-
2016 оны 4 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн дарга Маргарэт Фонгийг хүлээн авч уулзлаа.
Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөл нь 1966 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаадын түнш харилцагчтай холбож, дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага юм.
Тус байгууллага нь Хонконгийн Үзэсгэлэнгийн танхимыг эзэмшиж жилдээ олон улс, бүс нутгийн шинжтэй 30 гаруй үзэсгэлэн яармаг, худалдааг зохион байгуулдаг. Хонконгийн Засгийн газар тус зөвлөлийн үйл ажиллагааны зардлын 10-15 хувийг санхүүжүүлдэг бөгөөд бусад зардлыг үйл ажиллагааны орлогоосоо бүрдүүлдэг байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хатагтай Маргарэт Фонгтой дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд Монгол, Хонконгийн бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Хонконг нь олон улсын бизнес төв учир тус зөвлөлөөс зохион байгуулдаг уулзалтуудад Монголын тал оролцох, түншлэн ажиллах санал тавилаа. Мөн 2017 онд Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үндэсний брэндийг сурталчлах ажиллагааг Хонконгт зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, Худалдаа хөгжлийн зөвлөлөөс 2017 онд үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтлоо.
Хатагтай Маргарет Фонгийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах Олон улсын бизнес форумд оролцохыг урилаа.
Уулзалтын үеэр ирэх найман сард зохион байгуулагдах хүнсний олон улсын үзэсгэлэн яармагт Монголын компани,үндэсний бүтээгдэхүүнүүдийг сурталчлах боломжийг олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хүнс, био бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд энэ арга хэмжээнд оролцсоноор дэлхийн 100 гаруй орны худалдан авагч, үйлчлүүлэгч нарт үйл ажиллагаагаа сурталчлах, бүтээгдэхүүнээ таниулах боломж бүрдэх юм.
Худалдаа хөгжлийн зөвлөл нь Хонконгийг олон улсын бизнес, худалдааны төв болгох үндсэн үүргийг гүйцэтгэдэг томоохон байгууллагын нэг. Жилд 120 гаруй олон улсын байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, уулзалтууд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2013 онд Хонконгт айлчлах үеэр Хонконгийн тэргүүний 250 гаруй бизнес эрхлэгчидтэй уулзалтын зохион байгуулж, манай орны хөрөнгө оруулалтын орчныг сурталчилж байжээ.
Худалдаа хөгжлийн зөвлөл нь гадаадад 40 гаруй төлөөлөгчийн газартай бөгөөд 11 нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг. Маргарэт Фонг 2010 онд тус зөвлөлийн гүйцэтгэх захирлаар анх ажилд орж, Хонконгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүнчлэн тус зөвлөлийн салбар төлөөлөгчийн газрыг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хариуцаж байжээ. Тэрээр 2014 оноос Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн Ерөнхий захирлаар бөгөөд байгууллагынхаа олон улсын багийг удирдан Хонконгийн компаниудын гадаад худалдааг дэмжих, шинэ боломж нээх чиглэлээр ажилладаг байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ уулзалтын дараа CNN Ази телевизэд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12882#sthash.7WiOpT2V.dpuf
-
2016 оны 4 сарын 06
Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах ”Л” зочид буудлын өрөөнд энэ сарын 4-5-нд шилжих шөнө нэгэн эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарчээ.
-
2016 оны 4 сарын 06
Найз нөхөд, ажлын хамт олон, хамаатан садангууд нь бяцхан нярай, шинэхэн ээж, аавуудад баяр хүргэж, эргэж очихдоо заавал авах брэнд нэгэн бэлгийг “Ногоон сэтгүүлч” ТББ, “МУХАХА” уран бүтээлийн нэгдэл хамтран бүтээсэн байна.
-
2016 оны 4 сарын 06
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр уг асуудлыг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуульд заасан ажлуудыг хуулийн хугацаанд нь амжуулж зохион байгуулж байна. Тухайлбал, УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д хүргүүлээд байна. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 30 гаруй журмыг боловсруулаад байна.Сонгуулийн зардлын тухайд 16.4 тэрбум төгрөг гэж батлаж өгсөн. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж өгнө үү” гэв. Сонгуулийн зардал нэмэгдсэн шалтгааныг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тайлбарлахдаа “Энэ жилийн тухайд сонгогчдын тоо нэмэгдсэн төдийгүй өмнөх жилүүдэд ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, засварлах зайлшгүй шаардлага бий болоод байна” гэлээ.
Манай улсын хувьд 2 сая гаруй сонгуулийн насны иргэн бий гэсэн тоо гарсан байна.
-
2016 оны 4 сарын 06
Говь-Алтай аймгийн удирдлагуудыг АТГ-т шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
-
2016 оны 4 сарын 06
В.Путин Ялалтын баярыг зохион байгуулах хорооны уулзалтыг даргаллаа
-
2016 оны 4 сарын 06
Улаанбаатар хотын цагдаагийн газар ломбардуудтай хамтран хулгайд болон болон дээрмийн хэрэгт алдагдсан гар утас, телевизорын тоог гаргажээ.
-
2016 оны 4 сарын 06
Давхар дээлийг тайлах хуулийн төслийг дэмжлээ
-
2016 оны 4 сарын 06
БОХХААБХ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
-
2016 оны 4 сарын 06
Цагдаагийн байгууллагын нэр барьж залилан хийсэн тохиолдлууд цөөнгүй гардаг.
-
2016 оны 4 сарын 06
Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу Төрийн тахилгат Сутай хайрханы тэнгэрийг тайх ёслолыг ирэх 7 дугаар сарын 22-ны бэлгэт сайн өдөр үйлдэхээр болсон байна.
-
2016 оны 4 сарын 06
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага. Ерөнхий шаардлага” болон “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын төв. Ерөнхий шаардлага” стандартыг Хөдөлмөрийн сайдын 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны А/216 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулжээ.
-
2016 оны 4 сарын 06
Монгол Улсад 1957 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш, олныг цочирдуулсан газар хөдлөлт бүртгэгдээгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 06
1000 багшийн санал санаачилгыг МАН-ын бүлэгт уламжиллаа
-
2016 оны 4 сарын 06
Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр энэ сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл иргэдэд дүүрэг харгалзахгүйгээр авто машины татварыг хүлээн авах үйлчилгээг хүргэх ажил эхэллээ.
-
2016 оны 4 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болж буй Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна.
-
2016 оны 4 сарын 06
Интернэтийн үйлчилгээний ижил үнэ тарифийг энэ сарын 11-нээс мөрдөнө
-
2016 оны 4 сарын 06
Ирэх оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл дөрөвдүгээр сарын 20-оос тавдугаар сарын 30-ны хооронд явагдаж байсан. Тэгвэл 2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн бүртгэлийг хэзээ явуулах талаар холбогдох албаныхан хэлэлцэж эхэлсэн байна.
-
2016 оны 4 сарын 06
Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 4 сарын 06
с