зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5453 5454 5455 5456 5457 5458 5459
  • 6735 захирамж, тушаал, шийдвэрийг хянан үзэв
    2015 оны 11 сарын 25
    Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас хяналт шалгалт, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье.

    Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагуудад мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг зохион байгуулав.
    Нийт 34 байгууллагын удирдах албан тушаалтны 2014 оноос хойш гаргасан 6735 захирамж, тушаал, шийдвэртэй танилцаж, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар мэдэгдэл, тайлбар гаргасан эсэхийг хянаж үзэв.
    Мэдүүлэг гаргагчдад зориулсан сургалтыг нийт 2831 хүнд зохион байгуулав.
    Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 642 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв.
    Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Архангай аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр зөвлөмж хүргүүлж ажиллав.
    Хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэв.
    Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын нийт 109 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
  • Бизнес эрхлэгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэв
    2015 оны 11 сарын 25
    Авлигатай тэмцэх газраас жил бүрийн арван хоёрдугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Ингэхдээ тодорхой салбар сонгон авч тухайн салбар дахь авлигын нөхцөл байдал болон бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг хэлэлцэж, тэдний санал, санаачилгыг сонсох, цаашдын хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ.

    Хувийн хэвшлийн ээлжит хэлэлцүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулав. Энэ удаад “Бизнес ба авлига” сэдвийн дор бизнес эрхлэгчидтэй “Барилгын салбар дахь авлигын нөхцөл байдал” болон “Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар дахь авлигын нөхцөл байдал” гэсэн үндсэн хоёр чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
  • Б.Амарсайхан Дэлхийн кино фестивалийн УЗ-ийн хүндэт гишүүн боллоо
    2015 оны 11 сарын 25
    Б.Амарсайхан Дэлхийн кино фестивалийн УЗ-ийн хүндэт гишүүн боллоо
  • Aqua fitness иогийн ангитай боллоо
    2015 оны 11 сарын 25
    Aqua fitness иогийн ангитай боллоо
  • “Амгалан” дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа
    2015 оны 11 сарын 25
    “Амгалан” дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа
  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг дэмжлээ
    2015 оны 11 сарын 25
    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг дэмжлээ
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан спортын тэмцээнд болов
    2015 оны 11 сарын 25
    Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс санаачлан “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагааг явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дунд спортын 3-н төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.
  • Төсвийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв
    2015 оны 11 сарын 25

    Төсвийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв
  • Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2015 оны 11 сарын 25

    Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
  • Н.Мөнхбат: Сангийн яамны шалгалт нэртэй учир битүүлэг материал ирсэн
    2015 оны 11 сарын 25
    Н.Мөнхбат: Сангийн яамны шалгалт нэртэй учир битүүлэг материал ирсэн
    Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат дөнгөж сая мэдээлэл хийж, мэдэгдэл хийлээ. Тэрбээр өөрийн байгууллагатай холбоотой гүтгэлгийг чанартай мэдээллүүд ихээр явж, ажлыг нь улс төржүүлэх гэсэн оролдлого байгааг онцолсон юм. Мөн Хөгжлийн банкийг шалгаж байгаа хэмээн олон нийтэд гуйвуулан ойлгуулж улс төржүүлж байна гэлээ.
    Юутай ч Н.Мөнхбатаас уг асуудлыг хүрээнд зарим зүйлийг тодрууллаа.
    -Бондын зарцуулалтын бодитойгоор үнэлж, дүгнэх ажлын хэсэг гарсан гэсэн. Гэвч энэ нь танай байгууллагын үйл ажиллагааг шалгаж байгаа болоод явчихлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
    -2015 оны нэгдүгээр сарын 15-ний өдөр УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан тогтоолоор Олон Улсын Зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжилсэн төсөл хөтөлбрүүдийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий шалгалтын хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар тусгасан. Миний бие энэ ажилд оролцоод явж байгаа. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн түвшинд Чингис бондын зарцуулал, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг хариуцаж байгаа байгууллагуудаас ажлын хэсэгт багтсан гэсэн үг.
    Тухайлбал, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Хөгжлийн банкны зүгээс ажлын хэсэгт оролцож байгаа. УИХ-ын Байнгын хорооноос баталсан удирдамжийнхаа дагуу Чингис бондын зарцуулалттай холбоотой асуудлыг судалж үнэн зөв байдлаар дүгнэлт гаргах, мэргэжлийн судалгаанд үндэслэсэн дүгнэлтийг УИХ-ын холбогдох байнгын хороодод танилцуулах зорилготой.
    Гэтэл ажлын явцад Хөгжлийн банкийг шалгаж мэт болгож асуудлыг гуйвуулж олон нийтэд танилцуулж байна.
    Хөгжлийн банк бол улс төрөөс хараат бус байгууллага. Гэтэл ямарваа нэг байдлаар нөлөөлөх түвшинд хүртэл асуудлыг гуйвуулж ойлгуулж байгаа нь зохимжгүй юм.
    Бид энэ асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

    -Тэгэхээр танайхтай холбоотой мэдээллийг тодорхой улс төрчдөөс улс төржүүлж, гуйвуулж олон нийтэд хүргэж байна гэж ойлгож болох уу?
    - Уг нь Эдийн засгийн байнгын хорооны түвшинд бондын зарцуулалт, эргэн төлөлт бодит байдал дээр ямар байгаа зэргийг дүгнэх ёстой. Гэтэл тодорхой улс төрийн хүчний зүгээс асуудлыг улс төржүүлэх гэж оролдож байна. Өнөө өглөө л гэхэд зарим гишүүд Байнгын хорооны хурал дээр материал тараасан байна. Үүнийг мэргэжлийн байгууллага болох манай Хөгжлийн банкны зүгээс учир дутагдалтай гэж дүгнэж байгаа.
    Энэ тайланг боловсруулахад зөвхөн нэг төлөөлөл оролцсон байна. Мөн ямар ч үндэслэлгүй, хаа нэгтээгээс олж ирсэн материал байгааг хэлэх нь зүйтэй байх.
    Үндэсний аудитын газраас манайх дээр хоёр удаагийн гүйцэтгэлийн аудит хийж, албан ёсоор тайлангаа УИХ-ын Байнгын хороодод танилцуулсан. Гэтэл энэ тайлангуудад ороогүй, эсвэл судлаад зөрчилгүйг нь тогтоочихсон, бусад мэргэжлийн байгууллагууд дээр нь няцаачихсан байгууллагын дотоод бичиг баримтийг авч ашигласан байна. Үүнээс гадна Сангийн яамны ажлын хэсгийн шалгалт гэж нэрлээд байгаа учир битүүлэг материал яваад байгаа. Энэ асуудлаар бид Сангийн яамнаас тодруулахад “Тийм материал байхгүй” гэх хариултыг өгөөд байгаа. Тэгэхээр хаанаас ийм үндэслэлгүй материал гаргаж ирж, үндэслэлгүй дүгнэлт хийж байгааг мэдэхгүй юм.


    Н.Мөнхбат: Сангийн яамны шалгалт нэртэй учир битүүлэг материал ирсэн
  • Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудлыг хөндлөө
    2015 оны 11 сарын 25
    Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яамтай хамтран “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол, практикийн хурлыг Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.
  • Л.Энх-Амгалан: Бондын шалгалтын дүнг ярих гэхээр АН-ынхан зугтаж байна
    2015 оны 11 сарын 25
    Л.Энх-Амгалан: Бондын шалгалтын дүнг ярих гэхээр АН-ынхан зугтаж байна
  • “Тоглож болохгүй нас” МУСКино маргааш нээлтээ хийнэ
    2015 оны 11 сарын 25
    “Тоглож болохгүй нас” МУСКино нээлтээ хийхэд ердөө ганц хоног үлдээд байна. Саруул, Тамир, Дөлгөөн, Анударь, Мөөжиг, Хонгорзул гээд олон сонирхолтой дүр гардаг уг киноны нээлт 11 сарын 27 –нд Тэнгис кино театрт 15 цагаас болно. Энэ үеэр кинонд тоглосон хүүхдүүдтэй уулзаж, хамтдаа зураг татуулах болон киноны дууг дуулсан “ Good boys” хамтлаг, Мишээлийн дуулсан уянгалаг дууг ч сонсох боломжтой. Мөн кинотой холбоотой олон сонирхолтой мэдээллийг олж авах боломжтой гэнэ.
    Энэ талаар киноны зохиолч, найруулагч Ө.Алтансэрээ: “Удахгүй дэлгэцнээ амилах уг киног маань үзэхийг хүссэн олон хүүхдүүд байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Ахлах ангийн хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийг харуулсан уг киноны талаарх сонирхолтой мэдээллийг удахгүй дэлгэцнээс олж харах мөч тун ойртсоор байна.” Гэв.
  • Хуурамч архинаас сэрэмжлүүллээ
    2015 оны 11 сарын 25
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ-руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын алдартай виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ.
  • Ардчилсан нам ИЗНН, МҮАН-ыг өөртөө нэгтгэж магадгүй
    2015 оны 11 сарын 25
    Өнөөдөр ЭЗБХ, ТБХ-ны хамтарсан хуралдаанаар Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн талаар хэлэлцэх ёстой байсан ч хэлэлцүүлгийг хойшлуулсан. Учир нь 10 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нэг ч удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаагүй, асуудлынхаа талаар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй бөгөөд ердөө 4 гишүүн л гарын үсэг зураад байгаа юм. Иймд эхлээд Ажлын хэсэг саналаа нэгтгээд дараа нь байнгын хороогоор хэлэлцэх ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хэлсэн юм. Үүнийг МАН-ын бүлгийн дарга
  • Намын бүлгийн дарга нар маргалдав
    2015 оны 11 сарын 25
    Өнөөдөр ЭЗБХ, ТБХ-ны хамтарсан хуралдаанаар Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн талаар хэлэлцэх ёстой байсан ч хэлэлцүүлгийг хойшлуулсан. Учир нь 10 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нэг ч удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаагүй, асуудлынхаа талаар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй бөгөөд ердөө 4 гишүүн л гарын үсэг зураад байгаа юм. Иймд эхлээд Ажлын хэсэг саналаа нэгтгээд дараа нь байнгын хороогоор хэлэлцэх ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хэлсэн юм. Үүнийг МАН-ын бүлгийн дарга
  • Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, хямралыг давахаар ажиллаж байна
    2015 оны 11 сарын 25
    Монгол Улсын томоохон үйлдвэрүүдийн нэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нээлттэй хаалганы өдөр өвлийн эхэн сарын шинийн 12-ны билэгт сайн өдөр болов.
  • Хүүхдийн номын өргөө маргааш нээгдэнэ
    2015 оны 11 сарын 25
    Чингэлтэй дүүрэг Хүүхдийн номын өргөөгөө маргааш нээнэ. Нээлтийн ёслол маргааш 11.30 цагт Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө бүхий 3-р хорооны цогцолбор барилгын 5-р давхарт болно.


    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 2010 онд анх шав тавьсан нь өдгөө Хүүхдийн номын өргөөний цогцолбор барилга болон сүндэрлэжээ. Уг байгууламжийн III давхарт ЕБС-ийн бага ангийнхан үйлчлүүлэх бөгөөд уламжлалт ёс заншил, ахуйг илэрхийлсэн хэлбэрээр дотоод засал тохижилтыг нь шийджээ.



    Харин IV давхарт шинжлэх ухааны танхим байгуулсан. Уг танхим ШУ-ны олон салбарын номоор сурагч хүүхдүүдэд үйлчилж, тэднийг ирээдүйн эрдэмтэн болоход нь тусална. Тэгвэл V давхар ахлах ангийнханд зориулагджээ.



    Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулж, сонсдог номоор үйлчлэхээр ажиллаж байна.
  • Буриадын хурлын даргыг хүлээн авч уулзав
    2015 оны 11 сарын 25


    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.





    Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочилохыг хүслээ. Түүнчлэн ноён Цырен-Даши Эрдынеевичид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргэв.







    Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Д.Ц.Эрдныеевич Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурал, Монгол Улсын Их Хурал найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байдагт сэтгэл хангалуун байдгаа дурдав. Мөн тэрээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 онд Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэр иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Үүний үр дүнд хоёр улсын иргэд хоорондын харилцаа болон хүмүүнлэгийн харилцаа ихээхэн өргөжиж, Бүгд Найрамдах Буриад Улсад жуулчилж буй монгол иргэдийн тоо нэмэгдэж байна гэв.





    Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хоёр орны стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж байгааг тэмдэглээд “Энэ оны 09 дүгээр сард миний бие ОХУ-д албан ёсны айлчлал хийж, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзалт хийсэн” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Тамгын газар Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурал, түүний Тамгын газартай уламжлалт харилцаатай болохыг тэмдэглээд, цаашид энэхүү харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.



    Энэ үеэр парламентын тэргүүнүүд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтад Буриад Улсын сайд, Төлөөлөгчдийн газрын дарга Будажапов Сергей Пурбуевич, Буриад Улсын Ардын Их Хурлын гишүүн Цыремпилов Валерий Жамсуевич болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хөгжлийн ТУГ бодлогыг Засгийн газарт хүргүүллээ
    2015 оны 11 сарын 25
    Хөгжлийн ТУГ бодлогыг Засгийн газарт хүргүүллээ
5453 5454 5455 5456 5457 5458 5459
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    6 цаг 59 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    7 цаг 17 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    8 цаг 2 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    8 цаг 26 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    8 цаг 54 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    8 цаг 55 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    9 цаг 6 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    9 цаг 15 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    9 цаг 48 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    9 цаг 58 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    10 цаг 47 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    10 цаг 59 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    11 цаг 28 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    12 цаг 7 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    12 цаг 30 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    13 цаг 38 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    13 цаг 38 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    13 цаг 45 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    13 цаг 47 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    14 цаг 43 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК