-
2016 оны 1 сарын 22
Хүйтний эрч өмнөх жилүүдийнхээс чангарч, гадаа -20 хэм хол давсан хүйтэн байгаа болоод тэр үү биднийг “Нарантуул” захад очиход хөл хөдөлгөөн тун багатай байлаа. Харин цагаан сар болох гэж байгааг илтгэх мэт монгол дээлний худалдааны тасаг, торго дурдан зэрэг метрын бараа борлуулдаг хэсгүүд л нэлээд хөдөлгөөн их байв.
-
2016 оны 1 сарын 22
Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлсэн бөгөөд 01 сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм
-
2016 оны 1 сарын 22
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шvvхээс 4.5 жилийн хорих ял оноогоод байгаа.
-
2016 оны 1 сарын 22
Уг нь УИХ дахь сөрөг хүчин болох МАН-ын бүлгийн 26 гишүүнээс 50 хувь нь буюу 13 нь Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан. Үүгээр бол МАН-ынхан хамгийн түрүүнд ирцээ бүрдүүлээд Ерөнхий сайдыг баяртай болгох ёстой баймаар. Гэтэл ирцээ бүрдүүлэхгүй алга болцгоож байснаа гэнэт орж ирээд ажлын тав хоногийн завсарлага авсан нь уг бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нэгдсэн шийдэлд хүрээгүйн илрэл гэж хэлж болохоор байна.
-
2016 оны 1 сарын 22
Төрийн шагналт зохиолч С.Удвал: “Би эх орон ард түмэн, сайн нөхдийнхөө дэмжлэгээр амаргүй олон хүнд өдрийг туулсан. Мөн энэ дэлхийн олон арван ухаант суут, сод хүмүүстэй нүүр тулан уулзаж учирч явахдаа Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах л гэснээс биш, би гэдэг өчүүхэн нэрээ алдаршуулах гэж хэзээ ч явсангүй”
-
2016 оны 1 сарын 22
08.30 цагт: Монголын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах ”Сайдын нэрэмжит” 4 дэх удаагийн уралдаан АТҮТ-ийн хурлын зааланд эхэлнэ.
-
2016 оны 1 сарын 22
Олон улсын макро эдийн засаг, хөгжлийн чиг хандлага, төлөв, глобал түвшинд тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг нэр хүндтэй улс төрч, эрдэмтэн судлаачид, бизнес лидерүүдийн дунд өрнүүлэх зорилготой Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд гурав дахь өдрөө чуулж байна.
-
2016 оны 1 сарын 22
Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын хэргийг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэнэ.
-
2016 оны 1 сарын 22
Монгол УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай” хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг.
-
2016 оны 1 сарын 22
Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2016 оны нэгдүгээр сарын 22-нs өдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2016 оны 1 сарын 22
Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болно. Бүх бие татвал аюул болохын нигуур. Шилбэний мах татвал дам үг ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
-
2016 оны 1 сарын 22
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 41-43 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.
-
2016 оны 1 сарын 21
Ургамлын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж бүрдлээ
-
2016 оны 1 сарын 21
“Дархан минж” компани жилд 250 мянган ширхэг нэхий боловсруулж байна
-
2016 оны 1 сарын 21
“Адуу мал” брэндийг Европын зах зээлд гаргалаа
-
2016 оны 1 сарын 21
Хүйтний улиралд томуу, томуу төст өвчин болон бусад халдварт өвчний гаралт нэмэгддэг. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс иргэдэд зориулан улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө гаргасныг хүргэж байна.
Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, (халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах) зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх.
9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах,
А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх.
Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутан, насанд хүрсэн хүмүүс өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах.
Улаанбурханы хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт, зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгэрүүлж болно.
Амны хаалт зүүх,
Гараа савандаж угаах нь зүйтэй гэдгийг зөвлөлөө.
-
2016 оны 1 сарын 21
Баруун Африкийн Сьерра Леон улсад Эбола вирусийн халдвар авсан хоёр дахь тохиолдол бүртгэгджээ.
-
2016 оны 1 сарын 21
Нарны аймгийн 9 дэх гариг илэрчээ
-
2016 оны 1 сарын 21
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1998.62-2010.61 төгрөгийн ханшаар 37.2 сая ам.доллар худалдан авах, 304.20-305.55 төгрөгийн ханшаар 19.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.
-
2016 оны 1 сарын 21
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Сайдын цаг” уулзалтад оролцож, мэдээлэл хийлээ.
2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбоотойгоор батлан хамгаалах салбарын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн орчин тавигдсан. Энэ хүрээнд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ. Мөн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон, “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулж байна гэж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон онцоллоо.
Бүтээн байгуулалт, энхийг дэмжих, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй “Барилга-инженерийн батальон”-ыг Архангай, Говь-Алтай аймагт байгуулахаар болжээ. Үүнээс гадна Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний барилгын тусгай салбарыг “Барилга-инженерийн батальон” болгон өргөтгөх, энхийг дэмжих ажиллагааны бригадын штаб, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний ангийг түшиглэн цэргийн II шатны эмнэлэг байгуулах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлсэн байна. Мөн энхийг сахиулах ажиллагааны хүрээнд инженерийн ротыг илгээх чиглэлээр судлан, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж, 1000 гаруй оюутныг хамруулсан бөгөөд энэ онд ч хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид тус хөтөлбөрт хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын оюутнуудыг хамруулах зорилт тавин ажиллаж байна гэдгийг Ц.Цолмон сайд тодотголоо.
Батлан хамгаалахын салбарт ажиллаж буй алба хаагчдын нийгмийн хамгаалалд анхаарч, нийслэлд цэргийн алба хаагчдын 300, албан тушаалын 63, Баян-Өлгий аймагт 40, Завхан аймагт 24 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан байна. Бүтээн байгуулалтын хувьд “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг ашиглалтад оруулсан гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, ”Төмөр зам” бүтээн байгуулалтын ажилд 2000 гаруй хугацаат цэргийн алба хаагчид оролцохоор болсон зэрэг мэдээллийг хийсний дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11932#sthash.BjRQ9oSZ.dpuf