НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САР
ГӨРӨӨСӨН ТОЛГОЙ ОДТОЙ, ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2015.9.6, Ням гараг
Наран ургах шингэх: 06.25-19.28
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарий зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэгх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.