зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5452 5453 5454 5455 5456 5457 5458
  • ”Консананс” хамтлагийн залуус энэ 7 хоногт хагас шигшээд өрсөлдөнө
    2015 оны 11 сарын 25
    Хөгжим бүжгийн коллежоос урлагийн гараагаа эхэлсэн ”Консананс” хамтлагийн залуучууд монголчуудыг шуугиулж байна. Тэд монголдоо ховорт тооцогдох попера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд тэднийг дэлхийн энтэй дуучид болно гэдэгт итгэл хүлээлгэх хүмүүс цөөнгүй байгаа билээ.

    Учир нь монголын шоу нэвтрүүлгийн түүхэнд хувьсал хийгээд байгаа ”Авъяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт тус хамтлагийн залуус шүүгчид болоод үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Хамтлагийн залуус хагас шигшээд буюу шилдэг 32-т шалгарч үлдсэн бөгөөд шалгаруулалт 11 сарын 29-ны өдөр буюу энэ бүтэн сайн өдөр болох юм. Тэдний хоолойн ур чадвар дэлхийд үнэлэгдэх монгол авъяас гэдэгт эргэлзэхгүй байна.
  • Х.Тэмүүжин нарын хуулийн төслийг дэмжлээ
    2015 оны 11 сарын 25
    Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив

    Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороод өнөөдөр 2015.11.25/ үдээс өмнө хамтран хуралдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

    Хамтарсан хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүний санаачлан боловсруулж энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, тэрчлэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй.

    Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

    Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

    тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 24 гишүүн санаачилж энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.

    Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх талаар 1990-ээд оноос аймаг орон нутаг, иргэд олон нийт, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудын зүгээс төрийн дээд шатны байгууллагуудад удаа дараа ирүүлж байсан санал, хүсэлтийг шийдвэрлэх шаардлагын үүднээс уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд Ю.Цэдэнбал агсны гэр музейг байгуулах, түүний улс төрийн хэлмэгдлийг цагаатгах, мэндэлсний нь 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байна.

    Энэ үндсэн дээр төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгуулах гомдлыг зохих журмын дагуу холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, нэр төрийг сэргээж, алдар гавьяаг мөнхжүүлэх, түүнчлэн гэр музейг нь байгуулах, мэндэлсний нь 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгахаар тогтоолын төсөлд тусгажээ.

    Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Н.Батцэрэг, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, С.Баярцогт нар төсөл санаачлагч гишүүд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Харин тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Н.Батбаяр, Л.Цог, Н.Батцэрэг, А.Бакей нар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж тодруулан саналаа хэлсэн гишүүд Монголын нийгмийн хөгжлийн хагас зуун жилийн түүх энэ хүний ажил, амьдралтай салшгүй холбоотой тул түүхэн үнэнийг бодитоор нь үнэлж цэгнэх, алдаа оноог дэнсэлж нягтлах, залуу хойч үедээ сургамж болгох үүднээс Ю.Цэдэнбал агсны нэр төрийг сэргээж, алдар гавьяаг мөнхжүүлэх, мэндэлсний нь 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй, гэхдээ асуудалд улс төрийн өнгө аясгүйгээр хандах ёстой гэдгийг онцолж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүн санал нэгтэйгээр уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжив.

    Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж

    хэлэлцүүлэгт бэлтгэх өргөтгөсөн ажлын хэсэг байгуулна

    Дараа нь ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Х.Тэмүүжин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс гадна сонгуультай холбогдсон гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Энэ асуудлын талаар байнгын хорооны дарга А.Бакей сонгуулийн хуультай холбоотой гурван хуулийн төслийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байнгын хорооны түвшинд байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ төсөл санаачилсан гишүүдийг аль болохоор ажлын хэсэгт оруулахгүй байх зарчим барьж байгаа. Харин нам, эвслийн бүлгийн дарга нарыг оролцуулах эсэхийг ярилцаж байж шийдье гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

    Харин энэ асуудалтай холбогдуулж саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт ажлын хэсгийг байнгын хорооны түвшинд байгуулсан нөхцөлд нам, эвслийн бүлгийн дарга нар бүгд орох боломжгүй, нөгөө талаар төсөл санаалагч гишүүдийг оролцуулахгүй байж болохгүй. Иймээс Улсын Их Хурлын даргын захирамжаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ахлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөллийг хамруулж зөвшилцөөнийг хангаж ажиллах нь чухал гэлээ.

    Мөн Улсын Их Хурлын Сү.Батболд, С.Дэмбэрэл нар энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сонгуулийн хуулиас өмнө Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай тул энэ асуудлыг яаралтай өргөн мэдүүлэх чиглэлд байнгын хорооны дарга анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах, улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг юуны түрүүнд хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай, үүний дараа сонгуулийн хуулиа ярих нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

    Иймээс байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн гаргасан саналын дагуу Улсын Их Хурлын даргын захирамжаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж сонгуулийн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг Улсын Их Хурлын даргад танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын төлөөлөгчидтэй уулзлаа
    2015 оны 11 сарын 25
    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Ази, Номхон далайн орнуудын 13 дахь бүс нутгийн семинарын үеэр Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх болон хууль хяналтын байгууллагын төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням оролцлоо.

    Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт хүрэлцэн ирж оролцож байгаад талархал илэрхийлэв. Тэрээр “Бид гадаад улс орнуудын авлигатай тэмцэх чиг үүрэгтэй нэлээд олон байгууллагатай хамтран ажилладаг. Авлигатай тэмцэх асуудал тухайн улс орны асуудал биш бөгөөд олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажилласнаар илүү үр дүнд хүрнэ. Бид хамтран ажилласнаар хоёр талд харилцан туршлага солилцох, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.

    Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх болон хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид олон улсын нэр хүндтэй хурлыг улс орондоо зохион байгуулж буйд талархлаа илэрхийлээд, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдэв.

    Зүүн Тимор улсын Авлигын эсрэг хороо нь авлигаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй бөгөөд одоогоор төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянан шалгах эрхгүй юм байна. Тиймээс энэ асуудлаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас туршлага судлах хүсэлтэй байгаагаа Зүүн Тимор улсын Авлигын эсрэг хорооны дарга, комиссар Адерито Антонио Пинто Тилман хэлэв.

    Киргиз улсын ерөнхий прокурорын газрын прокурор Асан Кангелдиев “Авлигатай тэмцэх асуудлаар Монгол Улс олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг хурлын өдрүүдэд үзэж танилцлаа. Цаашид танай байгууллагын арга туршлагаас судалж, хамтран ажиллах шаардлагатай байна” гэв. Хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтлоо.

    Бутан улсын Авлигын эсрэг хорооны дарга, хатагтай Кинли Янгзом Ази, Номхон далайн орнуудын 14 дэх удаагийн бүс нутгийн семинарыг 2016 онд өөрийн улсад зохион байгуулах болсныг хэлээд тэр үеэр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын даргыг зочлохыг урьж, харилцаа хамтын ажиллагааны чиглэлээ нарийвчлан хэлэлцэхийг хүссэн юм.
  • Өнөөдөр “Монголын Зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн болно
    2015 оны 11 сарын 25
    Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. ”Хан Хэнтий-2015” аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын 24-нд 17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна.

    Торгон мэдрэмжтэй, авьяаслаг гэрэл зурагчдын дуранд Зүрхэн нутаг маань хэрхэн бууаныг үзэгч түмэн та бүхэн тольдож, оюуны цангаагаа тайлахыг урьж байна. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Хэнтий нутгийн байгалийн гайхамшиг, аж ахуйгаар дамжуулан олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд оршиж байгаа юм. Эзэн Чингисийн түүхт газар, өнгө алагласан навчис, өдөр бүр очих голуудын бэлчир, Батноровын алдарт Тожил дарханы хийцтэй эмээл, хазаар, гоёл, эрийн хийморь сэргээсэн адуун сүрэг, төрийн торгон сүргийг харж мэдрэмжээ” цэнгүүлэх”-дээ та бэлэн үү?

    “Монголын Зүрх Хэнтий“ гэрэл зургийн үзэсгэлэн 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүрийн 17 цагаас тусгай арга хэмжээ зохион байгуулагдах болохыг дуулгахад таатай байна. Эрхэм та гэрэл зургийн гайхамшгийг мэдрэхийн ялдамд сонирхолтой лекц, ярианд хамрагдах боломжтой юм.
  • “Мастер тогооч” өрсөлдөөнт шоу ”VTV” телевизээр тун удахгүй
    2015 оны 11 сарын 25
    “Мастер тогооч” өрсөлдөөнт шоу VTV телевизээр тун удахгүй
  • Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа
    2015 оны 11 сарын 25
    Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
    Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян нээж үг хэллээ.
    Үндсэн илтгэл тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) онцгой байдлын хошууч Д.Сэржмядагийн тавьсан “Монгол орны нөхцөлд тохирсон гамшгийн шалгуур үзүүлэлт, зэрэглэл тогтоох асуудал” сэдэвт илтгэл байлаа.
    Мөн тус хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны төвийн дарга, доктор (Ph.D), онцгой байдлын дэд хурандаа С.Хүрэлсүх “Антропоцен ба хүн төрөлхтний ирээдүй”, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, докторант, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Олон нийтийн оролцоонд тулгуурласан гамшгаас хамгаалах менежмент”, ГСХ-ийн Галын лабораторийн дулааны инженер-судлаач, доктор (Ph.D) онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаа “Шатамхай полимер хийцлэлтэй барилга, байгууламжийн гал түймрээс урьдчилан сэргийлэх асуудал”, тус хүрээлэнгийн байгалийн гаралтай гамшгийн судалгааны эрдэм шинжилгээний ажилтан, онцгой байдлын дэслэгч Б.Хулан “Ой, хээрийг түймрээс хамгаалах удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ”, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ажилтан, магистр М.Должинсүрэн “Монгол Улсад тохиолддог аянгын осол” зэрэг сэдвээр салбар илтгэлүүдийг тавьлаа.
    Гамшиг судлалын хүрээлэнгээс шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг юм.
  • Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг тогтоов
    2015 оны 11 сарын 25
    Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг тогтоов
  • БНАСАУ-ын Пхенъян хотод ажлын айлчлал хийлээ
    2015 оны 11 сарын 25
    БНАСАУ-ын Пхенъян хотод ажлын айлчлал хийлээ
  • Увс аймгийн прокурорын газраас уулзалт ярилцлага хийлээ
    2015 оны 11 сарын 25
    Увс аймгийн хэмжээнд Улаангом суманд гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгдсэн ба гарсан гэмт хэргийн төрөл, шалтгаан нөхцөл анхаарах асуудал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэгдсэн гэмт хэрэг болон цаашид хамтран ажиллах талаар тус прокурорын газраас хамтарсан уулзалт ярилцлага зохион байгууллаа.

    Уг уулзалт ярилцлагад Улаангом сумын иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, хэсгийн байцаагч, хүүхэд гэр бүлийн хэлтсийн мэргэжилтэн нар оролцсон бөгөөд уулзалт ярилцлага үр дүнтэй болж хамтран ажиллах талаар тодорхой саналууд гарсныг хамтран хэрэгжүүлж, төлөвлөгөө гарган ажиллахаар болсон байна.
  • Монгол үйлдвэрлэсэн автобус маргаашнаас явна
    2015 оны 11 сарын 25
    Маргаашаас эхлэн монгол инженерүүдийн зохион бүтээсэн 20 эко автобус иргэдэд үйлчилнэ

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2015-11-25 15:13:00

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй эко автобустай танилцлаа.
    Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон - Ханын материал чиглэлд маргаашаас эхлэн үйлчилгээнд явахаар боллоо. Уг автобусыг “Экобус” ХХК нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн бөгөөд “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөв.
    Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээж, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, дотооддоо эко автобус зохион бүтээсэн инженер, техникийн ажилчиддаа талархал илэрхийлье. Энэ бол үндэсний үйлдвэрлэлийн хамгийн тод жишээ болж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлд 2500 орчим автобус шаардлагатай байгаа юм. Энэхүү ажилд импортоор автобус оруулж ирэхээс илүүтэйгээр өөрийн оронд үйлдвэрлэсэн нийтийн тээврийг үйлчилгээнд явуулж, автобусны хамтарсан үйлдвэр байгуулж ажиллах юм” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ногоон байгууламж, хот тохижилтын талаар мэргэжилтэн бэлтгэнэ
    2015 оны 11 сарын 25
    Пхенъян хоттой ногоон байгууламж, хот тохижилтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахаар санал солилцов

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2015-11-25 16:27:01
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотод энэ сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийсэн. Тус хот нь тохижилт, ногоон байгууламжаараа Зүүн хойд Азийн хотуудын дунд дээгүүр байр эзэлдэг. Нийслэлийн Засаг дарга айлчлалынхаа үеэр тус хотын ногоон байгууламж, ундны усны сав газартай танилцаж, ногоон байгууламжийн мэргэжилтэн бэлтгэх, гадаргын усыг цэвэршүүлж ашиглахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

    Тус хотын мод үрсэлгээний газрыг 1900 онд БНАСАУ-ын удирдагчийн үүрэг чиглэлийн дагуу байгуулсан байна. Тус газарт 2 сая 500 мянган мод үрслүүлж, хот болон хот орчимд тарьж ургуулахаар ажиллаж байгаа гэдгээ хотын даргад танилцууллаа. Мод үрсэлгээний газарт 5-7 зүйлийн модыг үрслүүлж тарьж байгаагаас гадна усалгааны системийг сэргээгдэх эрчим хүч ашиглан иж бүрнээр хийсэн байна. Нэг жилд 70 см өсдөг модыг энэхүү үрсэлгээний газарт ургуулж байгаа бөгөөд тухайн газрын мэргэжилтнүүд хөрсний шороог боловсруусан шинэ төрлийн бордоо гаргаж авах, модоо зөвхөн үрслүүлэхээс гадна шилжүүлэн суулгаж, нутагшуулах гээд бүхий л ажлыг нарийн зохион байгуулалтаар хэрэгжүүлдэг байна.
    Харин Пхенъян хотын Ундны усны сав газар нь хоногт 150 мянган метр куб усыг хэрэглэгчдэд нийлүүлэх хүчин чадалтай. Тус газар нь голын усыг татан авч цэвэршүүлэх технологийг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд тус хотын иргэдийн ундны усны 70 хувийг хангадаг юм байна. Нийслэлийн Засаг дарга энэхүү газрын үйл ажиллагаатай танилцаж байх үеэрээ гадаргын усыг цэвэршүүлэн ашиглах технологийг Улаанбаатарт нэвтрүүлэх, мөн нэг жилд 70 см –ээр өсдөг модыг Улаанбаатар хотод нутагшуулах, ногоон байгууламж, тохижлтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
  • “Ахиллис Монгол” ОУБ-ын УЗ-ийн гишүүн Г.Солонго: Бүтээлч үйлдвэрлэлийг хамтарч хөгжүүлэх гарц шийдлийг ярилцана
    2015 оны 11 сарын 25
    “Content Summit 2015”арга хэмжээний НОМ хэсгийг та чиглүүлэх юм байна. Хариуцсан хэсгийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

    Контент бүтээх үйл явцад анхаарал тавьж, цогцоор нь асуудлаа ярилцаж байгаа хамгийн том чуулган гэж миний хувьд үзэж байна. Энэ өдөр оюуны бүтээл мэдээ, кино, комик ба анимэшн, видео, дуу хөгжим, дизайн гэрэл зураг, сошиал медиа контент гэсэн бүх төрлийн контентийг тухайн чиглэлүүдэд амжилттай ажиллаж яваа залуус ярих юм байна лээ. Надад “НОМ” хэсгийг чиглүүлэх үүргийг зохион байгуулагчид өгсөн. Гол санаа нь НОМ бүтээх үйл явцыг хэрхэн бизнес болгох вэ, энэ талын туршлага, сургамж, ололтууд юу байгаа талаар ярилцана гэсэн төлөвлөгөөтэй байна.

    Ном бүтээгчид оролцох уу?

    Арга хэмжээний панел хэсэгт Тагтаа паблишингийн захирал Б.Баясгалан, Гэрэг сэтгүүлийн орлогч эрхлэгч Ж.Тэгшжаргал, Чонон сүлд номын зохиогч Д.Болдбаатар, Ногоон нүдэн лам номын зохиогч УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Аз хур” номын дэлгүүрийн менежер зэрэг хүмүүс оролцохоор болсон мэдээлэлтэй байгаа. Тун удахгүй зочдын нэрс тодорхой болох юм.

    Оюуны бүтээлийн оршихуй, үнэ цэнэ, ирээдүйн талаарх таны үзэл бодлыг сонирхож болох уу?

    Контентыг бүтээж буй хүмүүс бол зөвхөн авъяас билэгтэнгүүдийн цуглуулга биш. Тэд улс орны эдийн засагт хувь нэмрээ бодитоор оруулдаг, оюуны үйлдвэрлэгчид юм. Бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж дэлхий дахинаа аль хэдийнэ яригдаад эхэлсэн. Энэ салбарын зах зээлийн үнэлгээ гэхэд таван жилийн дараа 3 их наяд ам.долларт хүрэх болно гээд эдийн засагчид тооцоолсон нь бий. Бид хоцормооргүй байна. Боломжийг яаж ашиглах талаар эрт хэлэлцэж, хамтдаа шийдвэр гаргах хэрэгтэй. Оюуны өмчийн асуудал мэдээж сөхөгдөнө. Бүтээлийг баялаг болгох хэрэгцээ маш их байгаа. Номоо бичих, зарах, үнэлүүлэх гэх мэт бүх ажиллагаа яг л үйлдвэр шиг нарийн байх ёстой гэж боддог. Санаа нь, зохиолчид зөвхөн чанартайг туурвиж, бусад ажлыг мэргэжлийнх нь чаддаг хүмүүсээр хийлгэх гэсэн үг юм уу даа.

    Гарцыг хэрхэн харж байна?

    Олуулаа ярилцана аа. Яахав жаахан удаан ч гэсэн монголчуудын үнэлэмж өөрчлөгдөж байна. Оюуны бүтээлчдийн өрсөлдөх чадвар, боломжуудын талаар мэдлэг, туршлагатай олон хүн “Content Summit”-д оролцож илэн далангүй ярина. Хамтдаа юуг хэрхэн яаж хийх арга замаа шийднэ. Ямар ч байсан контент бүтээгчдэд зориулсан эхний шатны шийдлүүд энэ үеэр гарчих болов уу гэсэн хүлээлт байна.

    2015/11/25
  • ИТХ-ын дарга нарт 19 асуудал бүхий зөвлөмж хүргүүлэв
    2015 оны 11 сарын 25
    Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье.

    Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах 21 удаагийн сургалтыг нийт 1234 албан тушаалтанд зохион байгуулав.
    Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийслэлийн Өргөө амаржих газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллав.
    Орон нутагт ажиллах явцад илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллах үүднээс аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл, бүх шатны ИТХ-ын дарга нарт 19 асуудал бүхий Зөвлөмж хүргүүлэв.
    Төрийн нийт 9 байгууллагын цахим хуудсанд дүн шинжилгээ хийж, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр ажиллав.
    Төрийн байгууллагын авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааг үнэлэх Шинжээчдийн багийг сонгон шалгаруулж, ажилд нь оруулав.
  • “Цөмөөхэй” балетыг 12-27-ны өдрүүдэд тоглоно
    2015 оны 11 сарын 25
    “Цөмөөхэй” балетыг 12 дугаар сарын 12-27-ны өдрүүдэд тоглоно
  • Хамтарсан зөвлөгөөн хийжээ
    2015 оны 11 сарын 25
    Увс аймгийн прокурорын газраас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, Замын Цагдаагийн тасгийн байцаагч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

    Зөвлөгөөнөөр тухайн орон нутагт үйлдэгдэж байгаа эрүүгийн хэргийн нөхцөл байдал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны чанар, үр дүн, анхаарах асуудал, хэргийн хугацаа сунгалтын байдал, хэргийг үндсэн хугацаанд нь шийдвэрлэх арга зам, түдгэлзүүлсэн хэргийг сэргээн шийдвэрлэх талаар зохион байгуулсан аяны хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэн хэргийн шийдвэрлэлтийн талаар тус тус хэлэлцэж үр дүнг тооцон ажиллажээ.
  • Шөнийн тарифыг 50 хувь хөнгөлнө
    2015 оны 11 сарын 25
    эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлнө
  • 56 сая гаруй мал өвөлжинө
    2015 оны 11 сарын 25
    Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын хуралдаан боллоо
    9 минутын өмнө
    Print Zasag and PDF

    Хуралд Өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг зохион байгуулах онцгой комиссын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд оролцож, Монгол Улсын Шадар сайд, Онцгой комсиссын дарга Ц.Оюунбаатар удирдан явууллаа.

    Хөдөө аж ахуйн салбарын болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүнгийн тухай мэдээллүүдийн сонсож, Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг даалгавар өглөө.

    Энэ жил улсын хэмжээнд 145 мянган малчин өрхийн 56 сая гаруй мал өвөлжихөөр бэлтгэлээ хангажээ. Зуншлага оройтсон ч малчид зун, намрын отор нүүдэл сайн зохион байгуулснаар нийт мал сүргийн 93.5 хувь нь дундаас дээш тарга хүч авсан байна.

    Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малын тарга хүч, хадлан тэжээл бэлтгэл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 85.9 хувьтай хангасан дүн гарчээ. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл 16 аймагт 90-ээс доош хувьтай байгаагийн дотор Дорноговь 74, Баянхонгор 78, Дундговь 81, Хөвсгөл 81 хувийн биелэлттэй, нийт аймгийн 80 шахам хувь нь бэлтгэлээ дутуу хангасан дүнтэй байна.

    Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын тушаалаар томилон ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их болон урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.

    Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1700 гаруй нэр төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс 96 хувийн гүйцэтгэлтэй байна.

    Энэ өвлийн цаг агаарын төлөв байдлаас харахад олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөл болж, мал аж ахуйн өвөлжилтөд хэт хүйтний нөлөөлөл их байх магадлалтай байгаа тул орон утгийн түвшинд мал сүргийг хүйтнээс хамгаалах арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаадлагатай байгааг Шадар сайд анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
    2015 оны 11 сарын 25
    Авлигатай тэмцэх газар 2015 оны 10 дугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авсан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг хянан үзэж, 12 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгав.

    Өнгөрсөн сард тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 7 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 4 хэргийг хэрэгсэхгүй болгох, 2 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлэв. Одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөрдөн байцаалт явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг давамгайлж байна.

    Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ.
  • В.Путин:”Бид дахин ийм балмад хэргийг тэвчиж чадахгүй”
    2015 оны 11 сарын 25
    В.Путин:”Бид дахин ийм балмад хэргийг тэвчиж чадахгүй”
  • ”Сармагчны үлгэр” давтагдаж “Буянт-Ухаа-1” хороолол цанатаж, хөлдөж эхэлжээ
    2015 оны 11 сарын 25
    Төсвийн хөрөнгөөр барьсан орон сууцанд иргэд маш хэцүү байдалтай амьдарч байна. Учир нь тухайн орон сууц халаалт муу, чанарын шаардлага муу байгааг иргэд дуу нэгтэй хэлж байгаа юм.

    Тодруулбал, ”Буянт-Ухаа 1” хороололд оршин суух иргэд цанатай цонх, хөлдүү таацтай аж төрж байгаагаа өнөөдөр сошиал ертөнцөд дуу нэгтэй хэлж, гомдоллож байна.

    Төрийн орон сууц санхүүжилтийн корпорациас ”Буянт-Ухаа-1” хорооллыг ашиглалтад оруулаад тун удаагүй байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн өвлөөс эхэлж эдгээр барилгуудын ”тар” нь танигдаж эхэлсэн. Барилгууд нь ерөнхийдөө хүйтэн, цонхоор нь үргэлж салхи сийгэж байдаг тухай ам уралдан хэлж байна. Зарим айлын хана нь цантаж, обой нь хуурч байгаа аж. Өнгөрсөн өвлөөс бөөн асуудал дэгдээгээд байсан ч энэ өвөл ахиад л асуудал давтагдаж байгаа нь энэ.
5452 5453 5454 5455 5456 5457 5458
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    31 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    49 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    1 цаг 34 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    1 цаг 58 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    2 цаг 26 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    2 цаг 27 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    2 цаг 38 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    2 цаг 47 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    3 цаг 20 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    3 цаг 30 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    4 цаг 19 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    4 цаг 31 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    5 цаг 0 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    5 цаг 39 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    6 цаг 2 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    7 цаг 10 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    7 цаг 10 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    7 цаг 17 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    7 цаг 19 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    8 цаг 15 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК