зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5611 5612 5613 5614 5615 5616 5617
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
    2015 оны 9 сарын 27
    Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн.
  • Улаанбаатарт өдөртөө 8-10 градус дулаан байна
    2015 оны 9 сарын 27
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
  • Ц.Элбэгдорж: Дэмжлэг хэрэгтэй, далайд гарцгүй, хөгжиж буй зэрэг орон байгааг мартах учиргүй
    2015 оны 9 сарын 26
    2015 оноос хойших тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад хэлсэн үг
    Administrator 2015-09-26 03:58:00

    Нью-Йорк хот, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр



    Эрхэм дарга нар аа,

    Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

    Шинэ зууны эхэнд бид Мянганы Хөгжлийн Зорилтууд баталж, хэрэгжүүлж ирсэн. Бидэнд олон зорилгодоо амжилттай хүрсэн хэдий ч заримд нь алдсан. Гэвч нийтэд нь харвал дэлхийн хамтын нийгэмлэг гол сорилтоо давж чадсан. Энэ бүхнээс бид их сургамж авч, том дэвшилд хүрсэн.

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн баримт бичиг баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн эдүгээ ирэх 15 жилийн улам бүр түгээмэл, зоримог төлөвлөгөөтэй боллоо.

    Түгээмэл, бүх нийтийн ийм тохиролцоо өмнө нь хүн төрөлхтний түүхэнд байгаагүй.

    Энэ нь цогц, тууштай гэдгээрээ онцгой. Нэн чухал зорилтууд, эдийн засаг, нийгмийн олон сорилтууд, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлаа бид тодорхойллоо.

    Үүнийг бүтээж чадсан бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хичээнгүй, цаг наргүйгээр, уйгагүй зүтгэсэнд баярлалаа. Хүн төрөлхтний төлөө 2030 он хүртэлх түүхэн зорилтуудыг тодорхойлох асар өндөр үүргийг тэд үүрч чадлаа.

    Түүний бүрэн хэрэгжилтийг хангах нь одоо гишүүн улс, бид бүхэнд оногдлоо.



    Дарга нар аа,

    Олон улстай хамтран ажиллах Монгол Улсын үүрэг амлалт тууштай хэвээр байна.

    Энх тайван, хөгжлийг цогцлоох хамтын үүргээ бид биелүүлнэ.

    Тогтвортой хөгжлийн зорилтуудын амжилт нь үр дүнтэй даян дэлхийн түншлэл, Засгийн газар хоорондын идэвхитэй харилцаа төдийгүй иргэний нийгэм, хувийн хэвшлийн уян хатан хамтын хүчин чармайлтаас хамаарна.

    Эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх нь улс орон бүрийн суурь хариуцлага мөн гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Гэхдээ бусдын дэмжлэг хэрэгтэй, далайд гарцгүй, хөгжиж буй зэрэг олон улс орон байгааг дэлхийн хамтын нийгэмлэг мөн мартах учиргүй.

    Улс орон бүр сайн засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийн зөв бодлогын төлөө байнга зүтгэх ёстой гэдэг нь тодорхой.

    Тогтвортой хөгжлийн эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхэд тэдгээрт болон Аддис Абба-гийн Үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт томъёолсончлон эрчимтэй, өргөн хүрээг хамарсан, нээлттэй тогтолцоо бидэнд хэрэгтэй. Найдвартай хэрэгжүүлэх, нягтлах, хариуцлагатайгаар зохицуулах хууль эрх зүйн орчин, тогтолцоог бид бүрдүүлэх ёстой.

    Бид шударга байх ёстой. Улс орон, засгийн газар бүр даян дэлхийн зорилтод өөрийн бололцоо, оногдох хариуцлагын түвшингээр өөрийн хувь нэмрээ идэвхитэй оруулах ёстой. Түүнчлэн энэ жилийн сүүлчээр Парист болох хуралдаанаар бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх даян дэлхийн хэлэлцээр дээр бид санал нэгдэх ёстой.



    Дарга нар аа,

    Энх тайвныг дэмжих,

    Хүний эрхийг дээдлэх,

    Эдийн засаг, нийгмийн цогц хөгжлийн төлөө НҮБ-ыг байгуулсан үндсэн зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа бид дайчлах хэрэгтэй.

    XXI зуунд НҮБ бидний хүн төрөлхтний төвд хэвээр үлдэнэ гэдэгт итгэж байна.

    Баярлалаа
  • Монгол домын учир
    2015 оны 9 сарын 26
    Монгол дом
  • Адууны ширийг хагас боловсруулж экспортлох эрх нээлттэй
    2015 оны 9 сарын 26
    Адууны ширийг хагас боловсруулж экспортлох эрх нээлттэй
  • 2017 он гэхэд бүх аймаг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдоно
    2015 оны 9 сарын 26
    2017 он гэхэд бүх аймаг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдоно
  • Сэтгүүлчид Өмгөөлөгчдийн холбоотой хамтарч ажиллахаар боллоо
    2015 оны 9 сарын 26
    Сэтгүүлчид Өмгөөлөгчдийн холбоотой хамтарч ажиллахаар боллоо
  • Үр хөндөлт 13.8 хувиар өсчээ
    2015 оны 9 сарын 26

    Үр хөндөлт 13.8 хувиар өсчээ
  • ДБЭТ-ын энэ оны үзвэрийн хуваарь гарлаа
    2015 оны 9 сарын 26
    ДБЭТ-ын энэ оны үзвэрийн хуваарь гарлаа
  • Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав
    2015 оны 9 сарын 26
    ХӨВСГӨЛ АЙМГИЙГ СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАВ
    Administrator 2015-09-26 01:10:00

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 126 дугаар зарлигаар Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөөх үйлсэд түүчээлэн оролцож, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, бүтээлч нийгмийг цогцлоохын төлөө мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн Хөвсгөл аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав.

    Төрийн дээд одон гардуулах ёслол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар, тус аймгийн үе үеийн удирдлага, иргэд хүрэлцэн ирсэн байв. Ёслолын үеэр НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож яваа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн иргэдэд утсаар мэндчилгээ дэвшүүллээ.




    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Сүхбаатарын одон гардуулж хэлсэн үгэндээ:

    Эрхэм хүндэт Хөвсгөлчүүд ээ,

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

    Ахан дүүс ээ,

    Намрын эхэн сарын, дүүрэн бэлгэтэй, өлзий учрал бүрдмэл нарлаг сайхан энэ өдөр эрх чөлөө, шударга үнэний төлөө тууштай тэмцэгч, чинзоригт Чингүнжав баатрын нутгаас зон олон Та бүхний амар мэндийг айлтган мэндчилж, сайн сайхны ерөөл өргөн дэвшүүлье. Та бид дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийг төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнах түүхэн үйл явдлын гэрч боллоо.

    Монголчууд бидэнд наран ургахаас наран шингэх хүртэл уудам их газар нутгийг эрхшээж, хүн төрөлхтнийг дэглэм журам, энх амгалангаар засаглаж явсан бахархам түүх бий. Бас хуваагдаж, задарч, суларч, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдаж байсан гунигт сургамж ч бий.

    Цаг үе баатруудаа төрүүлдэг. Цагийн салхинд цохиулсан монгол түмний тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн тунхаглахын төлөө зориглон тэмцсэн золбоот хөвгүүд охидын тэмцэл үйлс түүхэнд тасраагүй билээ. Тэдний нэг Чингүнжав баатар Дэлтэй цэнхэрээ унаж, Дэлгэрмөрөнийхээ уснаас залгилж өссөн монгол хөвгүүн билээ. Тэрбээр харийн түрэмгийлэл, дарлал, мөлжлөгийг биеэрээ амсаж, зовж зүдэрсэн монголчуудаа амар жаргалтай, эрх чөлөөтэй байлгахын төлөө тэмцсэн зоригтон. Тэр төрт ёсны түүхээ умартсан ноёдтой тэрсэлдэж, харийн дарангуйллыг эсэргүүцэж, эв нэгдэл, эрх чөлөөний төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн үндэсний баатар юм.

    Монголчуудын өглөө бүрийн залбирал сүслэл, өдөр бүрийн тэмцэл эсэргүүцэл гурван зуун дамнан байж, ХХ зуунд сая биелсэн юм. Монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, 1921 онд Ардын хувьсгал хийж, 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэж, 1990 онд Ардчилсан хувьсгал өрнүүлж, бүрэн эрхт, бие даасан улс болсон түүхтэй. ХХ зуун бол Монголчууд бидний хувьд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бүрэн бүтэн болгосон урт тэмцлийн зуун юм.

    Монгол ноёд, Богд гэгээний мэргэн шийдвэр, Ард Аюушийн бослого, Бодоо-Данзангийн шинэчлэл, зөрчил, Дашдоржийн Нацагдоржийн сэтгэлгээний хувьсгал, Халх голын болон Чөлөөлөх дайн, Х.Чойбалсан-Сталины гэрээ тохиролцоо, Цогтсайханы Хонхны дуу, Ардчилсан хувьсгал гээд... Түүхийг бүтээсэн олон хүн, олон үйл явдал Монголын маань тусгаар тогтнол, эрх чөлөөг бүрэн, бүтэн болгосон юм.

    Хөвсгөл нутгийн унаган хүү Монгол Улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд, Д.Гунгаа нарын зэрэг дайчид эх нутгийнхаа сөөм газар, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж явсан бөгөөд тэдний баатарлаг үйлс, байгуулсан гавьяа нь тэнгэрт нартай хамт, газарт галтай цуг мөнхөрсөн билээ.

    Хөвсгөлчүүд 1990 оны Ардчилсан хувьсгалыг анхнаас нь тууштай дэмжиж, түүхэнд “Хөвсгөлийн хүнд өдрүүд” хэмээн бичигдсэн жагсаал цуглаан хийсэн нь Ардчилсан хувьсгалын түүхэнд ул мөрөө тод үлдээсэн. Та нарт их баярлалаа. Хөвсгөл аймаг тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгч эгэл, эрэлхэг баатруудын өлгий нутаг юм. Академич Базарын Ширэндэв, Уйлган голын гурван аварга, Монгол хэл бичгийн нэрт эрдэмтэн, Хөдөлмөрийн Баатар Түмэнбаярын Дашцэдэн, Үндсэн хуулийн эх баригч, Хөдөлмөрийн Баатар, Гавьяат хуульч Бяраагийн Чимид, Хөдөө аж ахуйн “домог”, Хөдөлмөрийн Баатар Үлэмжийн Аварзэд зэрэг олон зуун манлайлагчийг төрүүлсэн “хөдөлмөрч, сэтгэгч, бүтээгчдийн өлгий нутаг”.

    Хөвсгөл далай, Сангийн далай, Гандан нуур, Идэр, Дэлгэрмөрөн, Уйлган гол зэрэг хүн малын ундаа болсон цэнгэг усны арвин их баялаг нөөцтэй, Мөнх хааны Эрчүү хот, Чингүнжавын шороон хэрэм, Уушгийн өврийн буган чулуун хөшөө зэрэг хараа булааж, сэтгэл сэргээх түүх соёлын дурсгалт олон газар Хөвсгөл аймагт байна.

    Та бүхэн бурхан ч атаархам түүх, байгалийн үзэсгэлэнт эх дэлхий, газар шороогоо түшиглэн тогтвортой, соёлтой, алсын хараатай аялал жуулчлал хөгжүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээтэй, өрсөлдөх чадвартай аймаг болох боломжтой. Мөн хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлийг ч хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллах бүрэн боломж харагдаж байна.

    Аймгуудын өрсөлдөх чадварын 2014 оны тайлангаас харахад Хөвсгөл аймаг 21 аймгаас 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.

    Тодруулбал;

    Дэд бүтцийн үзүүлэлтээр 16 дугаарт
    Эдийн засгийн тамир тэнхээгээр 17 дугаарт
    Засаглалын чадамжаар 20 дугаарт
    Бизнесийн ашигт ажиллагааны үзүүлэлтээр 7 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байна.

    Эдгээрт аймгийн удирдлага, холбогдох хүмүүс яагаад гэсэн асуулт тавьж, шийдлээ олж, ололт амжилтаа бататгаж, ахиц дэвшил гаргана гэдэгт итгэж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон энэхүү Сүхбаатарын одон бол Хөвсгөл аймгийн бүтээлч иргэд, үе үеийн удирдлага, тус аймагт ажиллаж, амьдарч байсан хүмүүсийн байгуулсан гавьяа зүтгэл, олсон ололт амжилт бүтээлийг үнэлж шагнасан, бас улам их үйлсийг бүтээхийг ерөөж, урам хайрласан шагнал юм. Та бүхэнд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээв.
  • НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцов
    2015 оны 9 сарын 26
    НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцов
  • Баян-Өлгий, Ховдыг хоёр хөрштэй авто зaмaap холбох ажил эхэллээ
    2015 оны 9 сарын 26
    Баян-Өлгий, Ховдыг хоёр хөрштэй авто зaмaap холбох ажил эхэллээ
  • Манай улсын эдийн засгийн өсөлт 2.3 хувь гэж тооцжээ
    2015 оны 9 сарын 26
    Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.3 хувь гэж тооцжээ
  • Олон улсын симпозиум болж байна
    2015 оны 9 сарын 26
    Олон улсын симпозиум болж байна
  • Оюутан сагсчид ДАШТ-д анх удаа
    2015 оны 9 сарын 26
    Оюутан сагсчид ДАШТ-д анх удаа
  • Хүүхдийн найрал дууны шилдгүүдийг шалгаруулна
    2015 оны 9 сарын 26
    Найрал дуучин хүүхдүүдийн уралдаан
  • “UB Art Fair - 2015” болж байна
    2015 оны 9 сарын 26
    “UB Art Fair - 2015” эхэллээ
  • Дараах замууд хаалттай байна
    2015 оны 9 сарын 26
    Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор 2015.09.25-2015.09.27-ны хооронд дараах байршлуудад түр хугацаанд зам хаана гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.


  • Чингисийн талбайд “Намрын ногоон өдрүүд” худалдаа болж байна
    2015 оны 9 сарын 26
    Чингисийн талбайд “Намрын ногоон өдрүүд” худалдаа болно
  • С.Цэрэнчимэдийн байрнаас ”хумсалсан” буруутан нь явж, явж Ц.Цолмон сайд боллоо
    2015 оны 9 сарын 26
    Батлан хамгаалахын яам өөрийн харьяа “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдийн тив дэлхийд гаргасан амжилтыг урамшуулж 33.9 метр квадрат хэмжээтэй хоёр өрөө байр өгсөн аж. Түүнтэй хамт “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд ийм хэмжээтэй байр бэлэглэж байжээ. Харин салбарын яам тэдэнд өгсөн байраа нэг өрөө болгосон байна. Үүний гол буруутнаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөрийн нэр цоллогдоод байгаа. Тэгвэл тэрбээр уг хэргийн гол буруутан нь би биш Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гэж мэдэгджээ.

    Мөн тэрбээр Ц.Цолмон сайдтай холбоотой маш ноцтой баримтуудыг энэ үеэр ярьжээ.
5611 5612 5613 5614 5615 5616 5617
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    13 цаг 27 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    13 цаг 43 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    14 цаг 5 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    14 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    14 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    15 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    15 цаг 15 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    15 цаг 20 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    15 цаг 34 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    15 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    15 цаг 40 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    15 цаг 43 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    15 цаг 47 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    16 цаг 32 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    16 цаг 33 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    16 цаг 56 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    17 цаг 10 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    17 цаг 39 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    18 цаг 14 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 29 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК