-
2015 оны 9 сарын 06
Австри болон Герман улс дүрвэгсдийг хүлээж авахаар болсноо зарлалаа.
-
2015 оны 9 сарын 06
“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд малчдад ноосны, арьс ширний урамшуулал, газар тариалангийн салбарт хүнсний улаан буудайн урамшуулал олгодог.
-
2015 оны 9 сарын 06
Монголын дэлгэцийн урлагийн ноён оргил, нэрт найруулагч Төрийн шагналт, УГЗ Б.Балжинням хүнд өвчний улмаас таалал төгслөө.
-
2015 оны 9 сарын 06
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа, жилд 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай ургамлын тосны үйлдвэртэй танилцлаа.
-
2015 оны 9 сарын 06
ОХУ-ын Санктпетербург хотноо дэлхийн 19 орны 223 мэргэжлийн дуурийн дуучин авьяас билгээ сорьжээ.
-
2015 оны 9 сарын 06
Энэ жил нутгийн төв хэсгээр гандуу, зуншлага тааруу байснаас одоогоор шаардлагатай хадлан, тэжээлийнхээ 10 хувийг нь л бэлтгээд байна.
-
2015 оны 9 сарын 06
Энэхүү хөтөлбөрт үйл ажиллагааны нэгэн гайхамшигт тоглолт 2015 оны 09-р сарын 07-нд Улаанбаатар чуулгын тайзнаа 19.00 цагаас эгшиглэх юм.
-
2015 оны 9 сарын 06
2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 181 тоот захирамж гарлаа.
-
2015 оны 9 сарын 06
УИХ-ын дарга З.Энхболд сайдад нэр дэвшигчдийн нарын нэрийг энэ сарын 06-ны дотор өргөн барих сануулгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн билээ.
-
2015 оны 9 сарын 06
БНХАУ-д цаасаар хийсэн хуурамч цагаан будаа худалдаалагдаж байжээ.
-
2015 оны 9 сарын 06
Өнгөрсөн долоо хамгийн гол сэдвийн нэг нь Сири хүүгийн эмгэнэлт үхлийн талаарх үйл явдал байсан. Туркийн Бодрумын ойролцоох далайн эрэгт хэвтэж буй байдалтай нас барсан эрэгтэй хүүхдийн цогцосны зураг сошиал ертөнцөөр цацагдаж, сая сая хүний сэтгэлийг эмзэглүүлж, зүрхийг шимширүүлж байна.
-
2015 оны 9 сарын 06
Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 02-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болжээ.
-
2015 оны 9 сарын 06
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ой арга хэмжээг БНХАУ ёслол төгөлдөр зохион байгуулсан.
-
2015 оны 9 сарын 06
Өнөөдөр дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 9 сарын 06
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэгх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
-
2015 оны 9 сарын 06
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
-
2015 оны 9 сарын 05
Жудо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид багаараа хүрэл медаль хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулан дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан.
Тус тэмцээнд -100 кг-ын жинд барилдан хүрэл медаль хүртсэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Л.Отгонбаатарыг өнөөдөр ОБЕГ-ын удирдлага хүлээн авч уулзлаа. Түүнийг Онцгой байдлын албаны ахлах дэслэгч цолоор шагнасан юм.
-
2015 оны 9 сарын 05
Нийслэл хотод шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлыг өнөөдөр, маргааш хоёр өдөр хийх юм.
Тодруулбал, Хан-Уул дүүгийн Их хүрээ гудамжны авто замыг сэтэлж, дулааны шугам шинэчлэх аж. Тиймээс өнөөдөр шөнийн 23:00 цагаас маргааш өглөөний 07:00 цаг хүртэл зам хаах аж. Мөн Яармаг, Нүхтийн замын эхлэлд цэвэр усны шугамын ажил хийж байгаатай холбогдуулан өнөөдөр оройны 23:00 цагаас маргааш өглөөний 07:00 цаг хүртэл зам хаах юм байна.
-
2015 оны 9 сарын 05
Хүний эд эрхтнүүд өвчилж өвдөх нь нуруу нугаламтай шууд хамааралтай болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ.
Энэхүү зурагт нурууны аль хэсэг ямар эрхтэнтэй холбоотой болохыг харуулж байна:
Толгой өвдөхийн 70 хувь нь нуруунаас болдог.
Чих шуугих, залгиур хоолойн хүндрэл, нүдний хараа бүрэлзэх зэрэг нь нурууны дисктэй холбоотой.
Хэрэв гар хөл чичирч өвдөж байвал хүзүү орчим нурууны яс гэмтсэн байж болно.
Цээжний орчмын нурууны өвдөлт нь зүрх, ходоод, гэдэс өвтгөдөг.
Нурууны доод хэсэг нь хөл тулгуур эрхтэнд нөлөөлдөг.
Хэрэв таны нуруу өвддөг бол заавал эмчид үзүүлээрэй.
-
2015 оны 9 сарын 05
Хатуу сонсогдож байж мэдэх ч магтах ба загнах нь хүүхдэд ямар өөр нөлөө үзүүлдгийг мэдвэл хэтрүүлсэн санагдахгүй.
Хүүхэд хүн болж өсөж хөгжихийн тулд магтаал ус агаар мэт хэрэгтэй.
Магтаал ямар хэрэгтэйг ойлгохын тулд хичээлээ хийсэнгүй гэж загнахад хүүхдийн тархинд ямар процесс явагддагийг ойлгох хэрэгтэй. Загнах арга янз бүр.
Хэлэх үг, загнах аргаа андуурвал хүүхэд “чи толгой муутай” байна гэсэн дохио болгон хүлээж авдаг байна. Ямар нэг юмыг чадсан, чадаагүйн тухай гэхээсээ өөрийгөө үзэх үзэлд нь “би толгой муутай, чаддаггүй” гэх сэв суумагц ганц удаа юм ойлгоогүйгээсээ болоод бусад хичээлдээ ч хүүхдийн сониуч зан, сурах мэдэх, асуух эрмэлзлээр биш “би толгой муутай, ойлгохгүй, загнуулахгүйн тулд яах вэ” гэсэн сөрөг мэдрэмжээр хандахад хөтөлнө.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад ийм хандлагатай болж, алдахаас айж биеэ барьж, сандарч тэвдмэгц хүүхдийн тархи бета үелзэлд орж байдаг байна.
Энэ нь яана гэсэн үг вэ?
Хичээллэх чадвар муудаж, ойлгоц удааширна гэсэн үг. Бэта үелзэл сэргэг байж шинэ юм сурах, даалгавар хийхэд тустай ч хэт ихдвэл стресс, түгшүүр үүсгэж юмыг өөрийн сонирхлоор сурах, ойлгох чадвар мууддаг байна.
Явцыг жагсааж харвал ийм цикл үүснэ.
Эцэг эх хүүхдийнхээ алдааг буруутгаж загнана
Хүүхдэд айх тэвдэх мэдрэмж үүснэ
Хүүхдийн тархи бэта үелзэлд орно
Хүүхдийн ойлгоц улам муудна
Дараагийн хичээлээ ойлгохгүйд хүрнэ
Дахин загнуулна
Нэгдүгээр шат руу буцна, ингээд хар цикл үүснэ.
Хүүхдийг загнах нь ямар уршигтайг ойлгож, сурах явцад магтаал чихэр хоёроос өөр юм хольдоггүй нэг айхтар үндэстэн бий. Жүүдүүд. Тэдний хүүхдэд ном заах арга ухаанаас энд нийтэлсэн.
Өчигдөрхөн бяцхан үрсээ эрдмийн хаалгаар хөтөлж оруулсан эцэг эх та хүүхдийг магтаж өсгөж байна уу, загнаж өсгөж байна уу, тэнгэр газар шиг ялгаа үүсгэдгийг битгий мартаарай.