Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-5-15
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.15/ хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Х.Болормаа, Ж.Батсуурь, Р.Батболд, Х.Булгантуяа, Ж.Баясгалан, Х.Ганхуяг, Б.Заяабал, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Б.Түвшин, Б.Чойжилсүрэн, Ч.Номин, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирснээр хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш нийт 308 төсөл, арга хэмжээнд 10.4 тэрбум ам.доллар буюу 33.4 их наяд төгрөгийн төслийн зээлийн хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллар буюу 19.6 их наяд төгрөгийн хөрөнгийг ашиглаж 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдэл байгаагийн 38 хувь нь буюу 5.3 их наяд төгрөг нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл санхүүжилт байгааг онцолсон.

Мөн Улсын Их Хурлаар соёрхон баталсан гэрээ, хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар олон улсын гэрээнд хамаардаг бөгөөд энэ ч үүднээс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улс, санхүүгийн байгууллагуудаас тогтмол хийдэг үнэлгээнд нөлөөлөх асуудал болдог гэдгийг тодотгов.

Өнөөдрийн төсвийн хязгаарлалттай нөхцөл байдлаас шалтгаалж гадаад зээлийн эх үүсвэртэй төслүүдийн гэрээний дагуух шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 22 орчим хувийг улсын төсөвт тусгаж байгаа нь хэрэгжилтийн гол хүндрэл болж байна. Хэрэв зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүйгээр энэ түвшин хэвээр үргэлжилбэл зарим төслийн хэрэгжилт дунджаар 5-10 жилээр хойшлох, зардал нэмэгдэх, өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх бодит эрсдэл үүссэнтэй адил нөхцөл үүснэ. Хэдийгээр энэ онд 18 төсөл хэрэгжин дуусаж байгаа боловч шинээр эхлэх төслүүдийн гэрээтэй холбоотойгоор зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл ирэх онуудад ч өндөр хэвээр байх хандлагатай байна. Иймд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын болон эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох шаардлага үүссэн гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаж байлаа.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 5 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээг, 2 дугаар бүлэгт гадаад зээлийн ашиглалтын зардлын зохицуулалтыг, 3 дугаар бүлэгт гадаад зээлийн ашиглалтын ил тод байдал, хяналтын асуудлыг, харин 4 дүгээр бүлэгт хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтыг тус тус тусгасан гэв.

Хуулийн төсөлд нийт хэрэгжиж байгаа төслүүдээс зөвхөн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн хүрээнд ашиглалтыг нэмэгдүүлэхийг тодорхой тусгаж өгсөн. Хуульд өөр төсөл нэмж тусгах, төслийн нэр өөрчлөхийг хориглосон. Түүнчлэн хуулийг эдгээр төслүүдийн зээлийн ашиглалт бүрэн дуусах хүртэл хүчин төгөлдөр байхаар тусгасан хэмээн Сангийн сайд танилцуулж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар 2026 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд 1.5 их наяд төгрөг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хувьд 324.1 тэрбум төгрөгийн ашиглалт буюу нийт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт гарснаар төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэлэлцээрийн хугацаанд багтаан ашиглалтад оруулах, зээлийн үйлчилгээний төлбөр тэр дундаа хөрөнгө баталгаажуулсны төлбөрт төлөгдөх 104.1 тэрбум төгрөгийг хэмнэх нөхцөлийг бүрдүүлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж жил бүр 1.0 тэрбум ам.доллар дотооддоо үлдэх, Эрднэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд баруун бүсийг 100 хувь эрчим хүчээр хангаж жил бүр 17.5 тэрбум төгрөг дотооддоо үлдэж, импортын цахилгаан эрчим хүчийг орлохоор байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Улсын Их Хурлаар өмнө нь батлагдах гэж байсан хувилбараас өөрчлөгдсөн зүйл байгаа эсэхийг тодруулахад Сангийн сайд З.Мэндсайхан өмнөх хуулийн төслөөс “Сэлбэ дэд төвийг” хассанаас өөр өөрчлөгдсөн зүйл байхгүй гэв.

Ингээд Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • sarah elena (105.113.8.75)
    Life can be so cruel sometimes but even worst when you have a cheating partner. I got to discover my spouse was having an affair through the help of { jbeespyhack@ gm ail c o m } who gave me access to his device remotely without his notice. I got access to all social media apps, call logs and sms and deleted datas and messages too. Do not be a victim to lies and mischief. Get in contact with him and stay safe.
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • Frank Edward (13.38.100.96)
    Professional Bitcoin and Crypto Recovery Services In 2026. Get in touch with Ghost Mystery Recovery Hacker Recovering lost cryptocurrency may still be achievable with the support of Ghost Mystery Recovery Hacker, a digital asset recovery and cybersecurity service focused on assisting individuals and businesses affected by crypto-related losses. The firm handles cases involving scams, compromised wallets, unauthorized transactions, and hacking incidents by using blockchain analysis and digital forensic techniques to review transaction activity and explore possible recovery options. CONTACT.. Website: ghostmysteryrecovery. c o m Email: support @ ghostmysteryrecovery. c o m Ghost Mystery Recovery Hacker follows a secure and organized process that starts with a confidential assessment of wallet details, transaction records, and incident information. Through advanced tracking tools and investigative methods, the team works to monitor asset movement across blockchain networks while keeping clients informed throughout each stage of the process. With a strong emphasis on transparency, professionalism, and client-focused support, Ghost Mystery Recovery Hacker provides dependable guidance and practical solutions for navigating complex cryptocurrency recovery situations. Secure and Confidential Support Services. CONTACT. WhatsApp: (+44) 7480 061765 Telegram: t. me / ghostmysteryrecoveryhacker

  • EVELYN (161.178.140.192)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 17 | Хариулах

  • Wefred Zero (159.89.126.95)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2026 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    саяхан
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    4 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 22 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 46 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК