зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Популизмдаж унтраахын оронд эерэг сэтгэл зүйг гэрэлтүүлцгээе

2015-12-08
0
ЖИРГЭХ

        Сонгууль дөхөөд ирмэгц популимз гэдэг үг мода болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үгийг их хэрэглэх болж, үүнтэй зэрэгцэн улстөрчид ч бие биеэ популист хэмээн цоллох боллоо. Гэтэл популимзийг зөвхөн улстөрчид хийдэг нь өрөөсгөл ойлголт аж. Энд би өөр нэгэн “популист”-уудын тухай бичих гэсэн юм.

 

Өөрсдийгөө анзаардаггүй “популистууд”

 

Гол ус, байгаль хамгаалахыг дагаж бас нэгэн өвөрмөц “популизм” бий болж байна. Энэ бол ус мөрөн бохирдвол иргэдийн ухаан бохирдсоноос, хогны асуудал хүчрэгдэхээ больвол хүмүүсийн тархинд хог ургаснаас үүдсэн гэх буруутгал юм. Ажаад байхад Монголын дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаль орчны асуудал хөндөхдөө нэг бол ард иргэд, нөгөө бол төр засгийг ерөнхийлөн буруутгадаг уламжлал тогтжээ.

 

Нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг үзэг нэгт нөхдөө популист хэмээн нэрлэхэд эвгүй ч асуудлын учир шалтгааныг тогтоохоосоо өмнө бурууг нийгэм рүү чихээд өнгөрдөг сэтгүүлчид олширсон нь нууц биш. Борооны дараах мөөг шиг асуудал дэгдсэний дараах олон нийтлэлд “Үүнийг шидэхийн тулд эхлээд иргэдийн тархин дахь хогийг цэвэрлэх ёстой” гэсэн шийдэл л харагдах юм.  

 

Сэтгүүл зүйн онолын хичээл дээр багш маань “Цагдаа, эмч, багш, сэтгүүлч мэргэжлийг нийгмийн хамгийн хариуцлагатай мэргэжил хэмээн үздэг. Гэтэл эдгээрээс бүр хамгийн их хариуцлага шаарддаг нь сэтгүүлч юм. Цагдаа, эмч хүн хэргийг буруу тогтоогоод, өвчтөнөө буруу оношилбол нэг хүн, нэг гэр бүл хохирно. Багш хүн хичээлээ буруу заавал нэг анги хохирно. Харин сэтгүүлч хүн буруу мэдээлэл түгээвэл нийгэм тэр чигээрээ хохирно” хэмээн тайлбарлаж байсан юмдаг.  

 

Гэтэл бид нийгмийн сайн сайхны төлөө асуудал хөндөж байж ямар их хүчтэйгээ мартчихаад эргээд нийгмээ сүүдэрлээд байх юм. Асуудлыг хөндөхдөө шалтгаан, гарцыг нь нийгэм сэтгэхүй дордсон руу чиглүүлчихдэг. Гэтэл үүнийг уншсан хүн эргээд нийгэм даяараа хог хаядаг, голд машинаа угаадаг гэдэг итгэл үнэмшлийг авч байна. Ингээд тэр цэвэрч нөхөр сонингоо унших зуураа идсэн шоколадныхаа цаасыг ил хаяхдаа “За яахав дээ, бусад нь ч бас ийм юм чинь” гэж хэлээд буруучуудын эгнээнд элсэх жишээтэй.  

 

Нийгэм тэр чигээрээ голын усанд машинаа угаадаг юм бол энэ жил нийслэлд техникийн үзлэгт орсон 165 мянган машин Туул голд багтана гэж үү? Хүн бүр хог хаяад байдаг юм бол ТҮК-ийн 300 гаруй ажилтан түүж амжих юм уу?

 

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр нийгмийн асуудлыг хөндөх, анхааралд оруулах гэж байгаад сэтгэхүйг л цэвэрлэ гэсэн ганцхан гарц, хаашдаа өнгөрсөн гэх өнгөцхөн дүгнэлт, “хар итгэл”-ээр олон нийтийг “урамшуулах” эрх бидэнд байхгүй. Тэгэхээр соёлтойгоосоо цөөн тооны соёлгүй хүмүүсийг гэрэлтүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

 

Эстониос үлгэрлэх боломж байна

 

        Олон нийтийн сэтгэхүйг цэвэрлэх нь мэдээж туйлын зөв шийдэл. Гэвч бидний хамгийн түрүүнд бодох ёстой зүйл нь хэн үүнийг хийж чадах вэ? хэрхэн хийх вэ? гэдэг асуудал.

 

Хогны тулгамдсан асуудлыг шийдэхэд төр засгийн менежментээс гадна нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн хүчтэй зэвсэг бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Хэвлэлийн байгууллагууд сайт, сонин, телевизийн холбоо гээд баг болон нэгдсэн тул нэг асуудалд зоривол бүр хүчирхэг байж чадна. Тэгэхээр энэ асуудлыг хамгийн зардал багатайгаар хэн шийдэж чадах нь ойлгомжтой боллоо.

 

Харин одоо хэрхэн хийх вэ? Энд Эстонийн засгийн газрын дэмжсэн төслийг хэрэгжүүлж болмоор санагдлаа. 2008 онд Эстонийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хог хаядлаас салах “My Estonia- Let’s do it” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Сайн дурын хэдхэн залуусын санаачлагыг хэвлэлийн холбоо дэмжсэнээр төсөл болон хэрэгжиж 50 мянган хүн Эстонийн нутаг дэвсгэр дэх 10 мянган тонн хогийг цэвэрлэж чаджээ. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл асар их нөлөөтэйг баталсан “My Estonia- Let’s do it” Европ төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж 2012 онд дэлхийн 96 оронд хэрэгжиж буй “World Cleanup Action 2012”-т нэгдсэн байна. Төслийг дэмжихээр болсон хэвлэлийн холбоод гишүүн байгууллагууддаа хогоо зөв зохистой хаях, хүрээлэн буй орчноо цэвэрлэхийг ухуулсан мэдээ, сурвалжлагуудыг долоо хоног бүр нийтлэхийг үүрэг болгосон байна. Хэвлэлүүд хогны асуудлыг хөндөж, олон нийтэд уриалахдаа “нэг нийтлээд зогсохгүй үргэлжлэх үүлэх ёстой” гэдэг зарчмыг баримталсан нь нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлжээ. Үүний ачаар Эстони өнөөдөр Европын цэвэрхэн хотод тооцогдох болсон юм.

 

Манай хэвлэлийн холбоод Эстони шиг “Монголоо цэвэрлэе” хөдөлгөөн өрнүүлэх бүрэн боломж байна. Эсвэл нийгмийн сүлжээнд ихээхэн яригдаж буй #ХогBucketChallenge хөдөлгөөнийг төсөл болгон өргөжүүлэх ч боломжтой юм. Энд зөвхөн хог түүх биш хогны менежментэд тулгамдсан асуудал, туршлага, шийдлийг эрэлхийлнэ гэдгийг та анзаарсан бие. Сайт, сонин, телевизийн холбооны гишүүн байгууллагууд ядаж 3 сарын турш хогны асуудлыг долоо хоногтоо нэг удаад бичвэл, ингэхдээ шүүмжлэх бус хийж бүтээж буйг онцолбол олон нийтийн сэтгэл зүй эерэгээр бүрэлдэж л таараа. Хөрөнгө мөнгө шаардлагатай бол Эстонийн хэвлэлүүд шиг төсөл бичээд, үндэсний томоохон компаниудаасаа санхүүжилт босгох арга ч байна.

 

Бороо орвол орсон шиг ор, асуудлыг хөндвөл хөндсөн шиг хөнд. Дөрөв дэх засаглалын үүргээ харанхуй шүүмжлэлийг “арчилж” биш эерэг сэтгэл зүйг бүтээж биелүүлцгээе.

Нийтлэлч Д.Идэржаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    саяхан
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    34 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 41 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 54 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК