-
2015 оны 11 сарын 11
С.Бямбацогт: Эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн Ч.Сайханбилэгт гүн эмгэнэл илэрхийлье
-
2015 оны 11 сарын 11
Ерөнхийлөгчид Жан Дөзян бараалхав
-
2015 оны 11 сарын 11
“Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 14-ний өдрийн 11:00 цагаас Төрийн ордонд болох юм байна.
-
2015 оны 11 сарын 11
Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргалаа.
-
2015 оны 11 сарын 11
Алибаба 8 минутанд тэрбумын ашиг олов
-
2015 оны 11 сарын 11
Баян-Өлгий аймгийн 100 гаруй цэрэгтэй цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
-
2015 оны 11 сарын 11
ЭМС-ын сайдыг АН-аас томилох саналтай байгаагаа илэрхийлжээ
2015 / 11 / 11 | 15:18 | Нийтэлсэн: Б.Туул | 0
АН-ын ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандаж, МАХН-д Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг хуваарилах шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн албан тоот хүргүүлжээ.
Тэрбээр, “АН энэ салбарыг хоёр удаа МАХН-ын мэдэлд өгсөн. Хэрхэн ажилласныг монголын ард түмэн мэдэж байгаа. Өнөөдрийн хүртэл ЭМСЯ-ны дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаж, иргэдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэх итгэл буурч байна.
Тийм учраас АН эрх баригч намын хувьд бүсийн чуулганд оролцогчдын санал, салбарын хамт олны хүлээлтийг үндэслэн Эрүүл мэнд, спортын сайдыг АН-аас томилж, хариуцлагаа хүлээх цаг боллоо. Сайд нь асуудалд холбогдож чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан энэ цаг мөчид ая тал засч энэ салбарыг гурав дахь удаагаа МАХН-д хариуцуулах нь АН-ын хувьд дэндүү ёс зүйгүй, энэ салбарын хамт олныг үл хүндэтгэсэн хэрэг болно” хэмээжээ.
-
2015 оны 11 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан ”Цэргийн цол олгох журам”-ын дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар есөн дэд хурандаад цол ахиулан хурандаа цол олголоо.
Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжилийн хяналтын хэлтсийн дарга-хэмжил зүйч, Улсын ахлах байцаагч дэд хурандаа З.Баярмагнай, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлалын Бэлэн байдал, ажиллагааны хэлтсийн инженерийн ахлах офицер дэд хурандаа Ц.Ганхөлөг, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч дэд хурандаа О.Жамбажамц, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Одсүрэнд Хурандаа цол олголоо. БХИС-ийн Дэмжлэгийн хэлтсийн дарга, дэд хурандаа С.Түвшинжаргал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Лхагвасүрэн, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Амаржаргал, ХХЕГ-ын Зэвсэг, инженер, техникийн хэлтсийн дарга дэд хурандаа Н.Баасан, ХХЕГ-ын Сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн дэд хурандаа Ц.Эрдэнэ нарт Хурандаа цол хүртээлээ.
-
2015 оны 11 сарын 11
Австралийн далайн эрэгт аварга загас хүн рүү дайрчээ
-
2015 оны 11 сарын 11
“Ромео Жульетта” жүжиг
-
2015 оны 11 сарын 11
Гүрпүрэв Ганчимэг
-
2015 оны 11 сарын 11
Монгол офицер Угандад амиа алджээ
-
2015 оны 11 сарын 11
МАХН Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газрын тэргүүнд өгсөн бол намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа ч өгөхөөр болжээ.
-
2015 оны 11 сарын 11
Бага оврын тээврийн хэрэгслийн эрхийг хязгаарлаж байна гэв
Зам, тээврийн яам, автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.
Тус уулзалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад тулгамдаад байгаа асуудлуудыг төрөөс хэрхэн шийдвэрлэж болох, мөн төрийн бодлого зохицуулалтад зөрчилтэй асуудлууд, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар харилцан араах санал солилцлоо.
Хурлын үеэр нийслэл дэх зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс дараах саналууд гарсан юм.
Тухайлбал,
“Хүдэртулга” ХХК-ийн захирал Алтантулга “Тээврийн хэрэгслийн насжилт болон хяналтын талаар асуудал их гарч байгаа бөгөөд бага оврын тээврийн хэрэгслүүд нь 2016.01.01-нээс эхлэн нийтийн тээвэрт явах боломжгүй болж хасагдаж байгаа, үүнтэй уялдуулаад бага оврын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэж байгаа бид бүхэн цаашид тээвэрт оролцох боломжгүй болж байна” хэмээн саналаа хэллээ.
Харин Зорчигч тээврийн нэгтгэлээс “Зорчигчийн аюулгүй байдлыг хангах талаар яригдаж байна. Тээврийн салбар өнөөдөр зах зээлд орж чадахгүй байна. Насжилт тогтоож өгснөөр тээврийн хэрэгслийн аюулгүй байдал хангагдах ёстой ба насжилтийг арлаар тооцох нь чухал. Аж ахуйн нэгж байгууллагуудад зээлээр парк шинэчлэлт хийх биш, төрөөс энэ асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай” гэв.
Энэ үеэр Зам, тээврийн сайд М.Зоригт “Оруулж ирж байгаа 300 автобусыг хэрхэн хуваарилах асуудлыг АТҮТ, НТГ-тай хамтран шийдвэрлэнэ. Тээвэрлэлтэд явж байгаа бүх тээврийн хэрэгслийг GPS-ээр хангах, зээлээр олгох боломжтой эсэх асуудлыг судалж шийдвэрлэнэ.
“Чингис хаан” ОУНБ-ын гадна талбайд хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэдтэй уулзах уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ хувиараа тээвэр эрхэлж байгаа иргэдийг холбоонд нэгтгэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар Такси холбоо, Замын цагдаагийн газартай хамтран ажиллана” гэлээ.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Бага оврын тээврийн хэрэгслийн эрхийг хязгаарлаж байна гэв
-
2015 оны 11 сарын 11
Хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2 цаг 15 минутын өмнө
Print Zasag and PDF ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11 цагт Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ.
Засгийн газар байгуулагдсан энэ нэг жилийн хугацаанд ”11-11” төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 орчмыг нь Ерөнхий сайдад хаягласан байгаа юм. Өдөрт дунджаар 230-250 иргэн ханддаг бөгөөд тэдний саналын нэлээд хувь нь үнийн өсөлт, шатахууны үнэтэй холбоотой асуулт, санал байдаг байна.
Манай улсад шатахууны үнэ харилцан адилгүй, өөрөөр хэлбэл хотод арай хямд хөдөөд үнэтэй байдаг. Хөдөө, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдээ урамшуулдаггүй юм гэхэд шатахууны үнэ тэдэнд торгууль шиг тусдаг энэ ялгааг арилгах нь Засгийн газрын үүрэг. Газар нутгийнхаа 0,4 хувь буюу нийслэл хотдоо хүн амын тал нь бөөгнөснийг гайхаад байх явдалгүй. Эрх тэгш байх, адил боломжоор хангагдах эрхэм үнэт зүйл замын урт, газрын хол, км-ийн заалтаар өөрчлөгдөж байх ёсгүй. Ховдод, Говь-Алтайд, Хөвсгөлд эсвэл Дорнодод, Сүхбаатарт, Өмнөговьд шатахууны суурь үнэ нийслэл хотынхтой ойролцоо байх нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын гол зорилтуудын нэг юм гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.
Үнэ харилцан адилгүй байдагт хязгаар нутагт хүргэх тээврийн зардал өндөр гэсэн ганц шалтгаан хэлдэг. Чөлөөт зах зээлд шууд үнэ тогтоодоггүй, тийм нийгэм, цаг үе биш боловч Засгийн газар оновчтой бодлого, шийдэл, уян хатан татвар, санхүүгийн хөшүүргээр зохицуулах учиртай. Энэ хүрээнд Засгийн газраас арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд УИХ-аас олгосон эрхийн дагуу өнгөрөгч даваа гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэж, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон гэлээ.
Тухайлбал, Ховд аймагт нэг литр шатахууны үнэ 2100 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна. Баруун бүсэд шатахууны үнэ төвийн бүсийнхээс 250-400, зүүн бүсэд 120-160 төгрөгөөр илүү байна. Энэ зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломжийг бүрдүүлсэн татварын зохицуулалтыг Засгийн газар гаргалаа гэдгийг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэж, төвийн бүсэд 400, зүүн бүсийнхийг 270 мянган төгрөг гэхчлэн ялгавартай тогтоосон нь шатахууны үнийн зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлээд байгаа юм.
Шатахууны үнэ сүүлийн гурван жилд тогтвортой байсан, цаашид ч тогтвортой байлгахын төлөө Засгийн газар татварын уян хатан бодлого барьж ажиллана. Энэ нь хөдөөгийн ард иргэдийг түлш шатахууны илүү үнээс чөлөөлж, эрх тэгш байх эрхийг нь хангах юм. Энэ үр дүн бусад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ханшид ч эергээр нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Нефтийн үнэ дэлхийн зах зээлд буусан энэ үед нөөц, хуримтлалын сан бий болгох чиглэлд Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар хамтарч ажиллах, хязгаар нутгуудад шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://www.zasag.mn/news/view/11388#sthash.zHlkylyZ.dpuf
-
2015 оны 11 сарын 11
НМХГ-ын дэд даргын баталсан “Шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй эх орны хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шошгын мэдээлэлд үндэслэн шалгалт хийжээ. Шалгалтын явцад давхардсан тоогоор 175 үйлдвэрийн шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг илрүүлэн зөрчлийг арилгуулахаар аж ахуйн нэгж иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөнөөс гадна зөрчлийг арилгаж ажиллах талаар албан тоот хүргүүлсэн байна.
Тиймээс НМХГ-аас аж ахуйн нэгж иргэдээс нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон хаяг шошгон дээр анхаарч байх, бүтээгдэхүүнийг хадгалах хадгалалтын горим дээр анхаарах, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үйлчилгээний заалнаас өөр газарт тусад нь хадгалах, даруй буцаалт хийж хэвших, үйлчлүүлэгч хэрэглэгчид худалдан авч буй буй бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тогтмол харж авах, хаана хэн үйлдвэрлэснийг тодруулж хэвших хэрэгтэйг иргэд, аж ахуй нэгжүүдэд анхаарууллаа.
-
2015 оны 11 сарын 11
Энэ сарын 27-29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод Их говийн тэмээний баяр-2015, баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн зохион байгуулагдана.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал болгон хийж ирсэн Их говийн тэмээний баярыг энэ жил баруун аймгуудыг хамруулан бүсийн хэмжээнд зохион байгуулж, тэмээчдийн зөвлөгөөнийг хамтатган хийхээр боллоо.
10 дахь жилдээ болох энэхүү арга хэмжээ нь тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг шимийг сайжруулахад малчид тэмээчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх, тэмээний соёл, зан үйлийг нийтэд сурталчлахын зэрэгцээ тэмээчдээ харилцан туршлага солилцуулах зорилготойгоор орон нутагт хийгддэг юм. Их говийн тэмээний баярт Говь-Алтай аймгийн 18 сумдаас тэмээчид тус бүр нэг баг болон оролцох бол бусад аймгууд тус бүр нэг баг болж оролцоно.
Их говийн тэмээний баярын хүрээнд хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж нээлтийн арга хэмжээ, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ буур шалгаруулалт, буйл зорох бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдахаас гадна хурдан ат болон торомны уралдаанууд зохион байгуулна. Мөн тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдах юм.
-
2015 оны 11 сарын 11
МҮЭ-ийн салбарын ҮЭ-ийн холбоодын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2015 оны 11 сарын 11
“Улс орны төсөв батлана гэдэг нь УИХ-ын бүрэн эрх байдаг. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ бид хариуцлагатай хандах ёстой. Орлого зарлагын асуудлыг нарийн тооцож, ярилцах шаардлагатай. Гэтэл УИХ өчигдөрөөс эхлээд гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас гадна зарим гишүүний өмнөөс санал өгөх явдал гарч байна. Тиймээс завсарлага авах горимын санал гаргасан. УИХ-ын даргын өгсөн нэг цагийн завсарлагын хугацаанд МАН-ын бүлэг хуралдаж төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцоё, гэхдээ зарчмын шаардлагаа тавьж оролцоно гэж тогтсон
-
2015 оны 11 сарын 11
Таксины жолоочийг дээрэмдсэн хэрэг дахин гарчээ.