-
2017 оны 5 сарын 16
Насанд хүрээгүй Т, Г нар нь бүлэглэн, танхайн сэдэлтээр иргэн М-ийг санаатай алсан гэх хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
-
2017 оны 5 сарын 16
МАХН Н.Энхбаярын орны хүнийг тодруулахаар хуралдаж байна
-
2017 оны 5 сарын 16
Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдын нэр зургийг ашиглан худал мэдээлэл тараасантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр 16.15 цагт Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
-
2017 оны 5 сарын 16
“Сайн уу амьдрал минь”, “Хайрын рекорд”, “Аюултай харилцаа”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг кинонд тоглож өөрийгөө чамгүй жүжигчин гэдгээ олонд харуулсан A-Cappella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр үс унагадаг өвчин тусчээ.
-
2017 оны 5 сарын 16
МАХН-ын бага чуулган яг одоо намын төв байранд үргэлжилж байна. Бага чуулганаас өмнө МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс томилогдсон ажлын
-
2017 оны 5 сарын 16
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Ням-Осор ярилцлага өгч байх зуур талбайн дэргэдүүр өнгөрч явсан иргэн ”Ард түмэн ядарч байна за юу” гэж хэлээд салаавч үзүүлжээ.
-
2017 оны 5 сарын 16
“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 25 мянга гаруй иргэдийг хамруулсан арга хэмжээний нэг болоод байна. Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд манай нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 27 мянга гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ жилийн хувьд “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 20–ны өдөр дөрөв дэх удаагаа зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.
“Улаанбаатар Марафон”-нд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 60 хоногийн хугацаатай аялуулж, 4000 гаруй хүнийг анкетаар, 1500 иргэнийг онлайнаар бүртгээд байгаа юм гэж нийслэлийн нийтийн биеийн тамир, Спортын хорооноос мэдээллээ.
5000 м: ГАРАА – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Энх тайвны өргөн чөлөө - Цэцэг төв- Зоос гоёл - МУИС – Бээжингийн гудамж- Чингис зочид буудал – Бөхийн өргөө- Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/
10000 м: /ГАРАА/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -”Hope” шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - ДБЭТ – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/.
21095 м: /ГАРАА/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -”Hope” шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – Японы элчин сайдын яам – Элчингийн гудамж – Шангрила зочид буудал – Сөүлийн гудамж гэсэн маршрутаар 1 удаа тойрч, 2 дахь тойргоо Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/.
42195 м: /ГАРАА/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -”Hope” шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – Японы элчин сайдын яам – Элчингийн гудамж – Шангрила зочид буудал – Сөүлийн гудамж гэсэн маршрутаар 3 удаа тойрч, 4 дэх тойргоо Элчингийн гудамж ДБЭТ – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/.
-
2017 оны 5 сарын 16
Ганцхан Монголын говьд амьдардаг баавгайн нэгэн төрөл бол мазаалай. Гэвч тоо толгой нь сүүлийн жилүүдэд эрс багасч мөхлийн ирмэгт тулаад байгаа билээ.
-
2017 оны 5 сарын 16
Ерөнхий сайд Казахстан, Беларусийн Ерөнхийлөгч нартай уулзлаа
-
2017 оны 5 сарын 16
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан орон сууц, олон нийтийн барилгын 4688 лифтэнд хяналт шалгалт хийхээс 2017 оны III/13 –V/08 хугацаанд нийт 1515 лифтэнд хяналт шалгалт хийж ноцтой зөрчилтэй 15 лифтийг зогсоосон.
Үзлэг шалгалтад хамрагдсан лифтнээс мэргэжлийн лифтчинтэй -1127, лифтчингүй 388, техникийн магадлал хийлгэсэн 356, магадлал хийлгээгүй болон хугацаа дууссан 1159 лифт байлаа.
Үзлэг шалгалтад хамрагдсан байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын холбогдох албан тушаалтанд лифтний үйл ажиллагааны чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга зүйн зөвлөгөө болон хууль, дүрэм, стандартын зөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд өгч, лифт тус бүрд “Зөвлөмж” өгч ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 16
Дорнод аймгийн ихэнх нутгаар энэ сарын 10-12 өдрүүдэд салхины хурд ширүүсч, хүчтэй цасан шуурга шуурсан байна.
-
2017 оны 5 сарын 16
Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс “Ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь” дадлага сургуулийг зохион байгууллаа.
Богдхан уулын Жаргалантын аманд зохион байгуулагдсан уг сургалт дадлагаар холбогдох байгууллагуудын гал унтраах багаж,тоног төхөөрөмж, ой хээрийн түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, гамшгийн үеийн цагийн байдал дээр ажиллах, эмнэлгийн анхан шатны тусламжийг шуурхай үзүүлэх дадлага хийлээ.
Дадлага сургуульд ГХУСАЗСЗ-ийн гишүүн хэлтэс албадын бие бүрэлдэхүүн, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон дүүргийн 4, 8, 11, 14 дүгээр хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл 120 гаруй хүн оролцсон юм гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 16
Энэ жил “Титаник” кино болон “My Heart Will Go On” дуу 20 нас хүрч байна. Киног бүтээсэн уран бүтээлчид болон дуучин Селин Дион энэ баярыг тэмдэглэхээр төлөвлөж байгаа ажээ. “My Heart Will Go On” дууг Жеймс Хорнер болон Уилл Женнингс нар бичсэн бөгөөд “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртэж байсан. Мөн энэ дуу нь дэлхийн хөгжмийн хит дууны чартуудыг байлдан дагуулж, хэдхэн долоо хоногийн дотор 900 мянган цомог борлуулагдсан түүхтэй.
“My Heart Will Go On” дууны 20 насны ойг энэ сарын 21-нд Лас Вегас хотод зохион байгуулагдах “Billboard” хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр тэмдэглэх юм байна.
-
2017 оны 5 сарын 16
МСДН-ын дэд дарга Д.Энхзаяа Төрийн ордонд дунд хуруугаа гаргав
-
2017 оны 5 сарын 16
зах
-
2017 оны 5 сарын 16
Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг батламжилж төрийн хамгаалалтад авдаг. Энэ дагуу АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг хамгаалалтад авчээ.
-
2017 оны 5 сарын 16
Амьд хөгжмийн “Play time” наадам ирэх сард зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн шинэ дугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм.
2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор гадны хамтлагууд ирж, оролцдог билээ. Тухайлбал АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцон амьд хөгжим сонирхогч залууст ая дуугаа хүргэж байсан юм.
-
2017 оны 5 сарын 16
УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулан СЕХ-нд бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 14-нд дуусгавар болсон.
-
2017 оны 5 сарын 16
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
-
2017 оны 5 сарын 16
Олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Байнгын хорооны хурал дээр согтуу байв уу гэсэн тайлбартай бичлэг нэлээд дуулиан тарьсан.