24tsag.mn сайтын зүгээс уншигч та бүхэнд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан "Наадам айсуй" цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэхүү цувралаар өнгөрсөн жил айргын тавд хурдалсан зургаан насны морьдыг танилцуулах юм.
-Түрүү жил айргийн тавд хурдалсан таван азарга-
Түрүү магнай: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ нандин хонгор азарга,
Аман хүзүү: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга,
Айргийн гурав: Булган аймаг Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан азарга,
Айргийн дөрөв: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Чулуунбатын Батжаргалын зээрд азарга,
Айргийн тав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн азарга хурдалсан юм.