Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ГССҮТ-ийн эмч нарын буруу онош, хариуцлагагүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болжээ

2015-12-08
0
ЖИРГЭХ

        Хүний амьдрал гэдэг эрээнтэй бас бараантай. Өвчин эсвэл гай зовлон хэнд ч тохиолдож болно. Ид хийж бүтээх насандаа хэн нэгний буруу үйлдлээс болж биеэрээ, амьдралаараа шархалж яваа хүмүүс хорвоо дээр бишгүй л байна. Гагцхүү тэдгээр хүмүүст нэг ч гэсэн хүний тус илүүддэггүй гэдэг.  Тэдэнд урмын үг, сэтгэлийн тэнхээ хайрлах энэрэнгүй үйлс алхам бүрт нь хэрэгтэй байдаг. Тийм ч учраас манай сайт Эерэг 24 булангаараа дамжуулж сайхан амьдрал, Монголын гэрэлт ирээдүйн төлөө хөлс хүчээ зориулж байдаг баялаг бүтээгчид хийгээд эмзэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж амьдрал, амжиргааны түвшин, эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг дэлгэдэг уламжлалтай.

 

Энэ удаагийн ЭЕРЭГ 24 буланд маань бусдын хайхрамж болгоомжгүй үйлдэл, төрийн албаныхны хэнэггүй байдлаас болж хохирсон энгийн нэг иргэн  Г.Баянсан оролцлоо.

 

Түүнтэй уулзахад хийж бүтээх сэтгэлээр жигүүрлэсэн, зөвхөн өөрийгөө бус өрөөлийн төлөө бүхнийг хийж бүтээх чин эрмэлзэлтэй байгаа нь илхэн байсныг нуух юун. Дөнгөж 30 гарч яваа энэ залуугийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хань, үр хүүхдийнхээ төлөө шүд зуун амьдарч байна.

 

Тэд энгийн нэгэн гэр бүл шиг бус ч бусдын л адил хоёр идэж, хоосон хонохгүйн төлөө нэгнээрээ түшиг тулгуур хийн энэ амьдралын төлөө зүтгэсээр. Гурвуулаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн тодотголтой учир төрөөс олгодог грүппийн хэдэн төгрөгөө авч амьжиргаагаа залгуулдаг.

 

Манай сурвалжлах баг Шархадны хоёрдугаар буудалд байрлах 17-р хорооны иргэн Г.Баянсан гэх айлд очиж ээлжилт сурвалжлага, мэдээллээ ийн бэлтгэлээ.

 

Биднийг очиход 3-хан настай бяцхан хүү нь эцэг, эхийгээ хүлээн тоглож сууна. Тэр хүү ээжийнхээ адил өвчнөөр өвчилсөн, маш их зовиур шаналалыг энэ бяцхан биендээ тээж явна. Олигтой тоглох тоглоомгүй ч ундааны бөглөөг ашиглан байшин, бас өөрийн мөрөөддөг вант улсаа байгуулж буйг хараад миний, таны ч сэтгэлд эмзэглэл тогтохоор байсныг хэлэх нь зүйтэй биз ээ.

 

Ингээд хүүгийн аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г.Баянсантай ярилцлаа.

 

-Хэзээнээс , юу тохиолдоод хөгжлийн бэрхшээлтэй болчихов. Анх эмнэлгийн байгууллагаас ямар онош тавьсан бэ?

-Би 2011 онд Цайз захын хавьцаа нийтийн байранд нэгэн таньдаг айлындаа байсан. Ингээд наадмын үеэр шөнийн 22.00 цагийн үед тухайн байрнаасаа гарч яваад машинд дайруулж нилээн хол шидэгдсэн байдаг. Ер нь хаа газрын нийтийн байр замтай маш ойрхон, бараг хаалгаар гарангуут замтайгаа "золгосон" байдалтай байдаг л даа.

 

Ингээд машинд мөргүүлчихээд 15 минутын дараа сэргээд арай гэж босоод нөгөө айлдаа эргэж орсон. Тэр үед миний нүүр ам цус болчихсон маш хэцүү байдалтай байсныг санаж байна. Харамсалтай  нь яг ямархуу машин намайг мөргөчихөөд зугтсаныг харж чадаагүй.

 

Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан. Гэвч цагдаагийн байгууллага яг ямар машин байсныг санаад ир гээд буцаасан. Үнэхээр санах боломжгүй байсан учир эргэж цагдаад очоогүй.

 

Тухайн өдрөө энд, тэндээ шалбарсан бие бага зэргийг зовиуртай байсан ч маргаашнаас нь цавьнаас юм татаж байгаа юм шиг өвдөх болсон. Тиймээс ГССҮТ-ийн эмнэлэгт очиж аарцагны зураг авахуулсан.

 

Гэтэл ГССҮТ-ийн эмч зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарч ирж байна, дахиад зураг авахуул гэсэн. Эмчийн хэлсний дагуу дахин зураг авахуулсан ч зөөлөн эдийн гэмтэл гэснээс өөр онош хэлээгүй. Би ч итгээд хэсэг хугацааг өнгөрөөсөн. Гэхдээ өвдөлт  намдахгүй, хөл дээрээ сайн явж ч чадахаа больсон. Ингээд гуравдахь удаагаа ГССҮТ-ийн эмч,Монгол Улсын хүний гавьяат эмч М.Шагдарсүрэнд үзүүлээд, аарцагны зураг авахуулсан. М.Шагдарсүрэн эмч мөн л зөөлөн эдийн гэмтэл, гайгүй гэж хэлсэн. Ингээд би гэртээ ирээд 10 гаруй хоноход баруун хөлний гуя маань эрс томороод байсан.  Би арга бараад таньдаг эгчийгээ дуудаад эмийн сангаас тарианы зүү авахуулж хатгуулж үзтэл цус олгойдож эхэлсэн.  Бид  ч  түргэн дуудаж Шинэ Гэмтлийн эмнэлэгт очсон. Гэтэл хуучин эмнэлэгрүү оч гээд буцаасан. Улмаар хуучин Гэмтлийн эмч нар үзээд "Сонгдо" орж зураг авахуулаад ир гэж хэлсэн.

 

Ингээд "Сонгдо" дээр очиж зураг авахуулахад бүдүүн чөмөгний цууралт гэж онош тавьсан. Энэ онош, зурагаа аваад буцаад ГССҮТ-д очиход энэ чин цагаан зураас л байна. Ямар ч цууралт биш гээд бас хүлээж аваагүй.  Ингээд "Сонгдо" дээр эргээд очиход "Бид нар худал дүгнэлт гаргаагүй. Итгэхгүй бол "Нэгдүгээр эмнэлэг"-т ороод оношлуул" гэсэн. Нэгдүгээр эмнэлэгт очиход "цагаан зураас" л байна гэж хэлсэн. Ингэж явсаар байгаад эргээд ГССҮТ-д ирээд гуяндаа хоёр дусал хийлгэсэн. Гэтэл гуянаас маань шингэн ялгарч, тухайн үед 500гр хиртэй шингэн авахуулж байсан. Тэгсэн эмч нар нь чөмөгний чин доторх гадагшилж байна, одоо энэ шингэнийг чин авчихсан учир зүгээр болчихно. Дасгал хөдөлгөөн сайн хий гэж зөвлөөд эмнэлгээс гаргасан. Гэтэл өнөөдөр ийм л байдалтай болчихоод сууж байна. 


-Тэгэхээр ГССҮТ-өөс буруу онош тавьж, цаг хугацаа алдсан гэж ойлгож болох уу?
-ГССҮТ-ийн эмч М.Шагдарсан "Би эмчийн хувьд хэлж байна. Яс чинь төлжинө. Физик эмчилгээ хий л гэж" хэлсэн. Эмчид итгээд гэртээ маш эрчимтэй эмчилгээ хийлгэж,дасгал хөдөлгөөн ч сайн хийсний эцэст хөлийн эрхий хуруу хөдөлж эхэлсэн. Ингээд уламжлалт эмчилгээ хийлгээд бүр мөсөн эдгэчих санаатай хувийн эмнэлэгт үзүүлэхэд "чөмөг чинь эрхий хүртлээ хайлчихсан байна" гэх зүйлийг хэлсэн.  Маргааш нь би ГССҮТ-д очиж уйлж, хашгачиж багагүй асуудал үүсгэсэн. Гэтэл эмч нар нэгэнт ийм болсон юм чин хагалгаанд орж, хиймэл эрхтэн суулга. Эсвэл хөлөө тайруул гэдэг зүйл л хэлж байсан. 

 

Ингээд 2012 онд 1-р эмнэлэгт хагалгаа хийлгэж чөмөгний толгой авахуулж, ясны анхан шатны остемлеттэй учир антибиотикитэй цемэнт чөмгөнд суулгасан. Хагалгаанд орсоноос хойш өдий хүртэл яс идээлэн идээт үрэвсэл байнга гардаг болсон. Үүнээс үүдэн буглаа гуяны энэ тэрүүгээр гарч ирдэг болоод байгаа. 

 

-Хөлнөөс буглаа гэхээр идээ гардаг гэсэн үг үү?
-Тийм.  Идээ бээрээс гадна ясны хэлтэрхийнүүд гарч ирж 40 хэм хүртэл халуурдаг болсон.  Халуурч, тарчлах болгондоо муу гэрийнхнийгээ  их зовоож байна даа.

 

-Та эрүүл байхдаа ямар ажил хийж байсан бэ?
-2004 онд "Альфа моторс буюу 4x4" компанид засварчинаар ороод 2011 онд бэртэх хүртлээ ажилласан. Зун, намар нь ажлаад өвөл, хавар  нь хөдөө эмээ, өвөөдөө тусалдаг байлаа.

 

-Одоо ер нь таны өвчин эдгэх магадлал хэр байгаа вэ. Хагалгааны зардал төлбөрийг судалж үзсэн үү?
-"Сонгдо"-гийн гаргасан чөмөгний цууралттай гэх онош зөв байсан. Чөмөгний цууралтаар чөмгөн дахь тос нь гадагшилж гуяндаа буглаа үүсгээд байсан юм билээ. Онош нь бол тодорхой болсон.  Тухайн үед гэмтлийн эмч нар буруу онош тавьж, хугацаа алдсанаас болж өдийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй явлаа.

Монголд  дараалсан 2 удаагийн хагалгаанд орох шаардлагатай байгаа. Энэ нь цаг хугацааны хувьд их хол зайтай. Магадгүй үрэвсэл нь дарагдахгүй бол хөлөө тайруулж ч магадгүй гэсэн. Харин БНСУ-ын эмнэлэгт би өвчнийхөө түүхийг явуулахад "Намайг эмчлэх бүрэн боломжтой. 100 хувь хөл дээр чинь босгоод өгнө" гэх хариуг ирүүлсэн. Эмчилгээний зардалд 39 сая төгрөг хэрэгтэй. Ирж, очих зардал, физик эмчилгээтэйгээ нийлээд 50 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Монголын ард түмнээсээ ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй, монгол залуу гэр бүлийг дэмжиж тусламжийн гараа сунгахыг гуйж байна.

 

-Та грүппид байдаг уу?
-Одоогоор грүппид байдаг. Зүгээр сууж чадахгүй Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл гэгчийг санаачилж байгуулаад, үүнийхээ гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асар олон төрийн бус байгууллага, холбоод байдаг ч манайх төртэй уялдаа холбоотой ажиллаж, төрөөс цалинждаг гэдгээрээ анхдагч.

 Баянзүрх дүүрэгт маань 8 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэднийхээ эрх ашгийг хамгаалж, тэдэнд бага ч гэсэн итгэл найдвар хайрлахын төлөө ажиллаж байна.

 

-Гэр бүлийн чинь хүн, бас хүүхэд чин хөгжлийн бэрхшээлтэй юм байна. Юунаас шалтгаалж ийм өвчтэй болсон юм болоо?
-Гэр бүлийн хүний маань өвчний онош Монголд тогтоогддоггүй. Арьс өнгөний өвчин л гэж явдаг. Нарийн мэргэжлийн эмч нар байдаггүй учир оношийг нь гаргаж чаддаггүй. Хүүхэд маань 6 сар хүртэл мэдэгдэхгүй байж байгаад хөдөлгөөнд орсоноос хойш гар, хөлөөр нь өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн.

 

Орой гутлаа тайлахаараа "Ааваа яая аа" гээд л хөлөө үлээлгэх гээд гүйж ирдэг нь маш өрөвдөлтэй байдаг.  Болдог бол өөрийгөө эмчлүүлэхийн хажуугаар хүүхэд, эхнэрийнхээ өвчний оношийг ч болтугай тогтоолгоод ирмээр байх юм.

 

Энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөв. Монгол эр хүн нүдэндээ нулимстай болсон явдал, зовлон шаналалаа ийн ярилаа.

 

Монголчууд минь   “Нэг гэр бүл монголын ирээдүй “ хандивын аянд нэгдэж  Монголын ирээдүй болсон залуу гэр бүлийг дэмжихийг уриалж байна.

 

Д.Ундрах /24tsag.mn/

 


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • uvchtund (124.158.93.71)
    negdugeer emnlegt yasnii xaglgaa xiine gej yu bvdeeeeee,,buruu gazraar yavj,,,gemteldee irj uzuuleed emchiluulsen ni deerdeeee,,,,
    2015 оны 12 сарын 22 | Хариулах
  • uvchtunii ar ger (103.57.95.147)
    gemtliin emneleg n hvleen avah n emch ni alag nvdtei ,chadvar muutai mungu yarisan za nileen mungu garna shvv gj duugarsan hyamsgar zaluu bn le..setgel gj baihgvi yaj hvn emchleh ve????
    2015 оны 12 сарын 13 | Хариулах
  • urtaa (188.189.29.189)
    Dampuurtsan ene emch nar gadaadiin emnelegt ajillal neg uzeesei. Uvchtuniihuu tuluu yaj ajilladagiig haraasai. Ajildaa irehdee zugeer neg engiin uurgevchtei orj ireed ajilaa ymar sain chadvartai hiideg geech.
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • boldoo (103.9.91.179)
    ene eruul mendiin salbar gej ytsan ym be? zuger shn eruul bsn humiig im bolgchh gej bh ymaa ene hund bugderee tuslii mongolchuudaa
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.31.232)
    Манай эмч нар чадвар муу худлаа онгирч сагсуурсан хүмүүс буруу оношлохыг харин ч нэг гаргууд сайн хийж чадаж байгаа халтуурчин хулхи эмч нар л монгол улсад минь амь зогоож байгаа шүү дээ дээр нь төрийн гажиг тогтолцоо өвдөж шаналсан гэмтэж бэртсэн хүмүүс д мөн ч их хүндрэл чирэгдэл болох юм өөрсдөө болохоор улсын мөнгөөр шууд гадагшаа гараад эмчлүүлчихдэг төрийн завхрал ард олонд их балаг учруулах юм даа
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    13 цаг 6 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    13 цаг 14 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    15 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    16 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    16 цаг 22 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 58 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    17 цаг 27 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    17 цаг 38 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    17 цаг 57 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    18 цаг 22 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    18 цаг 33 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    18 цаг 54 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    18 цаг 58 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    19 цаг 17 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    19 цаг 38 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    19 цаг 46 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    20 цаг 11 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    20 цаг 18 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    20 цаг 24 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    20 цаг 28 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК