-
2015 оны 9 сарын 05
”Амьдрах Тасалбар”, ”Хөх толбот хүмүүс”, ”Дүүлэн нис” киноны найруулагч Ш.Доржсүрэнгийн дараагийн бүтээл ”ЭЛЭГ НЭГТЭН” уран сайхны кино нь олны дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Хүлээлт үүсгэхэд, Дэлхийн энтэй Азийн шилдэг жүжигчид тоглосон учраас кино сонирхогчид дэлгэцнээ гарахыг тэсэн ядан хүлээж буй юм.
Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 1990-ээд оны үеэс арчигдсан “Үзлэг” буюу хяналтыг дахин сэргээгдэж эхэлсэн билээ. Тэгвэл ”Доз Плас” интэртаймэнтийн ЭЛЭГ НЭГТЭН кино нь ойрын өдрүүдэд Монголын мэргэжлийн кино шүүмжлэгчид буюу өмнө үеийн акулуудын шүүлтээр орж дүнгээ тавиулахаар болжээ.
Кино урлаг шүүмжлэлгүй бол хөгжихгүй гэдэг. Тиймээс мэргэжлийн шүүлтээр заавал орох ёстой гэж тэд үзсэн байна. Удахгүй нээлтээ хийж үзэгчдийн оюуны цангааг тайлах, оюуны өмчийг мэргэжлийн шүүлтүүрээр оруулж байгаа явдал нь кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах биз ээ.
-
2015 оны 9 сарын 05
БНСУ-ын Сөүл хотын симфони найрал хөгжмийн удирдаач, Москва хотын Павловскийгийн нэрэмжит театрын удирдаач Ну Тэ Чол Монгол Улсын Филармонийн захиргаа, симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй хамтран хоёр улсын сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц төсөл хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж Монгол, Солонгос улсын соёлын харилцааг улам бэхжүүлэх, үзэгч түмэнд сонгодог урлагийн гайхамшгийг сурталчлан таниулах зорилготойгоор олон талт үйл ажиллагаа, тоглолтуудыг хүргэхэд бэлэн болоод байна.
Уг үйл ажиллагааны хүрээнд:
Ш 2015.09.04 Монгол-Солонгос-ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт /ОХУ-ын Улан-Үдэ хот/
Ш 2015.09.07 Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим БНСУ-ын хөгжимчид хамтарсан концерт /Улаанбаатар Улаанбаатар чуулга/
Ш 2015.10.01-10.15 нд Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан аялан тоглолт /Сөүл хот/ зохион байгуулна.
Удирдаач Ну Тэ Чол нь Австри Bruckner-ийн хөгжмийн сургуулийг удирдаач мэргэжлээр (1996он), Хөгжмийн онол (2000он), Оросын Глинкагийн нэрэмжит хөгжмийн сургалтын удирдаач, шилдэг хөгжимчний академийг (2004он), Германы Вюрцбургийн хөгжмийн их сургууль (1994он), Австрын венийн хөгжмийн их сургууль(1999он) зэрэг сургуулиудад суралцаж, Торонтогийн филармони, Словакийн филармони, Москва дахь улсын симфони, Янаачекийн филармони, Унгарын симфони, Сөүл хот зэрэг 130 гаруй дэлхийн алдартай найрал хөгжим болон, 270 гаруй тайзан дээр гарч 700 гаад сонгодог урлагийн тоглолтыг удирдаж байсан нэрт удирдаач юм.
Энэхүү хөтөлбөрт үйл ажиллагааны нэгэн гахаймшигт тоглолт 2015 оны 09-р сарын 07-нд Улаанбаатар чуулгын тайзнаа 19.00 цагаас эгшиглэнэ. Сонгодог урлагт дуртай үзэгч, сонсогч та бүхнийг БНСУ-ын нэрт удирдаач Ну Тэ Чол болон Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн уран тансаг аялгуунд хүрэлцэн ирэхийг урьж байна.
-
2015 оны 9 сарын 05
Уран бүтээлч О.Дарамбазар – Тэрээр ХХ р зууны монголын уран зургийн мастеруудаар хичээл заалгаж, тэдгээрийн арга барилаас суралцаж байжээ. Зураач О.Дарамбазар 1980 оноос хойш график болон уран зургийн чиглэлээр бүтээлээ туурвисаар байгаа. Судалбар Үзэсгэлэнд түүний 20 орчим байгалийн судалбар зургууд дэлгэгдсэн.
Уран бүтээлч Ч.Болор –Ичинноров багшийн шавь болж урлагт эргэлт буцалтгүй орсон түүний бүтээлүүдээс багшийх нь арга барил харагддаг. Түүний байгалийн бүтээлүүд нь баялаг өнгөтэй, тухайн үеийн байгалийн агшинг үзэгчийн сэтгэлд мэдрэгдтэл дүрслэдгээрээ онцлог байдаг.
-
2015 оны 9 сарын 05
Залуусын хот хэмээгдэх Дархан хотын ”X-Mass” продакшн, ”Орхон” рекордсын хамт олон ”Сүүлчийн төрсөн өдөр” уран сайхны киног бүтээж үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Тус киноны ерөнхий найруулагчаар Г.Гантулга, ерөнхий продесер А.Соронзонболд нар ажиллажээ.
Дүрүүдэд Э.Билгүүн, М.Баярмагнай, Э.Сэргэлэн, М.Дархансүрэн, О.Хонгорзул, Б.Ариунзул, Ш.Мөнхзаяа, М.Анударь, М.Уянга, Г.Даваадорж нар тоглосон байна. Аймшгийн төрөл жанарын тус кино тун удахгүй Дархан хотын Соёомбо кино теарт нээлтээ хийх юм байна. Ингээд уншигчиддаа тус киноны трайлерыг хүргэж байна
-
2015 оны 9 сарын 05
Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/89 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар шинэчлэн батлагдсан.
Энэхүү зааварт шинээр прокурор Тахарын албаны үйл ажиллагаанд хяналт тавих талаар зохицуулалтууд нэмэгдэж орсонтой холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Энхжаргал 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хархорин сум дахь Тахарын хэсгийн үйл ажиллагаатай танилцаж, тахарын хэсгийн албан хаагчдад “Тахарын албаны үйл ажиллагаанд прокурор хяналт тавих нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал солилцсон байна.
-
2015 оны 9 сарын 05
Том том алхалдаг бол
Ингэж алхдаг хүмүүс голдуу цайлган сэтгэлтэй боловч маш яхир байдаг. Хэрвээ таны ойр дотны хэн нэгэн чинь ийнхүү том том алхалдаг бол тэдний “судсыг” барих хэрэгтэй. Тэд хүний үгэнд оромтгой боловч түүнийгээ нуух гэж хичээдэг. Албан тушаалд төдийлөн сонирхолтой биш боловч нэг л мэдэхэд өндөрлөгт хүрсэн байдаг. Эс бөгөөс бүр шаварт унах нь ч бий. Ийм алхаатай хүмүүст археологич, техникч, олон нийтийн харилцааны мэргэжил илүү тохиромжтой. Ингэж алхдаг эмэгтэйчүүд эр нөхрөө жинхэнэ жаргаагч байж чаддаг.
Ойр ойрхон гишгэдэг бол
Итгэсэн хүндээ маш үнэнч бөгөөд итгэлийг нь даасан хүн нь түүнийг нэг л удаа гомдоовол хэзээ ч өршөөдөггүй “өштөн”. Дотуур тамиртай боловч жижигхэн зүйлд бүдэрч орхидог гэмтэй. Тэд нас ахих тусам жинхэнэ “чоно” санаатай болж хувирдаг. үр хүүхдээ гайхамшигтай эрхлүүлж, өмөөрч чаддаг бөгөөд эцэст нь эрх хүүхдийнхээ “боол” болох нь элбэг. Ийм төрлийн эрчүүдийн хувьд хайр халамж буцалж байдаг боловч түүнийгээ төдийдөн ил гаргадаггүй. Ойрхон гишгэдэлтэнгүүдэд багш, инженер, нисэгчийн мэргэжил тохиромжтой.
Гүйх шахам явдаг бол
Yргэлж л гүйх шахам гутлаа ханзлан гүйдэг хүмүүс тусархаг цайлган сэтгэлтэй байдаг. Хэнийг ч уучилж чадах ууч сэтгэлтэй тэд хүний төлөө төрсөн мэт байдаг. Иймээсээ ч амьдралдаа алдах нь элбэг. Энэхүү бурхнаас заяасан унаган төрөлх зан аашийг нь хүмүүс эвдэж гэмээ нь жинхэнэ хашир болно. Гүйх шахам явдаг эрчүүдэд сексийн гайхамшигтай чадвар оршдог бөгөөд тэд урт насалдаг. Уурхайчин, хөгжимчин, худалдааны ажилтны мэргэжил илүү тохиромжтой. Оюуны асар их нөөцтэй тэд яаруу зангаасаа болж энэ чадвараа бүрэн ашигладаггүй.
Өвдгөө хавирч явдаг бол
Цоглог найзархаг тэд санамсаргүйгээсээ дандаа алддаг. Тэдний үйлдэл санамсаргүйгээр найзыгаа ангал руу түлхдэг. Yүнээсээ болоод үргэлж шаналж явдаг. Тэдний энэ чанарыг жинхэнэ нээж чадсан хүн л найз нь болж чаддаг. Итгэсэн хүндээ өврөө нээхээс ч буцахгүй энэ төрлийн эмэгтэйчүүд ил хэрнээ нууцлаг төрхтэй. Хүнд амархан гомдомтгой бөгөөд дорхноо мартчихдаг гэмтэй. Ихэмсэг байхыг боддог боловч нэг л мэдэхэд ангалзаад сууж байдаг. Ингэж алхдаг эрчүүдийн хувьд өөртөө итгэлгүй, илүү үгэнд дуртай. Бэлгийн олон хавьтагчтай байхыг юман чинээ бодохгүй. Ихэнх нь бүжигчин, жолооч, эмийн санч болдог.
“Алцаганаж” явдаг бол
Гадаад төрхөөрөө пээдгэр харагддаг ч дотоод ертөнц өчүүхэн. Амархан уурлаж, амархан гомддог бөгөөд санхүүгийн хувьд “хадам ээж” л гэсэн үг. Барагтай хүнд мөнгө зээлээд байдаггүй. Эрчүүдийн хувьд хүүхнүүдийг солих оймс шигээ санадаг боловч секс хийхийн тулд шалдаа буутлаа бууж өгдөг. Харин дараа нь шал өөр эмэгтэйг хайж эхэлнэ. Ихэнх нь царайлаг байдаг бөгөөд хүний дээд нь ховор. Загвар зохион бүтээгч, тамирчин, үсчин мэргэжил тохиромжтой.
Бөгсөө “хаялж” явдаг бол
Аальгүйчүүдийн гол төлөөлөгч тэд маш авъяаслаг байдаг. Аальгүйтдэгтэйгээ адилхан сексдэж чаддаг. Хамгийн онцгүй зан нь мөнгө харахаараа сэдэрдэг бөгөөд энэ үедээ хүн алахаас буцдаггүй. Нэр төрд дуртай тэд үнэн голоосоо хайрлана гэдгийг мэддэггүй амиа бодогчид. Тэдний өмнө байнга сонголт тулгарч байдаг бөгөөд энэ үедээ тэд маш их аз жаргалтай, бас түгшүүртэй болдог. Хүн таних чадвар төдийлөн сайн биш боловч азтай. Дуучин, сэтгүүлч, зураач, цэргийн мэргэжил илүү тохиромжтой.
-
2015 оны 9 сарын 05
Reuters агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудын онцлох зургуудаас сонирхуулжээ.
-
2015 оны 9 сарын 05
Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй “Монголын мистер” өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбооноос зохион байгуулж улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд үе үеийн “Мистер” цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангиллаар өрсөлдөж аваргуудаа тодруулах аж.
-
2015 оны 9 сарын 05
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ыг зорьсон бөгөөд маргааш Улаанбаатар хотноо ирнэ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Парламентын Спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцсон юм.
Тэгвэл есдүгээр сарын 2-нд Хятад улсыг зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирээд байна. Төрийн тэргүүн энэ удаад Бээжин хотноо болсон Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойд оролцож, мөн БНХАУ-ын удирдагч Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай хоёр талын уулзалт хийсэн юм.
-
2015 оны 9 сарын 05
Монгол улсад 100 буудалт даам хөгжиж эхэлсний 50 жилийн ойд зориулсан ”ДААМЫН ФЕСТИВАЛЬ 2015” тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна. Фестивалийн хөтөлбөрт түргэн тоглолт, бодлогын, асуулт хариултын тэмцээн болох юм байна.
Энэхүү Ойн нэрэмжит түргэн тоглолтын тэмцээнд бүх тоглогчид хамт өрсөлдөх бөгөөд АХМАД (1960 ба түүнээс өмнө), НАСАНД ХҮРЭГСЭД, ӨСВӨР (1999 ба түүнээс хойш), ХҮҮХЭД (2005 ба түүнээс хойш), СОНИРХОГЧИД (зэрэг, цолгүй) зэрэг ангиллаар эрэгтэй, эмэгтэй эхний 3 даамчдыг шалгаруулна. Харин бодлогын болон асуулт хариултын тэмцээнийг ”блиц” хэлбэрээр зохион байгуулна.
Фестивалийн арга хэмжээнд оролцохыг хүсэгчдийг www.mondaam.mn-р энэ сарын 20-ны өдрийг хүртэл бүртгэж байна.
-
2015 оны 9 сарын 05
Өнөө өглөө Гэсэр сүмийн баруун талын замд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус замаас гарч осолдсон хэрэг гарлаа.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар автобусны тоормос ажиллагаагүй болсоноос осол гарсан талаар мэдээллээ. Хэргийн газар ЗЦГ-ын ажилтанууд ажиллаж байгаа юм байна. тэд ямар учраас осол гарсаныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Азаар уг ослын улмаас гэмтсэн зорчигч байгаагүй байна.
-
2015 оны 9 сарын 05
Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд зогсож , өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа алба хаагчдынхаа амрыг эрье.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн томоохон ажлуудыг тоймлон хүргэдэг “Цагдаа” эмхтгэлийнхээ 2015 оны 2-р улирлын дугаарыг та бүхэндээ хүргэж байна.
Энэ удаагийн дугаараар бид албаны онцлох мэдээ мэдээллүүд, Монгол улсад удахгүй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей, 2016 онд АСЕМын хурлын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа, Тулгар төрийн 2224 жил, Их монгол улс байгуулагдсны 809, Ардын хувьсгалын 94-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, “Цагдаагийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан урлаг соёл, хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанаас хийсэн сурвалжлагыг бэлтгэн нийтлэлээ.
Дугаарын зочноор Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис уригдаж, цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд, бодлого шийдвэрийн тухай ярилцлага өглөө. “Албаны бахархал” булангаараа бид цагдаагийн байгууллагын “Улаан туг”-ны үүсэл гарлыг , “Харих болоогүй аавууд” булангаараа Тусгай ажиллагааны газрын бүлгийн дарга, цагдаагийн хошууч Д. Жаргалсайханы ярилцлага, “Онцлох үйл явдал” булангаараа Баян-Өлгий аймгийн цагдаагийн байгууллагын 75-н жилийн ой, “Уран зохиол” булангаараа МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Сарантуяагийн шүлэг найргаас тус тус хүргэж байна.
-
2015 оны 9 сарын 05
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Алтай” хотхоны 29 дүгээр байрны 1 дүгээр орцны өргөтгөлийн дээвэр дээр өндрөөс хүн унаж, нас баржээ. Өчигдөр 17:08 цагт энэ тухай дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алыан хаагчид ослын газар ажиллажээ.
Дуудлагын дагуу ослын газар очиход, нэр хаяг нь тодорхойгүй 30-35 насны эрэгтэй хүн унаж, нас барсан байсныг цогцсыг буулган, тус дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
-
2015 оны 9 сарын 05
Тайваний дизайны ангийн оюутан Guan-Hao Pan бэлгэвчний савлагааны шинэ санааг гаргажээ. Хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ-үүдээс хамгаалах резинэн бүтээгдэхүүний савлагаа нь зөвхөн янз бүрийн үнэрээрээ ангилагдаад зогсохгүй хэмжээгээр ялгаатай юм байна. Судалгаагаар эрчүүдийн 60-аас илүү хувь нь бэлгэвч худалдан авахдаа өөрт таарахгүй буруу размерын бэлгэвч авдаг болох нь тогтоогдсон. Үр дагавар нь мэдээж хэрэг тааламжгүй байхаас гадна хамгийн аюултай нь эрсдэл өндөр болно гэсэн үг. Янз бүрийн размерын өвөрмөц савлагаатай бэлгэвч 3 Харин төрөл бүрийн хүнсний ногооны зураг бүхий энэхүү шинэ савлагаа нь эрчүүдэд зөв размерын бэлгэвчийг сонгоход нь тус болох аж. Тодруулбал бэлгэвчний цилиндр хэлбэрийн ‘Vegetable’ сав нь өөр өөр диаметртэй бөгөөд худалдан авагч өөрийн ‘vegetable’-тай адил хэмжээний диаметртэй савтайг сонгоход л болох юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/97914/ © XopoM News
-
2015 оны 9 сарын 05
Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газрын өсвөрийн цагдаагийн ”Харцага” дэвжээ клубын нэрэмжит олимпийн таеквондогийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2015-09-р сарын 05-ний өдрийн 11,30 цагт СПОРТЫН ТӨВ ОРДОН-д болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
-
2015 оны 9 сарын 05
Прокурорын байгууллагын 85 жилийн ойг тохиолдуулан Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас сум дундын 18 дугаар шүүхтэй хамтран 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хууль тогтоомж сурталчилах ажил зохион байгуулжээ.
Тус өдөрлөгийн үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 350 гаруй иргэдэд сумын эрүүгийн нөхцөл байдлыг танилцуулж, “Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт уулзалт, ярилцлага зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөнөөс гадна Бат-өлзий сумын гэмт хэргээс урьчдилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгасан байна.
Ийнхүү прокурорын байгууллагаас хөдөө орон нутагт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулсан үр дүнтэй ажил болжээ.
-
2015 оны 9 сарын 05
Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өчигдөр боллоо. Манай тамирчин 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовтой тулалдаж ялалт байгууллаа. Тэрбээр өнөөдөр Казахстаны тамирчинтай Алтан медалийн төлөө тулалдана.
-
2015 оны 9 сарын 05
Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал, хоёрдугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл тогтов.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны 09.00 цагт эхлүүлэх шийдвэр гаргалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 9 сарын 05
2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 181 тоот захирамж гарлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:
1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,
2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заажээ.
Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.
Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний үүргийг хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 9 сарын 05
Нэг аж ахуй нэг хэдэн удаа зөрчил гаргаж байсан талаар бид судалгаа, дүн шинжилгээгээ хийгээд 11 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй байна. Цаашид цагдаагийн байгууллагын зүгээс үйл ажиллагааг цуцлах, зогсоох гэхээсээ илүү хууль тогтоомжоо мөрдөж ажилла гэдгийг зөвлөж ажиллана. Цагдаагийн байгууллага ямарваа бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Зөвхөн хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаач. Ингэснээр гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурах юм гэдгийг зөвлөж байна. Одоо цагдаагийн хэлтсийн зүгээс энэ орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг зөрчилд дахин дүн шинжилгээ хийгээд удаа дараа зөрчил гаргаад байгаа аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагуудад дахин хүргэнэ. Цагдаагийн байгууллага шууд үйл ажиллагааг нь цуцалдаг, хаадаг эрх бүхий байгууллага биш. Тэгэхээр санал хүргүүлсэн эрх бүхий төрийн байгууллагууд зохих арга хэмжээ авна гэж найдаж байна.