Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4515 4516 4517 4518 4519 4520 4521
  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 8 сарын 09
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлагджээ. Одоогоор хэлэлцэх асуудал тодорхойгүй байна.
  • Орон нутгаас хотыг чиглэх хөдөлгөөний урсгал нэмэгдэж байна
    2017 оны 8 сарын 09
    Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл, ажлын үе эхэлж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна.



    Тиймээс иргэдийг өөрийнхөө амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сайтар ханган, хот хоорондын зөвшөөрөлтэй зорчигч тээврийн унаагаар үйлчлүүлэх, хэрэв өөрийн унаагаар зорчиж яваа бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан, хамгаалалтын бүс, суудлыг хэрэглэхийг сануулж байна. Түүнчлэн хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.
  • “Оюутан цэрэг”-үүд тангараг өргөнө
    2017 оны 8 сарын 09
    “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 41 их, дээд сургуулийн 700 гаруй оюутан хамрагджээ. Тэгвэл энэ сарын 13-нд оюутан цэргүүд тангараг өргөнө.



    Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр сарын хугацаанд цэргийн анхан шатны онолын сургалтад суусан байна. Түүний дараа мэргэжлийн бэлтгэл, хээрийн сургалтад хамрагджээ.



    Харин дөрөв дэх жилдээ үргэлжилж буй тус хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, тангараг өргөсөн байдаг юм байна.
  • Дональд Трамп ойд Солонгосыг сүрдүүллээ
    2017 оны 8 сарын 09
    Өнгөрсөн Бямба гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авах тогтоолыг баталсан. Үүний дараа Хойд Солонгос мөн АНУ-аас өшөөгөө “мянга дахин” хүчтэй авах болно хэмээн сүрдүүлсэн мэдэгдэл гаргасан.
  • Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг Завхан аймагт эхэллээ
    2017 оны 8 сарын 09

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ны хооронд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

    Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас томилогдсон долоон багийн нэг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хороо /төсөл хэлэлцүүлэгч баг/-ны ажлын албаны ахласан багийнхан өнөөдөр (2017.08.08) Завхан аймгийн өмнийн бүсийн хэлэлцүүлгийг Отгон суманд зохион байгууллаа. Тус бүсээс Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтэн зэрэг нийт 105 албан хаагч, иргэн оролцов.



    Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулсан юм.

    “Төрийн алба” багц сэдвийн хүрээнд ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БАТАЛГАА /§46.3, §46.4, §46.5/ дэд сэдвийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны зөвлөх Б.Болорчимэгийн илтгэлээс танилцуулбал:















    Дээрх зургаан сэдвийн дор тус бүр танилцуулга хийгдсэний дараа иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонссон юм. Отгон сумын Буянт багийн малчин Я.Зинаамядар саналаа илэрхийлэхдээ, хөдөө, орон нутагт багийн Засаг дарга, багийн Хурлын дарга гэдэг хоёр даргыг ард түмэн сонгож байна. Энэ бол буруу, сумын Засаг дарга шиг сонгон шалгаруулалтаар томилох шаардлагатай байна. Яагаад гэвэл ах дүү олон, жалга довын асуудлаас болж мэдлэг, боловсролгүй нэгэн туршлагатай малчнаас дор хүн сонгогдож байна. Шүүгчээр томилогдох насны доод хязгаарын хувьд 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, 35 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох нь зөв. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлын хувьд Ерөнхийлөгч нь Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй байхыг дэмжиж байна гэлээ.





    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт 105 иргэн оролцсноос 105 иргэний саналын хуудас бүртгэгдэв.
    Хэлэлцүүлэг Завхан аймгийн Улиастай суманд 2017 оны 08 дугаар сарын 09-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Монголын хамгийн түгээмэл нэрсийг танилцууллаа
    2017 оны 8 сарын 09
    Үндэсний Статистикийн Хорооноос Монгол нэрийн сонирхолтой статистикийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд Монголд хамгийн түгээмэл 50 нэртэй танилцана уу. Монголд хамгийн түгээмэл нэрийг Бат-Эрдэнэ, Хулан, Отгонбаяр, Тэмүүлэн, Билгүүн хэмээх нэрс тэргүүлжээ.

    №
    Нэр
    Үсгийн тоо
    1
    БАТЭРДЭНЭ
    15,079
    2
    ХУЛАН
    12,033
    3
    ОТГОНБАЯР
    11,521
    4
    ТЭМҮҮЛЭН
    11,484
    5
    БИЛГҮҮН
    11,165
    6
    НОМИНЭРДЭНЭ
    11,148
    7
    АЛТАНЦЭЦЭГ
    11,057
    8
    МӨНХЭРДЭНЭ
    11,005
    9
    БОЛОРМАА
    10,775
    10
    ТӨГӨЛДӨР
    10,730
    11
    БАТБАЯР
    10,612
    12
    ОЮУНЧИМЭГ
    10,595
    13
    ЭНХЖИН
    10,289
    14
    ДӨЛГӨӨН
    10,277
    15
    ЛХАГВАСҮРЭН
    10,260
    16
    ЭНХТУЯА
    9,689
    17
    ГАНТУЛГА
    9,682
    18
    ЭРДЭНЭЧИМЭГ
    9,622
    19
    ЭНХЖАРГАЛ
    9,579
    20
    МӨНХБАТ
    9,549
    21
    МИШЭЭЛ
    9,465
    22
    ХОНГОРЗУЛ
    9,317
    23
    МӨНХЦЭЦЭГ
    9,310
    24
    АНХБАЯР
    8,925
    25
    МӨНХЖАРГАЛ
    8,847
    26
    ГАНЗОРИГ
    8,841
    27
    АНУЖИН
    8,830
    28
    НАРАНЦЭЦЭГ
    8,828
    29
    ПҮРЭВСҮРЭН
    8,808
    30
    ГАНБОЛД
    8,601
    31
    НАНДИНЭРДЭНЭ
    8,581
    32
    БАТЦЭЦЭГ
    8,538
    33
    БАТЖАРГАЛ
    8,506
    34
    ЭНХБАЯР
    8,464
    35
    НАРАНТУЯА
    8,414
    36
    БАЯРСАЙХАН
    8,411
    37
    УЯНГА
    8,382
    38
    БЯМБАСҮРЭН
    8,365
    39
    АЛТАНГЭРЭЛ
    8,335
    40
    БАЯРМАА
    8,236
    41
    ОЮУНЦЭЦЭГ
    8,223
    42
    ГАНБААТАР
    8,181
    43
    МЯГМАРСҮРЭН
    8,161
    44
    ХҮСЛЭН
    8,098
    45
    БАТТУЛГА
    7,922
    46
    НЭРГҮЙ
    7,920
    47
    МӨНХЗУЛ
    7,804
    48
    СОЛОНГО
    7,787
    49
    ГАНЧИМЭГ
    7,740
    50
    УРАНЧИМЭГ
    7,723



    Харин Монголын хамгийн урт нэрийг НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР хэмээх 41 үсэгтэй нэр тэргүүлсэн байна.

    Монголын хамгийн урт нэрс:

    №
    Нэр
    Үсгийн тоо
    1
    НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР
    41
    2
    МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО
    39
    3
    ЛИМБЭНЭГШИГМИЧИГБОЛДЖАЛБААДАНЗАНРАВЖАА
    38
    4
    ДОРЖСҮРЭНЖАНЦАНХОРЛООНЭРГҮЙБААТАР
    33
    5
    АЛЕКСАНДРМАКФАРЛЭЙНХАЗЕЛВҮҮДЖР
    30
    6
    МАКСИМИЛАНАЛЕКСАНДРБОДЬГЭРЭЛ
    28
    7
    СЭБАСТИАОБОЛДБААТАРБАРРИАС
    26
    8
    ГҮРСОРОНЗОНГОМБОСҮРЭНБОЛД
    25
    9
    АМАРБАЯСГАЛАНТБАЯРЖАВХЛАН
    25
    10
    ДАНЗАНВААНЧИГПЭРЭНЛЭЙЖАМЦ
    25


    Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
  • “60 тэрбум”-ийн хэргээр Г.Доржзодов ТЕГ-т 6 цаг 20 минутын турш гэрчийн мэдүүлэг өгчээ
    2017 оны 8 сарын 09
    МАН-ын удирдлагуудын төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх бичлэг анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө ил болсон юм. Тухайн үед өрсөлдөгч намынхан нь эдгээр бичлэгийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн ч тэд бүтэн жил гаруй хугацаанд тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар өдийг хүрсэн.
  • УИХ-ын дарга М.Энхболд У.Хүрэлсүхийн асуудлаар мэдэгдэл хийлээ
    2017 оны 8 сарын 09
    Шадар сайд У.Хүрэлсүхийн амь насанд халдах гэсэн мэдээлэл, дүрс бичлэгүүд сүүлийн үед анхаарлын төвд байгаа билээ. Шадар сайдын Ажлын албаны мэдээлж байгаагаар У.Хүрэлсүх сайдыг дагаж,
  • Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хүргүүлэв
    2017 оны 8 сарын 09
    Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан байгаа билээ.Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ.
    Хуулийн дагуу нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээ, үүнээс өөрийн хөрөнгөөс оруулсан орлого, намаас оруулсан орлого, хандивын орлого, хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр, хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр, зарлагын ангилал, гүйцэтгэл, үлдэгдлийн хэмжээ, байршил гэсэн үзүүлэлтээр гаргажээ.
    Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар болон Татварын ерөнхий газарт энэ сарын 8-ны өдөр тус тус хүргүүлэв.
    Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • АТГ: Д.Ганхуяг, Г.Мөнхзул, Э.Болор-Эрдэнэ нарт ашиг сонирхлын зөрчил үүсээгүй
    2017 оны 8 сарын 09
    Авлигатай тэмцэх газар 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 04-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 121 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
  • Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэрчээр дуудсан уу
    2017 оны 8 сарын 09
    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан хэрэг анхаарлын төвд байгаа билээ. Түүнийг зургаан хүн байнга дагаж, мөрдөж байсан нь үнэн болохыг Шадар сайдын албанаас бататган, хуулийн байгу
  • С.Баярыг хэн “урив”
    2017 оны 8 сарын 09
    Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон даруйдаа оффшор данстай улс төрчдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ хэмээн тангараг өргөх үеэрээ мэдэгдсэн билээ. Тиймдээ ч төдийгөөс өдий хүртэл гадаадад данстай, үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн нэрлэгдэж ирсэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн.
  • Хятадын Сычуань мужид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
    2017 оны 8 сарын 09
    Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид өчигдөр орой 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний улмаас есөн хүн амиа алдаж, 160 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

  • Гурван уулзварын засвар маргааш дуусна
    2017 оны 8 сарын 09
    Хан-Уул дүүргийн 15-р хороо Богджавзандамбын уулзвар, ХААИС-ийн хойд талын уулзвар, Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, “Өгөөж Чихэр боов” компанийн баруун урд уулзваруудыг өргөтгөх зам засварын ажлыг гүйцэтгэж байна.



    Дээрх гурван уулзварын өргөтгөлийн ажил наймдугаар сарын 10-ны өдөр дуусна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.



    ​
  • Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 8 сарын 09
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ний лхагва гарагт нэг дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    Чингэлтэй

    10:00-16:00

    2, 3-р хороо 1-6, 8-10, 17/2, 19Б, Сэлбийн 1-р байр, Аргай бэст, Зенесисем, Уушгийн агуй ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул

    11:00-14:00

    14-р хороо Өлзийт хороо

  • Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр
    2017 оны 8 сарын 09
    2017.8.9, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

    ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
    ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.8.9, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 05.39-20.15
    Үс засуулбал: Өнгө зүс доройтно
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
  • Улаанбаатарт 25 хэмийн дулаан байна
    2017 оны 8 сарын 09
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсэг, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар сэрүүсч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй, өдөртөө үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 14-19 градус, өдөртөө Дундговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
  • Олон улсын спортын хүүхдийн VII наадам болно
    2017 оны 8 сарын 08
    Олон улсын спортын хүүхдийн VII наадам энэ сарын 12-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.



    Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид спортын 11 төрлөөр өрсөлдөх аж.



    “Найрамдал” зусланд болох энэхүү наадам сагсан бөмбөг, волейбол, байт харваа, бокс, теннис, чөлөөт бөх, ширээний теннис зэрэг төрлүүдэд шилдгүүдээ тодруулна.
  • Хууль бусаар агнасан 8 тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгчээ
    2017 оны 8 сарын 08
    Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооноос 2017 оны 08 дугаар сарын 07 ны өдрийн 23 цагт Төв аймгийн Аргалант сумаас агнагдсан 8 тарвагыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө. Зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.


  • “Galaxy S8 Active” энэ сарын 11-нд худалдаалагдана
    2017 оны 8 сарын 08

    “Samsung” корпораци “Galaxy S8 Active” гар утсаа энэ сарын 11-ний баасан гарагт албан ёсоор худалдаанд гаргахаар болжээ.



    Тус компанийн энэ шинэ бүтээгдэхүүний гол онцлогуудын нэг нь батарей. Энэ ухаалаг гар утас нь батарейны хүчин чадлын хувьд “S8” болон “S8 plus”-ынхаас илүү. “S8” болон “S8 plus”-ын батарей нь 3000мАч ба 3500мАч хүчин чадалтай бол “Galaxy S8 Active”-ийнх 4000 мАч ажээ.



    “Galaxy S8 Active” нь солирон саарал болон титан голд гэсэн хоёр өнгөний сонголттой байх бөгөөд 5.4 инч дэлгэцтэй “Galaxy S8 Active” нь Snapdragon 835 CPU-тай, 4 Гб Рамтай, 65 Гб багтаамжтай байна гэв.


    Мөн “Galaxy S8 Active” нь усны хамгаалалтайгаас гадна бат бөхөөрөө бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс давуу талтай. Тодруулбал, энэ ухаалаг гар утас 1.5 м гүн усанд 30 хүртэл минут байхад болон 1.5 м өндрөөс тэгш гадаргуу дээр унагаахад яах ч үгүй гэнэ.

    ​
4515 4516 4517 4518 4519 4520 4521
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    1 цаг 32 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    1 цаг 43 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    2 цаг 22 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    15 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    15 цаг 38 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    15 цаг 42 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    17 цаг 55 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    19 цаг 17 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    19 цаг 20 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    19 цаг 54 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    19 цаг 59 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    20 цаг 2 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    20 цаг 12 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    20 цаг 41 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    20 цаг 47 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    20 цаг 58 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    20 цаг 59 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    21 цаг 46 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    22 цаг 31 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    22 цаг 31 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК