-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан.
Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь:
1. Зээлийн хүү (жилийн): 1,75%
2. Зээлийн хугацаа: 20 жил
3. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил
Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч: 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх юм.
Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн ХЭЛЭЛЦЭЭРЭЭР: хэсгийн (i) -д “...төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцсон гэдгийг сайд А.Цогцэцэг дурдав.
Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар зөвшилцөн, Ерөнхий сайдын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд Сангийн сайд 2017 он 4 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан юм байна.
Энэхүү хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2- т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи ...” гэрээ тул Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулахаар Хуулийн төсөл, Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 17
УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлаараа УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж байгаа, мөн намаа шинэчлэх, нэр дэвшүүлэх процесс ямар зарчмаар явагдсан талаар мэдээлсэн юм.
-
2017 оны 5 сарын 17
Азербайжаны нийслэл Бакуд Исламын шашинтай орнуудын спортын дөрөвдүгээр их наадам зохион байгуулагдаж байгаа юм. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн тэмцээнд Иран улс нэгдүгээр шигшээ баг илгээхээр болжээ. Ираны шигшээ багт 57 кг-ын жинд Реза Атри, 61 кг-д ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Масуд Эсмаэльпур, 65 кг-д 2016 оны Азийн аварга Мейсам Насири, 70 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Мостафа Хоссейнхани, 74 кг-д Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Пейман Ярахмади, 86 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Хассан Яздани, 97 кг-д Дэлхийн цомын хошой аварга Амир Мохаммади, 125 кг-д энэ жилийн Азийн аварга Ядоллах Мохеби гэсэн хүчирхэг баг Бакуд зодоглоно. Ахлах дасгалжуулагчаар М.Голд, дасгалжуулагчаар Али Акбар Додангех, Амир Тавакколи, Аббас Хажикенари нар ажиллах юм. Исламын шашинтай орнуудын спортын IV наадмын чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 19-22-нд Хейдар Алиевын нэрэмжит спортын ордонд болно.
-
2017 оны 5 сарын 17
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны хаврын тохижилтын ажил, Газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан газар чөлөөлөлтийн ажил, 2017 оны зам засварын ажлын явцын талаарх асуудлыг хэлэлцлээ. Энэ онд нийслэлд тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хийв.
Ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай Захирагчийн ажлын албанаас гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж байгаа аж. Цэцэрлэгжүүлэлтийн хувийн хэвшлийн байгууллагуудаар ногоон байгууламжийн арчилгаа болон нөхөн тарилтын ажлыг 98 гудамжид гүйцэтгүүлж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 4-6 метр урттай том оврын нарс модыг Таван шараас Эскадрилийн хөшөө, Ерөнхий сайд Амарын гудамж, Бага тойруугийн гудамж, Тасганы овооноос Баянбүрдийн уулзвар хүртэл, Сансарын туннелийн зам дагуу зэрэг нийтдээ 1972 ширхэгийг тарих аж. Мөн төмөр зам дагуу буюу Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчооноос 22-ын шалган нэвтрүүлэх товчоо хүртэл 24 мянган хайлаас, 8 мянган ширхэг улиасыг хавар намрын тариалалтаар тариад байгаа юм байна. Эдгээр тарьсан модыг 3 жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагад хариуцуулан ажиллаж буйг Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулгынхаа үеэр тодотгон ярьж байлаа.
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор X хороолол, “МТ”-ийн ШТС-аас “Жаст ойл” ШТС хүртэлх туслах зам, замын байгууламжийн тохижилтын, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн урд талын тохижилт бүхий авто зогсоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна зам талбай барих тохижилтын ажлыг ирэх сарын 10-ны өдөр дуусгахаар ажиллаж байгаа гэдгээ тэрбээр танилцуулгын үеэр хэлсэн юм. Мөн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арчлах хамгаалах эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулахад дагаж мөрдөх журмын төслийг боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлээд байгаагаа Т.Гантөмөр дарга танилцууллаа.
Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах чиглэлээр хийгдсэн ажлын танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хийлээ. Газрын зөрчлийг арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган хүний зам, автозам хаасан буюу орц гарц, автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгаа гарган мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа аж. Энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна. Мөн нэгдсэн арга хэмжээний хүрээнд эзэмшиж, ашиглаж байгаа газрынхаа талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй сунгасан иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж, зөрчлийг арилгах, хугацаатай мэдэгдэл хүргүүлэх, харилцан зөвшилцөх, уулзалт хийх замаар хашааг татуулах, зөрчлийг арилгуулах ажил хийгдэж байгаа гэдгийг П.Баярхүү орлогч танилцуулгадаа дурьдав.
Тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх болон газар чөлөөлөх чиглэлээр хийгдэж буй ажлуудын танилцуулга хийгдсэний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ногоон байгууламжаа чигжих, том оврын мод суулгац тарих, түүнийг арчилж хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, хяналт сайн тавьж ажиллах, тохижилтын ажлын хүрээнд эко хавтан, асфальтаар хучих зэргээр тоосжилтыг бууруулах чиглэл барьж ажиллах. Мөн нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилга болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан иргэн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 17
Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлж, сайд Д.Оюунхорол, Шинжлэх ухааны академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх А.Тунгалаг, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн захирал Я.Адьяа, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан, Академийн ерөнхийлөгчийн туслах Д.Дөлгөөн болон яамны бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролсон юм.
Санамж бичгийн хүрээнд Монгол орны байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөөцийг тогтоох, зохистой ашиглах, ногоон хөгжлийг дэмжиж, цэвэр технологи, байгаль орчинд халгүй үйл ажиллагааг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүн, мэдээ, баримтыг үндэслэл болгох, байгалийн нөөцийн олон жилийн төлөв байдлын судалгааг нийгэм, эдийн засгийн харилцан хамааралтай уялдуулан хийх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж илтгэл хэлэлцүүлэх зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх юм.
Үйл ажиллагааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагын хийсэн судалгааны ажлын үр дүн, үйл ажиллагааг яамны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тусгаж улам нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг дурьдаад, өмнө нь ч Шинжлэх ухааны академи, түүний харьяа байгууллага, хүрээлэнгүүдтэй байнга хамтран ажиллаж ирсэн гэдгийг онцолсон.
Харин Шинжлэх ухааны академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Байгаль орчны салбарт тулгамдсан асуудлыг шийдэх болон байгалийг танин мэдэх нь шинжлэх ухааны оролцоогүйгээр хөгжихөд бэрх. Эрдэмтдийнхээ нөөц бололцоог ашиглаж, өргөн хүрээнд хамтарч ажиллахаар болсон БОАЖЯ-ныхандаа талархал илэрхийлье. Энэ хүрээнд манай эрдэмтэд БОАЖЯ-ны захиалгаар байгаль орчны сүүлийн 30 жилийн динамикийг харуулсан 5 боть ном гаргахаар ажиллаж байна” хэмээлээ.
-
2017 оны 5 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр халдварт бус өвчин, осол гэмтлийг 2018 он гэхэд бууруулах замаар эрүүл нийгмийг бүрдүүлэх дэлхийн нийтийн санаачлагад Улаанбаатар хот нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ. “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдсэнээр халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 17
Хууль зүй, дотоод хэргийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 17-18 өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
-
2017 оны 5 сарын 17
LIVE: УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж байна
-
2017 оны 5 сарын 17
Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа “WannaCrypt0r” нэртэй мэдээлэл барьцаалагч “ransomware” төрлийн хортой код дэлхийн олон оронд нэгэн зэрэг идэвхжиж, 100 гаруй орны 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнгөрсөн шөнө 23.30 цагийн үед СЕХ-нд ирүүлсэн. СЕХ-ны Ажлын хэсэг МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнгөрсөн шөнө 23.30 цагийн үед СЕХ-нд ирүүлсэн.
-
2017 оны 5 сарын 17
МАХН-ын Бага чуулган өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнгөрсөн шөнө 23.30 цагийн үед СЕХ-нд ирүүлжээ.
-
2017 оны 5 сарын 17
Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албанд нийт 333 дуудлага ирснээс зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.
-
2017 оны 5 сарын 17
МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
-
2017 оны 5 сарын 17
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Энэ өдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлах асуудлыг хэлэлцэнэ.
-
2017 оны 5 сарын 17
О.Баасанхүү: С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшвэл, намаасаа гарна
-
2017 оны 5 сарын 17
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар Зөвлөлдөх хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг улс төрийн намын дарга, удирдлагуудад танилцуулах ”Үндэсний зөвшилцөл” арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд болсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар улс төрийн намуудын удирдлагууд байр сууриа илэрхийлсэн. Тэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гэхдээ энэ эрчээрээ буюу яаран сандрах өөрчлөх нь буруу гэдгийг онцолж байсан юм. Тэгвэл улс төрийн намуудын удирдлагууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ямар байр суурьай байгааг хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 17
09:30 цагт: Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар Хот тохижилтын асуудлыг хэлэлцэнэ. Хангарьд ордны 14 давхарт
09:30 цагт: Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний улсын хэмжээний сургалт зөвлөгөөн Соёлын төв өргөөнд болно. Энэхүү зөвлөгөөнд төв, орон нутгийн 1300 гаруй ахлагч нар оролцоно.
10:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг дэмжин тэдэнд урам зориг, аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд “хамтдаа хайрлая” өдөрлөг зохион байгуулна.
11:00 цагт: Өнөөдөр “Хүүхдийн тусламжийн утасны өдөр”. Энэ өдрийн хүрээнд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” уриан дор чоппертой залуус Хүүхдийн тусламжийн 108 утасны тугтай сурталчилгааг олон нийтэд таниулах үүднээс хотын төвийг хоёр удаа тойрно. Тэд Циркийн өмнөх талбайгаас хөдөлнө.
11:00 цагт: МИАТ компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Германы Бундеслингийн Борусиа Дортмунд багийнхан өсвөрийн хөлбөмбөгчдөд сургалт хийхээр манай оронд хүрэлцэн ирээд байна. Сургалтын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
11:00 цагт: Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгоно, 0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ зэрэг нь ор үндэслэлгүй худал бөгөөд хуультай холбоотой бусад үнэн зөв мэдээллийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭМЯ дээр хийнэ.
11:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл, Монголын хуульчдын холбооны төлөөлөл, УИХ дахь Ардчилсан намын, МАН-ын бүлгийн гишүүд болон бусад албаныхан оролцоно. Хаана: Төрийн ордны “Иргэний танхим”-д болно.
11:00 цагт: СГЗ, сэтгүүлч, орчуулагч, судлаач Го.Акимын “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгөхүй” номын нээлт Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд болно.
11:30 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт: Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ. Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин ялангуяа цусны даралт ихсэх өвчин залуучуудад зонхилон тохиолдож манай эмнэлгийн парактикт тархины харвалт 19 настай, зүрхний шигдээс 21 настай залуучуудад оношлогдох болсон нь цусны даралт ихсэх өвчний эсрэг бүх нийтээрээ хамтран тэмцэх шаардлагатай болсны илрэл юм.
12:00 цагт: Монголын үндэсний их сургуулийнхан Зайсанд эрдэм шинжилгээний иж бүрэн төв бүхий оюутны хотхон /campus/ барих болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: Автомашингүй өдөр буюу ”Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 1 давхарт болно.
14:00 цагт: Монголын Аутизмын Холбоо Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургуультай хамтран Австралийн Засгийн Газрын Шууд Тусламжийн Хѳтѳлбѳрийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Аутизмтай ба оюуны бэрхшээлтэй сурагчдад ээлтэй сурах орчинг тусгай сургуульд бүрдүүлэх нь” тѳслийн хүрээнд шинээр байгуулагдсан зочид буудлын үйлчилгээний сургалтын загвар ѳрѳѳний нээлтийн үйл ажиллагаа болно. Хаана: Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургууль
14:00 цагт: Монголбанкны В байрны 5 давхрын хурлын танхимд “Төв банкны(Монголбанк) тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулга”- сэдэвт олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
15:00 цагт: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” нь БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Ки Ай Ти“ (”MKIT”) сургалтын төвтэй хамтран “Фотошоп” программын анхан шатны сургалтыг хэвлэл мэдээллийн салбарт хөдөлмөр эрхлэх залуу сэтгүүлчдэд зориулан үнэ төлбөргүй зохион байгуулна.
-
2017 оны 5 сарын 17
Богдхан ууланд аялагчдад зориулсан автомашины зогсоол барина