Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4781 4782 4783 4784 4785 4786 4787
  • Хилийн чанадад буй Монгол иргэд 30 хоногийн дотор гадаад паспорт авах боломжтой болжээ
    2017 оны 3 сарын 17
    Хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран батлан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
  • Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
    2017 оны 3 сарын 17
    Монголбанк 1 долоо хоногтой 329.7 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 03-р сарын 17-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 773.7 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
  • Гоо сайхны бүтээгдэхүүнийг сайтар шалгаж авахыг анхааруулав
    2017 оны 3 сарын 17
    Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүрэгт байрлах гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалж буй бөөний болон жижиглэн худалдааны цэгүүд, гоо сайхны бараа үйлдвэрлэгч 4 иргэн, 6 аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

    Шалгалтаар гоо сайхан, ахуйн бараа бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээгүй, дотоодын лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, чанар, аюулгүй байдал тодорхойгүй, анхдагч, хоёрдогч шатны савлалт нь шошгонд агуулагдах мэдээлэл дутуу, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааны тэмдэглэгээгүй, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаалсан мөн худалдаа үйлчилгээний төв нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангахгүй, ажиллагсад нь мэргэжлийн үнэмлэхгүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

    Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар дөрвөн байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар хүргүүлсэн байна.

    Иймд иргэдийг арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн, болон хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг сайтар шалгаж авахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
  • Ерөнхий сайд баруун аймгуудад ажиллана
    2017 оны 3 сарын 17
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 19-25-ний хооронд Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймгуудад ажиллахаар болжээ.
  • Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ
    2017 оны 3 сарын 17
    Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан ”Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалт өнөөдөр (2017.03.16)Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт эхэллээ. Монгол Улсын нийт шүүхийн тамгын газрын дарга нар энэ сарын 13-15-нд Удирдлагын академийн Харвардын сургалтын танхимд байгууллагыг удирдах, зохион байгуулах, үйл ажиллагааг төлөвлөх, үр дүнг тооцох, шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргахад чиглэсэн сургалтад хамрагдаж төрийн удирдлагаар мэргэшсэн.
  • Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнээр Х.Батсүрэнг томилов
    2017 оны 3 сарын 17
    Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнг Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнээр улируулан ажиллуулахаар нэр дэвшүүлжээ.
  • Гадаадад амьдарч буй иргэдээс санал авах комиссын даргаар Д.Даваасүрэнг томилжээ
    2017 оны 3 сарын 17
    Гадаадад амьдарч буй иргэдээс санал авах комиссын даргаар Д.Даваасүрэнг томилжээ
  • Хууль, журмыг баримталж ажиллахыг үүрэгдэв
    2017 оны 3 сарын 17
    Компаний тухай хуульд хувьцаат компани (ХК)-ууд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа хийхээр заасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 163 нээлттэй ХК байгаагийн 67 нь буюу 41.1 хувь нь ХЭХ-ын мэдэгдлээ СЗХ-нд ирүүлжээ.
  • Сэрэмжлүүлэг: Хоёр хүүхэд гэртэйгээ шатаж амиа алджээ
    2017 оны 3 сарын 17
    Говьсүмбэр аймагт өчигдөр хоёр хүүхэд гэртэйгээ хамт шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүмбэр сумын нутагт хашаанд гэр шатаж тус сумын харьяат Д /эм.6н/, А /эр.4н/ нар гэртээ шатаж нас баржээ.

  • Төрийн албан хаагчдын хэрэг шүүхэд шилжжээ
    2017 оны 3 сарын 17
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан ”2014 онд Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим санд бүртгэлийн ажилтнуудын нэвтрэх эрхийг хууль бусаар ашиглан нэвтэрч гадаад улсаас Монгол Улсад сэлбэгээр оруулж ирж угсран, албан татвар төлөхөөс зайлсхийсэн тээврийн хэрэгслүүдэд улсын дугаар, гэрчилгээг олгож, бусдаас хээл хахууль авсан” гэх Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Д нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

  • МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ
    2017 оны 3 сарын 17
    МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь түүний хүсэлтийг хүлээн авчээ.
  • Дээрэм хийсэн залуусыг үйлдэл дээр нь илрүүллээ
    2017 оны 3 сарын 17
    Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
  • Эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж дахин нэг хүүхэд эндлээ
    2017 оны 3 сарын 17
    Эцэг эхчүүд болон асран хамгаалагч нарын хараа хяналтгүй, хариуцлагагүй байдлаас болж
  • Утааг бууруулах цогц төсөлд хамтран ажиллана
    2017 оны 3 сарын 17
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын үеэр манай хоёр улс бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр барих төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцсан, манай Засгийн газар мөн эрчим хүч, дулааны чиглэлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих болно гэдгээ илэрхийлэв.

    Тус групп нь БНХАУ-ын Бээжин хотын дулааны болон эрчим хүчний хэрэгцээний ихэнхийг хангадаг төрийн өмчит компани бөгөөд манай улсын эрчим хүч, дулааны салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Түүнчлэн нүүрснээс шингэн түлш боловсруулах болон агаарын бохирдлыг бууруулах төсөлд тус гурпп нэлээд туршлагатай бөгөөд технологи нь утаанаас ялгарах хорыг хамгийн бага төвшинд барьж байгаа учраас Бээжингийн утааг бууруулах төсөлд оролцож буйгаа танилцуулав.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “манай улсын агаарын бохирдлын цөм нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй. Бидэнд гэр хорооллын цахилгаан эрчим хүчний сүлжээг өргөтгөх, эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах болон дулааны шугам татах зэрэг цогц төсөл хэрэгтэй. Ийм цогц төсөл байвал хамтран ажиллах талаар судалж болох юм” гэлээ. Мөн тэрээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн, дээр нь танайх шиг туршлагатай компанийн төсөлд гадаад зах зээлээс санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах боломжтойг онцлов.

    “Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэнчлэн Улаанбаатарын утааг буурлахад чиглэсэн цогц төсөл боловсруулж санал болгохоо илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Н.Ариунболд: Бид хэзээ ч нэгнийхээ амийг мөнгөөр үнэлэхгүй, үнэн гэж байдаг шүү
    2017 оны 3 сарын 17
    “Шинэ үе” продакшны жүжигчид 2015 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр авто замын осолд орон жүжигчин Т.Билгүүн амь насаа алдсан билээ.
  • Амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа
    2017 оны 3 сарын 17
    Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан албан хаагчдыг төрийн дээд медалиар шагнаж урамшуулан, цол олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.



    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн Гавьяаны Улаан тугийн одонгоор Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн дарга, хошууч генерал П.Даш, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Цэрэндаваа,

    Цэргийн Гавьяаны одонгоор Аврах тусгай ангийн Сургалт соёл хүмүүжлийн ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Батдалай, ХСИС-ийн ХСУА-ийн профессор, хурандаа Г.Буянтогтох, Аврах тусгай ангийн ахмад ажилтан, Ч.Бат-Өлзий, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Онцгой байдал хариуцсан орон тооны бус шинжээч, Ш.Болдбаатар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Онцгой байдлын хэлтсийн Ерөнхий зохицуулагч, хурандаа Д.Ганболд, Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги-105-ын шуурхай салбарын хүний их эмч, хошууч Х.Энхбат,

    “Алтан гадас одон”-гоор Хүнсний нөөцийн салбарын барааны нярав, ахлах ахлагч Г.Аравжих, Аврах тусгай ангийн ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Г.Батбаатар, Аврах тусгай ангийн ахмад ажилтан, Л.Цэцэгмаа,



    “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Эрдэнэцэцэг,

    “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Аврах тусгай ангийн Эрэн хайх аврах салбарын аврах багаж хэрэгслийн техникч, ахмад Д.Батболд, Аврах тусгай ангийн үйлчлэгч, Ж.Мөнхцэцэг, Объект-03 салбарын нярав, ахлах ахлагч Л.Нямсүх, өвсний нярав, ахлах ахлагч Ч.Амгалан, Хүнсний нөөцийн салбарын харуул Р.Чулуунбаатар,

    “Цэргийн Хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Б.Ганболд, Гамшиг судлалын хүрээлэнгийн нягтлан бодогч, дэд хурандаа Н.Бадамханд, Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Г.Ганжигүүр, Эрэн хайх, аврах тусгай салбарын дарга, ахлах дэслэгч Т.Баяраа, Хөгжмийн тусгай бүлгийн дарга, ахлах дэслэгч М.Баясгалан, Шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Ж.Гантулга, Техникийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлах ахлагч Л.Нямдаваа, Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ж.Отгонтуяа, Тусгай чиг үүргийн салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Оюунбат, бүлгийн дарга, ахлах дэслэгч С.Энхболд, НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Т.Ичинноров, Төрийн ордоны гамшгаас хамгаалах албаны гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Мягмардорж, Хангалт үйлчилгээний ангийн, шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Р.Батбэх, Хангалт үйлчилгээний ангийн, шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Т.Бат-Эрдэнэ, Хангалт үйлчилгээний ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч П.Отгонбаатар, Давтан сургалт, сэргээн заслын төвийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Сүхбат, ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Ц. Бямбацогт, эмч, хошууч Л.Мөнхбаатар,



    “Шударга журам медаль”аар Аврах тусгай ангийн усчин-аврагч, ахлах ахлагч Б.Баатар, Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Б.Ганбаатар, ахлах ахлагч Г.Түмэнбаяр, Техникийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлах ахлагч Б.Даваасамбуу, Эрэн хайх аврах салбарын аврагч, ахлах ахлагч П.Манлайбаатар, НОБГ-ын Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн ангийн салааны захирагч, дэслэгч Л. Бат-Ирээдүй, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Батбаяр, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Чандмань-Эрдэнэ, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Ө.Ууганжаргал, аврагч гал сөнөөгч, ахлагч ахлагч Б.Ганбат, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч У.Мөнх-Эрдэнэ, салааны захирагч, ахлах
    дэслэгч Э.Энхбаяр, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ууганбаяр, НОБГ-ын Төрийн ордны галын албаны гал сөнөөгч ахлах ахлагч С.Жанузак, Төрийн ордны Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Ц. Мөнхбаатар нарыг шагналаа.



    Мөн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж урамшуулав. Үүнд:

    Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын радио холбоо, зарлан мэдээллийн систем хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ч.Лхамжав, Хангалт үйлчилгээний ангийн Шуурхай ажлын автомашины хэсгийн дарга, ахлах дэслэгч Д.Бадрах, АТА-ын Сургалт, соёл хүмүүжлийн албаны аврах ажиллагааны мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Цоггэрэл нарын 45 албан хаагчийг, Онцгой байдлын ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр Хангалт үйлчилгээний ангийн тавиулангийн жижүүр Н.Баасанхүү, Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа, мөн ангийн Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Бямбасүрэн нарын 39 албан хаагчийг, Онцгой байдлын ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”-ээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын тэсэрч дэлбэрэх бодисын аюулыг арилгах асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Ганболд, Гамшгийн шуурхай удирдлагын газрын мал, амьтны өвчлөл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Мөнгөнбаръяа, Хүнсний нөөцийн салбарын нөөцийн барааны нярав, ахлагч Д.Алтансүх нарын 46 албан хаагчийг, “Онцгой байдлын албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдэг”ээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, ТЭЦ-3” Дулааны цахилгаан станцын туслах байцаагч, ахлах ахлагч Н.Мөнхнасан нарын 37 албан хаагчийг, “Онцгой байдлын албаны төлөө-2 дугаар зэргийн тэмдэг”-ээр Хангалт, үйлчилгээний ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Эрдэнэбаатар, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч жолооч-холбоочин, ахлах ахлагч З.Батсуурь, мөн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Гансүх нарыг тус тус шагналаа.



    Түүнчлэн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зарим албан хаагчдад цэргийн цол олгов. Үүнд:

    Хугацааны дэд хурандаа цолыг ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн санхүүгийн хяналт дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Х.Диймаа, НОБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, сахилга, ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Д.Оюунбат нарт, Хугацааны хошууч цолыг НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын дарга, ахмад Т.Дөл, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Д.Бат-Эрдэнэ, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, ахмад Т.Ичинноров нарын 7 албан хаагчид, Хугацааны ахмад цолыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Ц.Идэш, Хугацааны ахлах дэслэгч цолыг Гамшгийн шуурхай удирдлагын газрын цахим мэдээлэл, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч О.Төмөртулга, Гамшгийн шуурхай удирдлагын газрын автоматжуулалт, холболтын тоног төхөөрөмжийн инженер, дэслэгч Б.Болдхүү, 3. Гамшгийн шуурхай удирдлагын газрын удирдлага зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Пүрэвжав нарын 17 албан хаагчид, Хугацааны ахлах ахлагч цолыг Гамшиг судлалын хүрээлэнгийн шалган нэвтрүүлэгч, ахлагч Я.Булганбаяр, Улаанбаатар хот дахь Объект 03 салбарын тэжээлийн нярав, ахлагч Д.Лувсан нарт, Хугацааны ахлагч цолыг “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны архив, бичиг хэргийн эрхлэгч, дэд ахлагч Ж.Мөнгөнчимэгт, Шинээр офицерын бүрэлдэхүүнд оруулж дэслэгч цолыг Аврагч биеийн тамир техник-спорт хорооны дасгалжуулагч А.Золжаргал, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч В.Ундрам, Давтан сургалт, сэргээн заслын төвийн зүрх судас, доторын эмч Т.Үлэмж нарын 8 хүнд, шинээр ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж дэд ахлагч цолыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын бичиг хэрэг, архивын эрхлэгч Э.Нармандах, Төв аймгийн Онцгой байдлын газрын нярав Б.Цэнд-Очирт, Хугацааны өмнө дэд хурандаа цолыг НОБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.Содонтуяа, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, хошууч Л.Чинбат нарт, Хугацааны өмнө хошууч цолыг Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, ахмад Я.Гантөмөр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын байгаль орчин, цаг уур, экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Ч.Туяа, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, ахмад Л.Тамир нарын 8 албан хаагчид, Хугацааны өмнө ахмад цолыг Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын мөнгөн хөрөнгө, тайлангийн нэгтгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Нямдорж, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн орлогч, ахлах дэслэгч А.Батмөнх нарын 10 албан хаагчид, хугацааны өмнө ахлах дэслэгч цолыг Гамшгийн шуурхай удирдлагын газрын холбоо зохион байгуулалт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Өнөрсайхан, Уул уурхайн аврах ангийн ерөнхий инженер, дэслэгч Ч.Бямбабат, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналт /жижүүр/-ын байцаагч, дэслэгч Б.Цэдэнсодном нарын 12 хүнд олголоо.

    Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд одон медаль, шагнал урамшуулал хүртэж, цол нэмсэн албан хаагчиддаа болон нийт Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүндээ ажлын өндөр амжилт, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

  • С.Эрдэнэ: Үндэсний зөвлөлдөх хороо тарсан учир хуралдуулах боломжгүй
    2017 оны 3 сарын 17
    АН-ын дотоод сонгуулийн бүртгэл дууссантай холбогдуулан өнөөдөр тус намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг
  • Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зөвлөмж өглөө
    2017 оны 3 сарын 17
    Өнөөдөр Гадаад харилцааны яамны Их номин танхимд Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс монгол төлөөлөгчийн газар хамтран хийсэн “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүн танилцуулах уулзалт боллоо.
    “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүнг салбарын яамдууд, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, түүнчлэн олон нийтэд нээлттэйгээр танилцуулах, судалгааны үр дүнд тулгуурласан шат шатны нөлөөллийн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, санал солилцох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан байна.
    “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт КАП төрлийн буюу (KAP-knowledge, attitude, practice) мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд 2016 оны 08 сарын 15-наас 2017 оны 12 сарын 15-ныг хүртэл 4 сарын хугацаанд хийсэн бөгөөд судалгаагаар хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголт муутай, сум дүүрэг, баг хороонд хүүхэд хамгааллын хамтарсан баг байдаг гэдгийг ч судалгаанд оролцогчдын 70 гаруй хувь мэддэггүй нь тогтоогджээ.
    Мөн хүүхдийн эрхийн зөрчил гаргаж буй айлд хүүхэд хамгааллын хамтарсан баг очиход “Та нарт ямар хамаатай юм гэх маягаар хандаж хөөж явуулсан” тохиолдлууд гарч байжээ.
    Эцэг эхчүүд “Хүүхдийн эрх арай л дэндүү, эрхийг нь чухалчлаад үүргийг нь ерөөсөө ухамсарлахаа больсон..., ...хүүхдүүд угаасаа жаахан дуугүй байхаар давардаг. Зохих хэмжээний шийтгэл байх ёстой” зэргээр хариулсан нь хүүхдийн эрхийн талаарх мэдлэг нь бүрэн цогц биш, олон нийтийн дунд хүүхдийн эрхийн зөрчлийг байдаг л зүйл гэсэн буруу ойлголт элбэг байгааг харуулж байна.
    Хамгийн ноцтой нь хүүхдүүд “буруу хэрэг хийсэн тохиолдолд намайг зодож шийтгэх нь зөв”, “...манай ээж чимхдэг. Бага ангид их зодуулдаг байсан. Буруу юм хийхээр зодуулах нь зөв. Үгэнд ороогүй, гэрийн ажил хийхгүй бол зодуулдаг”, “...хэрвээ буруу зүйл хийсэн бол сардаа ч юм уу жилдээ зодуулах нь буруу биш гэж бодож байна. Ээж аав маань зодчихоод аав ээждээ зодуулж байж барцад арилдаг гэж ярьдаг” хэмээн зодуулах шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн байдалтай байна.
    Түүнчлэн судалгаанд оролцогчдын дөнгөж 10 хувь нь хүүхдийг эрхийг хамгаалахад төрийн байгууллага, алба хаагчид чухал үүрэгтэй гэж үзэж байгаа нь хүүхдийн эрхийг хангах үүрэг хүлээсэн төрийн байгууллагын үүрэг оролцоо хангалтгүй, энэ чиглэлээр тодорхой ажил, үйлчилгээ явуулдаггүйг илэрхийлж байна.
    Тус уулзалтаар Засгийн газрын байгууллагууд, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад дараах зөвлөмжийг өглөө.
    • Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг бууруулах эрх зүйн цогц орчинг бий болгох ажлыг яаравчлах, Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулиудыг яаралтай батлах, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхдийг элчийг хуулийн дагуу ажиллуулж, хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах.
    • Хүүхдийн эрхийг сахин хамгаалах төрийн үүргийг иргэд олон нийтэд тогтмол ухуулан таниулж байх.
    • Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын асуудлыг төсөв хөрөнгөний эх үүсвэртэй болгож, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, тогтвортой ажиллах нөхцөлийг бий болгоход анхаарах шаардлагатай байгааг уламжиллаа.

  • Зөрчилтэй 23 барилгын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно
    2017 оны 3 сарын 17
    Өнөөдөр НМХГ-ын хурлын танхимд Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгууд, суурийн ухсан нүх, үерийн усны далан сувгуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
  • Явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлнэ
    2017 оны 3 сарын 17
    Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ-тай хамтран ажиллахаар боллоо.
4781 4782 4783 4784 4785 4786 4787
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    11 цаг 31 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    11 цаг 35 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    12 цаг 59 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    13 цаг 2 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    14 цаг 4 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    14 цаг 9 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    14 цаг 17 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    14 цаг 20 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    14 цаг 24 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    14 цаг 30 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    14 цаг 56 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    15 цаг 5 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    15 цаг 9 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    15 цаг 44 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    17 цаг 22 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    17 цаг 38 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    18 цаг 50 мин
  • Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
    19 цаг 25 мин
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 16 мин
  • Хаан III Чарльз, хатан Камилла нар 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн захидал үлдээжээ
    20 цаг 26 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК