Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Баярсайхан: Спорт бол хэдхэн хүний асуудал биш

2016-2-24
0
ЖИРГЭХ

        Улсын Ерөнхий прокурорын газрын ХМОНХАлба энэ 7 хоногт онцлох зочноор Прокурорын байгууллагын Биеийн тамир спортын орон тооны бус зөвлөлийн дэд дарга Т.Баярсайханыг урьж, Биеийн тамир спортын  зөвлөлийн үйл ажиллагаа,  төлөвлөж байгаа ажил, арга хэмжээний талаар ярилцлаа.

-Өмнө нь прокурорын байгууллагын хэмжээнд  биеийн тамир спортын зөвлөл албан ёсоор байгуулагдаж байгаагүй. Спортын арга хэмжээнүүдийг байгууллагууд хариуцаад, зохион байгуулдаг  байсан. Шинээр байгуулагдсан зөвлөлийн үйл ажиллагааны зорилго юу вэ?

-Ерөнхий прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/113 дугаартай   тушаалаар Прокурорын байгууллагын хэмжээнд биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулж байх ажлыг хариуцах орон тооны бус зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн даргаар УЕП-ын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц. Мөнхбат, дэд даргаар нь би ажиллаж байна, Нарийн бичгийн даргаар нь УЕПГ-ын Тамгын газрын хяналтын прокурор О.Машбат, гишүүдэд нь УЕПГ-ын хяналтын прокурор Т.Мөнхжаргал, Д.Болор-Эрдэнэ, Нийслэлийн прокурорын Тамгын хэлтсийн дарга Ш.Сүхбат, Баянзүрх дүүргийн прокурор О.Алтангэрэл, Чингэлтэй дүүргийн прокурор Л.Бадралт, Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

Өмнө нь спортын арга хэмжээ сайн дурын үндсэн дээр хэсэг хүмүүсийн санаачлагаар зохион байгуулагддаг байсан. Зөвлөл байгуулагдсанаар  прокурорын байгууллагын  хэмжээнд  биеийн тамир спортын арга хэмжээг нэгтгэн зохион байгуулах, цар хүрээг нь тэлэх, прокурор, ажилтнуудынхаа бие бялдрыг хөгжүүлж, эрүүл мэндийг анхаарах  зорилготой. Зөвлөл байгуулагдсанаас хойш  багагүй ажил хийж байна. Бид төв орон нутгийн бүх нэгжүүдээс биеийн тамир спортын чиглэлээр цаашид зохион байгуулах ажлын санал, спортын зэрэг цолтой хүмүүсийн судалгааг гаргуулж авсан.  Үүний үндсэн дээр хийх ажлын төлөвлөгөө гаргаж, Ерөнхий  прокурорт танилцуулж, батлуулсан. Судалгааны  явцад  их сонирхолтой тоо баримт гарч ирсэн. Манай прокурорын байгууллагад  спортын Олон улсын хэмжээний мастер 1, спортын мастер 8, спортын дэд мастерууд 11, гарамгай мэргэн 1, сумын заан 3, аймгийн начин 1  нийт спортын  цол зэрэгтэй 76 прокурор, ажилтнууд байна. Үүгээр бид бахархаж байгаа.  Бахархал бол бидний авч явах ёстой нэг үнэт зүйл. Спортод энэ сайн л гээд байдаг байснаас ийм олон зэрэг цолтой хүн байна гэж өмнө нь мэддэггүй байлаа.

 

-Спортын зэрэг цолтой 76  хүн байна гэлээ. Эдгээр тамирчид маань спортын ямар  төрлөөр зэрэг цол авсан байна вэ?

-Сагсан бөмбөгийн спортоор 23 хүн, гар бөмбөгийн спортоор  12 хүн, теннисийн спортоор 11  хүн спортын зэрэг цолтой. Мөн сумын заан, аймгийн начин 4, сур харвааны спортын мастер 2, дэд мастер 2, шатрын дэд мастер 3, шагайн спортын гарамгай мэргэн 1 гээд нийт 76 хүн спортын зэрэг цолтой. Эдгээрээс Налайх дүүргийн прокурорын газрын  жижүүр Г.Ариунболд  Пауэрлифтингийн  төрлөөр Олон улсын  хэмжээний мастер, Дархан-Уул аймгийн прокурор П.Мөнхзул сагсны спортын мастер, Хөвсгөл аймгийн туслах прокурор О.Хадбаатар шатрын спортын мастер, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Цогтхүү цанын спортын мастер, Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Х.Ундрах-Оргил самбо, жудогийн спортын мастер, Багануур дүүргийн нягтлан бодогч Л.Ганчимэг, Завхан аймгийн прокурорын газрын туслах ажилтан Т.Баянмөнх нар үндэсний сур харвааны спортын мастер, Говь-алтай аймгийн прокурорын газрын жижүүр Б.Болдбаатар хөнгөн атлетикийн спортын мастер, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын жижүүр Б.Мөнгөн чөлөөт бөхийн спортын мастер гээд спортын төрөл бүрээр зэрэг цолтой хүмүүс байна.

 

-Зөвлөл байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил хийж гүйцэтгэв, цаашид ямар ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна  вэ?

-Бид төлөвлөгөө батлууллаа. Энэ төлөвлөгөөгөөр бид их зүйл хийхээр болсон.  Прокурорын байгууллагын нэгжүүдэд биеийн тамир спортын  салбар зөвлөл байгууллаа. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргүүдийн тамгын дарга нар спортын зөвлөлөө ахлаж байгаа. Салбар зөвлөлүүд  ажлын чиглэлээ гаргаж байна. Бид 2 жилд нэг удаа прокурорын байгууллагуудын дунд  спортын их наадмаа хийхээр төлөвлөөд байна. Одоо  4 сард Прокурорын байгууллагын спортын бага наадмыг бүсчлэн зохион байгуулна.  Дараа нь  10 сард спортын их наадмаа хийнэ. 2014 онд хийж байсан их сайхан, хүн бүрийн хүсч хүлээсэн спортын наадам болдог. Улсын хэмжээний  хуулийн төв байгууллагуудын дундах спортын тэмцээн 11 сард болдог. Энэ тэмцээнийг энэ жил Прокурорын байгууллага   зохион байгуулна. Иймээс бид өөрсдийн спортын наадмаа урьдчилан хийж байгаа юм.  Ер нь  спорт гэдэг талаасаа биш нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, прокурор, ажилтнуудынхаа бие бялдрыг хөгжүүлж,, эрүүл мэндийг анхаарах зорилгоор нэлээн ажил төлөвлөөд явж байна. Прокурор, ажилчдаас ч санал, санаачлагууд гарч байна. Тээврийн прокурорын газрын нэрэмжит теннисний тэмцээн болно. Мөн теннисийн спортын дэд мастер, Чингэлтэй дүүргийн Тамгын газрын дарга Д.Дамдинсүрэнгийн нэрэмжит теннисний тэмцээн, мөн шатрын тэмцээн гээд олон тэмцээн уралдаан болно. Дугуйн аялал хийхээр ч яригдаж байгаа. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын санаачлан 2 дахь жилдээ явуулж байгаа Цэцээ гүн рүү аялах явган аялал хийх гэж байна.  Энэ мэтчилэн олон сайхан арга хэмжээнүүдийг  манай Зөвлөл прокурор, ажилчидтайгаа хамтран зохион байгуулна.

Биеийн тамир спортын арга хэмжээг  зохион байгуулах ажлыг  УЕПГ-ын Тамгын газраас их дэмжиж байгаа. Прокурорын байгууллагын 85 жилийн ойгоор хуульчдын дунд улсын хэмжээний шатрын тэмцээн болсон. Энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон хийхээр Улсын Ерөнхий прокурорын тушаал гарч,зардлыг Улсын Ерөнхий прокурорын Тамгын газраас гаргахаар баталсан. Жил бүр хуульчид прокурорын тэмцээн болох гэж байна гээд ордог болоод байна. Энэ дашрамд хэлэхэд биеийн тамир спортын зөвлөл  байгуулагдаад, эдгээр тэмцээн уралдааныг прокурорын байгууллага зохион байгуулаад явж байгаа нь Тамгын газрын дарга Ц.Арвинбуудайгийн сэтгэл, зүтгэлтэй холбоотой. Үүнд бид их талархаж байгаа.

 

-Зөвхөн прокурор ажилчид руу чиглэснээс гадна прокуроруудынхаа ар гэр, үр хүүхдүүд рүү чиглэсэн ажлыг санаачлан хийж байгаа юм байна. Тухайлбал хүүхдүүдэд шатрын хичээл орж байна. Энэ талаараа?

-Төлөвлөгөөнд ахмадууд болон  прокурор ажилчдын хүүхдүүд рүү чиглэсэн ажлууд байгаа. Тухайлбал: Хагас сайн өдөр бүхэн ЯЭАХТХ-ийн дарга Ц.Мөнхбат хүүхдүүдэд  шатрын хичээл зааж байна. Хүүхдүүддээ ямар ч байсан шатрын анхан шатны мэдлэг олгох зорилготой.

 

-Биеийн тамир гэдэг бол хамт олныг бүрдүүлэх, ажлын бүтээмж дээшлүүлэх, эрүүл амьдрах зэрэг олон чухал ач холбогдолтой зүйл. Манай прокурорын газарт уулын аялал хийдэг хүмүүс их байна. Энэ хүмүүсийнхээ санаачлаганд түшиглээд энэ аяллыг өргөжүүлбэл ямар вэ?

-Суугаа хүнд ажилтай прокурор ажилтнууд эрүүл мэндээ их анхаардаг болж. Прокурорууд суудлын ажлаас болж таргалах хандлага их байна. Тийм учраас хүмүүс санаачлагаараа ууланд авирах, дугуйгаар аялах, фитнэсс хийх нь ихэссэн байна. Энэ хүмүүсийг нийлүүлж баг болгож ажиллавал зүгээр байна. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын санаачлан 2 дахь жилдээ явуулж байгаа Цэцээ гүн рүү аялах явган аялал хийх гэж байна.

Зөвхөн уулын аялал гэлтгүй спортын төрөл тус бүрээр  нэгдэн хичээллэх боломжтой. УЕПГ-ын Тамгын газраас санаачлан прокурор ажилчдын дунд Иогийн хичээл орох гэж байна. Энэ мэтчилэн нэгж тус бүр өөрсдийн боломжинд тулгуурлан төрөл бүрийн арга хэмжээг санаачлан зохион байгуулах хэрэгтэй.

 

-Биеийн тамир спортын арга хэмжээ зохион байгуулахад  хөрөнгө мөнгө их шаардагддаг. Энэ бүхнийг яаж болгож байна вэ?

-Хөрөнгө мөнгөний асуудлыг бид Тамгын газрын даргатай ярьж байгаа. Нэгдсэн арга хэмжээнүүдийг Тамгын газраас  зохицуулж өгөх байх, Зөвлөлийн хэмжээний арга хэмжээг өөрсдөөсөө гаргах гэх мэтээр зохицуулж л байна. Жишээ нь: Нийслэлийн прокурорын газар 10 жилийн 6 дугаар сургуультай ярьж тохиролцон сургуулийн хүүхдүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгууд хийх, Прокурор ажилчид 7 хоногт 1 удаа тус сургуулийн заалыг авч байхаар Гэрээ байгуулсан, УЕПГ-ын прокурор, ажилчид “Алдар” спорт хорооны заалыг үнэ төлбөрийг багасгах талаар ярилцаж тохиролцсон, Иогийн хичээлийг  байгууллага дээрээ авч, үнийг хямдруулсан гээд янз бүрээр л зохицуулж байгаа. Ер нь санаачлагатай байвал болохгүй зүйл байхгүй. Бид зөвхөн спортын арга хэмжээнээс гадна  тамирчдаа алдаршуулъя, шагнал урамшуулалд тодорхойлж байя гэж бодож байгаа. Бүх хүмүүстээ хандаж хэлэхэд санаачлагатай байх хэрэгтэй. Спорт бол хэдхэн хүний асуудал биш. Өөр өөрсдийнхөө чиглэлээр дугуй нь дугуйгаа, шатар нь шатраа, теннис тоглодог нь теннисээ гээд боломжтой хэлбэрээр уралдаан тэмцээн, аялал , клуб зэргийг  санаачлаад явдаг байя гэж уриалж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.41.246)
    ene balai gar daa. Orlogch huuhnee zondoo hussan daa. Barag ter ni ooriih ni nuuts amrag gedgee huleen zobshoordog gesen. Arbinbuudai dargad talarhaj baina ch ch geh shig doldoi yumaa. Teebriin prokurort ochso Tsoodol obgon tsagdaad baihdaa emegteichuuded ajlin bairni belgiin daramt uzuuldeg baisan odoo ter ajlaa prokurort heregjuulj baina Enh amgalan prokuroroo
    2016 оны 02 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    5 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    5 цаг 39 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    8 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    8 цаг 40 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    8 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 23 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    9 цаг 52 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    10 цаг 3 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    10 цаг 22 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    10 цаг 47 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    10 цаг 58 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    11 цаг 19 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    11 цаг 23 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    11 цаг 42 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    12 цаг 3 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    12 цаг 11 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    12 цаг 36 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    12 цаг 43 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    12 цаг 49 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    12 цаг 53 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК