зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5568 5569 5570 5571 5572 5573 5574
  • Тэтгэлэг олгодог байгууллагуудад талархал илэрхийлэв
    2015 оны 12 сарын 22
    Тэтгэлэг олгодог байгууллагуудад талархал илэрхийлэв
  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очирыг нягтлах шаардлагатай гэв
    2015 оны 12 сарын 22
    Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн ИТХ, түүний ажлын албаны хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан бөгөөд Хурлын төлөөлөгчид, бусад албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан дүнгийн талаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад Зөвлөмж хүргүүлэв.

    Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна. Хурлын тэргүүлэгчид 2014 онд 231 тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар 190 тогтоол гаргасан байхад тэдгээрт оролцсон Тэргүүлэгчдээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн” тухай мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргуулж аваагүй байв. ИТХ-ын даргын 2015 оны 46 захирамж, ажлын албаны даргын 2015 оны 104 тушаалтай танилцахад үнэлгээний хороо, ажлын хэсэгт томилогдон ажилласан, дээрх хуулийн дагуу мэдэгдэл, тайлбар гаргавал зохих 50 албан тушаалтнаас 10-аас бусад нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй зэрэг зөрчил илэрчээ.

    Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 01/01 дугаар тогтоолоор Цэндийн Сандаг-Очирыг Нийслэлийн хурлын төлөөлөгчөөр, Багануур дүүргийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн жагсаалтаар дүүргийн Хурлын төлөөлөгчөөр тус тус баталж, бүрэн эрхийг зөвшөөрсөн нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянан нягтлах шаардлагатай байгааг Зөвлөмжид дурджээ.

    Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаас хүсэв.
  • Австрали улс Элчин сайдын яамаа нээлээ
    2015 оны 12 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.

    Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ноён Ж.Лантри Австралиас Монгол Улсад байнга суух анхны Элчин сайд болж буйд нь талархал илэрхийллээ.

    Австралийн Холбооны Улс ийнхүү Монгол Улсад Элчин сайдын яамаа нээж буй нь тус улс Монгол Улстай хийж байгаа харилцаа, хамтын ажилагаандаа өндөр ач холбогдол өгдгийн илрэл хэмээн үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байв.

    Элчин сайд Ж.Лантри хоёр тал эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхай зэрэг салбарт амжилттай хамтран ажиллаж байгааг дурдаад харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ тэмдэглэн хэлэв.

    Ирэх 2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад Австралийн талаас өндөр дээд хэмжээний төлөөлөгч ирнэ хэмээн найдаж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн энэ үеэр илэрхийлж, Элчин сайдын ажилд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад хэргийн яам тусалж дэмжин ажиллах болно хэмээлээ. Австралид 2016 оны 11 дүгээр сард парламентын сонгууль болох бол Монголд 7 дугаар сард УИХ-ын сонгууль болно. Хоёр улсын аль алинд ирэх жил улс төрийн үйл явдал өрнүүн байх болно гэдгийг талууд хэлж байлаа.

    Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдад ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
  • Дэлхийд анх удаа толгой шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ
    2015 оны 12 сарын 22
    Дэлхийд анх удаа толгой шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ
  • ”Ороолон” УСК тун удахгүй үзэгчдийн хүртээл болно
    2015 оны 12 сарын 22
    “ЗООРЬ”, “ ХҮҮХЭЛДЭЙ” зэрэг киног бүтээсэн “ КИНО ЦАМХАГ” студийн ээлжит дэлгэцийн бүтээл “ ОРООЛОН” аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголд цор ганц гэж хэлж болох аймшгийн төрлөөр бичдэг зохиолч Ц.Ууганбаярын зохиолоор өмнөх хоёр киногоо хийсэн бол энэ удаа тус студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ “ОРООЛОН”аймшгийн киноны зохиолыг бичжээ.

    Энэхүү киноны найруулагчаар Жүжигчин СТА Ө.Мөнгөнтулга, “ХҮҮХЭЛДЭЙ” кинонд нүүр хувиргагчаар ажилласан “ HOZE’S make up” студийн make up artist Г.Хос-Эрдэнэ, Г. Сувд- Эрдэнэ, Зураглаач М.Цэндлодой, дууны найруулагч Н.Бямбацогт,найруулагч Х.Түвшин нар ажиллаж байна.Киноны дууг реппер DESANT,дуучин SOLO нар хамтран дуулж байна.Киноны дүрүүдийн хувьд шинэ үеийн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон чадварлаг багийг бүрдүүлжээ.

    СТА Жүжигчин Д.Бямбацогт, СТА Жүжигчин Б. Сарантуяа, Жүжигчин Б.Энхтүвшин /Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Зүүдэнд ч оромгүй явдал, Зүрх зогсохгүй/, Жүжигчин Ц.Эрдэнэцэцэг /Хөгжилтэй гэр бүл, Улаанбаатар би чамд хайртай, Сүүлчийн шөнө/, Жүжигчин М.Батзориг /650, Анхаар дотор чимээгүй, Хэцүү анги/, жүжигчин Э.Пүрэвжаргал / Сүүлчийн шөнө, Луйвар, Эгэлийн гайхамшиг/, жүжигчин Г.Баярхүү /Луйвар, Хүүхэлдэй/, Жүжигчин П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, Уран нугараач н.Сэндэр нар ажиллажээ.

    Шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан залуусын баярт мөч хэрхэн төсөөлөшгүй эргэлт, сонирхолтой өрнөл, аймшигт үйл явдалруу хөтлөхийг үзэгч та уг киноноос харах болно. Үзэгчдийн анхаарлыг татаж хүлээлт үүсгээд байгаа “ОРООЛОН”аймшгийн кино шинэ оны 1р сард нээлтээ хийнэ.
  • ”Мартагдашгүй” тоглолт болоход ганцхан хоног үлдлээ
    2015 оны 12 сарын 22
    Ердөө ганцхан хоногийн дараа нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн ”Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар анх удаагаа монголд үүд хаалгаа нээх гэж буй ”CASTLE” клубын нээлтэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой.

    Тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд, гэрлээ Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглогдож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу тавьжээ. Иймд үзэгчид тоглолт тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа селфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ лээ.

    Тоглолтын тасалбар гэж худалдаанд гараагүй бөгөөд 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай ”CASTLE” клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагууд гайхалтай тоглолтоороо та бүхэнд мартагдашгүй үдшийг бэлэглэх юм. клубд уулзацгаая

    Арванхоёрдугаар сарын 18-нд буюу маргааш ”CASTLE” клубд уулзацгаая. ”CASTLE” клубын хаягийг дуулгахад, 6-р бичил, өргөө кино театрын зүүн хойно, хуучнаар Mass club.
  • М.Зоригт: Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцох ёстой
    2015 оны 12 сарын 22
    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр ”Улаанбаатар төмөр” зам нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ ”Л.Пүрэвбаатар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монголын талын зарим хувьцааг Хятадын талд шилжүүлнэ хэмээн удаа дараа мэдэгдсэн. Үүнээс болж Орос, Монголын хоорон дахь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр зогсох гэж байна” хэмээсэн юм.

  • Чингисийн зурагтай үнсний сав худалдаалахыг хориглолоо
    2015 оны 12 сарын 22


    Чингис хааны зурагтай үнсний сав худалдаалахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хориглолоо. Үндэсний бахархалт хүний дүрслэл бүхий тамхины үнсний савны зориулалттай бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэж худалдаанд гаргахыг хориглолоо.
    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргасан эдгээр шийдвэрүүдийг томоохон дэлгүүр худалдааны төвүүд хүлээн авч, хуулийн дагуу ажиллахаа мэдэгджээ. Хойшдоо энэ мэт алдаа гаргахгүй байхыг ШӨХТГ-аас бусад худалдаа наймаа эрхлэгч, үйлдвэрлэгч нарт сануулж байна.
  • Цагдаагийн байгууллага 2015 оны ажлын үр дүнгээ хэлэлцэнэ
    2015 оны 12 сарын 22
    Улаанбаатар хотын цагдаагийн газар 2015 онд хийж гүйцэтгэсэн ажил, алдаа, оноо, амжилт бүтээлээ дүгнэн, тайлагнаж, хамт олноо хошуучлан ажилласан шилдэг газар, хэлтэс, алба хаагчдыг шагнаж, урамшуулах үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт ”Соёлын төв өргөө”-нд зохион байгуулагдах тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Баабар ГХ-ийн сайдыг ховч хараар нь дуудав
    2015 оны 12 сарын 22
    Би компанийн ерөнхий захирал биш, төмөр замын дарга. Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна. Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэх ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ. Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал. Би Хятадын талд юу ч санал болгоогүй.
  • Говь-Алтайд зам хаалаа
    2015 оны 12 сарын 22
    Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллаад иржээ. Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар зургаа нь өвөлжилт хүндэрсэн байна. Түүнчлэн Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см хүрснийг ажлын хэсгийнхэн мэдэгдлээ. Аймгийн хэмжээнд сүүлийн гурван сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваа, замыг хаасан байна.
  • Австралийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив
    2015 оны 12 сарын 22
    Австралийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив
  • СУИС-ийн багш оюутан охидыг Хятадад бүжиглүүлж, хөдөлмөрийг нь мөлжжээ
    2015 оны 12 сарын 22
    СУИС-ийн багш өнгөрсөн зун 16 оюутан Хятад руу авч яваад жуулчны баазад бүжиглүүлжээ. Ингэхдээ сургуулийн нэр барьж эцэг, эхчүүдтэй гэрээ хийсэн байна. 3 сар бүжиглээд сургалтын төлбөр болгож 2.4 сая төгрөг өгнө гэжээ. Оюутнууд Хятадад очоод банзан нааран дээр унтаж, хуурсан сонгино, бэлэн гоймонгоор хооллож, өглөө 8-аас шөнө 03.00 цаг хүртэл бүжиглэж маш хүнд байдалд байсан байна.
    Оюутнуудын дунд нэг гар утас өгсөн бөгөөд тэр нь бараг л Монгол руу холбогдох боломжгүй. Хариуцаж аваачсан СУИС-ийн багш эцэг, эхчүүдэд ”Хүүхдүүд сайн байгаа. Би ойр ойрхон очиж байгаа” гэцгээжээ. Ганбаяр гэх тэр багш оюутнууд дээр цөөхөн удаа очсон бөгөөд ”Багшаа буцъя. Энд хоол унд, ажиллах орчин маш хүнд байна. Хятадууд дээрэлхэж байна” гэхэд нь ”Тэсч бай. Багш нь хэлчихсэн. Одоо хэдхэн хоног” гээд гүрийлгэжээ.
    Сургуулийн захиргаа болсон явдлыг мэдээгүй. Оюутнууд 9 сарын 1 өнгөрөөж Монголд ирсэн бөгөөд тэднийг тасласнаар тооцсон байжээ. Ганбаяр багш хүүхдүүдэд өгөх 2.4 сая төгрөгөөс дээд тал нь нэг хүүхдэд 700 мянган төгрөг өгсөн гэнэ. Цалингаа авъя гэхээр ”Би Хятадуудад хулхидуулчихсан. Холбогдож чадахгүй байна. Та нарын мөнгийг өгч чадахгүй” гэж байгаа юм байна. Одоо энэ багш ажлаа хийхгүй, эцэг, эхчүүдийн утсыг авахгүй, сураггүй байна.
    Харин хүүхдүүдийг СУИС-ийн захиргаа, ”Шалгалтад оруулахгүй. Төлбөрөө хийхгүй бол төгсгөхгүй, жилийн чөлөө өгнө” гэсэн юм байна. Төлбөрөө хийхийн тулд Хятадад гурван сарын хугацаанд боол мэт ажилласан 16 охин сургуулиа ч төгсч чадалгүй хохирч үлдэж байгаа бололтой, хүмүүс ээ
  • Сурагчид өнөөдрөөс амарна
    2015 оны 12 сарын 22
    Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт маргааш эхэлнэ. Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ноос ирэх сарын 25 хүртэл амрах аж. Харин 6-9 дүгээр ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 5-25 хүртэл 21 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл амрах юм.

    Oрон нутгийн 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 1 хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-25 хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-18 хүртэл амарна.
  • Хэнтий аймгийн прокурорын газраас хамтарсан зөвлөгөөн хийжээ
    2015 оны 12 сарын 22
    Хэнтий Аймгийн прокурорын газраас Нэгдүгээр тойргийн Тахарын албаны Хэнтий аймаг дахь хэсэгтэй хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийжээ.

    Зөвлөгөөнд аймгийн прокурор, орлогч прокурор, туслах прокурорууд болон Нэгдүгээр тойргийн Тахарын албаны Хэнтий аймаг дахь хэсгийн дарга, алба хаагчид оролцсон байна.

    Тус зөвлөгөөнөөр Тахарын хэсгийн гүйцэтгэж буй яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах талаар явуулсан үйл ажиллагаа, түүний үр нөлөө, гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, аймгийн Прокурорын газар, Тахарын хэсгийн хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар тус тус хэлэлцэж цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар “ЗӨВЛӨМЖ” гаргасан байна.
  • Ажлын хэсгийн хуралдааныг завсарлуулав
    2015 оны 12 сарын 22
    УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий А.Бакей гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан түр завсарлаад байна. Тус хуралдаан 14.30 цагаас үргэлжлэх боллоо.

    УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Сонгуулийн нэр бүхий гурван хуулийн төсөлтэй холбоотойгоор намын бүлгүүдээс оруулж ирсэн саналуудаа ажлын хэсгийн төвшинд хагалж буй аж. Гэхдээ санал хураалт эцэслээгүй байгаа тул ажлын хэсэг үргэлжлүүлж хуралдахаар болжээ.

    Ажлын хэсэгт УИХ дахь нам эвслийн бүлгүүдээс гадна бие даагчдийн төлөөлөл багтсан юм. Тухайлбал, Ардчилсан намын бүлгээс тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ дахь МАН-ын бүлгээс тус бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, ИЗНН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Оюун, бие даагчдыг төлөөлж Х.Болорчулуун гишүүн тус бүр багтан ажиллаж байгаа юм.
  • 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгоно
    2015 оны 12 сарын 22
    Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор шийдвэрлэж, шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.

    Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны бренд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд 3 дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна.
  • Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
    2015 оны 12 сарын 22
    ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөг, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд Т.Будын “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэж, шагналд шаардагдах хөрөнгийг Соёл, урлагийн зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.

    Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай” журам баталж хэрэгжүүлснээр урлагийн эдгээр төрлүүд сэргэн хөгжиж, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын жишигт ойртуулахад түлхэц болж байна. Ингэснээр манай уран бүтээлчдийн ур чадвар өсөн сайжирч, олон улсын уралдаан тэмцээнд оролцох хүний тоо нэмэгдэж, эзлэх байр, үзүүлж байгаа амжилтын түвшин тасралтгүй өсч байгаа юм.
  • “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр батлагдлаа
    2015 оны 12 сарын 22
    Засгийн газраас “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсвийн төсөлд тусгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн соёл урлагийн газар, төв болон орон нутгийн соёлын байгууллагуудад тус тус үүрэг болголоо. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Аж үйлдвэрийн яаманд тус тус даалгахаар шийдвэрлэжээ.

    Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн болон зах зээл, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, олон улсын стандартад нийцсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нэмэгдэн Монгол брэнд бүтээгдэхүүн олон улсын зах зээлд танигдах юм.
  • Сонгуулийн хуулийн ажлыг хэсэг хуралдаж байна
    2015 оны 12 сарын 22
    Сонгуулийн хуулиудыг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Төрийн ордонд хуралдаж байна.

    Тус ажлын хэсэг өчигдөр мөн хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учир өнөөдөр дахин хуралдаж байгаа юм. ​Ажлын хэсгийн хуралдаанаар тодорхой шийдвэрт хүрвэл УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар төлөвлөж байгаа аж.

    Үүнээс шалтгаалж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшлогдоод байна. Байнгын хорооны хуралдаан 09.00 цагт зарлагдаж, Сонгуулийн хуулиудаас гадна МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх ёстой байсан юм.
5568 5569 5570 5571 5572 5573 5574
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    7 цаг 0 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    8 цаг 1 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    8 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 24 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 52 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК