зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5586 5587 5588 5589 5590 5591 5592
  • Улаан бар өдөр
    2015 оны 12 сарын 16
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, насны хүчийг арвитгах, угаал үйлдэх, бэр авах, эм найруулах, насны абшиг, насан бүтээлийн зан үйл хийгээд ураг садан бололцох, худалдаа үүсгэх, арвижуулах үйл, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.
  • Улаанбаатарт 9 хэм хүйтэн
    2015 оны 12 сарын 16
    2015 оны 12 дугаар сарын 15-ны 20 цагаас 12 дугаар сарын 16-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Олон нуурын болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

  • Айлчлалтай холбоотойгоор зам хаана
    2015 оны 12 сарын 15
    Бүгд Найрмадах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-ны өдөрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
    Цагдаагийн байгууллагаас эдгээр өдрүүдэд зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
    Айлчлалын үеэр хотын төв зам болон бусад замуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхой цагуудаар хийх тул иргэд та бүхэн “Авто радио 96.9”-өөр замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг цаг алдалгүй авч, хөдөлгөөний нягтаршил багатай замыг сонгон, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн хамтран ажиллахыг хүсч байна
  • Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
    2015 оны 12 сарын 15
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрлийг өнөөдөр 18:20 цагаас асаана. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.


    Мөн дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Үлдсэн ялаа үргэлжүүлэн эдэлж байгаа 1713 ялтан байна
    2015 оны 12 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулагдсан билээ. Энэхүү ажлын хэсэг өнөөдөр /2015.12.15/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401, 407 дугаар ангиудад тус тус очиж Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг Монгол Улсын шүүх анх удаа бие даан хэрэгжүүлсэн билээ. Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар нийт 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрхи үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагдаж Нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдэх 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагдсан гэдгийг танилцуулав.
    Прокурорын байгууллагаас хорих, баривчлах ял эдлүүлж байгаа хорих, баривчлах анги, байр, шийдвэр гүйцэтгэх алба, цагдан хорих байр, сургалтын төв зэрэг нийт 43 газрын 3794 ялтныг хамруулж үүнээс, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих, баривчлах ялаас бүрэн өршөөн хэлтрүүлж сулласан 36.1 хувь буюу 1370, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн ялаа үргэлжүүлэн эдэлж байгаа 45.1 хувь буюу 1713 ялтан байгаа аж.Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан иргэдээс гэмт хэрэгт 28 этгээд /хулгайлах 21, дээрэм 1, залилан 1, танхайрах 3, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах 2/ холбогдсон нь суллагдсан иргэний 1.4 хувь байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Г.Туулхүү мэдээлэв.
    Энэ үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр нар хэвлэлийн хуралд оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар зөвлөгөөн хийжээ
    2015 оны 12 сарын 15
    Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн явуулах эрх бүхий албан тушаалтнуудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа байдал, хууль зүйн үндэслэлийг шалгаж шалгалтын дүнгийн талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

    Шалгалтанд нийт 405 материал хамрагдсан бөгөөд тус сумын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагчдаас захиргааны зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулсан шийтгэврийг хүчингүй болгосон, өөрчилсөн болон эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол гараагүй байна.

    Хамтарсан зөвлөгөөнөөр захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа эрх бүхий албан хаагчдад учирч байгаа бэрхшээл болон цаашид захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулан холбогдох гарын авлагаар хангаж ажиллажээ.
  • Эмч эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулжээ
    2015 оны 12 сарын 15
    Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Болор, туслах ажилтан Э.Түвдэн нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулсан байна.

    Сургалтанд нийт 44-н эмч, эмнэлгийн ажилтан хамрагдсан ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасан “Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн тухай ойлголт өгсөн байна.
  • Орон нутагт шуурхай ажлын хэсэг ажиллана
    2015 оны 12 сарын 15
    Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй байгаа баруун болон төв, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллахаар орон нутгийг зорих гэж байна.

  • Нийт нутгийн 90 хувьд нь цасан бүрхүүл тогтжээ
    2015 оны 12 сарын 15

    шинэ мэдээ
    prev
    Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад зориулж Засгийн газраас 4.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэнэ
    / 2015/12/15
    1
    Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад зориулж Засгийн газраас 4.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэнэ

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см хүрээд байна.

    Цаашдаа Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим суманд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна.

    Өвөлжилтийн энэхүү хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс 1 аймагт дунджаар 150,0-250,0 сая төгрөг хуваарилахаар боллоо. Малчдад очих улсын нөөцийн өвс, тэжээлийг үнэгүй олгох болон хямдруулах, хүн эмнэлэг, шуурхай албаны автомашинаар хангахад шаардагдаж байгаа 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүллээ.

    Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85,7 хувьтай хангаж, аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 23,044 тн өвс, 3,345 тн тэжээл бэлтгэж, улсын нөөцөд 2015 онд төсвийн хөрөнгөөр болон борлуулалтын орлогоор өвс, тэжээлийг 100 хувь бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчид болон аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс шаардлагатай өвс, тэжээлийг аймаг, орон нутаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах хүсэлтийг ирүүлээд байна.

    Мөн зарим аймаг шуурхай албаны болон түргэн тусламжийн автомашингүй байгаагаас өвөлжилт хүндэрсэн тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байна.

    Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 2015 оны сүүлийн хагас жилд тохиолдсон мал, амьтны гоц халдварт хонины цэцэг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардагдах зардал, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан гахайн нөхөн төлбөр, зарим аймгийн хүн эмнэлэг, шуурхай албанд олгосон фургон автомашин, салхи, шуурга, гал түймрийн улмаас орон гэргүй болсон 13 өрхөд гэр олгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид, иргэдийн томилолтод 2 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэв.

    Орон нутагт шуурхай ажлын хэсэг ажиллана

    Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй байгаа баруун болон төв, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллахаар орон нутгийг зорих гэж байна.

    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зам, тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Эрүүл мэнд, спортын яамны холбогдох албаны хүмүүс багтаж байна.
  • Дотоодын үйлдвэрлэгчид боловсролын салбарт бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн гэв
    2015 оны 12 сарын 15
    Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 336 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх ажлыг Аж үйлдвэрийн яамнаас шат дараатайгаар зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн онд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн үр дүнд Батлан хамгаалахын салбар хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авчээ.
    Тэгвэл өнөөдөр /2015.12.15/-нд боловсролын салбарт нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгийг Аж үйлдвэрийн яаманд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт “Монголын ойчид, модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо”, арьс ширний салбараас “Мон ланс” ХХК, “Хос Аз” ХХК, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн холбоо” зэрэг мэргэжлийн холбоод болон 20 орчим аж ахуй нэгж, байгууллага оролцож, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж санал, бодлоо солилцсон юм. Түүнчлэн өдөрлөгт Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, БСШУЯ, Нийслэлийн боловсролын газрын холбогдох албан тушаалтнууд оролцов. Өдөрлөгийг нээж Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү үг хэлсэн бөгөөд тэрбээр “Боловсролын салбарын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дотоод үйлдвэрлэгчидээс хангаснаар 6 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой” хэмээн онцолсон. Боловсролын салбарт зөвхөн сурагчийн ширээ, сандалны хэрэгцээнд жилд ойролцоогоор 2.3 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд Япон, БНХАУ зэрэг орнуудад үйлдвэрлэсэн сандал, ширээг нийлүүлдэг байна. Тодруулбал, импортын сурагчийн ширээ, сандал нэг бүр нь 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Харин дотооддоо үйлдвэрлэсэн сурагчийн ширээ, сандал 120 мянга орчим төгрөгийн үнэтэй байгаа юм.
    Энэ талаар “Смарт солюшн” компанийн ерөнхий захирал Б.Пүрэвдорж “Бид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Манай компани жилдээ 20-30 мянган ширхэг сурагчийн ширээ, сандал үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч одоогоор жилдээ 1000 орчим ширээ, сандал үйлдвэрлэж ихэвчлэн хувийн хэвшлийн сургуулиудад нийлүүлж байна. Дархан төмөрлөгийн үйлдвэрээс төмрөө авдаг. Тэгэхээр түүхий эдээ 100 хувь дотоодоосоо хангаж байна. Үнийн хувьд ч импортын ширээ, сандалнаас бараг нэг дахин хямд. Биднийг дэмжиж, хамтарч ажиллах юм бол салбарын хэрэгцээг хангахад бэлэн байна” гэв. Түүнчлэн ““Монголын ойчид, модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо”-ы зүгээс Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, эрүүл мэндэд харшлахааргүй ширээ, сандлыг үйлдвэрлэж байгаагаа энэ үеэр танилцууллаа. Ийнхүү Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан өдөрлөгт оролцсон үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод боловсролын салбарын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг хангахад бэлэн байгаагаа илэрхийлээд зогсохгүй Монгол хүүхдийн биеийн онцлогт нийцүүлсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан гутал, цүнх, дүрэмт хувцас, ширээ, сандал үйлдвэрлэж байгаагаа танилцууллаа.

  • БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан онгоцноос буух гэж байна
    2015 оны 12 сарын 15
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ сарын өнөөдрөөс 17-нийг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт Бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм байна.



    Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь удаагийн айлчлал болж буй бөгөөд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
  • Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Өсвөрийн хийлчдийн уралдаан” боллоо
    2015 оны 12 сарын 15
    Монголын Хүүхдийн ордны санаачилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Өсвөрийн хийлчдийн нээлттэй уралдаан”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа. Уралдаанд Монголын болон Япон, БНСУ, Канад, Англи улсын хийлчид оролцож дэлхийн сонгодог аялгуунуудыг тайзнаа эгшиглүүллээ.

    Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан энэхүү уралдааныг бага, дунд, ахлах насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд нийт 60 гаруй хүүхэд багачууд оролцсон байна. Мөн гадны улс орнуудаас урилгаар ирсэн мэргэжлийн шүүгчид өвсөрийн хийлчдийн тоглолтыг шүүжээ. Нээлттэй уралдааны Гранпри шагналыг 11 настай М.Анужин хүртсэн байна. Цаашид энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Мелор далайн хар шуурганаас сэргийлж 700 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ
    2015 оны 12 сарын 15
    Мелор далайн хар шуурганаас сэргийлж 700 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ
  • Хууль зүйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ
    2015 оны 12 сарын 15
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж хоёр асуудлыг хэлэлцлээ.

    Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуралдаан даргалагч танилцуулах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа байнгын хорооны хуралдаанаас тус бүлэг тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдсэн юм.

    Байнгын хорооны дарга Д.Ганбат, МАН-ын бүлэг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээллийг сонсох асуудлаас өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан учир энэ удаад завсарлага авах боломжгүй хэмээлээ. Тэрбээр хэлэлцэж буй асуудлаас завсарлага авч болох бөгөөд Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авдаггүй болохыг мөн сануулж хэлсэн юм.

    Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж дээрх асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

    Ингээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайлан мэдээллийг сонсох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тус комиссын дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт болсон хуралдааны үеэр Комиссын мэдээллийг танилцуулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

    УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, ял шийтгэл эдэлж байсан иргэнд өршөөл үзүүлсэн шийдвэрийн хэлбэршилт ямар байгааг тодрууллаа. Өмнө нь Комисс шийдвэрээ гарган өршөөл үзүүлж байсан. Энэ удаад УИХ-ын нэрийн өмнөөс Комисс шийдвэр гаргасан уу, шүүх гаргасан уу гэж лавласан. Мөн тэрбээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтуудыг хэрхэн хэрэглэж байгаа талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Комиссын дарга Д.Ганбат, өмнө нь гарсан 5 удаагийн өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхдээ уг хуулийг хэрэгжүүлэх Комисс шийдвэрээ гаргаад өршөөл үзүүлж ирсэн гэлээ. Харин энэ удаад хуулийг хэрэгжүүлэх Комисс асуудлыг хэлэлцээд шүүхээр ороод ял шийтгүүлсэн хүмүүсийг өршөөх асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн хариулсан юм.

    Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д заасан ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, 4.2-т заасан хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүмүүсийн гүйцэтгээгүй ялыг өршөөн хэлтрүүлэх, 5.1-д заасан ялаас хасах, 7.1-д заасан ялыг хэрэгсэхгүй болгох гэсэн 4 заалтыг шүүх хэрэгжүүлсэн. Энэ 4 заалтыг шүүгчийн захирамжаар хэрэгжүүлсэн хэмээн нэмж хариуллаа.

    Комиссын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

    Энэхүү асуудлын дараа Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын холбогдох албан тушаалтнуудаас гишүүд мэдээлэл авч, байр сууриа илэрхийллээ хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Н.Энхбаярыг улс төрийн албан тушаал хаших эрхгүй гэв
    2015 оны 12 сарын 15
    рооо
  • Хурдны авто зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
    2015 оны 12 сарын 15
    Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг баталлаа. Улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нарт даалгалаа.



    Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, 2016 онд ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Энэ чиглэлийн авто замын 31.7 км урттай трасс нь Яармагийн товчооноос Түргэний голын гүүр, Бөхөгийн хөтөл, Хөшигийн хөндий гэсэн чиглэлтэй байна. Авто замын барилгын хязгаарлалтын талбай нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутгийг дайран өнгөрөхдөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа зарим нэгж талбайтай давхцаж байгаа ч хурдны зам нь үндэсний бүтээн байгуулалтад хамаарах учраас шаардлагатай газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үү?
    2015 оны 12 сарын 15
    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.



    2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хураан аваад байна. Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард хэт халсан нь гангийн нөхцөлийг үүсгэсэн юм. Ургац хураалтын ид үед газар тариалангийн нийт бүс нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсны зэрэгцээ ургацын хаягдлыг нэмэгдүүлж, урьдчилан тогтоосон үр тарианы баланс ургац хураалтын эцсийн дүнгээр 20 орчим хувиар буурлаа. Улсын хэмжээнд ирэх хаврын тариалалтад зориулан 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд үүнд 48 мянган тонн үр тариа шаардлагатай байгаа юм. Дараа оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 20.8 мянган тонн, Улсын нөөцийн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан 7.2 мянган тонн, нийт 28 мянган тонн үрийн нөөц бүрдүүлжээ. Хаврын тариалалтад дутагдаж байгаа 20 мянган тонн буудайг 2016 онд импортох зөвлөмжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргаад байна. Импортоор оруулах үрийн улаан буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тохиолдолд 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдэх юм.

  • Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийн төслийг боловсруулна
    2015 оны 12 сарын 15
    Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна

    Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

    УИХ-аас 2006 онд батлан гаргасан Санхүүгийн түрээсийн тухай хууль нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын хамтаар Монгол Улсад санхүүгийн түрээсийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуулиар санхүүгийн түрээсийн тодорхойлолт, түрээсийн зүйл байж болох эд хөрөнгө, түрээслэгч, түрээслүүлэгч болон гуравдагч этгээдийн эрх, үүрэг зэрэг онцлог зохицуулалтыг нэвтрүүлсэн боловч санхүүгийн түрээсийн зах зээлийн өсөлт, хөгжилд төдийлөн нэмэр болж чадахгүй байна. Иймд Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, түрээсийн харилцаанд оролцогч талуудын ашиг сонирхолд нийцүүлэх, улмаар санхүүгийн түрээсийн харилцааг бүрэн гүйцэд, зүй зохистой зохицуулах шаардлагын үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Нэмэлт, өөрчлөлтөөр санхүүгийн түрээсийн харилцаа болон санхүүгийн түрээсийн гэрээний тодорхойлолтыг салгаж, ойлгомжтойгоор тодорхойлох, хуульд байх шаардлагагүй, тусгайлан харилцаа зохицуулаагүй, салаа утгатай зүйл заалтыг хасах, санхүүгийн түрээсийн гэрээг барьцаалах болон талууд эрх, үүргээ бусдад шилжүүлэх харилцааг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтыг оруулах шаардлагатай гэж үзэж байна.

    Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар санхүүгийн түрээсийн эрх зүйн зохицуулалт илүү уян хатан болж, үйлчилгээний хүрээ, хүртээмж, хэмжээ нэмэгдэхэд түлхэц болно. Хөдөө аж ахуйн болон улирлын шинж чанартай аж ахуйн бусад салбарын онцлогийг харгалзсан бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрэх боломж нэмэгдэнэ. Санхүүгийн түрээсийн зах зээлийн хөгжил түргэссэнээр эдийн засаг дахь санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж, аж ахуйн нэгж, иргэдийн орлого, ажил эрхлэлтийн өсөлтөд дэмжлэг болно гэж үзэж байна.
  • Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээ авна
    2015 оны 12 сарын 15
    2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна. Гэвч 12 дугаар сарын 14-ний байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см /нягт 0.12-0.24 см/ -т хүрээд байна. Цаашид ч зарим аймгийн сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас Засгийн газраас дээрх аймгуудад улсын нөөцөөс буцалтгүй тусламжаар өвс олгон, тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулж, хүн эмнэлэг, шуурхай албыг хэрэгцээт автомашинаар хангах “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

    Малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхтэй холбогдуулан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, холбогдох аймгуудад хуваарилан олгохыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт зөвшөөрлөө. Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах, олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан, холбогдох баримтын хамт гүйцэтгэлийн тайланг гаргаж 2016 оны 2 дугаар улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт, улсын төсвөөс олгосон өвс, тэжээл, автомашиныг мөн тус хугацаанд багтаан нөхөн бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо.
  • Мисс Н.Ану топ 10-д багтлаа
    2015 оны 12 сарын 15
    Мисс Н.Ану топ 10-д багтлаа
5586 5587 5588 5589 5590 5591 5592
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    15 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    30 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    38 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 6 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 45 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 58 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК