Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4513 4514 4515 4516 4517 4518 4519
  • Пхеньян Гуамд цохилт өгөхөө мэдэгдлээ
    2017 оны 8 сарын 10
    Энэ сарын дундуур гэхэд АНУ-ын эзэмшлийн Гуам арлын зүг дөрвөн пуужин харвахад бэлэн болно гэж Умард Солонгос мэдэгдсэн байна. Умард Солонгосын ардын арми мэдэгдэл хийхдээ
  • Үхрийн махны үнэ өсчээ
    2017 оны 8 сарын 10
    Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
  • Хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн иргэнийг шалгаж байна
    2017 оны 8 сарын 10


    Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номинхайпер маркет” дэлгүүрээр иргэн Б энэ сарын 8-нд үйлчлүүлэхдээ
  • Түргэн тусламжийн эмч нар тангараг өргөлөө
    2017 оны 8 сарын 10
    Жил бүрийн наймдугаар сард эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг уламжлал болгон тэмдэглэдэг. Нийслэлийн
  • Монгол тамирчин анх удаа таеквондогийн төрлөөр Гранпри тэмцээнд оролцох эрхтэй боллоо
    2017 оны 8 сарын 10
    Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин Моломын Түмэнбаяр ДАШТ-ний шагналт 5-р байрт шалгарчээ
  • Өрөөсгөл хүр эрвээхэй хэт олширлын үедээ ойд маш хөнөөлтэй
    2017 оны 8 сарын 10
    Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сан Найрамдал зуслан, Баянхошууны Баруун зүүн салаа, Бэлх, Цэлх, Шадивлан, Яргайт, Жигжид, Шарга морьт, Баянбулаг, Майхан толгой, Хандгайт, Санзай, Их бага баян, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын ой бүхий нутгуудад Өрөөсгөл хүр эрвээхэйн голомт үүсээд байна.

    Манай орны ойн зонхилох хөнөөлт шавжийн нэг болох Өрөөсгөл хүр эрвээхэйн /Lymintria dispar L/ нислэгийн мөчлөг энэ цаг хугацаанд тохиож байна. Энэхүү зүйлийн хөнөөлт шавжийн бие гүйцсэн эрвээхэй 8 дугаар сарын эхний арав хоногоос 9 дүгээр сарын эхний арав хоног хүртэлх хугацаанд идэвхитэй нисэж эвцэлцээнд ордог. Шөнийн идэвхитэй, гэрэлд дуртай учир гэрэл гарсан газар нэг дор олноороо цуглан тохиромжтой газар өндөглөдөг.

    Өрөөсгөл хүр эрвээхэй нь байгаль дээр байдаг биологийн төрөл зүйл бөгөөд хүнд онцын аюул учруулахгүй, хэт их нэг дор бөөгнөрсөн тохиолдолд хэвлийн хэсгээсээ нарийн тоосонцор ялгаруулдаг учир харшил өгөх магадлалтай.

    Уг зүйлийн хөнөөлт шавжийн биологийн онцлогоос шалтгаалан одоогийн байдлаар гэрлэн болон феромонт урхи тавин эрвээхэй цуглуулах, өндөг хусаж цуглуулах аргаар тэмцлийн ажил явуулах нь хамгийн тохиромжтой байна. Эрвээхэйн нислэг 9 сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ.

    Иймд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газар, гэр, байшин, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.

    Эрвээхэйн нислэгийн үе дөнгөж эхлэж байгаатай холбогдуулан ард, иргэдийг шаардлагагүй бол гадаа гэрэл асаахгүй байж, гэр болон байшингийн хана туурганд өндөглөсөн өндгийг хусаж цуглуулах, булж устгахыг зөвлөж байна. Өндгийг хусаж цуглуулахдаа амны хаалт, бээлий, нүдний шил хэрэглэхийг анхааруулж байна.

    Онцлох шинж.

    Өрөөсгөл хүр эрвээхэй нь: 1 жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ ойд маш хөнөөлтэй шавж юм.
    Гэрэлд дуртай
    Бор шаргал өнгөтэй
    Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд/
    Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг
    Ойн хөнөөлт, хортон шавжийн устгалын ажлыг явуулах заавар:

    Бэлтгэл ажил:

    Нүдний шил, ажлын бээлий, өмсөх
    Амны хаалт хэрэглэх / үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/
    Эрвээхэй хийх сав / шуудай /
    Хүрз
    Ажлын хувцас өмсөх /тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/
    Устгалын ажлыг явуулах:

    Өөрийн гэр, байшингийн гэрлийг унтраах
    22:00 -02:00 цагийн хооронд цагаан дэлгэц тавьж хурц гэрэл тусган эрвээхэйг цуглуулах
    Ихээр цугласан эрвээхэйг устгаж хүрзээр шуудайнд хийх
    Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
  • Энэ сарын 14-нөөс ХӨСҮТ орчмын халуун усыг хязгаарлана
    2017 оны 8 сарын 10
    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн дараах газруудад халуун ус хуваарийн дагуу хязгаарлах аж.



    VIII.07 – VIII.11 - III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим
    VIII.14 – VIII.18 – ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн Элчин сайдын яамны орчим
    VIII.21– VIII.25 – Эрэл групп, Гоёо ХХК, Автобус1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, II хороолол, Төмөр зам орчим
    VIII.22– VIII.26 – Шөнийн зах, Нарантуул зах, ахмадын хороолол, БЗД, БХЯам, СОС хотхон, XVI хороолол, БХИСургууль орчим
    IX.04 – IX.08 – Бага тойруу, Цэцэг төв, Засгийн газрын арванхоёрдугаар байр, тавдугаар сургууль, МУИС, ШУТИС, 64 дүгээр дэлгүүр, Спортын төв ордон, УБИС, I эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах орчмоор засварын ажил болох юм байна.
  • Сэлэнгэ аймагт түймэртэй байна
    2017 оны 8 сарын 10
    Улсын хэмжээнд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 163 удаа, нийт 181 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 63,6 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 82,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

    Дээрх 181 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажилласан.

    Өнөөдрийн байдлаар:

    Асаж байгаа: Сэлэнгэ аймаг Ерөө сум, Баруунбүрэн суманд тус бүр 1 түймэр нийт 2түймэр,

    Цурманд оруулсан: Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1 түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Дээрх түймрийн голомтонд онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Анхаар: Үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхитай байна
    2017 оны 8 сарын 10
    Өнөө маргаашдаа Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 11-12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
  • Ерөнхийлөгч өнөөдөр МҮОНРТ-ийн шууд ярилцлагад орно
    2017 оны 8 сарын 10
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 10-ны өдрийн пүрэв гарагт 21:00 цагт МҮОНРТ-ийн шууд ярилцлагад
  • “Орчны эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нас баралт 10 хувиар буурна
    2017 оны 8 сарын 10
    “Орчны эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг баталлаа. Хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар орчны сөрөг нөлөөллийг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд дараах долоон зорилтыг тусгажээ.

    Үүнд:

    · Агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах

    · Хүн амын ундны усны аюулгүй байдлыг сайжруулах, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах

    · Орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрдүүлэх

    · Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх

    · Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох

    · Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах

    · Орчны бохирдлоос үүдэлтэй химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судлах гэсэн зорилтыг тусгаж, 2017-2020 онд төлөвлөн хэрэгжүүлэх юм байна.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын оршин суугаа орчны газар, ундны усны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд сайжирч, хөрсний бохирдлын түвшин буурч, орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10 хувиар бууруулахаар зорьж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх 28 шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ.
  • У.Хүрэлсүхийн асуудал Засгийн газрыг огцруулах хэмжээнд тулсан уу
    2017 оны 8 сарын 10
    Шадар сайдын ажлын албанаас өчигдөр мэдээлэл хийж, нэлээд ноцтой зүйлийн талаар цухуйлгасан билээ. Тэд Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн мөрдөж эхэлсэн. Долдугаар сарын эхээр энэ бүхнийг шалгуулахаар АТГ болон Тагнуулын Ерөнхий газарт хандсан. Мөн Шадар сайд өөрөө энэ тухайгаа МАН-ын удирдлагуудад дуулгасан.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 8 сарын 10
    09:00 цагт Монголын Хүүхдийн ордонд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх нийслэлийн өөрөө удирдах боло
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид насан туршид нь цалин олгохоор болжээ
    2017 оны 8 сарын 10
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Ц.Элбэгдоржийн хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцүүлжээ. Улмаар Монгол
  • Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө
    2017 оны 8 сарын 10
    Засгийн газрын хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө.
  • Цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдийг өнөөдрөөс бүртгэнэ
    2017 оны 8 сарын 10
    Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэгчдийг цахимаар бүртгэдэг болсон. Энэ бүртгэл дуусахад 16 хоног үлдээд байна.
  • Анхаар: Ихэнх нутгаар усархаг бороо орно
    2017 оны 8 сарын 10
    Өнөө маргаашдаа Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 11-12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
  • Төрийн өндөр дээд албан тушаалаас хоёр дахь удаагаа татгалзаж буй С.Баярын тухай 24 баримт
    2017 оны 8 сарын 10
    Улаанбаатар хотын уугуул С.Баяр хэмээх Төрийн сайд, УИХ-ын гишүүн хамгийн сүүлд Элчин сайд байсан нэгэн хүний амьдрал, намтрыг өгүүлэх 24 баримтыг бэлтгэлээ. Байсан гэдэг нь тэрбээр өөрийн хүсэлтээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын албан тушаалаасаа татгалзаад байгаа юм.
  • Баянгол дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 8 сарын 10
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны пүрэв гарагт нэг дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    Баянгол дүүрэг



    09:30-17:00 - 6-р хороо 10-р хороолол 12А, Б, 13, 15, И31-р байр болон эдгээрийн ойр орчмоор
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
    2017 оны 8 сарын 10
    2017.8.10, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

    ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
    ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.8.10, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 05.40-20.13
    Үс засуулбал: Эд малын гарлагатай
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
4513 4514 4515 4516 4517 4518 4519
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    2 цаг 12 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    2 цаг 23 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    3 цаг 2 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    16 цаг 16 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    16 цаг 19 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    16 цаг 22 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    18 цаг 35 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    19 цаг 57 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    20 цаг 0 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    20 цаг 34 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    20 цаг 39 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    20 цаг 42 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    20 цаг 52 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    21 цаг 21 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    21 цаг 27 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    21 цаг 38 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    21 цаг 40 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    22 цаг 26 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    23 цаг 11 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    23 цаг 11 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК