Монгол улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ оны шинэ чиглэлүүдийн нэг болох Сингапур чиглэлийн нислэгээ нээх гэж буй талаар мэдэгдлээ. Тэгвэл тус чиглэлд энэ оны 11-р сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа буюу мягмар, бямба гарагуудад шууд нислэг үйлдэхээр болсон байна. Сингапур улс нь нийт 63 жижиг арлаас бүтдэг бөгөөд хотын зохион байгуулалт, хууль дүрмийн хувьд дэлхийн жишиг улсуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тийм ч учраас аялал жуулчлал дээд зэргээр хөгжсөн бөгөөд гадаадын жуулчдыг татах үзвэр үйлчилгээ, томоохон дэлгүүр, худалдааны төв, соёлын газрууд маш ихтэй үсрэнгүй хөгжилтэй улс юм.
Сингапурын чиглэлд шууд нислэгтэй болсноор аялал жуулчлалын урсгал нэмэгдэхийн дээр тус улсаар дамжин дэлхийн өөр улс, хотууд руу нисэх нислэгийн сүлжээ өргөжих олон давуу тал бий болох юм.
Нислэг захиалгын мэдээллийг 11-333-999 лавлах утас, МИАТ ТӨХК-ийн үндсэн Facebook хуудас, МІАТ аппликейшн болон бусад тийз борлуулалтын төвүүдээс авах боломжтой.