зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5832 5833 5834 5835 5836 5837 5838
  • Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллана
    2015 оны 9 сарын 05
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллана. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь ”Макс” группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор, Баянгол суман дахь ”Майнд-Теч” ХХК-ийн ургамлын тосны үр боловсруулах аж ахуй, Хөтөл дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, Орхон аймгийн ”Эрдэнэт фүүдс” гурилын үйлдвэр, Булган аймгийн ”Сүмийн нуга” хоршооны үйл ажиллагаатай тус тус танилцана.

    Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь Загдлын ногоочин С.Батхүүгийн хүнсний ногооны ургац хураалтын байдал, Баруунбүрэн сумын ”Бүрэн оргил од” ХХК, ”Ивэнтүрүү” ХХК, Булган аймгийн Хангал суман дахь Улсын тэргүүний тариаланч хамт олон ”Молор эрдэнэ түрүү” ХХК-ийн тариалалт, ургацын байдалтай танилцаж, ногоочид, тариаланчидтай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • Улаан-Үд хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2015 оны 9 сарын 05
    Энэ өдрүүдэд түүхт 349 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаан-Үд хотод албан айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзлаа. Тэд “Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, санамж бичигт гарын үсэг зурав. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт туршлага солилцох, зам дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ. Мөн энэ үеэр Чингэлтэй дүүрэг, Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гадныханд монгол улсаараа гэмт этгээдүүд юм шиг харагдуулж байна гэв
    2015 оны 9 сарын 05
    -Өршөөлийн хуулийн зарим заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа. Үүнийг хэлэлцэж амжаагүй байтал, өчигдрөөс Өршөөлийн хуулийг хэрэгжүүлнэ гэж ШШГЕГ-аас мэдээлсэн. Гэвч ойлгомжгүй зүйлс иргэдийн дунд их байна?

    -Өршөөлийн тухай хуулийн зарим хэсэгт МУ-ын ерөнхийлөгч 2015.08.17-ний өдөр е/19 тоот хоригийг тавьсан. Үүнд албан тушаалын гэмт хэргийн эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн зарим хэсгийг өршөөхийг эсэргүүцсэн байсан. Гэхдээ хоригт жирийн иргэд ихээр үйлддэг нийтлэг гэмт хэрэг болох ЭХ-ийн 96.1, 96.2, 147.2, 181.3-ийг өршөөлд хамруулан эдлээгүй үлдсэн ялаас нь 2 жилийн ялыг хасах нь зүйтэй болох талаар зөвлөсөн.

    Гэтэл хоригийг хэлэлцэж ч амжаагүй байхад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн нэг жижиг дарга өршөөлийн хуулийн хориг тавиагүй хэсгийг нь хэрэгжүүлж болох талаар яриад эхэлсэн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Түүнд ингэж том толгой гаргах эрх ч байхгүй. Энэ нь албан тушаалаа хэтрүүлж байгаа гэмт хэрэг. ШШГЕГ-ын дэд дарга хурандаа Туулхүүг ерөнхий сайд л яриулж байгаа. Хэрвээ ингэж хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлэх гэж байгаа бол өршөөлийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулж хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан тусгаж өгөх нь зүйтэй.


    -Хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлнэ гэж байгаа ч яг одоогоор өршөөгдөөд байгаа хүн ч байхгүй. Дээрээс нь чиглэл өгөөгүй учир хөдлөх албан тушаалтан ч байхгүй сууж байна?

    - Хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлж эхэлснээс үүсэх таагүй үр дагаврыг тооцоолохгүйгээр дураараа аашлах эрх хэнд ч байхгүй. Өршөөлийн хууль анх гарахдаа л хууль зүйн үйлчлэл нь ойлгомжгүй байсан. Эрүүгийн хэрэг, Захиргааны зөрчил хоёрыг хооронд хольж хутган хамтад нь өршөөсөн нь МУ-ын насанд хүрсэн бүх хүн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүд байж байгаад өршөөгдөж байгаа юм шиг л жигтэй нөхцлыг бий болгосон.

    Энэ өршөөлд замын хөдөлгөөны дүрэм зөрчөөд 5 мянган төгрөгөөр торгуулсан хүмүүс, архи уугаад, хүнтэй маргалдаад торгуулсан, баривчлагдсан иргэд хүртэл хамрагдаж байгаа нь гадныханд монгол улсаараа гэмт этгээдүүд юм шиг харагдуулж байна. Би нэг өглөө сэрэхдээ л эхнэр хүүхэдтэйгээ, дарга, цэрэг, сайдтайгаа цуг өршөөлд хамрагдаад сэрсэн. Энэ ойлгомжгүй үр дагаврыг бий болгож байгаа үндэс нь энэ УИХ-д хууль хэрэглээний наад захын мэдлэг чадваргүй хүмүүс намын жагсаалт гэдгээр олноор орж ирсний гай гарч ирж сүүлдээ өршөөлийн хуулиа ч найруулж чадах эрх зүйн чадамжгүй болсон байгааг харуулж байна.

    -Захиргааны зөрчлийг өршөөлд оруулж өгөх нь нэг талаараа зөв. Гэвч ялгаж зааглаж өгөөгүйгээс болж тэд бүгд ял эдэлж байгаад өршөөлд хамрагдаж байгаа мэт болчихлоо?

    -Захиргааны зөрчлыг өршөөлд хамруулж байгаа нь ял эдэлсэн этгээд мэт ойлгогдож хууль хэрэглээний хоорондын ялгамжтай байдлыг үгүй хийж байна. Дагаж мөрдөх журмын тухай хууль гаргаагүйгээс иргэд энэ хуулийг яаж хэрэгжүүлэх гээд байгааг ойлгохгүй бие биенээсээ асууж лавлаж байна. Өршөөлийн хуулийг өөрийн ойлгож байгаагаар хэрэгжүүлэх эрх хэн нэгэн албан тушаалтанд байхгүй.


  • Хар тамхинаас болж хүмүүсийн амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгддөг вэ?
    2015 оны 9 сарын 05
    ”Асошейтэд прэсс” агентлагийн гэрэл зурагчин Луй Пали Мексик улсаар аялж хар тамхинаас болж хүмүүсийн амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай фото сурвалжлага бэлтгэжээ.

    Тэрбээр Афганистан улсад таван жил орчим ажилласан гэрэл зурагчин юм. Байнгын буун дуу, аллагыг өдөр бүр хардаг ч түүнээс эмгэнэлтэй зүйлсийг Мексикт харсан тухайгаа бичжээ. Ямар ч дайн дажин болоогүй атлаа хүмүүс үхэж, хар тамхинаас болж хамгийн адгийн зүйлсийг сайн дураараа хийж байгаа тэдгээр хүмүүсийг хараад хэлэхийн аргагүй сэтгэл нь өвдсөн гэх.
  • Чөлөөт эх одтой, хөх бич өдөр
    2015 оны 9 сарын 05
    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олно.
  • Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадастай
    2015 оны 9 сарын 05
    2015 оны 9 дүгээр сарын 05-наас 9 дүгээр сарын 09-нийг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:



    5-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст бороо, 6,7-нд шөнөдөө уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтэнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
  • Хилчид донор болж, цусаа бэлэглэжээ
    2015 оны 9 сарын 04
    ЦССҮТ-өөс санаачлан сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон.
  • Бие даагчид Сангийн яаманд ажиллав
    2015 оны 9 сарын 04
    УИХ-ын гишүүд Сангийн яаманд ажиллав
  • Ерөнхийлөгч БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзлаа
    2015 оны 9 сарын 04
    Ерөнхийлөгч БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзлаа
  • Таван аймгийн 134 сумын иргэд уух усгүй, мал идэх өвсгүй болжээ
    2015 оны 9 сарын 04
    Орхон голын бохирдол 70-80 хувьд хүрээд байгаа талаар “Миний мөрөн” ТББ-ын төлөөлөл болох Өвөрхангай, Архангай аймгийн иргэд өнөөдөр мэдээллэв.
  • Ч.Сайханбилэг: Сайдад нэр дэвшигчдийг УИХ-ын дарга дэмжинэ гэдэгт итгэж байна
    2015 оны 9 сарын 04
    Тэрбээр энэ үеэр ”Үндсэн хуулийн 39.3, Засгийн газрын тухай хуулийн 23.1.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд миний бие өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох саналаа УИХ-д өргөн мэдүүллээ. АН-ын дүрмээр бол эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болдог. Одоогоор энэ хоёр албан тушаалыг хоёр өөр хүн хашиж байгаа. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд би сайд нарын нэрсийг өргөн мэдүүллээ. Намын дарга УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлана. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хоригоос гадна Засгийн газрын зарим сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.
  • Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах төслийг өргөн барив
    2015 оны 9 сарын 04
    Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай тогтоолын төслийг өргөн барив
  • Парадад оролцсон бие бүрэлдэхүүнд баяр хүргэв
    2015 оны 9 сарын 04
    ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа парадад оролцсон бие бүрэлдэхүүнд баяр хүргэв
  • Бөөрний дутагдлын өвчинг аймагтаа бүрэн эмчлүүлдэг болно
    2015 оны 9 сарын 04
    Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ ”Монгол Тайваны бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан”-ийн гүйцэтгэх захирал Ё.Эрдэнэтуяа нар соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт харилцан гарын үсэг зурлаа.
    Хамтран ажиллах хамгийн анхны эхлэл нь тус сангийн зүгээс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний дутагдлын өвчинг эмчлэх багаж тоног төхөөрөмжийг / диализийн аппарат / хандивлах аж.
    Судлагаанаас үзэхэд бөөр, шээсний замын эмгэг буюу бөөрний өвчлөл нь Монгол улсын хэмжээнд эхний гуравт ордог өвчин аж.
    Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн диализийн аппаратаар эмчлүүлэгсдийн оочер дараалал өндөр байдаг бөгөөд орон нутгаас очиж буй иргэд дийлэнх хувийг нь эзэлдэг судалгаа байна.
    ”Монгол Тайваны бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан” өмнө нь гурван аймагт уг төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаа Архангай аймагт хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Болор санаачлага гарган холбож өгсөн байна.
    Бөөрний өвчнөөр зовж буй олон хүнд буян болсон энэхүү санаачлага удахгүй ажил хэрэг болж Архангайчууд ”дахиад л” нутагтаа эмчлүүлдэг эмчилгээний төрөл нэгээр нэмэгдэхнээ.
  • Сайдад нэр дэвшигчдийн нэрийг өргөн барьж байна
    2015 оны 9 сарын 04
    Сайдад нэр дэвшигчдийн нэрийг тодруулахтай холбоотойгоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан байна. АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн М.Зоригтыг Зам тээврийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, Б.Болорыг Сангийн сайдад тус, тус нэр дэвшүүлэхээр эцсийн байдлаар шийдвэрлэжээ.



    Засгийн газарт хамтран МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг ч хуралдаж сайдад нэр дэвшигчдээ Ерөнхий сайдад өргөн барилаа. Тус бүлэг Ц.Оюунбаатарыг Шадар сайдад, З.БаянсэлэнгийгБарилга, хот байгуулалтын, Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилуулахаар нэрийг нь хүргүүлжээ.

  • Б.Бадрал:Албан байгууллага цонх хаалгаа дулаалах хэрэгтэй
    2015 оны 9 сарын 04
    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны үеэр Налайх хотын Захирагчийн ажлын албаны дарга Н.Ганбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаа мэдээлж, нийслэлийн инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд тус хотод ажиллан дулаан, цахилгаан, усан хангамжийн байгууллагуудад ямар зөвлөмж өгсөнийг ярьж цаашид хийх ажлаа танилцуулсан юм. Улаанбаатар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын авто замын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн. Энэ үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжсэнээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо багассаныг хэллээ.
    Хотын Ерөнхий менежер Б.Бадрал” Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд болно. Нийслэлийн өнгө төрхөд хот нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагууд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг айл өрх, албан байгууллага бүр ханган цонх хаалгаа дулаалах хэрэгтэйг санууллаа.
    Цаашид гэр хороолол дундах тохижилт,гэрэлтүүлэг, зам засварын ажилд анхаарч ажиллана. Тиймээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зөрчиж байгаа газруудын талаар нэгдсэн мэдээлэл гаргах хэрэгтэй гэсэн үүргүүдийг холбогдох газруудад өглөө гэж Улаанбааатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
    2015 оны 9 сарын 04
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойн баярт зориулсан цэргийн парад үзэж сонирхсоны дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай нартай хоёр талын уулзалт хийсэн билээ.
  • Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэл нэмэгдэж орлоо
    2015 оны 9 сарын 04
    SMART UB аппликэйшнд нийтийн тээврийн шинэчилсэн чиглэл нэмэгдэж орлоо
  • ОХУ-д гарсан түймрийг унтраах ажиллагаанд оролцох аврагчдыг үдлээ
    2015 оны 9 сарын 04
    ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад гарсан ой, хээрийн түймрийн тархалт ихэсч, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан МУ-ын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас түймрийг унтраах ажиллагаанд оролцох аврах бүлгийг ОХУ руу илгээлээ.

    Аврагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

    Тус ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч, УОК-ын дарга бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцож, аврагчдад хандан, түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээ өөрсдийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг онцгой анхаарууллаа.

    Мөн бие бүрэлдэхүүн сахилга батыг сайтар сахиж, үүргээ нэр төртэй биелүүлэн ирэхийг үүрэг болголоо.

    ОХУ-ыг зорьж буй Монголын аврагчдын хувьд 2011 онд Япон улсад болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай.

    ОБЕГ-ын Аврах тусгай анги, Авто бааз, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 50 аврагчаас бүрдэж байгаа бөгөөд тус багийг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Агаар десантын 2 дугаар бүлгийн дарга, шүхрийн зааваралагч, онцгой байдлын ахлах дэслэгч Я.Сэргэлэн ахалж байгаа юм.

    Аврагчдын энэ баг хамгийн сүүлд өнгөрсөн хавар зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажилласан.

    Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар Увс аймгийн Улаангом суманд гарсан түймрийг унтраахаар, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

    2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 289 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Амралтын өдрүүдэд зам хаах хуваарь
    2015 оны 9 сарын 04
    Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор 2015.09.04- 2015.09.06-ны хооронд авто зам хаах хуваарь

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2015-09-04 14:41:49
    Нийслэл хотод шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
    Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
5832 5833 5834 5835 5836 5837 5838
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    2 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    8 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    31 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    2 цаг 47 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    2 цаг 53 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    3 цаг 30 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    3 цаг 59 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    4 цаг 49 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    4 цаг 53 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    5 цаг 32 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    7 цаг 41 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    7 цаг 55 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    8 цаг 3 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    8 цаг 8 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    8 цаг 11 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    8 цаг 26 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК