зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5574 5575 5576 5577 5578 5579 5580
  • Л.Гансүхийн шүүх хурал үргэлжилж байна
    2015 оны 12 сарын 21
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүнэ.



    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тэднийг Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутган шүүсэн юм.

    Шүүхээс тэднийг гэм буруутай гэж дүгнэсэн. Ингэхдээ Л.Гансүхийг бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож алба тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт үйлдлийг гардан зохион байгуулсан хэрэгт буруутган 4.6 жилийн хорих албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял оноосон.



    Харин Эм Жи Эл Эс Би компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутай гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасах шийдвэрийг шүүхээс гаргаж байсан.



    Ингэхдээ Б.Мөнгөнтуяагийн цагдан хоригдсон 203 хоногийн хугацааг мөнгөн хэлбэрт шилжүүлж, торгох ялыг эдэлсэнд тооцсон. Харин Н.Даваахүүгийн цагдан хоригдсон 46 хоногийн хугацааг ялаас хасч, үлдсэн 10 сая 52 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэв. Түүнийг торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг сануулсан. Мөн Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нараас хоёр тэрбум таван зуун гучин есөн сая долоон зуун гучин есөн мянга найман зуун жаран төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Багануур ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэсэн билээ.
  • “Гранд повер” ХХК-д осол гарч, гурван хүн амиа алджээ
    2015 оны 12 сарын 21
    Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт энэ сарын 19-нд осол гарч, гурван хүн амиа алдаж, найман хүн хордсон ноцтой хэрэг гарсан байна.



    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нүүрснээс хүхэр гаргаж авах үед гэнэт хий алдагдсан гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг ослын газарт очиход 39 настай Ө, 24 настай Б, 23 настай Л нар амиа алдсан байсан бөгөөд тэдний цогцсыг гарган, цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна. Харин хордсон найман ажилтанг Хордлогын яаралтай тусламжийн Үндэсний төв рүү хүргэжээ.



    Хий алдагдах үед амиа алдсан гурван ажилтан Нүүрс боловсруулах химийн үйлдвэрийн худагт ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Эл хэрэгтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас осол гарсан үйлдвэрийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.



    Одоогоор химийн бодис юунаас болж алдагдсан талаар мэдээлэл байхгүй байгаа ч Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс үүдэлтэйгээр гарсан байх магадлалтай байгаа аж.





    Гранд Повер ХХК нь 2000 онд байгуулагдсан Монголын анхны хувийн эрчим хүчний тоног төхөөрөмж угсралтын компаниудын нэг юм байна. Тус компани нь эрдэс боловсруулалт, ашигт малтмалын олборлолт, эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, дэд бүтцийн байгууламж, зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нүүрсний хийн станц, Хагас кокс буюу утаагүй түлшний үйлдвэр, Хүрэн нүүрсний хатаах үйлдвэр, Нүүрс бэлтгэх үйлдвэрийг Монгол улсад анх удаа барьж байгуулсан нүүрс боловсруулах технологийн анхдагч компани аж.

    Нүүрсний хийн үйлдвэр нь жилд 20 сая шоо метр нүүрсний хий үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
  • Европын зарим улсад урьд өмнө тохиолдож байгаагүй дулаан өвөл болж байна
    2015 оны 12 сарын 21
    Европын зарим улс орнуудад урьд өмнө тохиолдож байгаагүй дулаан өвөл болж байна
  • Шуурхай: Л.Гансүхийг онлайнаар оролцуулна гэв
    2015 оны 12 сарын 21
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд өнөөдөр дахин хэлэлцэнэ.



    Тэгвэл шүүх хурал яг одоо эхлэх гэж байна. Энэ удаагийн давж заалдах шүүх хуралд гэрч, шинжээчдийг оролцуулаагүй байгаа аж.


    Харин Н.Алтанхуяг ажиглагчаар суухаар иржээ.

  • Л.Гансүхийн шүүх хуралд Н.Алтанхуяг ажиглагчаар сууна
    2015 оны 12 сарын 21
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд өнөөдөр дахин хэлэлцэнэ.



    Тэгвэл шүүх хурал эхлэх гэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Энэ удаагийн давж заалдах шүүх хуралд гэрч, шинжээчдийг оролцуулаагүй байгаа аж.

    Харин Н.Алтанхуяг ажиглагчаар суухаар иржээ.
  • Л.Гансүхийн шүүх хурал эхлэх гэж байна
    2015 оны 12 сарын 21
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүх хурал өнөөдөр болно.


  • Бага ангийн сурагчид маргааш амарна
    2015 оны 12 сарын 21
    Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ны өдрөөс эхлэх гэж байна. Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-25 хүртэл амрах аж. Харин 6-9 дүгээр ангийн сурагчид 2016 оны нэгдүгээр сарын 5-25 хүртэл 21 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл амрах юм байна.



    Oрон нутгийн 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-25 хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-18 хүртэл амарна.
  • Өнөөдөр Л.Гансүхийн шүүх хурал болно
    2015 оны 12 сарын 21
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүх хурал маргааш болно.

    Үүнтэй холбоотой мэдээллийг өнгөрсөн баасан гарагт Л.Гансүх нарын өмгөөлөгчид сэтгүүлчдэд хийх байсан ч Б.Мөнгөнтуяагийн бие муудаж, эмнэлэг рүү явснаас хэвлэлийн бага хурал хойшилсон юм.
    Д.Ундрах /24tsag.mn/
  • С.Зоригийн хэрэг буюу галаар наадсан ”баримт”
    2015 оны 12 сарын 21
    ....”За эд нар нам дарахаар шийдчихэж. Уг нь илрүүлэх нь илрүүлчихсэн байна. Сонгуулийн дараа зарлана гэж ч гонжийн жоо. Тэр үед аль нам нь төр бариа билээ” гэх яриа улам баяжин хээрийн түймэр шиг тархаж байгааг юу гэлтэй билээ...
  • Ц.Оюунбаатар төрд бус намд үйлчлэх гэж Шадар сайд болсон уу?
    2015 оны 12 сарын 21
    Манай улсад улс төрийн соёл, ёс зүй гээч зүйл яахын аргагүй дутагдаж байгаагийн тод жишээг МАХН-ын тодотголтой, ЭМСЯ-ны сайдыг түр орлож байгаа Ц.Оюунбаатар харууллаа гэж зарим иргэд ярьж сууна. Энэ бүхэн үнэний ортой. Учир нь улс төрийн үйл ажиллагаа тэр дундаа төрийн ажлыг өнгөц хөнгөн хэлбрээр харж, ямар ч ёс суртахуун, хүлээх хариуцлага байхгүйгээ тэрбээр харууллаа. Өөрөөр хэлбэл, Ц.Оюунбаатар ”би Шадар сайд гэх эрхэм албыг хашиж чаднаа” хэмээн УИХ-ын гишүүд хийгээд олон нийтийн өмнө ам гарч энэ суудалд заларсан. Гэвч улс төр хийгээд төрийн үйл ажиллагааг ”тоглоом” мэт бодсон уу, эсвэл намд үйлчлэх гэж төрд зүтгэж буйгаа илтгэв үү гэв гэнэт л шадар сайдын суудлаа өгөхөөр болоод явчихав.

  • Зурхай: Цагаагчин хонь өдөр
    2015 оны 12 сарын 21
    Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авах, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
  • Лаануудыг ашиглан өөртөө мөнгө төгрөг сайн сайхныг дуудах нууц
    2015 оны 12 сарын 20
    Мөнгөний лаа

    Мөнгөний хүрд хүйс хавьд оршино. Орлогыг нэмэгдүүлж, бизнесийн хөгжил, явцыг идэвхжүүлж, мөнгөн хуримтлал бий болох, санхүүгийн саад бэрхшээлийг даван туулахад тусална. Мөнгө, баялаг ба бусад материаллаг үнэт зүйлсийг татна. Төлөвлөсөн зорилгодоо хүрэхийн тулд 3 сар хүртэл хэрэглэж болно.

    a) Орлогоо нэмэгдүүлж эд баялагаа тогтоохын тулд:

    Тусгайлан нэг мөнгийг авч дээр нь мөнгөний лаагаа асаагаад 5 мин их хэмжээний мөнгө орж ирж байгаагаар бодоод хүйсээрээ 3 тойруулна. Ийм маягаар нийт 15 мин бодон бясалгаж 9 удаа хүйсээрээ эргүүлнэ.

    Өглөө, оройд дуудаж болно. Тусгайлан авсан мөнгөө үрж болохгүй.

    b) Мөнгөө цэвэрлэх:

    Орсон орлогоо байнга цэвэрлэж авч байх нь мөнгө тогтох үндэс болдог. Тиймээс өдөрт орсон орлогоо нийлүүлээд цэвэрхэн салфетканд ороож тавиад дээр нь мөнгөний лаагаа 5 минут асаана. Энэ нь мөнгөнд шингэсэн шунал дэвийг цэвэрлэж мөнгөний цэвэр сайн энергийг бий болгоно.

    c) Мөнгөө хүнээс авах:

    Хүнд мөнгө зээлүүлээд алдсан юм уу, хүнээс авах мөнгөө дуудахын тулд урдаа толь тавиад мөнгөний лаагаа асааж хажууд нь аягатай ус тавина. Тэгээд тэр хүнээ мөнгийг чинь авчирч өгч буйгаар 15 мин бясалгаад усаа ууна.

    Аура лаа

    Энэ лаа нь гэрлэн биеийг цэвэрлэн энергийн алдагдлыг нөхөж гэрлэн биеийг бүтэн болгоно. Хөл, гар, цавь, суга бүгдийг тойруулан 7 хүрдээ нэг бүрчлэн 3 удаа эргүүлнэ.

    Мэлмийн хүрдний лаа

    Энэ хүрд нь нүд хөмсөгний хооронд байрлана. Зөн билэг, зөв мэдрэмжийг хөгжүүлж амьдралыг эерэг талаас нь харж зөв шийдвэр гаргах, мөн оюунлаг, алсын хараатай, амьдралаа зөв залахад тусална.

    Ажлын лаа

    Энэ хүрд нь хоолойд байрлах ба лаагаа барин бүтээх гэж буй ажлаа бүтэж байгаагаар төсөөлөн бясалгана. Ажлын хүрд нээгдсэнээр албан тушаал ахих, нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Бясалгах явцдаа лаагаа 5 мин болоод хоолойгоороо 3 эргүүлнэ. Ийм маягаар 3 удаагийн давталттайгаар хийнэ. (Нийтдээ 15 мин бодож 9 удаа эргүүлнэ.)

    Зүрхэн хүрдний лаа

    Энэ хүрд нь хоёр хөхний хооронд байрлана. Зүрх сэтгэл амгалан тайван болж сэтгэлийн эрх чөлөөг мэдэрнэ. Сэтгэл татах, дур булаам чанарыг өдөөж, эсрэг хүйстнийхээ сонирхлыг татахад нөлөөлж бусдын хайр хүндлэлийг хүлээнэ. Одоогийн амьдралд саад болж буй өмнөх бүтээгүй хайр дурлалаас үлдсэн сөрөг мэдээллийг устгана.

    Амьдралын ноён нурууг тэгшлэх лаа

    Амьдралд хань ижлээ олох, гэр бүл болоход тусалж гэр бүлийн доторх харьцааг сайжруулахад сайнаар нөлөөлж амьдралын ноён нурууг тэгшитгэнэ.

    Орон гэрийн лаа

    Хүний, ялангуяа өнгөрсөн хүний хувцас, эдлэл (толь, ор, ээмэг г.м.) нь сөрөг энергийг өөртөө шингээсэн байдаг. Иймээс орон гэрийг байнга энергийн цэвэрлэгээнд оруулж байх хэрэгтэй.

    Энэ лаа нь орон гэрт үүссэн сөрөг муу энерги, гэрийн зовлон зүдгүүр, гай барцадыг хөөн зайлуулж гэрийн дотор халуун дулаан, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлнэ. Лааг хэрэглэхдээ цонхгүй өрөө (00, банн, харанхуй өрөө, коридор)-нөөс эхэлнэ. Өрөө тус бүрт 30 мин асааж дууссаны дараа цонх, хаалгыг нээж муу юмыг зайлуулна. 5 хоног буюу лаагаа дуустал хэрэглэнэ.

    Архины эсрэг лаа

    Архинд бузартах түүний дэв дон, архидан согтууруулах ундаа хэрэглэсэн газарт үүсч бий болсон хортой үлдэц, сөрөг энергийг шатааж устгах үйлчилгээтэй.

    Гэр орныхоо цонхыг хааж лаагаа 30-40 мин асаана. Мөн өөрийгөө тойруулан хэрэглэнэ. Их эвдрэлтэй байранд 4-5 ширхэгийг зэрэг асаана.

    Үйлийн үрийг устгагч лаа

    Зовлон зүдгүүр, муу ёр, хорон санаа, хар цагаан хэл амнаас хамгаална. Лааг өрөөндөө болон хараал туссан хүний зурагны өмнө асааж тавина. Лаа нь таны өөрийн болон удмын хараал, үйлийн үрийг арилгахад тусалж шившлэг, атаа жөтөөг мохоож, танд саад болж буй хараалын гаралтай өвчин, азгүйтэл, асуудлуудыг бүрэн арилгана. Идэвхтэй үе нь хавирган сартай өдөр бөгөөд саргүй шөнө хэрэглэвэл илүү үйлчилгээтэй. Заслаа сайн, үр дүнтэй болгохын тулд 7 лааг зэрэг асааж хэрэглэнэ.

    Хүүхдийн лаа

    Хүүхдийн гэрлэн бүрхүүл буюу аураг хамгаалж, хар цагаан хэл ам, сөрөг мэдээллийг устгаж, хүүхдийг сэргэлэн цовоо болгоно.

  • Хүүхдэдээ хэрхэн тэтгэмж авах вэ
    2015 оны 12 сарын 20
    Нийгэм цаг үеийн ороо бусгаа байдлаас үүдэн жил бүр 9000 гэр бүл гэрлэлтээ батлуулдагаас 3000 гаруй нь гэрлэлтээ цуцлуулж байна. Үүний цаана мэдээж хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, цаашлаад төрсөн эцэг эхээ танихгүй, ах дүү амраг садантай гэр бүл болох эрсдэл үүсч байгаа гэдгийг гэр бүл судлаач нар баталж байгаа юм.

    Тэгвэл энэ байдлыг халж, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулахын тулд хүүхдийн тэтгэмж тогтоолгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Нөгөөтэйгүүр нийгмийн ороо бусгаа байдлыг далимдуулж, өөрийн үр үндэсээ хаа сайгүй цацан үүрэг хариуцлагаас мултарч буй залууст хариуцлагыг нь үүрүүлэх том алхам бол энэ тэтгэмж юм. Тиймээс хүүхдийн тэтгэмж хэрхэн тогтоолгодог тухай сурвалжиллаа. Танд хүүхдийнхээ эцэг /эх/-ээс тэтгэмжийн мөнгө авах зайлшгүй шаардлага үгүй байж болох ч хэрэв данс нээгээд хадгалчихвал хүүхдийн танд ирээдүйд хэрэг болох юм.

    Хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг гэр бүлийн тухай хуулиар шийддэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод төвшинөөр бодож тооцон 11 нас хүртэлх хүүхдэд амьжиргааны баталгаажих доод төвшин буюу 192 мянган төгрөгийн 50 хувь, 11-18 нас хүртэл 100 хувиар тооцож эцэг, эхээс нь гаргуулна.

    Үүний тулд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

    Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай 2 хувь нэхэмжлэл,
    Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
    Гэр бүлээ батлуулсан бол гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/,
    18 нас хүрээгүй хүүхдийг эрүүл энх өсөн бойжиж буйг, өвчтэй бол эмчийн гаргасан тодорхойлолт,
    16-18 насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт,
    Хорооны засаг даргын тодорхойлолт,
    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70 мянга 200 төгрөгийг Хаан банкны 5946025661 тоот дансанд тушаасан байх/ тус, тус хэрэг болох ба хэрэв нэхэмжлэгч нь өөрийн гэсэн орлогогүй бол хорооны мэргэжилтэнгээр тодорхойлолт гарган улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтой юм.
    Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлсний дараа өөрийн харьяа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Шүүхээс танд 14 хоногийн дотор багтаж хариуг өгнө. Улмаар сар бүр хүүхдийн эцэг /эх/-ээс таны нэхэмжилсэн төлбөрийг гаргуулж өгөх ба үүнд нэхэмжлэгчийн оролцоо байхгүй. Хэрэв хариуцагч хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй өнжвөл шүүхээс албадан гаргуулж танд авч өгөх юм.
  • Өвөрхангай аймагт өвөлжилт сайхан байна
    2015 оны 12 сарын 20
    Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны №08 тушаалаар байгуулагдсан өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр баруун болон төвийн бүсийн, зүүн болон говийн бүсийн чиглэлд замдаа гарлаа.

    Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэгт ХХААЯ, ЭМЯ, ЗТЯ, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнууд багтаж байгаа бөгөөд Өвөрхангай, Банхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллаж байна.

    Ажлын хэсгийнхэн өчигдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Хархорин, Арвайхээр, Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт сумаар ороход өнтэй сайхан өвөл болж байна гэсэн халуун дулаан үг сонслоо.

    Өвөрхангай аймгийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 292 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан, энэ өвөл нийт 15370 өрхийн 4,5 сая мал өвөлжиж байна. Өвс, хадлан тэжээлийн хувьд 27700 тн өвс, 5200 тн гар тэжээл, 520 тн ногоон тэжээл, 345 тн үйлдвэрийн тэжээл, 9220 тн хужир шүү бэлтгэжээ.

    Аймгийн хэмжээнд уурын зуухнуудын засвар үйлчилгээг бүрэн хийсэн, нүүрс татан авалт 30 хувьтай, Баянтээгийн нүүрсний уурхайн хөрс хуулалт бүрэн хийгдсэн, нүүрсний чанар сайн байна. “АЗЗА” ТӨХК-ийн машин техник, хүн хүчний бэлэн байдлыг хангуулж, цаг агаарын улмаас цасанд хаагддаг АО301-АО302 улсын чанартай авто замын дагуу 2 ажлын хэсэг гарч ажиллаж байна.

    Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Тогтохсүрэн “Энэ жил манай аймагт өвөлжилт өнөтэй сайхан байна. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангасан. Бэрхшээлтэй нэг асуудал нь Хайрхандулаан сумын хүн эмнэлэг шуурхай албаны үйлчилгээ явуулах түргэн тусламжний автомашин бүрэн зогссон, нөхцөл байдал хүнд байна. Дөнгөж сая дуудлаганд гарах автомашингүй болохоор нь аймгийн Засаг даргын тамгын газрын машиныг Хайрхандулаан сум руу хөдөлгөлөө” гэсэн юм.

    Аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар алслагдмал газарт амьдардаг төрөх насны 33 жирэмсэн эхийг төв, суурин газарт байрлуулж, эхийн эндэгдэлгүй байгаа гэж Эрүүл мэндийн газрын дарга хэллээ.

    Орон нутагт ажиллах үеэр тус аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн иргэдтэй уулзсан юм. Малчид ”Манай нутагт энэ жил үнэхээр сайхан өвөл болж байна. Малын амны устай, малчид ч өөрсдөө өвс, тэжээлээ боломжийнхоо хэмжээнд сайтар бэлтгэлээ. Харин баруун аймгуудын зарим нутгаар өвөлжилт их хүнд байгаа гэж сонслоо. Эдгээр малчдад Та бүхэн минь сайн тусалж, тодорхой арга хэмжээг авч өгөөрэй ” гэж өөр аймгийн малчиддаа санаа зовниж хэлж байсан юм.

    Улсын онцгой комиссын Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад эхний ээлжинд Хайрхандулаан сумын хүн эмнэлгийн автомашины асуудлыг зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.
  • Баянхонгорын зарим сумдад бэлчээрийн даац хэтэрчээ
    2015 оны 12 сарын 20
    Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан суманд ажиллав.

    Тус аймагт 2015-2016 оны өвөл 20 сумын 104 багийн 11,859 өрхөд 3,7 сая мал өвөлжиж байна.

    Гурванбулаг суманд Архангай аймгийн Хангай, Завхан аймгийн Отгон, Их-Уул сумаас 17 мянган мал орж ирсэн нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлжээ. Мөн Байдраг сумын хойд, Баацагаан сумын зүүн хойд, Баянлиг сумын ихэнх нутагт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ. Энэ нь өнгөрсөн зун зуншлага оройтсон, бэлчээрийн өвс, ургамлын ургалт гүйцээгүй, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүйгээс, мөн өнгөрсөн жил 2,6 сая байсан малын тоо 3,0 сая давж өссөн нь даац хэтрэхэд нөлөөлжээ.

    Аймгийн хэмжээнд энэ жил нийт 6724 тн хадлан, 467 тн тэжээл, 483 тн гар тэжээл бэлтгэсэн байна. Аймаг, сумын нөөцөд 1250 тн өвс, 650 тн тэжээл бэлтгэхээс нийт өвсний 78 хувь, харин тэжээлийн 32,9 хувийг бэлтгэжээ.

    Цасны хэмжээ тал газартаа 10-30 см зузаантай байна. Ялангуяа Байдраг суманд өдөр бүр цас хялмаалан орж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлжээ.

    Өнөөдрийн байдлаар нийт 94 өрхийн 381 иргэн 5 аймагт отроор явж байна. 11 дүгээр сарын 20-ны өдөр цагийн байдал хүндэрч болзошгүй Баянбулаг, Гурванбулаг, Заг, Хүрээмарал суманд төрөлжсөн мэргэжлийн эимчийн баг томилж, үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

    Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

    Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвс үнэгүй, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулах шийдвэр гаргасныг дуулгаж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг санууллаа. Ялангуяа үнэгүй олгосон өвсийг өвөлжилт хүнд байгаа малчны хотонд хүргэх, хууль бусаар дамлан худалдаалах, борлуулахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан.

    Мөн тус аймгийн Бөмбөгөр сумын хүн эмнэлэг, Баян-Овоо сумын Цагдаагийн тасагт улсын нөөцөөс автомашин олгохоор Засгийн газраас шийдвэрлэснийг аймгийн Онцгой комиссынхонд хэлсэн юм.

    Аймгийн Онцгой комиссын зүгээс малчдад өвс, тэжээлийг үнэгүй болон хямдруулж өгч байгаа нь төр засгаас авч хэрэгжүүлж буй нүдээ олсон алхам боллоо хэмээн талархан хүлээн авсан юм. Яг энэ үед л малыг өвс, тэжээлээр тэнхрүүлэх нь чухлыг онцолж байлаа.

    Одоогоор тус аймгийн Байдраг, Заг, Баацагаан, Баянлиг суманд өвөлжилт хүндэрч, бэлчээрийн даац хэтэрсэн, Баян-Овоо суманд цас орж хайлж, нэмж цас орсноос мөсөн ул тогтож, цагийн байдал хүндэрч эхлээд байна.

    Иймд аймгийн Онцгой комисс шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлэх, ялангуяа өвөлжилт хүндэрсэн суманд байгаа жирэмсэн эх, өндөр настан, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхааралдаа авахыг үүрэг болголоо.

    Одоогийн байдлаар тус аймгийн Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Гурванбулаг, Заг, Баянбулаг, Бууцагаан гэсэн 7 суманд өвөлжилт хүндэрч гуу жалгандаа 30-40 см, талдаа 10-20 см-ийн цастай, мал бэлчээрт гарахад хүндрэл учирч байна.
  • Согтуугаар агааржуулах хоолойд орж гацсан байсныг гаргав
    2015 оны 12 сарын 20
    үхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны зүүн талд байрлах дулааны шугамын худагт хүн унасан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлгийг очиход тус худаг дотор нас тодорхой бус эрэгтэй 1, 53 настай, эрэгтэй нар ухаангүй согтуу байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

    Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байр мансардтай 6 давхар орон сууцны агааржуулах хоолойд хүн гацсан байна гэж дуудлага өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг гаргахад иргэн Г согтуугаар дээврээс нь агааржуулах хоолойгоор бууж байгаад гацсан байсныг гаргаж тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
  • Говь-Алтай аймагт өвөлжилт хүндэрчээ
    2015 оны 12 сарын 20
    Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ өгөх Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллалаа.

    Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар 6 суманд өвөлжилт хүндэрчээ. Энэ өвөл 6479 өрхөд 2,9 сая мал өвөлжиж байна. Нийт малын 94,3 хувь нь дундаас дээш тарга хүч авсан, өөр аймгийн нутагт 20 өрхийн 11785 толгой мал өвөлжиж байна.

    Өнгөрсөн зун тус аймгийн 80 гаруй хувьд нь зуншлага сайн, 10 хувьд нь гандуу, 10 хувьд нь гантай байснаас Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см байна. Бэлчээрийн даацын хувьд 45 хувь нь хүрэлцээтэй, 55 хувь нь хүрэлцээгүй мэдээ гарчээ.

    Өвс, тэжээлийн хувьд аймгийн хэмжээнд 6688 тн өвс, 468 тн тэжээл, харин аюулгүйн нөөцөд 160 тн өвс, 30 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 730 тн өвс, 182 тн тэжээл бэлтгэжээ.

    Аймгийн хэмжээнд 332967 толгой малыг зах зээлд борлуулах тооцоо судалгаатай байна. Малчид мал борлуулах хүсэлтэй байгаа ч одоогоор нэгдсэн борлуулалт хийгдээгүй.

    Сүүлийн саруудад Говь-Алтай аймагт махны үнэ нэлээд буурчээ. Өнөөдрийн байдлаар хонины мах 1 кг нь 2800, үхрийн мах 3500, ямааны мах 1800 төгрөгийн үнэтэй байна. Мөн малчдын гар дээрх мөнгө хомс, ихэнх нь малаа банкны барьцаанд тавьсан, зээлтэй, зээлийн хүүгийн мөнгөө төлж чадахгүй болжээ.

    Аймгийн хэмжээнд сүүлийн 3 сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваанууд хаагдсаныг нээжээ. Бугат сумын онгоцны хөндийн зам мөс тэлж хөлдсөн, Баарангийн даваанд хальтаргаа гулгаа байнга үүсч байгаатай холбогдуулан “АЗЗА” ТӨХК-иас ажлын хэсэг гарч засварлаж байна.

    “Говь-Алтай АЗЗА” ТӨХК одоогийн байдлаар засвар арчлалтын ажлын гүйцэтгэлийн хөлс нийт 183,0 сая төгрөгөө аваагүй, авлагатай байна. Мөн байгууллага хооронд шатахуун, нийгмийн даатгал, татварын зэрэг 114,0 сая төгрөгийн өр үүсчээ. Хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Зам тээврийн яаманд хандаад байгаа бөгөөд 11 сараас хойш ажилчид нь цалингаа аваагүй, цаашид нөхцөл байдал хүндэрсэн үед зам засварын ажил гүйцэтгэх ажиллах хүчнийг дайчлахад хүндрэлтэй болжээ.

    Нийт ард иргэдийг цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээллээр хангахад тус аймгийн УЦУОША-д тогны асуудал нилээд хүндрэлтэй байна. Тог цахилгааны асуудлаас шалтгаалан олон улсын цаг уурын байгууллага, иргэний нисэхийг мэдээгээр хангах, өртөө харуулаас авсан мэдээг шуурхай дамжуулах боломжгүй болсон тул орон нутгийн удирдлагыг энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай болжээ.

    Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас цас ихтэй суманд байгаа нийт 45 жирэмсэн эх, 0-5 насны 388 хүүхдийн судалгааг гаргажээ.

    Баруун аймгуудад ажиллаж байгаа ажлын хэсгийн ахлагч Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хурлыг өвөлжилт хүндэрсэн Дэлгэр суманд хуралдуулсан юм.

    Дэлгэр сум 5 багтай, нийт 386 өрхөд 371 мянган мал өвөлжиж байна. Сумын нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй, олон удаа цас орсноос өвөлжилт хүндэрсэн.

    Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Д.Чинзориг аймгийн хэмжээнд хэд хэдэн сум хүндрээд байгаа учраас тодорхой хэмжээний хөрөнгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

    Улсын онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, хурандаа М.Энх-Амар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тулгамдаад буй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, үүрэг чиглэл өглөө.

    Мөн Онцгой комиссынхонтой зөвлөлдөж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашин олгохоор шийдвэрлэлээ гэж УОК-ын Ажлын хэсгээс мэдээллээ.
  • Бага насны хүүхдийг гал түймрийн аюулаас хамгаалаарай
    2015 оны 12 сарын 20
    ийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 5, аврах ажиллагааны 2 дуудлага ирж аврах анги, гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Гал түймрийн улмаас 2015 оны 12 дугаар гарснаас хойш 6 хүүхэл гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эцэг эхчүүд, томчуудын хараа хяналтгүй байдлаас болж өчигдөр 3 хүүхэд гал түймэрт өртөж түлэгдсэн байна. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Далангийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна.

    Уг гал түймэрт 31 настай, эрэгтэйн нүүр, баруун гар түлэгдсэн байсныг НЯТТ-ийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 1 нас 3 сартай, эрэгтэй хүүхдийн нурууны хэсэг түлэгдсэн байсныг ар гэрийнхэн нь ГССҮТ-рүү авч явсан байсан байна.

    Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Намгийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна.

    Уг гал түймэрт 4 настай,эмэгтэй хүүхдийн баруун гарын тохой түлэгдсэн байсныг НЯТТ-ийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

    Гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтээс сэрэмжтэй байхыг иргэд, эцэг эхчүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
  • Шинэ жилийн баярын шалгалт үргэлжилж байна
    2015 оны 12 сарын 20
    Нийслэлийн Онцгой байдлын газраас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах иргэн аж ахуй нэгж байгууллагын барилга байгууламж болон пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангах үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.

    Одоогоор шалгалтыг 31 объектод хийж 144 зөрчил илрүүлэн, 10 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчлөө арилгах талаар заавар, албан шаардлагыг 10 байгууллагад хүргүүлэн ажиллаж байна байна. Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох норм, журмыг мөрдөөгүй, биелүүлээгүй байгууллагад 1 сая 226 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

    Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газрын хамтарсан үзлэг шалгалт үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Д.Эрдэнэбаатар: Хоёр давхар бүрэн шатсан ч нэг давхар луу гал оруулаагүй
    2015 оны 12 сарын 20
    Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу “Зуун айл” орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд өнөөдөр өглөө 08.58 минутад гал гарч онцгой байдлын албан хаагчид 09:08 минутад шуурхай хүрэлцэн очсон. Гал гарсан 45*6 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн нэг давхарт нь барилгын худалдаа байсан бол хоёр давхарт нь нотариат, хоёр ширхэг тамга тэмдгийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байжээ. Гал унтраах ажиллагааг удирдсан НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар хэлэхдээ “Манай албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан. Хоёр давхар нь бүрэн шатсан ч нэг давхрын барилгын материалын дэлгүүр рүү оруулалгүй унтраалаа. Цагдаагийн байгууллага юунаас болсныг нь шалгаж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд галын аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй байна” гэдгийг онцолж байлаа.
5574 5575 5576 5577 5578 5579 5580
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 5 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 6 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 21 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 28 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 56 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК