зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5438 5439 5440 5441 5442 5443 5444
  • Г.Алтанхүүг ирэх баасан гаригт шүүнэ
    2015 оны 12 сарын 01
    Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гаригт шүүхээр болжээ. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.30 цагаас эхэлнэ.

    Анхан шатны шүүхээс түүнийг найз охиныхоо амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж үзэж, 3 жилийн хорих ял оноосон юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг.

    Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар тус шүүх талийгаачийн гэрийнхний гаргасан гомдлыг хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингэснээр Г.Алтанхүүгийн хэргийг дахин шалгаж, ийнхүү шүүхэд шилжүүлжээ.

    Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар буруутган шүүнэ. Тус зүйл заалтуудад

    98.1 Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    100.1 Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    107.3 Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, эсхүл тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж заажээ.
  • Согтуудаа бусадтай бүлэглэн машин хулгайлжээ
    2015 оны 12 сарын 01
    Сүүлийн үед зогсоолд тавьсан автомашин хулгайд алдагдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Өчигдөр гэхэд ийм төрлийн хоёр хэрэг гарсан бол урд шөнө мөн машинаа хулгайд алдлаа гэсэн дуудлага өгчээ.

    Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5-н шарын автобусны буудлын орчимд автомашинаа алдсан дуудлагыг шалгаад үзэхэд тус дүүргийн 22 дугаар хороонд суух 40 настай У-гийн “Toyota raum” автомашиныг, Төв аймгийн иргэн 21 настай О нь хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс Тоёото маркийн машинаа хулгайд алдлаа гэсэн иргэний дуудлагаар цагдаагийн байгууллага шалгахад Орхон аймгийн харьяат 18 настай Б нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэж машиныг нь хулгайлсан байсан хэргийг илрүүлжээ.
  • Сүүний үхрийн ферм байгуулна
    2015 оны 12 сарын 01
    Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүний үхрийн ферм байгуулна
  • Хятадууд хуурамч карт ашиглан банкуудад их хэмжээний хохирол учруулжээ
    2015 оны 12 сарын 01
    БНХАУ-ын дөрвөн иргэн зохион байгуулалтайгаар хуурамч төлбөрийн карт ашиглаж, манай арилжааны банкуудад их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.

    Тодруулбал, энэ арваннэгдүгээр сард Хятадын 30-46 насны дөрвөн иргэн үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар гадаад улсын мастер виза карт эзэмшигч иргэдийн мэдээллийг хууль бусаар ашиглан хуурамч төлбөрийн карт үйлдэж Монгол Улсын иргэний “пос терминал” төхөөрөмжөөр арилжааны банкуудад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
  • ХДХВ ба ДОХ-ын эсрэг өдөртэй холбоотой мэдээлэл хийнэ
    2015 оны 12 сарын 01
    11.00 цагт ХДХВ ба ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөрт зориулан Монголын Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хуралд ЭМСЯ, НҮБ, ХӨСҮТ, Залуус эрүүл мэнд ТББ-ын төлөөллүүд оролцоно.
  • Бяцхан гүнж Шарлоттын зургуудийг олон нийтэд дэлгэжээ
    2015 оны 12 сарын 01
    Гүрпүрэв Ганчимэг
  • Хамтын тэтгэврийн хуулийг эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
    2015 оны 12 сарын 01
    Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.12.01/

    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;

    Бусад.

    2.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөрийн танилцуулга /Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцоно/.

    3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

    Хэлэлцэх асуудал:

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;

    Бусад.

    4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсоно;

    Намрын ургац хураалтын дүн болон 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөд байдлын талаар Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох.

    4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар 1059 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонсох;

    Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3000 иргэний өргөдлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсох.

    5.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.
  • Шонхорын наймаачин Абдул Карим Засгийн газрын ордны дэргэд газар авчээ
    2015 оны 12 сарын 01
    Шонхорын наймаачид Засгийн газрын ордоны дэргэдгазар авчээ
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

    Тэгвэл хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авсан талаар өчигдөр багагүй шуугиан дэгдлээ.

    Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах асуудал удаан хугацаанд маргаан дагуулсан ч өчигдөр дуудлага худалдаанд 24 тэрбум төгрөгөөр зарагдлаа.

    Өнгөрсөн жилүүдэд уг үйлдвэрийн асуудал нилээд хурцаар тавигдаж байсан төдийгүй улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярт ял хүртэл оноож байсан билээ.

    Тэгвэл 24 тэрбумаар балгас болсон шахуу барилгыг худалдаж авсан Абдул Карим гэх монгол иргэн олны анхаарлыг ихэд татлаа. Мэдээж өндөр үнээр авч байгаан зорилго хуучин барилгадаа биш газартаа байгааг хэн бүхэн ойлгож байгаа биз. Гэвч чухам ямар учиртай хүн ийм өндөр үнээр үнэ зохиж авав гэдэг л олны анхаарлын төвд байгаа юм.

    -Абдул Карим Араб, Монголын хооронд шонхор наймаалж баяжсан-

    Түүний хувьд Ирак гаралтай, монгол эхнэртэй нэгэн гэнэ. Өдгөө 60 орчим настай тэрбээр Монголд 2001 онд ирсэн байна. Түүний монгол эхнэрийг н.Балжиням гэдэг. Эхнэрийнх нь хувьд Бээжин хотод амьдарч байгаад ирсэн нэгэн гэнэ.
    Абдул Каримын хувьд Иракийн элчин сайдын яаманд ажилладаг нэгэн байсан бөгөөд Монголд ирээд эхнэрийнхээ гэрт буюу 10-р хороололд амьдарч байжээ. Түүнийг маш их хэмжээний хөрөнгөтэй ирсэн гэх мэдээлэл байгаа ч эх сурвалж үүнийг үгүйсгэж байна.
    Тэрбээр манай улсад ирээд шонхорын наймаа эрхэлж баяжсан сурагтай. Тодруулбал, Араб, Монголчуудын дунд янз бүрийн наймаа хийж, нэн ялангуяа шонхор шувуу худалдаалж явсаар байгаад нилээн хөрөнгөжсөн бололтой. Түүний наймааны түнш нь Хар хатан хаан хочтой казак эмэгтэй аж.
    Абдул Карим муухан монгол хэлтэй төдийгүй Монголын маш сайн мэддэг хэмээн худалдааны түншүүддээ хэлдэг гэнэ.
    Түүний ах дүү, хамсаатан садан нь бүгд Иракт амьдардаг зэрэг нэмэлт мэдээллүүд бидэнд байгаа юм.
    Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газрын ордоны дэргэд Араб, Ирак, Ислам гаралтай хүмүүс ийн газар авч байгаа нь магадгүй үндэсний аюулгүй байдал гээд янз бүрийн асуудал тулгарч магадгүй гэж иргэд сэрэмжилж байгаа юм.
    Арабууд дотроо хамгийн аюултай хүмүүст Иракчуудыг нэрлэдэг. Гэтэл манай улс Засгийн газрын ордоныхоо дэргэд ийн газар олгож байгаа нь ирээдүйн олон асуудлын эхлэл болж ч мэдэх юм.



    Харин манай улсын хуулинд гадны иргэн Монголд ирээд дор хаяж 2 үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг ч Абдул Каримын хувьд 2012 онд монгол иргэншилтэй болжээ.

    Тэрбээр хэвлэх үйлдвэрийг ямар зориулалттай ашиглах хийгээд ажил төрлийнхөө талаар ч мэдээлэл өгөөгүй юм.

    Харин бидэнд ирсэн мэдээллээр “Хумбаа” гэх компани Абдул Каримыг Кувейт Улсын иргэн Мултак Али Жиан, Монгол Улсын иргэн Ц.Зоригт нарын хамт иргэний хэргийн шүүхэд өнгөрсөн онд дуудаж байсан ч эл хэрэг хэрэгсэхгүй болж байжээ.
    Түүнчлэн Абдул Карим нь Мон-Ураны Б.Наранхүүгийн найз бөгөөд уг газарт 68 давхар ”MONGOL TOWER” барина гэдгийг ч эх сурвалжууд мэдээлж байна.

  • Аюулын харанга: Монголд ДОХ-той 860 хүн байх магадлалтай
    2015 оны 12 сарын 01
    2015 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн байна. 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ
    2015 оны 12 сарын 01
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгащсан асуудлыг шийдвэрлэнэ
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын
    хэрэгжилт II чуулган Төрийн ордонд боллоо. Чуулганыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас болон Сэргээн засалт, хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан байна. Монгол Улсад нийт 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа бий. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүх шатны боловсролд хамран суралцах боломжийг бүрдүүлэх зэрэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын чиглэл 2013 оны тавдугаар сарын 3-нд “Хегжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан билээ, Энэ удаа 2013 оны анхдугаар чуулганаэс гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилт, енеегийн байязл, ца?идь:ч чиг хандлагыг тодорхойлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хуулийн төслийг УИХ-аар батлуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх уриалга гаргажээ. Хагжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил хүссэн сургуульдаа суралцаж, мэргэжил эзэмшин, хөдөлмөр эрхэлж, баялгаа бүтээн, өрхийн орлогоо нэмэгдүүлж бусдаас хараат бус байдлаар бие даан амьдарч, нийгмийн харилцаанд ямар ч саадгүй чөлеетэй оролцож эрхээ бодитоор эдлэн Монгол Улсын идэвхтэй иргэн байх боломжийг бүрдүүлэх нь төр засаг, иргэний нийгмийн байгууллагын хамтын үйл ажиллагаанаас шууд хамаарах юм. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлыг гэр бүл, хамт олонд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь хэлэлцэж, шийдвэрлэх нь чухал гэсэн саналыг салбар яамнаас гаргажээ.
  • МАН VS АН: Бондын мөнгийг хууль ёсны дагуу зарцуулсан, зарцуулаагүй
    2015 оны 12 сарын 01
    МАН VS АН: Бондын мөнгийг хууль ёсны дагуу зарцуулсан, зарцуулаагүй
  • 24 баримт: Боловсрол муу, ажилгүй хүмүүс ДОХ тусдаг уу?
    2015 оны 12 сарын 01
    Монголд ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд даруй 20 жил болжээ. Энэ хугацаанд ДОХ-ын халдвар тээгчид 115 болж, сүүлийн хэдэн жил халдвар авсан хүмүүсийн тоо сард 4-5-аар нэмэгдэх боллоо.

    3986450254_cd216c890b1. Монгол улсад ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан 114, 115 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт зэрэг бүртгэгдлээ. Халдвар илэрсэн хүмүүс нь 45-49, 30-34 настай эрэгтэйчүүд юм.
    2. Хамгийн анх 1992 онд Камеруны хоёр иргэн монгол бие үнэлэгч бүсгүйчүүдэд ДОХ/ХДХВ халдааснаар энэ өвчний гинжин урвал эхэлсэн юм.
    3. ДОХ-ын халдварын 115 тохиолдолын 80 хувь нь эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.
    4. Тэгвэл ийм өвчин туссан эрчүүдийн 87 хувь нь ижил хүйстнээ сонирхогч байдаг.
    5. Харин эмэгтэйчүүдийнх нь 50 гаруй хувь нь биеэ үнэлэгч бөгөөд архичин, гэр оронгүй, оршин суух тодорхой хаяггүй, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс зонхилж байна.
    6. Одоогоор ДОХ гэдэг “тахал” өвчнөөр 16 монгол хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
    7. Монголд ойролцоогоор дээрх тохиолдлуудын цаана 820-1200 орчим хүн ХДХВ-ийн халдвар тээж байгаа гэх судалгаа бий. Харин ДЭМБ-ын аргачлалаар илрээгүй 7000 гаруй ДОХ-ын халдварт тээгч бий гэж үзжээ.
    8. Харин эмнэлгийн хяналтад байгаа ч ДОХ-ын шинж тэмдэг нь илрээгүй халдвартай 35 хүн байна.
    9. Өвчин нь үе шатандаа орсон 65 хүн, ретро вирусын эмчилгээнд хамрагдаж буй 51 хүн байгаа гэж ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооноос мэдээлжээ.
    3986450254_cd216c890b10. Ийм өвчний халдвар авсан гэдэг нь Монголд илэрч оношлогдсон 15 гадаадын иргэн бүртгэгдсэн.
    11. Эдгээр 115 хүн бүгд бэлгийн замаар ДОХ/ХДХВ-ын халдвар авчээ.
    12. Халдвар авсан хүмүүсээс 7 эмэгтэй нь 8 удаа төрсөн бөгөөд тэд эрүүл саруул үр хүүхэдтэй болжээ. Эмэгтэйчүүдийг тусгай хяналтад оруулан эмчилгээ хийдэг.
    13. Манай улсад ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа иргэдийн эмчилгээг Глобал сангийн төслийн санхүүжилтээр ХӨСҮТ хариуцаж ажилладаг.
    14. ДОХ/ХДХВ-ын эм, тариаг дангаараа гаднаас захиалан авах боломжгүй учир хөрш зэргэлдээ Казахстан улсын тоонд нийлүүлж захиалдаг гэнэ.
    15. Нэг хүний эмчилгээнд жилд 3-5 сая төгрөг зарцуулдаг.
    16. Энэ өвчнөөр өвчилсөн монголчуудын 81 хувь нь дээд, тусгай болон бүрэн дунд боловсролтой, 73.4 хувь нь ажилгүй.
    17. Мөн 84 хувь нь гэр бүлгүй, гуравны нэг нь гадаадад явж байхдаа халдвар авсан нь тогтоогджээ.
    18. Монголчуудын хамгийн их зорчдог ОХУ, Хятад, Тайланд, Тайвань зэрэг улсад халдвар эрчимтэй тархаж байна. Манай улстай хил залгаа Эрхүү мужид л гэхэд энэ оны хагас жилийн байдлаар 3000 тохиолдол шинээр бүртгэгджээ. Бүс нутгаар нь авч үзвэл манай улсын баруун хязгаартай хиллэдэг Шинжаан Уйгарын өөртөө засах оронд халдварын тархалт хамгийн өндөр аж.
    3986450254_cd216c890b19. Өнгөрсөн долдугаар сард Хятад улсад хар тамхи тээвэрлэсэн хэргээр хоригдож байгаа О гэх эмэгтэй ДОХ-ын халдвартай гэх мэдээлэл гарч байв.
    20. Мөн 2001 онд Шведэд “хараар” амьдардаг монгол эмэгтэйг найман хүнд халдвар тараасан хэмээн буруутгаж шоронд хорьж буй мэдээлэл цацагдаж байсан. Түүнийг хар тамхии хэрэглэдэг швед нөхрөөсөө халдвар авсан гэжээ.
    21. 2005 оноос хойш сайн дурын зөвлөгөө шинжилгээний гурван мастер сургагч багш, 140 орчим зөвлөгч бэлтгэжээ.
    22. Одоогоор сайн дурын зөвлөгөө, шинжилгээний 30 гаруй төв БЗХӨ, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж байна.
    23. 2010 онд Цусны төвд цусаа өгсөн иргэн ДОХ-ын халдвартай гэх мэдээлэл тарснаас болж цусны доноруудын тоо эрс багасч, манай улс цусны донорын дутагдалд орж байв.
    24. Монголчуудын ойлголт, мэдээлэл дутуугаас болж ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах нь их байдаг. Халдвар авсан хүмүүсийн зарим нь гэрээсээ хөөгдөж, ихэнхи нь гэр бүлээсээ салжээ.
  • Ц.Даваацэрэн: 1 тонн зэсийн өөрийн өртгийг 1600 ам.доллараар бууруулж чадсан
    2015 оны 12 сарын 01
    ...Зэсийн үнэ 4500 ам.доллараас доош орох юм бол Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж, алдагдалд орно гэдэг тооцоо байгаа. Мэдээж мөнгөн урсгалын хувьд зэсийн үнэ унах тусам манай бодит орлого буурч байгаа шүү дээ...
  • Үс үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ
    2015 оны 12 сарын 01
    зурхай
  • Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна
    2015 оны 12 сарын 01
    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр цасан шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө хүйтэрч 11-13 градус хүйтэн байна.
  • Ипотекийн зээлийн 0.7 хувийг чанаргүй зээл эзэлжээ
    2015 оны 11 сарын 30
    Банкууд өнгөрсөн аравдугаар сард нийт 1395 зээлдэгчид 80.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна.
  • АНУ-ын элчин сайдын яам дэмжлэг үзүүлнэ
    2015 оны 11 сарын 30
    “Төрийн үйлчилгээний супермаркет”-ыг байгуулахад АНУ-ын элчин сайдын яам дэмжлэг үзүүлнэ
  • Одод хиймэл хөхөө ямар үнээр хийлгэсэн бэ?
    2015 оны 11 сарын 30
    Хиймэл хөх шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэх олон шалтгаан бий. Тэдгээр нь зөвхөн гоё сайхан харагдахаас гадна хөхний хорт хавдрын өвчлөлтэй ч гэсэн холбоотой байдаг.

    Хөх томруулах мэс заслыг давсны уусмалтай суулгацаар хийлгэх өртөг дунджаар $4600 ам.доллар байдаг бол силикон нь $5000 ам.доллар байдаг ажээ. Жижигхэн суулгац нь өртөг багатай байдаг бол том хэмжээтэй бас төрөлхийн юм шиг харагддаг нь өндөр үнэтэй байна.

    Тэгвэл Холливудын зарим оддын хийлгэсэн хиймэл хөх ямар үнэтэй байдаг вэ?
  • Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг 4.8 хувь болгох боломжтой
    2015 оны 11 сарын 30
    Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүү 4.8 хувь болох боломжтой
  • ”Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн захирал хууль зөрчсөн албан тушаалтнаа хаацайлжээ
    2015 оны 11 сарын 30
    Авлигатай тэмцэх газраас хууль зөрчсөн албан тушаалтны буруутай үйлдлийг хаацайлж байгаа Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнэд дахин албан бичиг хүргүүллээ.

    Нийслэлийн Багануур дүүрэгт авч хэрэгжүүлсэн авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Багануур дүүргийн газрын дарга Ч.Цэрэн нь нийт 17 удаагийн тушаалаар өөртөө 7.157.736 төгрөгийн урамшуулал олгохдоо хуулийн дагуу мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил илэрчээ. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...өөрийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл юм.

    Иймд Ч.Цэрэнд дээрх хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх талаар албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнэд хүргүүлжээ. Харин П.Маргад-Эрдэнэ нь хариу албан бичигтээ “...газрын ажилчдын урамшлыг олгохдоо өөрийн нэрийг оруулж өөрөө тушаалаар баталсан нь хэлбэрийн алдаа болсон учир дээрх алдааг залруулахыг даалгаж зөвлөмж хүргүүлж ажилласан” гээд Ч.Цэрэн нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах шаардлагагүй этгээд гэсэн байв.

    Гэтэл Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-ыг хуулийн үйлчлэлд хамааруулахаар тусгасан юм. Тиймээс Ч.Цэрэн нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Тиймээс нийт 17 удаагийн тушаалаар өөртөө 7.157.736 төгрөгийн урамшууллыг олгохдоо хуульд заасан мэдэгдэл, тайлбар гаргаагүй Ч.Цэрэнд хариуцлага ногдуулж, дүнг 2015 оны 12 дугаар сарын 3-ны дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнэд хүргүүллээ. Түүнчлэн цаашид байгууллагынхаа удирдах албан хаагчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааг хаацайлах, аливаа албан тушаалтныг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах эсэхийг дур мэдэн шийдвэрлэх зэрэг хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлээ таслан зогсоож, авлигатай тэмцэх ажилд удирдлагын манлайлал үзүүлж хамтран ажиллахыг хүсэв.
5438 5439 5440 5441 5442 5443 5444
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
    21 мин
  • Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
    37 мин
  • Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
    1 цаг 5 мин
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
    1 цаг 13 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
    1 цаг 14 мин
  • Монголын боксчид цуврал тэмцээнүүдээс 16 медаль хүртлээ
    1 цаг 21 мин
  • Их Британи улсын тагнуулын албыг түүхэндээ анх удаа эмэгтэй хүн удирдана
    1 цаг 31 мин
  • Х.Нямбаатар: Чулуун бордюрыг 20 түүнээс дээш жилийн хугацаанд солихгүй
    1 цаг 39 мин
  • Тендер: Нийслэл 400 сая төгрөгөөр газрын зөрчил арилгуулна
    1 цаг 54 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2 цаг 36 мин
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
    2 цаг 36 мин
  • Шинэ, хуучин байхаас үл хамааран орон сууцны үнэ өссөөр байна
    2 цаг 49 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажлыг энэ сарын 30-ны өдөр дуусгана
    2 цаг 58 мин
  • Өнөөдөр хаагуур цахилгаан тасрах вэ?
    3 цаг 3 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 5 мин
  • Улаанбаатарт өнөөдөр 29 дулаан байна
    3 цаг 6 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7454 болов
    21 цаг 48 мин
  • ДАШТ: Т.Ариунзаяа, Л.Анхзаяа, О.Уранбаяр нарын гурван жүдоч барилдана
    21 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 цаг 10 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК