Тулгар төр үүссэний 2234, Их Монгол улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 102 жил, Жаргалант сум байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадам болж өндөрлөлөө.
Жаргалант сумын наадмын азарганы уралдаанд Сонгинохайрхан дүүргийн алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ.
- Түрүүлсэн: УБ Хотын Сонгино хайрхан дүүргийн Алдарт уяач Нэмэхбаярын Доржийн Улаанбуурал зүсмийн азарга Унаач хүүхэд Б.Гэрэлт-Од
- Аман хүзүүнд: Төв Жаргалант сумын алдарт уяач Онолбаатарын Гансүхийн Ногоон азарга Унаач хүүхэд: У.Бямба-Очир
- Айргийн гуравт: Төв Жаргалант сумын Галсангийн Батмөнхийн Хар азарга Унаач хүүхэд О.Сүхбат
- Айргийн дөрөвт: Төв Жаргалант сумын Аймгийн алдарт уяач Батбаярын Арсланбаатарын халтар азарга Унаач хүүхэд Г.Баярсайхан
- Айргийн тавд: Төв Жаргалант сумын Сэрээтэрийн Батжаргалын Хар азарга Унаач хүүхэд Н.Мөнх-Очир
Дашрамд, Дүүргийн алдарт уяач Н.Доржийн хурдан морины уяанаас бэлтгэсэн баяр наадмын сурвалжилгыг эндээс үзнэ үү.