд спортын төрөл бүрээр зэрэг цолтой хүмүүс байна.

    Зөвлөл байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил хийж гүйцэтгэв, цаашид ямар ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

    Бид төлөвлөгөө батлууллаа. Энэ төлөвлөгөөгөөр бид их зүйл хийхээр болсон. Прокурорын байгууллагын нэгжүүдэд биеийн тамир спортын салбар зөвлөл байгууллаа. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргүүдийн тамгын дарга нар спортын зөвлөлөө ахлаж байгаа. Салбар зөвлөлүүд ажлын чиглэлээ гаргаж байна. Бид 2 жилд нэг удаа прокурорын байгууллагуудын дунд спортын их наадмаа хийхээр төлөвлөөд байна. Одоо 4 сард Прокурорын байгууллагын спортын бага наадмыг бүсчлэн зохион байгуулна. Дараа нь 10 сард спортын их наадмаа хийнэ. 2014 онд хийж байсан их сайхан, хүн бүрийн хүсч хүлээсэн спортын наадам болдог. Улсын хэмжээний хуулийн төв байгууллагуудын дундах спортын тэмцээн 11 сард болдог. Энэ тэмцээнийг энэ жил Прокурорын байгууллага зохион байгуулна. Иймээс бид өөрсдийн спортын наадмаа урьдчилан хийж байгаа юм. Ер нь спорт гэдэг талаасаа биш нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, прокурор, ажилтнуудынхаа бие бялдрыг хөгжүүлж,, эрүүл мэндийг анхаарах зорилгоор нэлээн ажил төлөвлөөд явж байна. Прокурор, ажилчдаас ч санал, санаачлагууд гарч байна. Тээврийн прокурорын газрын нэрэмжит теннисний тэмцээн болно. Мөн теннисийн спортын дэд мастер, Чингэлтэй дүүргийн Тамгын газрын дарга Д.Дамдинсүрэнгийн нэрэмжит теннисний тэмцээн, мөн шатрын тэмцээн гээд олон тэмцээн уралдаан болно. Дугуйн аялал хийхээр ч яригдаж байгаа. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын санаачлан 2 дахь жилдээ явуулж байгаа Цэцээ гүн рүү аялах явган аялал хийх гэж байна. Энэ мэтчилэн олон сайхан арга хэмжээнүүдийг манай Зөвлөл прокурор, ажилчидтайгаа хамтран зохион байгуулна.

    Биеийн тамир спортын арга хэмжээг зохион байгуулах ажлыг УЕПГ-ын Тамгын газраас их дэмжиж байгаа. Прокурорын байгууллагын 85 жилийн ойгоор хуульчдын дунд улсын хэмжээний шатрын тэмцээн болсон. Энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон хийхээр Улсын Ерөнхий прокурорын тушаал гарч,зардлыг Улсын Ерөнхий прокурорын Тамгын газраас гаргахаар баталсан. Жил бүр хуульчид прокурорын тэмцээн болох гэж байна гээд ордог болоод байна. Энэ дашрамд хэлэхэд биеийн тамир спортын зөвлөл байгуулагдаад, эдгээр тэмцээн уралдааныг прокурорын байгууллага зохион байгуулаад явж байгаа нь Тамгын газрын дарга Ц.Арвинбуудайгийн сэтгэл, зүтгэлтэй холбоотой. Үүнд бид их талархаж байгаа.

    Зөвхөн прокурор ажилчид руу чиглэснээс гадна прокуроруудынхаа ар гэр, үр хүүхдүүд рүү чиглэсэн ажлыг санаачлан хийж байгаа юм байна. Тухайлбал хүүхдүүдэд шатрын хичээл орж байна. Энэ талаараа?

    Төлөвлөгөөнд ахмадууд болон прокурор ажилчдын хүүхдүүд рүү чиглэсэн ажлууд байгаа. Тухайлбал: Хагас сайн өдөр бүхэн ЯЭАХТХ-ийн дарга Ц.Мөнхбат хүүхдүүдэд шатрын хичээл зааж байна. Хүүхдүүддээ ямар ч байсан шатрын анхан шатны мэдлэг олгох зорилготой.

    Биеийн тамир гэдэг бол хамт олныг бүрдүүлэх, ажлын бүтээмж дээшлүүлэх, эрүүл амьдрах зэрэг олон чухал ач холбогдолтой зүйл. Манай прокурорын газарт уулын аялал хийдэг хүмүүс их байна. Энэ хүмүүсийнхээ санаачлаганд түшиглээд энэ аяллыг өргөжүүлбэл ямар вэ?

    Суугаа хүнд ажилтай прокурор ажилтнууд эрүүл мэндээ их анхаардаг болж. Прокурорууд суудлын ажлаас болж таргалах хандлага их байна. Тийм учраас хүмүүс санаачлагаараа ууланд авирах, дугуйгаар аялах, фитнэсс хийх нь ихэссэн байна. Энэ хүмүүсийг нийлүүлж баг болгож ажиллавал зүгээр байна. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын санаачлан 2 дахь жилдээ явуулж байгаа Цэцээ гүн рүү аялах явган аялал хийх гэж байна.

    Зөвхөн уулын аялал гэлтгүй спортын төрөл тус бүрээр нэгдэн хичээллэх боломжтой. УЕПГ-ын Тамгын газраас санаачлан прокурор ажилчдын дунд Иогийн хичээл орох гэж байна. Энэ мэтчилэн нэгж тус бүр өөрсдийн боломжинд тулгуурлан төрөл бүрийн арга хэмжээг санаачлан зохион байгуулах хэрэгтэй.

    Биеийн тамир спортын арга хэмжээ зохион байгуулахад хөрөнгө мөнгө их шаардагддаг. Энэ бүхнийг яаж болгож байна вэ?

    Хөрөнгө мөнгөний асуудлыг бид Тамгын газрын даргатай ярьж байгаа. Нэгдсэн арга хэмжээнүүдийг Тамгын газраас зохицуулж өгөх байх, Зөвлөлийн хэмжээний арга хэмжээг өөрсдөөсөө гаргах гэх мэтээр зохицуулж л байна. Жишээ нь: Нийслэлийн прокурорын газар 10 жилийн 6 дугаар сургуультай ярьж тохиролцон сургуулийн хүүхдүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгууд хийх, Прокурор ажилчид 7 хоногт 1 удаа тус сургуулийн заалыг авч байхаар Гэрээ байгуулсан, УЕПГ-ын прокурор, ажилчид “Алдар” спорт хорооны заалыг үнэ төлбөрийг багасгах талаар ярилцаж тохиролцсон, Иогийн хичээлийг байгууллага дээрээ авч, үнийг хямдруулсан гээд янз бүрээр л зохицуулж байгаа. Ер нь санаачлагатай байвал болохгүй зүйл байхгүй. Бид зөвхөн спортын арга хэмжээнээс гадна тамирчдаа алдаршуулъя, шагнал урамшуулалд тодорхойлж байя гэж бодож байгаа. Бүх хүмүүстээ хандаж хэлэхэд санаачлагатай байх хэрэгтэй. Спорт бол хэдхэн хүний асуудал биш. Өөр өөрсдийнхөө чиглэлээр дугуй нь дугуйгаа, шатар нь шатраа, теннис тоглодог нь теннисээ гээд боломжтой хэлбэрээр уралдаан тэмцээн, аялал , клуб зэргийг санаачлаад явдаг байя гэж уриалж байна.
  • Ойрын өдрүүдэд дулаарна
    2016 оны 2 сарын 24
    Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.



    2016 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:



    25-нд Хөвсгөлийн уулсаар, 26-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 28-33 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
  • Хуульзүйн байнгын хороо ажлаа тайлагнана
    2016 оны 2 сарын 24
    УИХ-ын намрын чуулганаар батлуулсан хуулийн төсөл болон ямар үр дүнтэй ажилласан талаараа байнгын хороод ажлаа тайлагнаж байгаа.
5434 5435 5436 5437 5438 5439 5440
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 2 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 3 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 18 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 26 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    6 цаг 54 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК