Долоодугаар сарын 23-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Сайхан, Сүхбаатар сумдын орчимд, Хөгшин орхон Хархорин сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см тус тус нэмэгдсэн байна.
Мөн Хөгшин Орхон гол Хархорин сум орчим /Өвөрхангай/, үерийн аюултай түвшинг 20 см, Байдраг гол Баянбүрд /Баянхонгор/ орчимд үерийн түвшинг 5 см-ээр даван үерлэж байна.
Долоодугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Дорноговийн хойд сумдын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах мөн гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.