-
2015 оны 8 сарын 29
Л.Гансүхийг шүүх хурал дараа гарагт болно
-
2015 оны 8 сарын 29
Өнөөдөр Н.Түвшинбаяр, О.Жавзмаа нар барилдана
-
2015 оны 8 сарын 29
160 алба хаагч хил хамгаалахад суралцав
-
2015 оны 8 сарын 29
Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан манай дотоодын зарим компаниуд сурагчдын дүрэм хувцсыг үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхлээд байгаа. Зах зээл дээр борлуулагдаж буй ихэнх дүрэмт хувцсыг манайхан дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Харин цагаан цамц, тирко, зангиа зэргийг Хятадаас авч буй. Тэгвэл олны хөл бужигнасан энэ үеэр нэгнийхээ хувцсыг хуурамчаар үйлдвэрлэн үнэ нэмж зарсан хэрэг гарсан байна.
-
2015 оны 8 сарын 29
Аж Үйлдвэрийн сайдын 2015 оны тавдугаар сарын 14-ний өдрийн дугаар 99 тоот тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд монголд анх удаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2015.08.28/-нд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн талбайд үргэлжлэх бөгөөд 21 аймаг, нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломжтой юм.
Тухайлбал, энэхүү үзэсгэлэн худалдаанаас төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээс гадна “Мастер додо”, “Говь”, “Best shoes” зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой.
Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН оролцох төдийгүй эдгээрээс “Үндэсний брэнд”-ийг өргөмжилж, урамшуулна. Ингэхдээ тэргүүн байранд шалгарсан нэг ААН-д Гран при шагнал олгож,27 шилдэг нэрийн бүтээгдэхүүнийг тодруулах юм.
Тодруулбал, 2015 оны наймдугаар сарын 30-нд үндэсний нэрийн бүтээгдэхүүнийг тодруулж, урамшуулах бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдааг цаашид нийслэлийн зургаан дүүрэгт есдүгээр сарын 10-ыг хүртэл үргэлжлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана.
-
2015 оны 8 сарын 29
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ
-
2015 оны 8 сарын 29
Газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна
-
2015 оны 8 сарын 29
Энэ бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-08-27 08:50:26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. 9 дүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна. 08 сарын 29-н буюу бямба гарагт өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин 08 сарын 30-н буюу ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 29
30, 9 дүгээр сарын 2-нд зарим газраар, 31-нд нутгийн баруун хэсгээр, 9 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31, 9 дүгээр сарын 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Урьдчилсан мэдээ
Орчны шинжилгээний мэдээ
Ажиглалтын мэдээ
Уур амьсгал
Мэдлэгийн булан
Улаанбаатар
Дархан
Эрдэнэт
Улаанбаатар - 2015/08/28
14 цаг
20
O
C
Дуу цахилгаан
6 м/с
ӨНӨӨДӨР
26
O
C
Түр зуурын бороо орно
9 м/с
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээг XML-ээр авах
-
2015 оны 8 сарын 29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
2015 оны 8 сарын 29
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
-
2015 оны 8 сарын 28
2015 оны хичээлийн жил эхэлж байгаатай хобогдуулан их хотын өнгө төрхийг тодорхойлсон залуусдаа зориулан Red Dance Friday 2015 партиг зайсан ”Чингисийн өргөө”-д зохион байгуулах байна.
Та манай шоунд ирснээр удаан уулзаагүй найз нөхөд, хамт олонтойгоо гайхалтай, гал халуун бүжгийн үдшийг сэтгэл ханамжийн дээд цэгтээ тултал мэдрэх болноо.
Мөн таныг чадварлаг Dj, хамтлаг дуучид, бүжиг болон олон гэнтийн бэлэг хүлээж байна.
-------------------------------------------------------
To participate:
- TATAR
- PROJECT X
- DYNAMIC
- AMERCIAN INDIAN DANCE
- FIRE DANCE
- BODY ART
Guest DJ:
DJ AMARAA /DEEP HOUSE/
DJ AARAN /PROGRESSIVE HOUSE/
DJ BATJA /HIP HOP R&B/
DJ 2MEE /ELECTO HOUSE/
DJ CMD /LEADING ELECTRO MUSIC/
DJ ZOLBOO /HIP HOP, TRAP, HOUSE/
--------------------------------------------------------
Энгийн Такс /бонус/: 20.000 төгрөгөөр 9 сарын 04 ны өдрөө шууд үүднээсээ борлуулна.
Онцгой Такс: 30.000 төгрөгөөр 3 хүн орох боломжтой. Зарах хугацаа 8 сарын 31 ны Даваа гаригийн 09:00 цагаас эхлэн зарагдана.
----------------------------------------------------------------
Сэт захиалга:
file:///C:/Users/CGDesigner/Desktop/Red%20Dance%20Friday/Set.jpg
---------------------------------------------------------------
Нас:
ENTRY 18+, DRINK 21+
Холбоо барих дугаар: 99215224, 88048616, 96596869
-
2015 оны 8 сарын 28
Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах техникийн олон төрөлт спортын шигшээ багийн тамирчид 2015 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын Санктпетрбург хотноо зохиогдох 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 4 удаагаа оролцохоор эх орноосоо мордлоо.
Тэмцээнд ОХУ, Австри, Беларусь, Чех, Солонгос, Украин, Латви, Турк зэрэг 20 гаруй улсын баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн 09-р сарын 10-ны өдрийг дуустал олон төрөлд зохиогдох юм.
Монгол улсын баг тамирчид уг тэмцээнд амжилттай оролцдог бөгөөд тэдэнд амжилт гаргахыг хүсье. - See more at: http://www.wikimon.mn/content/63483.shtml#sthash.ohx1Z6yn.dpuf
-
2015 оны 8 сарын 28
Сүүлийн өдрүүдэд Зам тээврийн яамтай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон. Тодруулбал, Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тараасан хэрэг илэрсэн. Тиймээс уг зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас өгсөн гэдэг мэдээлэл олон нийтэд тархсан юм.
Өчигдөр хуралдсан хурлын үеэр ЧХОУНОБ-ын дарга М.Даваажав Ерөнхий сайдад “Тухайн сурталчилгааны сэтгүүлийг өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү Лорд” хэмээх хувийн компанид үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд Чингис хаан нисэх буудлын даргад бичгээр ирүүлсэн” гэж мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Зам тээврий яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адъяасүрэн нар дээрх мэдээлэл худал болохыг баримттайгаар дэлгэн тавьсан юм.
Тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Мөнхнасан “Чингис хаан олон улсын нисэх буудлын хяналтын бүсэд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудал Зам тээврийн яаманд хамааралгүй. Зам тээврийн яам Иргэний нисэхийн дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар нэгэн заавар чиглэл, зөвшөөрөл олгодог байгууллага биш. Зөвхөн бодлогын хүрээнд ажилладаг. Гуравдугаар сарын 30-ны өдөр “Хүннү Лорд” компаниас Зам тээврийн сайдад хандан хилийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн албан бичиг ирсэн. Энэ албан бичгийн хариуг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өгч, ЗТЯ энэ асуудалд зохицуулалт хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Дөрөвдүгээр сарын 8-ны хариу албан бичгийн хуулбарыг “Чингис хаан” ОУНБ-ын захиргаанд мөн илгээсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн мэдээллийн чанартай албан бичиг байсан. Гэтэл энэ үйл явдлыг зориуд мушгин гуйвуулж, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн” гэв. Тиймээс уг асуудалд Зам тээврийн яам болон тус яамны албан тушаалтнууд ямар нэгэн байдлаар оролцоогүй юм байна.
Энэ бол маш ноцтой асуудал юм. Тиймээс дээрх буруутай үйл ажиллагааны эзнийг олж асуудлыг түргэн хугацаанд шийдэх нь чухал болоод байна.
-
2015 оны 8 сарын 28
Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг гадны жуулчдад шахсан гэх асуудал шуугиан тариад байгаа. Үүнд Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд гар бие оролцсон гэж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын эзэн хийгээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс үзээд байгаа. Тиймдээ ч өнөөдөр тус яамны зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, арга хэмжээ авсан.
-
2015 оны 8 сарын 28
Сүхбаатар дүүргийн “Выставка” худалдааны төвийн урьд байрлах ”KFC” түргэн хоолны ресторанаар үйлчлүүлж байсан хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, эмэгтэйг хүүхдээ хооллоод сууж байхад IPHONE GOLD гар утсыг нь аван зугтсан юм. Утсан дээр нь ажлын чухал материалууд, контактууд байсанд үнэхээр харамсаж байгаагаа эмэгтэй мэдэгдэж цагдаад хандсан. Улмаар цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан дээрэм хийсэн хүүхдүүдийг саатуулжээ. Тодруулбал, А гэх уг хүүхэд нь бусадтай бүлэглэн уг хэргийг үйлдсэн байна. А нь цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг, удаа дараа хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж байсан боловч насанд хүрээгүй шалтгаанаар суллагддаг байсан хүүхдүүдийн нэг юм байна. Түүнийг саатуулан, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
-
2015 оны 8 сарын 28
Мөн уг хэрэгт холбогдсон Гаалийн хяналтын бүсийн дарга н.Дулаанжаргалд хүртэл хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлжээ. Цаашлаад Нисэх буудлын даргад хариуцлага тооцож магадгүй гэх мэдээлэл байна.
-
2015 оны 8 сарын 28
”Парламентын Ассамблейн-2015” хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав
-
2015 оны 8 сарын 28
Хөтлөгч Б.Жаргалмаа 10 дугаар сард ажилдаа орно
-
2015 оны 8 сарын 28
160 ам.долларын сэтгүүлийн хэрэгт яам оролцоогүй гэв